| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/00102/И |
| Дугаар | 312/ШШ2025/00458 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 312/ШШ2025/00458
2025 03 14 312/ШШ2025/00458
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие овогтой ******* 100 айлын барилгын материалын дэлгүүрт барилгын материал зарж борлуулан ажилладаг болно. ******* Лүүкс-вүүд компани дээр ажил авч ажиллаж байхдаа надаас 100 ширхэг хар панер, жижиглэн бараа материал аваад 10,000,000 төгрөг болсон. Одоог хүртэл өгөхгүй маш их чирэгдэл учруулж, алдангид оруулж байгаа тул “ ” ХХК-аас барааны үлдэгдэл 10,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие овогтой ******* нь 100 айл худалдааны төвийн Б.*******ийн нэхэмжилж байгаа 10,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 05 дугаар сараас 06 дугаар сарын хооронд “ ” ХХК манай компанид шилжин орох мөнгө орсноор 100 хувь барагдуулж хохиролгүй болгоно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч П.*******д холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 10,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 05 дугаар сараас 06 сарын дотор төлж барагдуулахаар тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийн 50 хувь болох 87,475 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 87,475 төгрөгийг, хариуцагч П.*******аас 87,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.*******ийн “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгөөс 87,475 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 87,475 төгрөгийг, хариуцагч П.*******аас 87,475 төгрөгийг тус тус гаргуулж Б.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА