2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/01962

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 12 191/ШШ2025/01962

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 13-р хороо, ******* замын уулзвар, ******* станцын баруун талд, ******* ХХК, /РД: *******/,

Нэхэмжлэгч: *******, *******, ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ын /РД: / нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ,, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, хувийн хэргийг хааж, барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, мэдэгдлийг улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Соёлмаа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Т., иргэн Т. нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Соёлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч "*******" ХХК нь 6 оны 05 сарын 06-ны өдөр Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 684,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэй зээлж авсан.

Зээлийн барьцаанд Т.Сэргэлэнбат, Ч.Цогзолмаа нарын өмчлөлийн Баянгол дүүргийн, Энхтайваны өргөн чөлөө, 18/2- хаягт бүртгэлтэй орон сууц, ы өмчлөлийн , , , 12-р байр, 31 тоот хаягт бүртгэлтэй орон сууц, , , , нарын өмчлөлийн , , , , , хаягт бүртгэлтэй орон сууц, ийн өмчлөлийн , , , тоот хаягт бүртгэлтэй орон сууц, ийн өмчлөлийн , , , тоот хаягт бүртгэлтэй орон сууц, , , , нарын өмчлөлийн , , , тоот хаягт бүртгэлтэй орон сууц, , нарын өмчлөлийн ,,,лол, , тоот хаягт бүртгэлтэй орон сууц, С. ын эзэмшлийн , , , байрлах 1 га хэмжээтэй, төмс хүнсний ногоо тариалах зориулалттай газар, С., Т.Мөнхзул нарын өмчлөлийн *******, , , , тоот хаягт бүртгэлтэй орон сууц, "*******" ХХК-ийн эзэмшлийн *******, ,*******нд байрлах, 7178 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан.

Жижиг, дунд үйлдвэрийн газар нь "*******" ХХК, Т. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар, хариуцагч "*******" ХХК, Т. нар нь харилцан тохиролцож, зээлийн төлбөрт 506,090,552.46 төгрөг, хүүгийн төлбөр 7,145,440.26 төгрөг, алдангийн төлбөрт 51,232,599,56 төгрөг, нотариатын зардалд 20,000 төгрөг, нийт 564,579,592 төгрөгийг доорхи хуваарийн дагуу төлөх,

Үүнд: эвлэрлийн гэрээ батлагдах өдөр үед 20,000,000 төгрөг, 2022 оны 04 сарын 20-ны өдөр 91,000,000 төгрөг,

2022 оны 05 сарын 20-ны өдөр 91,000,000 төгрөг,

2022 оны 06 сарын 20-ны өдөр 91,000,000 төгрөг,

2022 оны 07 сарын 20-ны өдөр 91,000,000 төгрөг,

2022 оны 08 сарын 20-ны өдөр 91,000,000 төгрөг,

2022 оны 09 сарын 20-ны өдөр 89,579,592 төгрөгийг төлөх, тохиролцсон хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд төлбөрийг шүүхэд нэхэмжилсэн дүн 769,873,989 төгрөгөөр тооцож хангуулах бөгөөд зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1-д "Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана.", 29.1.3-д "төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн" гэж заасан.

Төлбөр авагч Жижиг, дунд үйлдвэрийн газар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гарган Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч манай компани болон Т. нарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Төлбөр төлөгч нар нь гүйцэтгэх баримт бичигт заагдсан төлбөрийг төлөхдөө 2022 оны 03 сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 06 сарын 22-ны өдөр 91,000,000 төгрөг, 2022 оны 10 сарын 10-ны өдөр 150,000,000 төгрөг, 2023 оны 05 сарын 29-ний өдөр 33,579,592 төгрөг, 2023 оны 05 сарын 30-ны өдөр 250,000,000 төгрөг, нийт 564,579,592 төгрөгийг барагдуулсан байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, барьцаа хөрөнгийг чөлөөлөхгүй бидний хууль ёсны эрх ашгийг зөрчөөр байна.

