| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00060/И |
| Дугаар | 315/ШШ2024/00125 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 315/ШШ2024/00125
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн Мөнххаан сумын.... багт оршин суух, утасны дугаар ... ******* овогт ******* *******
Хариуцагч: ******* аймгийн Мөнххаан сумын ... багт оршин суух, утасны дугаар ...., ******* овогт ******* нарт холбогдох
зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 9,091,442.70 төгрөг, зээлийн хүү 4,939,618.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 319,818.27 төгрөг, нийт 14,350,879.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ш.*******, Ч. нар нь тус банкнаас 2023 оны 07 сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн малчны зээл авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 10,908,557.30 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 881,440 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 20,515 төгрөг нийт 11,810,512.55 төгрөгийг төлж барагдуулсан.
Нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан ч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж 403 хоног хугацаа хэтэрсэн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 9,091,442.70 төгрөг, зээлийн хүү 4,939,618.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 319,818.27 төгрөг, нийт 14,350,879.39 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
******* ******* ******* *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 04 сарын 11-ний өдөр ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Ш.*******, Ч. нар нэхэмжилсэн 14,350,879.39 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч Ш.*******, Ч. нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 9,091,442.70 төгрөг, зээлийн хүү 4,939,618.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 319,818.27 төгрөг, нийт 14,350,879.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.*******, Ч. нар нь нэхэмжилсэн 14,350,879.39 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч Ш.*******, Ч. нарын нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,705 төгрөгийн тал хувь 114,852.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 114,852.5 төгрөгийг хариуцагч Ш.*******, Ч. нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* *******т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* *******ын шаардсан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 9,091,442.70 төгрөг, зээлийн хүү 4,939,618.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 319,818.27 төгрөг, нийт 14,350,879.39 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Ш.*******, Ч. нар төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,705 төгрөгийн тал хувь 114,852.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 114,852.5 төгрөгийг хариуцагч Ш.*******, Ч. нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА