Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 312/ШШ2025/00475

 

2025         03                                                      312/ШШ2025/00475

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: **** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: *******/-н нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, өв хүлээн авах хугацаа сунгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

        Нэхэмжлэгч Ж.*******

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд “хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, өв хүлээн авах хугацаа сунгуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний ээж ******* 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 92 насандаа, аав ******* 2022 оны 11 дүгээр сарын 13-нд 87 насандаа хорвоог орхисон. Нас барахаас өөрийн цорын ганц хүүхэд болох ******* миний асрамжид 2017 оноос амьдарч насан эцэслэх хүртлээ , тоотод манай гэр бүл буюу нөхөр, 3 хүүхдийн хамт амьдарч байгаад насан эцэслэсэн. 1995 онд аав, ээжийн хамт , , баг дугаар гудамж тоотод байрлах 1301120 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай м.кв газрыг худалдан авч 2000 оны 12 сарын 25-ны өдөр дугаарт бүртгүүлж өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байдаг. Аав, ээж хоёрыгоо нас барснаас хойш эрх зүйн мэдпэг дутмаг байдлаас болж өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ гаргахгүй байсаар өдийг хүрч аймгийн нотариатад өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хүсэлт гаргахад гэрчилгээ олгох боломжгүй шүүхийн журмаар тогтоолгох шаардлагатай гэсэн тул нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, ын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж заасны дагуу өвийг хүлээн авсанд тооцох үндэслэл байх бөгөөд одоог хүртэл өв хүлээн авахаас татгалзсан тухай эрх бүхий байгууллага болон нотариатад хүсэлт гаргаж байгаагүй болно. Мөн уг газарт 2023 оны 6 дугаар сард автомашины граж барьж ашиглалтанд оруулсан бөгөөд тухайн газрыг ашиглаж эрхлэн удирдсан тул мөн л өвийг хүлээн авсанд тооцож болохоор байна. Нас өндөр гарч өөрсдийгөө харж асрах боломжгүй болсон тул эцэг эхийгээ өөрийн гэртээ харж асран нас барах үед нь хамт амьдарч байсан болон Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар цорын ганц хууль ёсны өвлөгч /аав ээж хоёрт маань 1 хүүхэдтэй болно/ байх тул өвийг хүлээн авсанд тооцож хууль ёсны өвлөгчөөр тогтоож, өв хүлээн авах хугацааг сэргээн тогтоож өгнө үү.

Газар өмчлөх гэрчилгээн дээр аав, ээж, бид гурвын нэр байдаг. Би аавыгаа нас барснаас хойш 3 жилийн дараа нотариатаар ороод газар өмчлөх гэрчилгээг өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гэтэл хугацаа нь өнгөрсөн тул шүүхээр шийдвэрлүүл гэж хэлсэн. Тэгээд би өмгөөлөгч дээр очиж уулзтал нас барснаас нь хойш 1 жилийн дараа эрх нь үүсдэг, яагаад ингэж удсан юм бэ гэж асуусан. Хуулийн мэдлэггүй учраас хоцорчихлоо гээд өмгөөлөгчөөр хүсэлтээ бичүүлж 2025 оны 01 дүгээр сард хүсэлтээ гаргасан. Иймд миний гаргасан хүсэлтийг хангаж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, аймгийн ын баг дугаар гудамж тоотод байрлах дугаартай газрын өмчлөх эрхийн гэрчилгээний болон *******, ******* нарын нас барсны гэрчилгээ, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Г.*******н төрсний гэрчилгээний лавлагаа, Г.*******г *******, ******* нарт үрчлүүлсэн тухай бүртгэлийн лавлагаа, Ж.*******гийн овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-8 тал)

          3. Шүүхээс: Монголын нотариатчдын танхимаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Монголын нотариатчдын танхимаас 2025.02.-ны өдрийн 157 дугаар албан бичгийг тус тус ирүүлсэн болно. (хх тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд талийгаач эцэг овогт , талийгаач эх овогт нарын өмчилж байсан /эцэг, эхийн хамт өмчилдөг/ , , баг дугаар гудамж тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай м.кв газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, өв хүлээн авах хүсэлт гаргах хугацаа сунгуулах тухай хүсэлтийн шаардлагыг гаргасан.

 Нэхэмжлэгч Ж.******* нь 1984 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр , нарын охин болж төрсөн байх бөгөөд түүнийг төрүүлсэн эцэг, эх нь 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр *******, ******* нарт үрчлүүлэн, эцэг, эхийн нэр өөрчлөгдсөн болох нь тогтоогдож байна.

Түүнээс гадна талийгаач *******, ******* нарын дундаас хүүхэд төрөөгүй байх бөгөөд нэхэмжлэгч Ж.******* нь тэдний ганц үрчлэн авсан хүүхэд нь байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг дээрх хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй гэж үзнэ.

 Нэхэмжлэгч Ж.*******гийн үрчилж авсан эцэг овогт нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, үрчилж авсан эх овогт нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус тус нас барснаар  Иргэний хуулийн  5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар өв нээгдсэн байна.

 Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч байхаар заасан тул үрчилж авсан охин Ж.******* нь талийгаач эцэг *******, эх ******* нарын хууль ёсны өвлөгч байна.

 Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй гэж тус тус заасан.

 Нэхэмжлэгч Ж.******* нь хуульд заасан хугацаанд зохих байгууллагад хүсэлтээ гаргаагүй, өв хүлээн авах хугацаа хэтрүүлсэн байх тул өвлөх эрхээ алдсан байна.

 Гэвч нэхэмжлэгч нь өв хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд хуульд заасан хугацаанд гаргаагүй шалтгаанаа “...Аав, ээж хоёрыгоо нас барснаас хойш эрх зүйн мэдпэг дутмаг байдлаас болж өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ гаргахгүй байсаар өдийг хүрч аймгийн нотариатад өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хүсэлт гаргахад гэрчилгээ олгох боломжгүй шүүхийн журмаар тогтоолгох шаардлагатай гэсэн. Газар өмчлөх гэрчилгээн дээр аав, ээж, бид гурвын нэр байдаг...” гэж,

дээрх газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэлээ “...Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасны дагуу өвийг хүлээн авсанд тооцох үндэслэл байх бөгөөд одоог хүртэл өв хүлээн авахаас татгалзсан тухай эрх бүхий байгууллага болон нотариатад хүсэлт гаргаж байгаагүй, мөн уг газарт 2023 оны 6 дугаар сард автомашины граж барьж ашиглалтанд оруулсан бөгөөд тухайн газрыг ашиглаж эрхлэн удирдсан тул мөн л өвийг хүлээн авсанд тооцож болохоор байна. Нас өндөр гарч өөрсдийгөө харж асрах боломжгүй болсон тул эцэг эхийгээ өөрийн гэртээ харж асран нас барах үед нь хамт амьдарч байсан болон Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар цорын ганц хууль ёсны өвлөгч /аав ээж хоёрт маань 1 хүүхэдтэй болно/ байх тул өвийг хүлээн авсанд тооцож хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү…” гэж тус тус тайлбарладаг.

 Шүүх хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын шаардлага хангасан бичгийн баримтууд болох нэхэмжлэгчийн тайлбар, аймгийн ын баг дугаар гудамж тоотод байрлах дугаартай газрын өмчлөх эрхийн гэрчилгээний болон *******, ******* нарын нас барсны гэрчилгээ, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Г.*******н төрсний гэрчилгээний лавлагаа, Г.*******г *******, ******* нарт үрчлүүлсэн тухай бүртгэлийн лавлагаа, Ж.*******гийн овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг нотолсон үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж шинжлэн судлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.4-т зааснаар нэхэмжлэгч Ж.*******г талийгаач эцэг *******, эх ******* нарын хамтаар өмчилж байсан , , баг дугаар гудамж тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай м.кв газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоож, түүний өв хүлээн авах хүсэлт гаргах хугацааг сунгаж шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 1 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 520 дүгээр зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* ******* /*******/-г талийгаач эцэг овогт /ГЮ350621/, талийгаач эх овогт // нарын хамтаар өмчилж байсан , , баг дугаар гудамж тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай м.кв газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоож, түүний өв хүлээн авах хүсэлт гаргах хугацааг сунгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ЖАРГАЛТУЯА