Төлбөр төлөгч нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дээрх үндэслэлээр дуусгавар болгож, барьцаа хөрөнгийг чөлөөлөхгүй байгаа тухай гомдлыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад 2024 оны 03 сарын 25-ны өдөр гаргасан ч бичгээр хариуг өгөхгүй байсаар 85 хоногийн дараа буюу 2024 оны 06 сарын 18-ны өдөр 4/782 тоот тогтоолоор манай гаргасан гомдлыг хангахаас татгалзсан хариу өгсөн болно.

Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т "Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно.", 44.4-т "Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор еренхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно" гэж зааснаар ерөнхий гүйцэтгэгчид энэхүү гомдлоо гаргахад 2024 оны 06 сарын 21-ний өдөр 9-1/1947 тоот тогтоолоор "гомдлыг шийдвэрлэх боломжгүй" гэх хариуг 2024 оны 07 сарын 01-ний өдөр өгсөн.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 сарын 07-ны өдрийн дугаар захирамжтай, төлбөр авагч Жижиг, дунд үйлдвэрийн газар, төлбөр төлөгч "*******" ХХК, Т. нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хааж, барьцаа хөрөнгө болох , нарын өмчлөлийн ,,,лол, , тоот хаягт бүртгэлтэй орон сууц, ы өмчлөлийн , , , 12-р байр, 31 тоот хаягт бүртгэлтэй орон сууц, , , , нарын өмчлөлийн , , , тоот хаягт бүртгэлтэй орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлж, барьцаанаас чөлөөлсөн мэдэгдэлийг улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү.

Тус шүүхэд , нарын өмчлөлийн ,,,лол, , тоот хаягт бүртгэлтэй орон сууцны үнэлгээтэй холбоотой гомдлыг гаргасан бөгөөд 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 743 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаан зарлагдсан байгаа.

Манайд барьцаа хөрөнгүүдээ чөлөөлүүлэх шаардлага үүсч 2023 оны 05 сарын 30-ны өдөр Жижиг, дунд үйлдвэрийн газрын нягтлан бодогч н. гэх хүнээс эцсийн төлбөр хэд байгааг асуухад 250,000,000 төгрөг төлчихвөл танай барьцаа хөрөнгө чөлөөлөгдөнө гэсэн.

Түүний дагуу уг өдөр нь 250,000,000 төгрөгийг төлсөн ба нягтлан бодогч н. барьцаа хөрөнгө чөлөөлөх мэдэгдлээ хуулийн хэлтсээс ав гэсэн бөгөөд хуулийн хэлтсээс бичгээ авах гэтэл эвлэрлийн гэрээнд заасан төлбөр төлөх хуваарь зөрчигдсөн учраас гэрээнд заасны дагуу 769,873,989 төгрөгөө төл гэсэн шаардлага тавьсан тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төлбөр төлөгч ******* ХХК болон Т. нарын нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар, хариуцагч "*******" ХХК, Т. нар нь харилцан тохиролцож, зээлийн төлбөрт 506,090,552.46 төгрөг, хүүгийн төлбөр 7,145,440.26 төгрөг, алдангийн төлбөрт 51,232,599,56 төгрөг, нотариатын зардалд 20,000 төгрөг, нийт 564,579,592 төгрөгийг доор дурдсан хуваарийн дагуу төлөхөөр,

үүнд эвлэрлийн гэрээ батлагдсан өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 04 сарын 20-ны өдөр 91,000,000 төгрөг, 2022 оны 05 сарын 20-ны өдөр 91,000,000 төгрөг, 2022 оны 06 сарын 20-ны өдөр 91,000,000 төгрөг, 2022 оны 07 сарын 20-ны өдөр 91,000,000 төгрөг, 2022 оны 08 сарын 20-ны өдөр 91,000,000 төгрөг, 2022 оны 09 сарын 20-ны өдөр 89,579,592 төгрөгийг төлөхөөр, тохиролцсон хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд төлбөрийг шүүхэд нэхэмжилсэн дүн 769,873,989 төгрөгийн хэмжээнд төлөхөөр, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч нар нь төлбөрийг эвлэрлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлгүй бөгөөд төлбөр төлөгч нар талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн дагуу 769,873,989 төгрөгийг төлөх үүрэгтэй тул ******* ХХК, Т. нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

******* ХХК Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд , нарын өмчлөлийн ,,,лол, , тоот хаягт бүртгэлтэй орон сууцны үнэлгээтэй холбоотой гомдлыг гаргасан бөгөөд танай шүүхийн 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 743 дугаар шийдвэрээр ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Мөн ******* ХХК-ийн хүсэлтээр үнэлгээтэй холбоотой маргааныг шийдвэрлэх явцад тус шүүхийн шүүгчийн 2024 оны 08 сарын 07-ны өдрийн 20345 дугаар захирамжаар үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг даалган, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* ХХК, Т. нар нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд,

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 07-ны өдрийн дугаар бүхий шүүгчийн захирамж, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, иргэн Д.Наранчимэгийн зээлийн мэдээллийн лавлагаа,

2022 оны 03 сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 06 сарын 02-ны өдөр 91,000,000 төгрөг, 2022 оны 10 сарын 10-ны өдөр 150,000,000 төгрөг, 2023 оны 05 сарын 29-ний өдөр 33,579,592 төгрөг, 2023 оны 05 сарын 30-ны өдөр 250,000,000 төгрөг төлсөн гэх баримтууд,

******* ХХК-ийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 сарын 21-ний өдрийн 14404 дугаар, 2024 оны 06 сарын 06-ны өдрийн 15959 дугаар, 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 18562 дугаар захирамжуудын хуулбарууд, 18562 дугаар бүхий шүүгчийн захирамжийг нэхэмжлэгч талд гардуулсан баримт, шүүгчийн туслахын тайлбар,

******* ХХК-ийн 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 18562 дугаар бүхий шүүгчийн захирамжид гаргасан гомдол, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 31-ний өдрийн 19822 дугаар шүүгчийн захирамж,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 сарын 21-ний өдрийн 9-1/1600 тоот болон 2024 оны 06 сарын 21-ний өдрийн 9-1/1947 тоот гомдлын хариу өгсөн албан бичгүүд зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь итгэмжлэл, хариу тайлбар, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 07-ны өдрийн дугаар бүхий зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж,

2023 оны 05 сарын 02-ны өдрийн 101/ГХ2023/01040 дугаар бүхий гүйцэтгэх хуудас, ******* ХХК-ийн 2024 оны 03 сарын 25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай хүсэлт зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК, Т. нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, хувийн хэргийг хааж,

барьцаа хөрөнгө болох , нарын өмчлөлийн ,,,лол, , тоот хаягт бүртгэлтэй орон сууц,

ы өмчлөлийн , , , 12-р байр, 31 тоот хаягт бүртгэлтэй орон сууц,

, , , нарын өмчлөлийн , , , тоот хаягт бүртгэлтэй орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлж,

барьцаанаас чөлөөлсөн мэдэгдэлийг улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 07-ны өдрийн дугаар бүхий Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар:

1. Нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй хариуцагч ******* ХХК, Т. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 769,879,989.08 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газар, хариуцагч ******* ХХК, Т. нар харилцан тохиролцож,

Нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газар нь Иргэний хуульд заасан давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд автсан нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн хугацааны алдангийн төлбөрийг дараах байдлаар бууруулан зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөрийг хариуцагч нар төлж барагдуулахаар харилцан тохиролцов.

Үүнд: үндсэн зээлийн төлбөр 506,090,552.46 төгрөг, хүүгийн төлбөр 7,145,440.26 төгрөг, алдангийн төлбөрт 51,323,599,56 төгрөг, /давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд автсан хугацааг тооцож 80 хувиар алдангийг бууруулав/, нотариатын зардалд 20,000 төгрөг, нийт 564,579,592 төгрөгийг доорхи хуваарийн дагуу төлөх,

Үүнд: эвлэрлийн гэрээ батлагдах өдөр үед 20,000,000 төгрөг,

2022 оны 04 сарын 20-ны өдөр 91,000,000 төгрөг,

2022 оны 05 сарын 20-ны өдөр 91,000,000 төгрөг,

2022 оны 06 сарын 20-ны өдөр 91,000,000 төгрөг,

2022 оны 07 сарын 20-ны өдөр 91,000,000 төгрөг,

2022 оны 08 сарын 20-ны өдөр 91,000,000 төгрөг,

2022 оны 09 сарын 20-ны өдөр 89,579,592 төгрөг,

Хариуцагч харилцан тохиролцсон хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд төлбөрийг шүүхэд нэхэмжилсэн дүн 769,873,989 төгрөгөөр тооцож хангуулах бөгөөд зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан зээлийн барьцаа хөрөнгө болох:

1/ Туваанжавын Сэргэлэнбат /РД: ТГ92051813/, Чойжмаагийн Цогзолмаа /РД: ТГ66021404/ нарын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 18/2-, улсын бүртгэлийн Y-2205033433 дугаарт бүртгэлтэй, 000098331 тоот гэрчилгээтэй, орон сууц,

2/ Содовын Энхтайваны өмчлөлийн /РД: ТГ60103017/ , , 1 дүгээр баг, 12 дугаар байр, 31 тоот, улсын бүртгэлийн Y-1310000781 дугаарт бүртгэлтэй, 000103172 тоот гэрчилгээтэй, орон сууц,

3/ Содовын Энхтайван /РД: ТГ60103017/, Дэчинлхүндэвийн Бадамцэцэг /РД: ТГ63121005/, Энхтайваны Азжаргал /РД: ТГ86082707/, Энхтайваны Цэнд-Аюуш /РД: ТГ94091009/ нарын өмчлөлийн , , , 4 дүгээр баг, ны , улсын бүртгэлийн 1310000532 дугаарт бүртгэлтэй, 0020749 тоот гэрчилгээтэй орон сууц,

4/ Дашхутагийн Алтанчимэгийн /РД: НФ76022607/ өмчлөлийн , , 1 дүгээр баг, тоот, улсын бүртгэлийн Y-1310000784 дугаарт бүртгэлтэй, 000164381 тоот гэрчилгээтэй, орон сууц,

5/ Наранчулууны Одончимэгийн /РД: ТГ73061002/ өмчлөлийн , , 2 дугаар баг, тоот, улсын бүртгэлийн Y-1310000126 дугаарт бүртгэлтэй, 000065188 тоот гэрчилгээтэй орон сууц,

6/ Дондовын Буянцогт /РД: ТГ68013/, Эмээлийн Дэлгэрбаяр /РД: ТГ67122803/, Буянцогтын Тэлмэн /РД: ТГ92080310/, Буянцогтын Ундрал /РД: ТГ88081701/ нарын өмчлөлийн , , , 3 дугаар баг, тоот, улсын бүртгэлийн Y-1310000785 дугаарт бүртгэлтэй, 0036366 тоот гэрчилгээтэй орон сууц,

7/ Пүрэвийн Бадмаанямбуу /РД: ТГ38063008/, Сосорбарамын Амарбаясгалан /РД: ТГ63031006/ нарын өмчлөлийн ,, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байр, тоот улсын бүртгэлийн Y-2003002128 дугаарт бүртгэлтэй, 000239452 тоот гэрчилгээтэй, орон сууц,

8/ Сосорбарамын ын /РД: ТГ60061611/ эзэмшлийн , , 3 дугаар баг, байрлах 1 га хэмжээтэй, нэгж талбарын 171001750 дугаартай, 0191924 тоот гэрчилгээтэй, төмс хүнсний ногоо тариалах зориулалттай газар,

9/ Сосорбарамын /РД: ТГ60061611/, ын Мөнхзул /РД: ТГ94022308/ нарын өмчлөлийн *******, 1 дүгээр хороо, , , тоот, улсын бүртгэлийн Y-2206013299 дугаарт бүртгэлтэй, 000100620 тоот гэрчилгээтэй орон сууц,

10/ "*******" ХХК-ийн /РД: *******/ эзэмшлийн Улаанбаатар хот, *******, 5 дугаар хэсэг, 13 дугаар хороонд байрлах, 7178 м.кв хэмжээтэй, нэгж талбарын 18622297241508 дугаартай, 00030469 гэрчилгээтэй, аж ахуйн зориулалттай газар,

Дээрх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан хангуулна.

******* ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 6 онд 684,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд эвлэрлийн гэрээ батлагдах үед зээлийн төлбөрийн үлдэгдэл 544,579,592 төгрөг болж байх бөгөөд анх авсан зээлийн төлбөр 139,420,408 төгрөгөөр буурсаныг харгалзан барьцааны гэрээнд 137,000,000 төгрөгөөр бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын 6/1 байрны 23 тоотод байршилтай, Y-2204017329, ГД-000174427 дугаартай, Сосорбарамын /ТГ60061611/, Дашхутагийн Наранчимэг /ТГ67021507/ өмчлөлийн 3 өрөө орон сууцны, гараж хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг талууд хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зээлийг графикийн дагуу төлж төлбөрийн хэмжээ буурсан нөхцөлд буурсан үнийн барьцаа хөрөнгийг чөлөөлөхөөр харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хариуцагч ******* ХХК, Т. нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 2,980,847.96 төгрөгийн тал хувь 1,490,423.98 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөг, нийт 1,525,523.98 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулан,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэн,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдан шийдвэрлэсэн байна.

/ХХ-ийн 7-10, 90-96 дугаар тал/

 

******* ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлөх мэдэгдлийг улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 сарын 06-ны өдрийн 15959 дугаар захирамжаар дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна.

Үүнд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх ёстой ба нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл бөгөөд түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдал юм.

Нэхэмжлэлийн шаардлага тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлэх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл 2-ыг ялган зааглаж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулснаар нэхэмжлэгч ямар шаардлага гаргах, улмаар шүүх зөрчигдсөн эрхийг сэргээх асуудлыг шийдвэрлэх боломжтой.

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ биднийг нэг ч удаа төлбөр төлөгчөөр дуудаж уулзаагүй, барьцаа эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн ажиллагааг явуулаагүй болно хэмээн тусгасан ба шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд энэ талаарх хүсэлт гомдлоо Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлүүлэх эрхтэй.

Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно,

44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байхыг тодорхойлохоос гадна шүүхийн шийдвэр тодорхой буюу ойлгомжтой, биелэгдэх боломж зэрэгтэй шууд холбоотой.

Мөн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Т. нь 2024 оны 05 сарын 07-ны өдөр О.Марал-Эрдэнэд нэхэмжлэгчийг шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг олгосон ба Т. эсхүл Д.Наранчимэг нарын хэн нь тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага болох, Т. нь хуулийн этгээдийг төлөөлөх эрхийг бусдад олгох эрхтэй этгээд болох нь тодорхойгүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй байна.

Иймд ******* ХХК, Т. нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэжээ.

 

******* ХХК, Т. нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлөх мэдэгдлийг улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэлийг дахин шүүхэд гаргахад Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 18562 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байгаа үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ.

 

Уг захирамжид ******* ХХК гомдол гарган Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 12-ны өдрийн 377 дугаар шүүхийн тогтоолоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2024 оны 06 сарын 21-ний өдрийн 9-1/1947 тоот албан бичгээр хариу өгсөн, шүүгчийн захирамжид заасан зөрчил арилсан гэж дүгнэн 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 18562 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна.

/ХХ-ийн 22-23, 27-31, 50-55 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээр дурдсан үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2024 оны 06 сарын 21-ний өдрийн 9-1/1947 тоот албан бичигт:

Төлбөр төлөгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Т. танаа:

Тус албанд хандан гаргасан таны гомдолтой танилцлаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хянаж, 2024 оны 9-1600 дугаар албан бичгээр үндэслэл бүхий хариу хүргүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье гэжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2024 оны 05 сарын 21-ний өдрийн 9-1/1600 тоот албан бичигт:

Төлбөр төлөгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Т. танаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 1015 дугаар захирамжаар хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд төлбөрийг шүүхэд нэхэмжилсэн дүн 769,873,989 төгрөгөөр тооцохоор шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье гэсэн байна.

/ХХ-ийн 24-25 дугаар тал/

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 07-ны өдрийн дугаар бүхий Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар хариуцагч ******* ХХК, Т. нар нь нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газарт нийт 564,579,592 төгрөгийг төлөхдөө эвлэрлийн гэрээ батлагдах үед 20,000,000 төгрөг,

2022 оны 04 сарын 20-ны өдөр 91,000,000 төгрөг,

2022 оны 05 сарын 20-ны өдөр 91,000,000 төгрөг,

2022 оны 06 сарын 20-ны өдөр 91,000,000 төгрөг,

2022 оны 07 сарын 20-ны өдөр 91,000,000 төгрөг,

2022 оны 08 сарын 20-ны өдөр 91,000,000 төгрөг,

2022 оны 09 сарын 20-ны өдөр 89,579,592 төгрөг тус тус төлөхөөр,

Хариуцагч тал харилцан тохиролцсон хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд төлбөрийг шүүхэд нэхэмжилсэн дүн 769,873,989 төгрөгөөр төлнө гэж тус тус харилцан тохиролцжээ.

 

Хариуцагч ******* ХХК, Т. нар 2022 оны 03 сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг,

2022 оны 06 сарын 02-ны өдөр 91,000,000 төгрөг,

2022 оны 10 сарын 10-ны өдөр 150,000,000 төгрөг,

2023 оны 05 сарын 29-ний өдөр 33,579,592 төгрөг,

2023 оны 05 сарын 30-ны өдөр 250,000,000 төгрөг, нийт 544,579,592 төгрөгийг төлсөн ба хариуцагч тал талуудын харилцан тохиролцон тогтоосон хуваарийн дагуу 564,579,592 төгрөгийг төлөөгүй байна.

 

******* ХХК нь 2024 оны 03 сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллагааг дуусгавар болгох гомдол гаргахдаа 544,579,592 төгрөгийг 2023 оны 05 сарын 30-ны өдөр төлж барагдуулсан гэж гомдолдоо тусгасан ба 2024 оны 07 сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 564,579,592 төгрөгийг дээр дурдсан хуваарийн дагуу төлсөн гэж тайлбарлан нэхэмжлэлээ гаргасан.

/ХХ-ийн 14-18, 97-98 дугаар тал/

 

Төлбөр авагч Жижиг, дунд үйлдвэрийн газрын нягтлан бодогч нь 2023 оны 05 сарын 30-ны өдөр эцсийн үлдэгдэл 0 төгрөг гэх баримт үйлдсэнийг төлбөр төлөгч ******* ХХК, Т. нарыг эвлэрлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлсөн гэж үзэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, хаах үндэслэл болохгүй.

/ХХ-ийн 11, 12 дугаар тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана,

29.1.3-т төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 07-ны өдрийн дугаар бүхий шүүгчийн захирамжийн дагуу явагдаж буй төлбөр төлөгч ******* ХХК, Т. нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгч нар төлбөрөө бүрэн төлсөн гэж үзэн, уг ажиллагааг дуусгавар болгон хувийн хэргийг хаах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Төлбөр төлөгч ******* ХХК нь зээлийн гэрээний үүрэгт барьцаалан, төлбөрт хураагдсан , нарын өмчлөлийн ,,,лол, , тоот хаягт бүртгэлтэй орон сууцны үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гарган ******* ХХК-ийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 08 сарын 07-ны өдрийн 20345 дугаар шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 07-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан,

Мөн 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 743 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сүлд үнэлгээ ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК, Т. нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн талаар талууд хэн аль нь тайлбарласан бөгөөд энэ нь Иргэн 4 шүүхийн нэгдсэн бүртгэлийн программд бүртгэгдсэн байх ба энэ талаар хэн аль нь маргаагүй.

 

******* ХХК, Т. нарын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан дээр дурдсан нэхэмжлэлд 2024 оны 08 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн ба нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан ба энэ эрхээ хэрэгжүүлээгүй хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдсонгүй.

Иймд нэхэмжлэгч талын нотлох баримт андуурч өгсөн гэх тайлбарыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасны дагуу шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг хангах үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5-д тус тус заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, хувийн хэргийг хааж, барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, барьцаанаас чөлөөлсөн мэдэгдлийг улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай ******* ХХК, Т. нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК, Т. нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН