Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 124

 

 

     

   

      

 

 

 

 

 

                                   

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Б.Хурц,

шүүгдэгч А.А.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэн,

орчуулагч Э.Солонго,

гэрч П.Наранчимэг, М.Усман, А.Чимэдзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-д холбогдох эрүүгийн __ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Нигер Улсын иргэн, _ оны _ дугаар сарын _-ны өдөр төрсөн, _ настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эдийн засагч, улс төрч мэргэжилтэй, одоогоор хувиараа автомашин зардаг гэх, __ улсын _ хот __9 тоотод төрсөн эгч, түүний нөхөр, гурван хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, А.А.А/паспортын дугаар-__/.

 

Шүүгдэгч __ улсын иргэн А.А.А/_____/ нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рамада Улаанбаатар сити центр” зочид буудлын 710 тоот өрөөнд Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа гадаад улсын мөнгөн тэмдэгт буюу Америкийн Нэгдсэн Улсын долларыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж 16 ширхэгийг хадгалсан,

2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа гадаад улсын мөнгөн тэмдэгт буюу Америкийн Нэгдсэн Улсын долларыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А.А мэдүүлэхдээ:

  “...Би прокурорын гаргасан дүгнэлтийг эсэргүүцээгүй. Харин цагдаагийн ажилтны өгсөн мэдээлэл буруу байна. 2017 оны 10 дугаар сарын 09-нд Чимэдзаяагийн ажилладаг дэлгүүрээс гоо сайхны зүйл авахаар ... дэлгүүр рүү ороод “доллараар худалдаа хийх үү” гэж асуусан. Энэ дэлгүүр нь миний буудаллаж байсан буудлын дэргэд байсан. Би Чимэдзаяад 100 доллар өгөөд гоо сайхны зүйл худалдаж аваад хариултаа Монгол мөнгөөр аваад зочид буудлын өрөө рүүгээ буцаад явсан. Тэр мөнгийг ажил хайхаар явахдаа хэрэглэсэн. Мөн утасны карт худалдаж авсан. Хэрвээ би хуурамч доллар гэж мэдсээр байж тэр дэлгүүрт гэмт хэрэг үйлдсэн бол маргааш нь тухайн дэлгүүрт очихгүй байсан. Тухайн үед Чимэдзаяа Англи хэлээр биш Монгол хэлээр ярьж байсан. Маргааш нь Чимэдзаяатай тааралдахад гараас бариад банк руу дагуулж явсан. Тэнд ойрхон банк байдгийг би мэдээгүй. Банкны ажилтан надад “таны өчигдөр өгсөн мөнгө хуурамч байна” гэж хэлсэн. Би юу ярьж байгааг нь сайн ойлгохгүй байсан. Тиймээс банкны ажилтнаас “хуурамч мөнгө гэж яаж мэдсэн юм бэ, би сайн мэдэхгүй байна” гэж хэлсэн. Би Монгол улс руу ирж байхдаа Катар, Хятад улсаар дамжиж ирсэн. Хятад улсад байхдаа 100 доллараа Хятад мөнгө болгож солиулж хэрэглээд үлдсэн Хятад мөнгө надад байсан. Чимэдзаяатай банканд очиж хуурамч мөнгөний талаар хэлэхэд нь би өөртөө байсан Хятад мөнгөө тухайн банкаар солиулсан. Тухайн үед би “миний өгсөн мөнгө хуурамч юм бол би өөр мөнгө авчиръя, миний паспортыг аваад үлдээрэй” гэж хэлээд явсан. Тэгээд зочид буудлын өрөө рүүгээ очиж дахин 100 доллар аваад эргээд Чимэдзаяа дээр ирэхэд цагдаа ирээд тэр мөнгийг өгүүлэлгүйгээр намайг бариад явсан. Би эхний хуурамч гэсэн 100 долларыг нүдээрээ хараагүй...Цагдаа надад миний буудаллаж байсан зочид буудлын өрөөнд очиж шалгалт хийнэ гэж хэлсэн. Зочид буудлын ажилтан тэднийг өрөө рүү оруулах уу гэж надаас зөвшөөрөл асуусан. Хэрвээ би мэдсээр байж хуурамч доллар нууж байсан бол сүйт бүсгүйдээ мөнгийг нуугаарай гэж хэлэх байсан. Цагдаагийн ажилтан зочид буудлын өрөө рүү орж сэйфнээс бүх мөнгийг гаргаж авсан. Би энэ мөнгөөр яах гэж байгааг асуухад маргааш эргэж ирнэ гэж хэлээд явсан. Тэр мөнгөнүүдийг шинжлүүлэхээр авч явсан. Тэр өдөр Рамада зочид буудал биднийг өрөөнөөс гаргасан ба бид хоёр өөр олон зочид буудлуудаар явсан. Цагдаагийн ажилтнуудаас ямар учиртай болохыг асуухад хүлээгээрэй гэж хэлсэн. Энэ явдлаас хойш 3-4 долоо хоногийн хугацаа өнгөрсөн. Цагдаа нар надаас хаана мөнгө ашигласныг асуусан. Би 2 ширхэг 100 доллар хэрэглэсэн. Нэг нь хоолны газар, нөгөө нь Чимэдзаяагийн ажилладаг Mild cosmetics-оос гоо сайхны зүйл худалдаж авсан гэдгээ хэлсэн. Намайг нэг эмэгтэйд 100 доллар төлөөрэй гэж хэлсэн. Би тэр эмэгтэйг ямар учиртай хүн болохыг асуухад рестораны хүн гэж хэлсэн. Тухайн үед тэр эмэгтэй утсаар ярьсан ба би юу ярьж байгааг нь ойлгоогүй. Би рестораны хүнд 100 доллар төлсөн. Надад төлбөр тооцоог дуусгаад явуулна гэж хэлсэн. Миний Монгол улсад байх визний хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө би эдгээр асуудлыг зохицуулахаар өөрийн нутагт байсан зүйлсийг заруулаад Рамада зочид буудлын бүх төлбөр тооцоог хийсэн. Би тэр эмэгтэйд төлбөр хийнэ гэж 100 доллар өгсөн. Чимэдзаяад өгсөн 100 долларыг хуурамч болохыг би хараагүй. Ресторанд өгсөн 100 долларыг хуурамч гэдгийг би мэдэхгүй. Хэрэгт авагдсан мэдүүлгүүдээс ойлгомжгүй зүйл байна. Тэдгээр мөнгийг банканд шинжлүүлсэн үү эсхүл өөр газар шинжилгээ хийлгэсэн үү гэдгийг мэдэхгүй. 17 ширхэг доллар хуурамч гэдгийг банк нотолсон юм уу. Mild cosmetics, ресторанд өгсөн 100 долларыг хэн хуурамч гэдгийг нотолсон бэ. Мөн Чимэдзаяа, ресторанд өгсөн долларуудыг шинжилгээнд өгсөн үү гэдгийг би мэдээгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч П.Наранчимэг мэдүүлэхдээ:

