Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 315/ШШ2025/00126

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

          ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

            Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч: ******* ******* Халзан сумын  ... дүгээр багт оршин суух, утасны дугаар ... ******* ******* овогт *******-******* холбодох

 

         сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 4,383,501 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч ******* ******* ******* газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* ******* Халзан сумын ... дүгээр багт оршин суух хаягтай *******- нь ******* ******* Баруун-Урт сумын сум хөгжүүлэх сангаас 4,383,501 төгрөгийг жилийн 3%-ийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцлөөр 60 сарын хугацаанд 100% эргэн төлөхөөр 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулан авсан боловч зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийгээгүй  зээлийн 4,284,435 төгрөг, зээлийн хүү 99,065 төгрөг, нийт 4,383,501 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй зээлийн гэрээний хугацаа дууссан байна.

        ******* ******* Баруун-Урт сумын Засаг даргаас ирүүлсэн хүсэлтэд "...зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн ашиг сонирхлыг хамгаалж прокурор оролцуулж өгнө үү" гэжээ.

Зээлдэгч хоршоо хөгжүүлэх сангийн эргэлтийн хөрөнгө нь улсын төсвөөс олгогддог ба төрөөс орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй олгодог бөгөөд зээлдэгч *******- нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй нь зээл эргэн төлөгдөхгүй байх, төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдаж, улмаар санд хөрөнгө хуримтлагдахгүй, зээл шаардлагатай дараагийн иргэдэд зээл олгогдохгүй байх, өөрөөр хэлбэл дараагийн иргэдэд зээл олгож, дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж, иргэдийн төрийн үйлчилгээг тэгш, шударгаар хүртэх эрх зөрчигдөж, байгаа тул төр нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэж, ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно", мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана" гэж тус тус заасны дагуу прокурор төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ.

              Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт "Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт "Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй"

               Мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт "Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2- т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно." гэсэн заалт, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/361 дүгээр тушаалаар баталсан "Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын 6.3.3-д Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх, 7.10-д Сангийн зээлдэгч нь төслийг зориулалтын дагуу хэрэгжүүлж, зээл зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний үүргийн дагуу төлж, төслийн талаарх тайланг жилд нэг удаа сумын иргэд олон нийтэд тайлагнана, 11.1-д Сангаас зээл авсан этгээд зээлийг үр ашиггүй зарцуулсан буюу зориулалтын дагуу зарцуулаагүй, зээлийн болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн этгээдэд Олгосон хөнгөлөлттэй зээлийг буцаан төвлөрүүлэх бөгөөд сангаас дахин зээл олгохгүй" гэх заалтууд болон талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 7.1.1, 7.1.4, 7.1.6, 8.1.2, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, 10.2.1 дахь хэсэгт тус тус зааснаар гэрээнээс татгалзаж, түүний үр дагаврыг шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

                Иймд зээл, зээлийн хүү 4,383,501 төгрөгийг *******-аас гаргуулж Баруун-Урт сумын хоршоо хөгжүүлэх Төрийн сангийн 100121355406 тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч *******- нь нэхэмжилсэн 4,383,501 төгрөгийг Баруун-Урт сумын Хоршоо хөгжүүлэх сангийн 100120155406 тоот дансанд төлж баримтаа ирүүлсэн байна.

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* газар нь хариуцагч *******-******* холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 4,383,501 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******- нь 4,383,501 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн Голомт банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул хариуцагч *******- нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар уг нэхэмжлэл нь төсөвт байгууллагын нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, 4,383,501 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 85,086 төгрөгийн тал хувь 42,543 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулж, улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

                                                           ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* хариуцагч *******-******* холбогдох сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 4,383,501 төгрөгийг хариуцагч *******- төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2.     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар уг нэхэмжлэл нь төсөвт байгууллагын нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, 4,383,501 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 85,086 төгрөгийн тал хувь 42,543 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                                   ШҮҮГЧ                              П.БОЛОРМАА