“...Би 2017 оны 11 дүгээр сарын 23-нд мэдүүлэг өгсөн ба тухайн үйл явдал болсон өдрийг хэдэн сарын хэдэн байсныг хэлж мэдэхгүй байна. Тухайн үед Чимэдзаяа манай банканд доллар солиулахаар орж ирсэн ба долларыг барихад цаас нь өөрөөр мэдрэгдээд байхаар нь шалгадаг машинаар шалгаж үзэхэд хуурамч гэж гарч ирсэн. Тэгэхээр нь ахлах ажилтнаа дуудаж үзүүлэхэд хуурамч байна гэсэн. Банкинд хуурамч мөнгөн тэмдэгт орж ирвэл хурааж аваад хүчингүй гэсэн тэмдэг дарж, тухайн дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага өгч хүлээлгэн өгдөг. Тухайн үед энэ үйл явцын дагуу ажиллагаа хийгдсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.Чимэдзаяа мэдүүлэхдээ:

“... Өдрийг нь сайн санахгүй байна. Мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар тодорхой хэлсэн. Абиодуныг орж ирэхэд би хамт ажилладаг Мөнх-Эрдэнэтэй хамт байсан. Тухайн үеийн ханшаар 100 доллар нь 2.460 төгрөг байсан учраас Монгол мөнгөөр 246.000 төгрөг өгсөн. Абиодун 34.000 төгрөгийн үнэтэй бараа авсан учраас хариулт болгож 212.000 төгрөгийг авч явсан. Намайг орлого тушаахаар банканд очиход хуурамч мөнгө байна гээд хураагаад авсан. Тэгээд би энэ талаар хамт ажилладаг хүндээ хэлсэн. Банк намайг дуудаад баримт дээр гарын үсэг зурах хэрэгтэй байна гэхээр нь очих гэж байгаад Абиодунтай тааралдсан. Банканд очоод 100 долларыг энэ хүнээс авсан гэдгээ зааж өгсөн. Тэгтэл банкныхан цагдаа дуудаад цагдаагийн машин ирээд биднийг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Усман мэдүүлэхдээ:

“... Шүүгдэгч Абиодуныг өнгөрсөн оны 10 дугаар сараас эхэлж таньдаг болсон. Абиодунтай эхлээд Элит-Улаанбаатар олон улсын дунд сургууль дээр тааралдаад  уулзсан. Би түүнтэй сургууль дээр анх тааралдаад нэг улсын хүн байна гээд ярилцаж эхэлсэн. Би түүнтэй 2 удаа уулзсан ба 3 дахь удаагаа хувцас өгсөн. Сургууль дээрээс орчуулагчтай хамт цагдаагийн газар очсон. Гэхдээ би Абиодуныг хуурамч доллартай байсан гэсэн мэдүүлэг өгөөгүй. Хоёр дахь удаагаа уулзахад Абиодун над руу залгаад “...би асуудалд орооцолдлоо...” гэж хэлэхээр нь ямар асуудалд болохыг нь мэдэх гээд уулзсан. Сургуулиас гарч яваад жижиг юм зардаг газар Абиодунтай ярилцсан. Түүнд “...чи хэл мэдэхгүй учраас орчуулагч хэрэгтэй...” гэж хэлсэн. Тэр үед Абиодун надад юу болсон талаараа хэлэхгүй байсан. Өөрөө юу болсон талаар сайн мэдэхгүй байсан. Намайг явахын өмнө Абиодуны сүйт бүсгүй “энэ улсын ял нь ямар байдаг вэ” гэж асуусан. Би “юун ял, юу болсон бэ” гэж асуухад ийм асуудал болсон гэж хэлсэн. Би Абиодуныг яг ямар төрлийн гэмт хэрэгт шалгагдаж байгааг мэдээгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн миний мэдүүлэгт юу бичигдсэнийг мэдэхгүй байна...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.А.А өгсөн:

“... Надад мэдүүлгийг орчуулагч Б.Нямдарийн хамт өгөхөд татгалзах зүйлгүй. Би 2017 оны 10 сарын 09-ний өдөр өөрийн буудалласан Рамада нэртэй зочид буудлын залгаа байрлах дэлгүүр дотроос гоо сайхны бүтээгдэхүүн авсан. Тэгэхдээ мөнгөө доллараар хийж болох уу гэж асуусанд худалдагч нь болно гэсэн. Тэгэхээр нь би өөрт явсан 100 ам доллараа худалдагчид өгөөд Монгол мөнгөөр хариултаа бодож авсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 10  сарын 10-ны өдөр тус дэлгүүрээс олон улсын ярианы карт авах гээд зогсож байхад урьд өдрийн үйлчлүүлсэн дэлгүүрийн худалдагч ирээд надад хандаж өөрт нь урд өдөр өгсөн 100 ам.доллар хуурамч байна гэсэн. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд паспортаа үлдээгээд зочид буудлын өрөөнд ороод ахиад өөр 100 ам.доллар гаргаж ирээд нөгөө худалдагчид өгсөн чинь бас хуурамч байсан тэгээд тэр эмэгтэй намайг цагдаагийн газар дагуулж ирсэн.

Би Монголд ажиллах гэж ирсэн. Англи хэлний багш ажил хайж ирсэн. Би ажил хайх зорилгоор Рамада зочид буудлын ресепшинээр өөрийн хувийн мэдээллийг СВ-г хэвлүүлэн авч байгууллагуудаар явах гэж байсан. Би 100 ам.долларыг хуурамч гэдгийг мэдээгүй. Хэрэв хуурамч гэдгийг мэдэж байсан бол тэр дэлгүүрээр дахин үйлчлүүлэхгүй байсан. Би цагдаагийн байгууллагад хүргэгдэж ирсний дараа мөрдөгч удаа дараа надаас дахин өөр 100 ам.доллар байгаа эсэх талаар асуусан. Тэгэхэд нь би өөрийн урд өдөр гүйлгээ хийсэн 100 ам.доллар хуурамч юм чинь надад байгаа бусад 100 ам.долларууд хуурамч гэж бодсон болохоор хэлэхээсээ айсан. Тус 710 дугаартай өрөөний сейфнээс хураагдсан 100 ам.долларууд бүгдээрээ минийх. Би Монгол Улс руу ирэхээсээ өмнө нийт 2.200 ам.долларыг 100 ам.доллараар Лагос хотын Лагос нэртэй Олон Улсын нисэх буудал дээрээс өөрийн Улсын мөнгөн дэвсгэртээр худалдаж авсан. Ам.доллар худалдаж авсан талаарх баримтыг би тухайн үедээ авсан боловч одоо хаана хийснээ санахгүй байна. Би өөрөө хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэж хэвэлсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27, 99-102/

  

Мөрдөн байцаалтад хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Уянгын өгсөн:

“...Би Амулай ХХК-ийн Майлд косметикс дэлгүүрийн Макс
Молл худалдааны төвийн салбар хариуцсан менежер ажилтай. 2017 оны 10 сарын 10-ны өдөр намайг гэртээ байж байхад манай Макс Молл худалдааны төвийн салбарт ажилладаг худалдааны зөвлөх А.Чимэдзаяа над руу утсаар яриад “өчигдөр худалдааны зөвлөх Мөнх-Эрдэнэ бид хоёр 1 гадаад хүнд 100 ам.доллараар худалдаа хийсэн. Тэгээд тэр 100 ам.долларыг нь өнөөдөр Голомт банкинд орж орлогоо тушаах гэтэл уг гүйлгээ хийсэн 100 ам.долларыг хуурамч гэж байна. Одоо яах вэ, та хурдан хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүр дээрээ яваад очтол А.Чимэдзаяа болсон бүх явдлыг надад ярьж өгсөн. Тэгээд А.Чимэдзаяа нь Макс Молл худалдааны төвд явж байтал урд өдрийн гүйлгээ хийсэн гадаадын иргэн дахин явж байхад нь А.Чимэдзаяа очиж уулзаад цагдаад дуудлага өгөөд тэр хүнийг өгөөд явуулсан гэсэн.

“... Одоо манай байгууллагад ямар ч хохирол байхгүй, энэ асуудал Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр шалгагдах байх үед тэр гадаад хүн өөрөө ирээд хохирлыг барагдуулсан. Тийм учраас манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24/

 

Мөрдөн байцаалтад гэрч Олуда Фунмилаой Кэйтийн өгсөн:

“... Би Монгол Улсад өөрийн найз залуу Адефеми-гийн хамт 2017 оны 10-р сарын 06-ны өдөр ирсэн. Бид хоёр Монгол улсад Англи хэлний багшийн ажил хийх гэж ирсэн юм. Надад болон манай найз залуу Адефеми-д Монгол Улсад ирж ажиллах талаар хэн нэгэн огт санал болгоогүй. ... Бид хоёр өөрсдийн өмсөх хувцас хийсэн жижиг гурван цүнх, мөн хоёулаа нийлээд 2200 ам.доллартай Нигер улсаас гарсан. Тэгээд Нигер улсаас Катар улс, Катар улсаас Хятад улсад ирээд Хятад улсаас Монгол улс руу онгоцоор нисэж ирсэн юм. Монгол Улсад 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шөнийн 01 цагт ирсэн. Тэгээд шууд Рамада зочид буудалд очиж байрласан. ... Бид хоёр 10 сарын 06-ны шөнө 01 цагт гараад унтаж амраад 10 сарын 07-ны өдөр буудлаас гараагүй, харин 10 сарын 08-ны өдөр нь интернэтээр олж харсан Олон улсын Элите дунд сургуульд очиж ажил хайж байгаагаа хэлсэн.

10 сарын 07-ны өдөр буудлаас гараад холгүй жижиг хоолны газар орж хоол идчихээд тооцоогоо ам.доллараар хийж болох уу гэж асуухад болно гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 100 ам.доллараар тооцоогоо хийгээд хариултыг нь Монгол мөнгөөр бодож авсан. Хоолны тооцоо ойролцоогоор 17.000 төгрөг болсон байх би сайн санахгүй байна. Ингээд уг хариултанд ирсэн Монгол мөнгөөрөө утасны сим карт дугаар, оймс зэрэг худалдаж аваад дуусгасан. Түүний дараа 10 сарын 09-ний өдөр байрлаж байсан буудлын доод давхарт байрладаг дэлгүүрээс манай найз залуу Адефеми нүүр цэвэрлэгч худалдаж авахдаа 100 ам.доллараар үйлчлүүлсэн. Ингээд нийтдээ 200 ам.доллар зарцуулсан. Бид хоёрт байсан мөнгө бүгд 100 ам.долларын дэвсгэртээр байсан. Бид хоёрын Нигер улсаас авч явсан 2200 ам.доллар бүгд манай найз залуу Адефеми-ийн мөнгө байгаа юм. Зочид буудлын өрөөнд байсан сейфэнд Адефеми өөрөө мөнгөө хийж түгжсэн, надад тэр мөнгөнөөс дур мэдэж зарцуулах эрх байгаагүй, өөрөө мөнгөө авч хэрэглэж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Чимэдзаяагийн өгсөн:

“... Би Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Макс Молл нэртэй дэлгүүрийн 1 дүгээр давхарт Майлд косметикс гоо сайхны барааны дэлгүүртээ худалдаж Мөнх-Эрдэний хамт 2017 оны 10 сарын 09-ний орой ажиллаж байсан чинь үл таних гадаад хар арьстай хүн орж ирээд юм худалдаж авах гэсэн юм гэхдээ ам.доллараар гүйлгээ хийнэ болох уу гэсэнд би Мөнх-Эрдэнийн ажилд туслаад гадаад мөнгөөр хулдалдаа хийхийг нь зөвшөөрсөнд тэр хүн 1 нүүрний цэвэрлэгч бас нэг юмтай нийт 36.000 төгрөгийн бараа авсан санагдаж байна. Тэгсэнд тэр хүн 100 ам.доллар гаргаж өгсөнд тэрийг нь 1 ам.долларыг нь 2.460 төгрөгөөр бодож 246.000 төгрөгийг өгсөнд тэр хүн худалдан авсан барааныхаа мөнгийг өгөөд явсан.

Маргааш нь би орлогынхоо мөнгийг тушаахаар тус дэлгүүр дотор байрлах Голомт банкны салбар руу ороод нөгөө 100 ам.долларыг нь солиулах гэсэн чинь хуурамч байсан. Тэгээд би дэлгүүр рүүгээ орчихоод буцаад банк руу явах замд нөгөө 100 ам.доллар өгсөн хүн замд тааралдахаар нь цагдаад барьж өгсөн. Тэр хар арьстай хүн ганцаараа явж байсан ..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Мөнх-Эрдэний өгсөн:

“... Би Амулай ХХК-ийн Макс Молл худалдааны төвийн 1-р давхарт байрлах Майлд косметикс гоо сайхны бараа зардаг дэлгүүрт гоо сайхны зөвлөхөөр ажилладаг. 2017 оны 10 сарын 09-ний өдрийн 20 цагийн үед би дэлгүүр дээр гоо сайхны зөвлөх А.Чимэдзаяагийн хамт дэлгүүрээ хаахад бэлдээд байж байсан. Тэгтэл гадаад улсын хар арьстай иргэн хүрч ирээд 34.000 төгрөгний эрэгтэй, эмэгтэй хүний 2 нүүр цэвэрлэгч худалдаж авахаар болоод мөнгөө өгөх гэтэл “бэлэн мөнгө байхгүй 100 ам.доллар л байна энэ мөнгийг Монгол мөнгөөр тооцож аваад бараагаа авч болох уу” гэхэд А.Чимэдзаяа бид хоёр зөвшөөрч тэр өдрийн ам.долларын ханшийг харж байгаад 1 ам.долларыг 2460 төгрөгөөр тооцож нийт 246.000 төгрөг гаргаж өгөөд түүнээсээ барааныхаа 34.000 төгрөгийг суутгаж 212.000 төгрөгийг хариулж өгсөн. Тэгээд тэр өдөр дэлгүүрээ хаагаад явсан. Тэгтэл маргааш өглөө нь би гэртээ амарч байтал А.Чимэдзаяа нь өглөө дэлгүүр дээр ирээд өчигдрийн орлогоо Макс Молл худалдааны төвд байдаг Голомт банкинд орж дансанд хийж байхад өчигдрийн гадаад иргэний гүйлгээ хийсэн 100 ам.доллар хуурамч байна гэж хэлсэн гэсэн. Тэгээд дэлгүүр дотор явж байгаад нөгөө гадаад иргэнтэй тааралдаад цагдаад барьж өгсөн гэсэн.

... Сүүлд нь өгсөн 100 ам.доллар хуурамч гэдгийг нь мэдээд мөнгөө солиулах зорилготой орж ирсэн байх. Учир нь манай дэлгүүрт орж ирээд юм үзэж байгаад “нүүр угаачихаар нүүр цэвэрлэгч байна уу” гэж бараанд нь ач холбогдол өгөхөөргүй асууж байсан. Тэгээд уг нүүр цэвэрлэгчнээс 2 ширхэгийг аваад 34.000 төгрөг болохоор төлбөрөө хийсэн гэж бодож байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Буянжаргалын өгсөн:

“... Би хувиараа Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт буюу “Гранд плаза” худалдааны төвийн замын эсрэг талд, төв зам дагуу харсан “Мишээх нар” нэртэй цайны газар ажилладаг. 2017 оны 10 сарын 07, 08-ны өдрүүдийн аль нэг өдөр нь намайг цайны газартаа байж байхад хар арьстай эрэгтэй, эмэгтэй 2 гадаад хүн 15 цагийн үед орж ирээд нэг шарсан мах, нэг аяга будаа, 0,5 литрийн цэвэр ус аваад идэж дуусчихаад тооцоо хийх болоход Монгол мөнгө байхгүй 100 ам.доллараар тооцоо хийж болох уу гэж асуухад нь би гадаад улсын иргэн мөнгөгүй явж байна гэж бодоод зөвшөөрсөн. Тэр 2 гадаад иргэний идсэн хоолны тооцоо 8.100 төгрөг болсон юм. Харин би 1 ам.долларыг 2380 төгрөгөөр тооцож аваад хариулт 229.900 төгрөг өгсөн.

Би тэр 100 ам.долларыг хажуу талд байдаг банкинд Монгол мөнгө болгож солиулаад хоолны материалаа худалдаж авсан. Надад гомдол, санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 39-40/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Наранчимэгийн өгсөн:

“... Би Голомт банкинд ороод 7 жил болж байна. 2017 оны 10 сарын 10-ны өдөр би теллерээр өглөө ажилдаа ирээд сууж байтал 10 цаг 40 минутын үед Макс Молл төвийн 1 давхарт гоо сайхны бараа зардаг дэлгүүрийн худалдагч нь орлого тушаахаар орж ирээд надаар үйлчлүүлсэн. Уг орлого болгож байгаа мөнгөн дунд ганц ширхэг 100 ам.доллар байсан. Түүнийгээ Монгол мөнгөөр солиулаад нэмж орлого хийнэ гэхэд нь би Монгол мөнгөнүүдийг эхэлж авчихаад 100 ам.долларыг аваад гартаа барихад ам.долларын цааснаас арай өөр санагдсан. Тэгэхээр нь би мөнгө шалгадаг машинаар шалгаж үзэхэд хуурамч гэсэн дохио өгөөд бичиг гарч ирсэн. Тэгэхээр нь манай банкнаас цагдаад дуудлага өгөөд мөнгийг нь цагдаад хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Муса Усманы өгсөн:

“... Би Нигер улсын иргэн, Англи хэлээр уншиж, бичиж, ярьж чадна. Монгол улсад анх 7 жилийн өмнө ирж Улаанбаатар Элит олон улсын дунд сургуульд Англи хэлний багшаар ажилд орж байсан. 2017 оны 10-р сард яг тодорхой хэдний өдөр байсныг санахгүй байна. Олуда Фунмилаой Кэйт, А.А.А нар нь Элит дунд сургууль дээр явж байсан. Анх Элит дунд сургууль дээр тааралдаж танилцсанаас хойш 2, 3 хоногийн дараа дахин манай сургууль дээр ирж бид хамт өдрийн хоол идсэн, харин дараа нь над руу залгаад цагдаа дээр хуурамч 100 ам.доллар ашигласан асуудалд орсон, орчуулагч олж өгөөч гэж залгаж байсан. Тэд нарыг Монгол улсад ямар зорилготой ирсэн талаар мэдэхгүй, манай сургууль дээр явж байхдаа өөрсдийгөө ажилд орох гэж байна гэж хэлж байсан.

 2 дахь удаагаа тэр хоёр надтай уулзахдаа эхэлж над руу залгаад уулзах хүсэлтэй байна гэхэд нь би манай сургууль дээр хүрээд ир, хамт хоол идье гэж хэлсэн. Тэгээд удалгүй тэр хоёр хүрч ирээд манай сургуулийн хоолны газарт хамт хооллож дуусаад гарч иртэл. Адефеми надад хандаж Монгол улсад хуурамч ам.доллартай ирсэн юм, тэгээд түүнийгээ ашиглаж байгаад цагдаад баригдсан гэж хэлэхэд нь би маш их гайхаж шоконд орсон. Тэгтэл Адефеми халааснаасаа цөөхөн хэдэн ам.доллар гаргаж ирээд энэ дунд бас хуурамч доллар байгаа гэж хэлээд буцаагаад далд хийсэн. Гэхдээ гаргаж үзүүлсэн ам.доллар нь олон биш цөөхөн задгай мөнгө байх шиг байсан, тухайн үед хуурамч мөнгө авчирсан талаар нь сонсоод гайхаад, анхаарал төвлөрөхгүй байсан болохоор хэдэн ам.доллар барьж гаргаж ирснийг мэдэхгүй байна. Адефеми өөрийгөө хуурамч ам.доллартай байсан гэдгээ мэдэж байсан юм шиг санагдсан. Тэгэхээр нь би тэр хүмүүсийг муу хүмүүс байна гэж бодсон. Түүнээс хойш над руу залгахад нь би утсаа аваагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46/,

             

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нямдарийн өгсөн:

            “... Манай байгууллагын Рамада зочид буудал нь олон улсын сүлжээ зочид буудал юм. Тийм учраас Рамада зочид буудалд гадаад улсаас захиалга өгөхөд манай төв зочид буудал болох Виндом зочид буудлаас мэдээлэл нь ирдэг. 2017 оны 09 сарын 28-ны өдрийн өглөө 2 ортой энгийн өрөөнд 1 хүн 14 хоног байрлана гэж онлайн захиалга ирсэн. Тэгтэл 2017 оны 10 сарын 06-ны үүрээр манай буудал эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирээд 710 тоот өрөөнд байрласан. Анх 2017 оны 09 сарын 28-ны өдөр онлайн захиалга өгчихөөд баталгаажуулах хэсэгт нь дээрх Нигер улсын иргэн Адефем-н нэр дээр картаар баталгаажуулсан боловч энэ картнаас нь буудлын төлбөр тооцоог авах гэтэл энэ карт нь хулгайн карт байна гэсэн мэдээлэл манай цахим сан дээр гарч ирээд байсан. Тэгэхээр манай байгууллагын зүгээс тус Адефеми гэх Нигер улсын иргэнд таны баталгаажуулсан карт чинь болохгүй байна гэдгийг хэлтэл “өөрийнх нь зочид буудлыг захиалгыг аялал жуулчлалын компани хийж өгсөн” гэж хэлсэн. Түүний дагуу бид захиалга баталгаажуулах анкет дээр байх утасны дугаараар холбогдоход “анх тэмдэглүүлсэн картнаас төлбөр татаж болохгүй, бид ахиад шинэ карт явуулна” гэж хэлээд удалгүй Америкийн нэгдсэн улсын Corinne H Adams гэх иргэний картын мэдээлэл явуулсан тэгээд бид уг картыг нь банкны ПОС машин дээр төлбөр уншуулж үзэхэд тухайн машин дээр “алдагдсан карт” гэсэн бичиг гарч ирээд байсан. Тэгээд бид энэ карт чинь бас болохгүй байгааг хэлэхэд дахин нэг картын мэдээлэл явуулсан боловч уг картын мэдээлэл иргэн нь өмнөх АНУ-н иргэн Corinne H Adams гэх иргэний мэдээлэл дээрх зургийг нь өөрчлөөд төрсөн хотыг нь Алабама байсныг Мичиган болгоод ирүүлсэн. Ийм учраас бид хуурамч картаар захиалга баталгаажуулсан гэж үзсэн учраас албан бичиг бичсэн. Одоо Рамада зочид буудалд ямар нэг төлбөр тооцооны асуудал байхгүй, хохиролгүй болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49/,

 

            Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Б.Отгондалайгийн өгсөн:

            “... Бичиг баримт хэвлэлийн олон арга байдаг. Тэдгээрийн нэг нь офсет хэвлэлийн арга юм. Эдгээр 17 ширхэг 100 ам.долларын мөнгөн дэвсгэртүүдэд будагч бодис жигд тархалттай, будагч бодис ямар нэгэн хүрээ үүсгэлгүй тархсан, химийн уусалтаас хамаарсан зах ирмэгийн тэгш бус байдал гэх мэт офсет хэвлэлийн шинж тэмдгүүд илэрсэн байсан. Уг 17 ширхэг хуурамч 100 ам.долларын дэвсгэртүүдийг мэдээллийн санд сериал дугаараар нь хайж үзэхэд эдгээр сериал дугаартай дэвсгэртүүд бүртгэгдээгүй байсан. Энгийн хүний нүдээр ажиглавал хуурамч дэвсгэртийг мэдэх боломжтой. Мөн цаасны хувьд энгийн хэрэглээний цаас, үнэт цаас биш учраас цаас нь бас хуурамч гэдэг нь мэдэгдэнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84х/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5343 дугаар:

 1. Шинжилгээнд ирүүлсэн LB16913565Т сериал дугаартай 100 долларын дэвсгэрт нь жинхэнэ мөнгөн дэвсгэрт байна. KB48817474A, KB22717322A, KB33713371A, KB58817715A, KB31717373A, KB19292977A, KB44717333A, KB37713377A, KB44717473A, KB44717333A, KB31717373A, KB58817715A, KB19292211A, KB19292977A, KB44717333A, KB33713371A, KB19292211A сериал дугаартай дэвгэртүүд нь хуурамч байна.

2. Хуурамч мөнгөн дэвсгэрт дэх онцлог шинж тэмдгийг үзлэг шинжилгээний хэсгээс харна уу.

3. Жинхэнэ мөнгөн дэвсгэрт дэх онцлог шинж тэмдгийг үзлэг шинжилгээний хэсгээс харна уу.

4. KB48817474A, LB16913565Т, KB22717322A, KB33713371A, KB58817715A, KB31717373A, KB19292977A, KB44717333A, KB37713377A, KB44717473A, KB44717333A, KB31717373A, KB58817715A, KB19292211A, KB19292977A, KB44717333A, KB33713371A, KB19292211A сериал дугаартай 100 ам.долларын дэвсгэртүүд нь санд бүртгэлтэй байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 86-90/

 

- хуурамч мөнгөн тэмдэгтийг санд хүргүүлэх, хүснэгт /хавтаст хэргийн 44/

- Зочид буудлын захиалгын мэдээлэл /хавтаст хэргийн 63-73/

-  Эд мөрийн баримтаар тооцох тухай /хавтаст хэргийн 92/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

           

            Шүүгдэгч А.А.А нь Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа гадаад улсын мөнгөн тэмдэгт буюу Америкийн Нэгдсэн Улсын долларыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд шүүгдэгч А.А.Аы өгсөн “...Би Чимэдзаяад 100 доллар өгөөд гоо сайхны зүйл худалдаж аваад хариултаа Монгол мөнгөөр аваад зочид буудлын өрөө рүүгээ буцаад явсан. Тэр мөнгийг ажил хайхаар явахдаа хэрэглэсэн...би өөрийн урд өдөр гүйлгээ хийсэн 100 ам.доллар хуурамч юм чинь надад байгаа бусад 100 ам.долларууд хуурамч гэж бодсон болохоор хэлэхээсээ айсан..” гэх мэдүүлэг

хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Уянгын өгсөн: “... Би Амулай ХХК-ийн Майлд косметикс дэлгүүрийн Макс Молл худалдааны төвийн салбар хариуцсан менежер ажилтай. 2017 оны 10 сарын 10-ны өдөр намайг гэртээ байж байхад манай Макс Молл худалдааны төвийн салбарт ажилладаг худалдааны зөвлөх А.Чимэдзаяа над руу тсаар яриад “өчигдөр худалдааны зөвлөх Мөнх-Эрдэнэ бид хоёр 1 гадаад хүнд 100 ам.доллараар худалдаа хийсэн. Тэгээд тэр 100 ам.долларыг нь өнөөдөр Голомт банкинд орж орлогоо тушаах гэтэл уг гүйлгээ хийсэн 100 ам.долларыг хуурамч гэж байна. Одоо яах вэ, та хурдан хүрээд ир” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг

гэрч А.Чимэдзаяагийн “... Би Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Макс Молл нэртэй дэлгүүрийн 1 дүгээр давхарт Майл косметикс гоо сайхны барааны дэлгүүртээ худалдаж Мөнх-Эрдэний хамт 2017 оны 10 сарын 09-ний орой ажиллаж байсан чинь үл таних гадаад хар арьстай хүн орж ирээд юм худалдаж авах гэсэн юм гэхдээ ам.доллараар гүйлгээ хийнэ болох уу гэсэнд би Мөнх-Эрдэнийн ажилд туслаад гадаад мөнгөөр хулдалдаа хийхийг нь зөвшөөрсөнд тэр хүн 1 нүүрний цэвэрлэгч бас нэг юмтай нийт 36.000 төгрөгийн бараа авсан санагдаж байна. Тэгсэнд тэр хүн 100 ам.доллар гаргаж өгсөнд тэрийг нь 1 ам.долларыг нь 2.460 төгрөгөөр бодож 246.000 төгрөгийг өгсөнд тэр хүн худалдан авсан барааныхаа мөнгийг өгөөд явсан.

Маргааш нь би орлогоныхоо мөнгийг тушаахаар тус дэлгүүр дотор байрлах Голомт банкны салбар руу ороод нөгөө 100 ам.долларыг нь солиулах гэсэн чинь хуурамч байсан...” гэх мэдүүлэг

гэрч Н.Мөнх-Эрдэний “... Би Амулай ХХК-ийн Макс Молл худалдааны төвийн 1-р давхарт байрлах Майлд косметикс гоо сайхны бараа зардаг дэлгүүрт гоо сайхны зөвлөхөөр ажилладаг. 2017 оны 10 сарын 09-ний өдрийн 20 цагийн үед би дэлгүүр дээр гоо сайхны зөвлөх А.Чимэдзаяагийн хамт дэлгүүрээ хаахад бэлдээд байж байсан. Тэгтэл гадаад улсын хар арьстай иргэн хүрч ирээд 34.000 төгрөгний эрэгтэй, эмэгтэй хүний 2 нүүр цэвэрлэгч худалдаж авахаар болоод мөнгөө өгөх гэтэл “бэлэн мөнгө байхгүй 100 ам.доллар л байна энэ мөнгийг Монгол мөнгөөр тооцож аваад бараагаа авч болох уу” гэхэд А.Чимэдзаяа бид хоёр зөвшөөрч тэр өдрийн ам.долларын ханшийг харж байгаад 1 ам.долларыг 2460 төгрөгөөр тооцож нийт 246.000 төгрөг гаргаж өгөөд түүнээсээ барааныхаа 34.000 төгрөгийг суутгаж 212.000 төгрөгийг хариулж өгсөн. Тэгээд тэр өдөр дэлгүүрээ хаагаад явсан. Тэгтэл маргааш өглөө нь би гэртээ амарч байтал А.Чимэдзаяа нь өглөө дэлгүүр дээр ирээд өчигдрийн орлогоо Макс Молл худалдааны төвд байдаг Голомт банкинд орж дансанд хийж байхад өчигдрийн гадаар иргэний гүйлгээ хийсэн 100 ам.доллар хуурамч байна гэж хэлсэн гэсэн...” гэх мэдүүлэг

гэрч П.Наранчимэгийн “... Би Голомт банкинд ороод 7 жил болж байна. 2017 оны 10 сарын 10-ны өдөр би теллерээр өглөө ажилдаа ирээд сууж байтал 10 цаг 40 минутын үед Макс Молл төвийн 1 давхарт гоо сайхны бараа зардаг дэлгүүрийн худалдагч нь орлого тушаахаар орж ирээд надаар үйлчлүүлсэн. Уг орлого болгож байгаа мөнгөн дунд ганц ширхэг 100 ам.доллар байсан. Түүнийгээ монгол мөнгөөр солиулаад нэмж орлого хийнэ гэхэд нь би Монгол мөнгөнүүдийг эхэлж авчихаад 100 ам.долларыг аваад гартаа барихад ам.долларын цааснаас арай өөр санагдсан. Тэгэхээр нь би мөнгө шалгадаг машинаар шалгаж үзэхэд хуурамч гэсэн дохио өгөөд бичиг гарч ирсэн. Тэгэхээр нь манай банкнаас цагдаад дуудлага өгөөд мөнгийг нь цагдаад хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг,

гэрч Муса Усманы мөрдөн байцаалтад өгсөн “...Адефеми надад хандаж Монгол улсад хуурамч ам.доллартай ирсэн юм, тэгээд түүнийгээ ашиглаж байгаад цагдаад баригдсан гэж хэлэхэд нь би маш их гайхаж шоконд орсон. Тэгтэл Адефеми халааснаасаа цөөхөн хэдэн ам.доллар гаргаж ирээд энэ дунд бас хуурамч доллар байгаа гэж хэлээд буцаагаад далд хийсэн. Гэхдээ гаргаж үзүүлсэн ам.доллар нь олон биш цөөхөн задгай мөнгө байх шиг байсан, тухайн үед хуурамч мөнгө авчирсан талаар нь сонсоод гайхаад, анхаарал төвлөрөхгүй байсан болохоор хэдэн ам.доллар барьж гаргаж ирснийг мэдэхгүй байна. Адефеми өөрийгөө хуурамч ам.доллартай байсан гэдгээ мэдэж байсан юм шиг санагдсан...” гэх мэдүүлэг,

            шинжээч Б.Отгондалайгийн “... Бичиг баримт хэвлэлийн олон арга байдаг. Тэдгээрийн нэг нь офсет хэвлэлийн арга юм. Эдгээр 17 ширхэг 100 ам.долларын мөнгөн дэвсгэртүүдэд будагч бодис жигд тархалттай, будагч бодис ямар нэгэн хүрээ үүсгэлгүй тархсан, химийн уусалтаас хамаарсан зах ирмэгийн тэгш бус байдал гэх мэт офсет хэвлэлийн шинж тэмдгүүд илэрсэн байсан. Уг 17 ширхэг хуурамч 100 ам.долларын дэвсгэртүүдийг мэдээллийн санд сериал дугаараар нь хайж үзэхэд эдгээр сериал дугаартай дэвсгэртүүд бүртгэгдээгүй байсан. Энгийн хүний нүдээр ажиглавал хуурамч дэвсгэртийг мэдэх боломжтой. Мөн цаасны хувьд энгийн хэрэглээний цаас, үнэт цаас биш учраас цаас нь бас хуурамч гэдэг нь мэдэгдэнэ...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5343 дугаар дүгнэлт, хохирогч А.Чимэдзаяагийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А.Аыг гэмт хэрэг үйлдээгүй тус ам долларын дэвсгэртүүдийг хуурамч гэдгийг мэдээгүй, Майлд косметикс-с худалдан авалт хийсэн 100 ам долларын дэвсгэрт алга болсон байх тул шүүгдэгчийг цагаатгуулах талаар тайлбар гаргасан боловч дараах нотлох баримтуудаас үзэхэд

Мөрдөн байцаалтад гэрч Олуда Фунмилаой Кэйтийн өгсөн:

“...Бид хоёрт байсан мөнгө бүгд 100 ам.долларын дэвсгэртээр байсан. Бид хоёрын Нигер улсаас авч явсан 2200 ам.доллар бүгд манай найз залуу Адефеми-ийн мөнгө байгаа юм. Зочид буудлын өрөөнд байсан сейфэнд Адефеми өөрөө мөнгөө хийж түгжсэн, надад тэр мөнгөнөөс дур мэдэж зарцуулах эрх байгаагүй, өөрөө мөнгөө авч хэрэглэж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Мөнх-Эрдэний өгсөн:

“... Сүүлд нь өгсөн 100 ам.доллар хуурамч гэдгийг нь мэдээд мөнгөө солиулах зорилготой орж ирсэн байх. Учир нь манай дэлгүүрт орж ирээд юм үзэж байгаад “нүүр угаачихаар нүүр цэвэрлэгч байна уу” гэж бараанд нь ач холбогдол өгөхөөргүй асууж байсан. Тэгээд уг нүүр цэвэрлэгчнээс 2 ширхэгийг аваад 34.000 төгрөг болохоор төлбөрөө хийсэн гэж бодож байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Наранчимэгийн өгсөн:

“... Би Голомт банкинд ороод 7 жил болж байна. 2017 оны 10 сарын 10-ны өдөр би теллерээр өглөө ажилдаа ирээд сууж байтал 10 цаг 40 минутын үед Макс Молл төвийн 1 давхарт гоо сайхны бараа зардаг дэлгүүрийн худалдагч нь орлого тушаахаар орж ирээд надаар үйлчлүүлсэн. Уг орлого болгож байгаа мөнгөн дунд ганц ширхэг 100 ам.доллар байсан. Түүнийгээ Монгол мөнгөөр солиулаад нэмж орлого хийнэ гэхэд нь би Монгол мөнгөнүүдийг эхэлж авчихаад 100 ам.долларыг аваад гартаа барихад ам.долларын цааснаас арай өөр санагдсан. Тэгэхээр нь би мөнгө шалгадаг машинаар шалгаж үзэхэд хуурамч гэсэн дохио өгөөд бичиг гарч ирсэн. Тэгэхээр нь манай банкнаас цагдаад дуудлага өгөөд мөнгийг нь цагдаад хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Муса Усманы өгсөн:

“...Адефеми надад хандаж Монгол улсад хуурамч ам.доллартай ирсэн юм, тэгээд түүнийгээ ашиглаж байгаад цагдаад баригдсан гэж хэлэхэд нь би маш их гайхаж шоконд орсон... Адефеми өөрийгөө хуурамч ам.доллартай байсан гэдгээ мэдэж байсан юм шиг санагдсан. Тэгэхээр нь би тэр хүмүүсийг муу хүмүүс байна гэж бодсон. Түүнээс хойш над руу залгахад нь би утсаа аваагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46/,

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Б.Отгондалайгийн өгсөн:

“... Бичиг баримт хэвлэлийн олон арга байдаг. Тэдгээрийн нэг нь офсет хэвлэлийн арга юм. Эдгээр 17 ширхэг 100 ам.долларын мөнгөн дэвсгэртүүдэд будагч бодис жигд тархалттай, будагч бодис ямар нэгэн хүрээ үүсгэлгүй тархсан, химийн уусалтаас хамаарсан зах ирмэгийн тэгш бус байдал гэх мэт офсет хэвлэлийн шинж тэмдгүүд илэрсэн байсан. Уг 17 ширхэг хуурамч 100 ам.долларын дэвсгэртүүдийг мэдээллийн санд сериал дугаараар нь хайж үзэхэд эдгээр сериал дугаартай дэвсгэртүүд бүртгэгдээгүй байсан. Энгийн хүний нүдээр ажиглавал хуурамч дэвсгэртийг мэдэх боломжтой. Мөн цаасны хувьд энгийн хэрэглээний цаас, үнэт цаас биш учраас цаас нь бас хуурамч гэдэг нь мэдэгдэнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84х/ зэргээр өмгөөлөгчийн тайлбар нь үгүйсгэгдэж байх тул шүүгдэгч А.А.Аыг цагаатгах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч А.А.Аыг Монгол улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа гадаад улсын мөнгөн тэмдэгт буюу Америкийн нэгдсэн улсын долларыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэх Б.Уянга нь нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч А.А.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.А.Ад авсан хувийн баталгаа гаргах, хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Хэргийн 155 дугаар талд яллагдагчид яллах дүгнэлт гардуулсан баримтад яллах дүгнэлт гардуулсан он, сар, өдөр бичигдээгүй бөгөөд үүнийг шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас тодруулахад 2018 оны 2 сарын 02-нд гардуулсан гэж шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэн, улсын яллагч Б.Хурц нар тайлбар гаргасан тул энэ зөрчлийг шүүхийн хэлэлцүүлэгт зөвтгөж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн KB48817474A, KB22717322A, KB33713371A, KB58817715A, KB31717373A, KB19292977A, KB44717333A, KB37713377A, KB44717473A, KB44717333A, KB31717373A, KB58817715A, KB19292211A, KB19292977A, KB44717333A, KB33713371A, KB19292211A сериал дугаар бүхий 17 ширхэг хуурамч 100 ам.долларыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.12, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. А.А.Аыг Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа гадаад улсын мөнгөн тэмдэгт буюу Америкийн Нэгдсэн Улсын долларыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.А.А-д 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар А.А.А-д оногдуулсан 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар А.А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хилийн хязгаарлалт тогтоосныг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн KB48817474A, KB22717322A, KB33713371A, KB58817715A, KB31717373A, KB19292977A, KB44717333A, KB37713377A, KB44717473A, KB44717333A, KB31717373A, KB58817715A, KB19292211A, KB19292977A, KB44717333A, KB33713371A, KB19292211A сериал дугаар бүхий 17 ширхэг хуурамч 100 ам.долларыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолын хувийг Гадаад харилцааны яамны консулын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.А.А-д авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

 

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