| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2209004340020 |
| Дугаар | 2023/ДШМ/1077 |
| Огноо | 2023-11-08 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Баярмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2023/ДШМ/1077
Э.Аад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Баярмаа,
шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Н.Ариунболд,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/818 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Аын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2209004340020 дугаар хэргийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Э.А,
Шүүгдэгч Э.А нь иргэн Ж.М“Э.Т” ХХК-ийн Стратеги хөгжлийн газрын дарга Т.Цхуулийн зөвлөх ажилтай гэж өөрийгөө танилцуулан “төрийн албан хаагч учраас давуу эрхээ ашиглуулж 50.000 тонн хэмжээтэй нүүрс худалдан авах, тээвэрлэх гэрээг хийж өгч чадна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блү Скай” зочид буудлын 23 давхарт үйл ажиллагаа явуулдаг ресторанд 10.000 доллар буюу тухайн үеийн ханшаар 28.485.800 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Сонин овогт Эрдэнэцогтын Э.Аыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аыг 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аад оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Э.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/818 дугаар шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Шүүхээс “залилах” гэмт хэргийн гэм буруутайд тооцох үндэслэл болсон үйлдлийг тогтоохдоо шүүгдэгч “Э.А нь иргэн Ж.М“Э.Т” ХХК-ийн Стратеги хөгжлийн газрын дарга Т.Цзөвлөх..., төрийн албан хаагч.. хэмээн хуурч, зохиомол байдлыг үүсгэх замаар 10.000 доллар авсан нь тогтоогдсон” агуулгаар үйл баримтыг үнэлжээ. Энэхүү үйл баримтыг үнэлэх болсон нотлох баримтыг шүүхээс нотлохдоо “Ж.Мгийн мэдүүлэг, Ж.Мгаас бусдад /Т.Цт/ бичсэн мессэж" хоёр баримтыг үндэс болгожээ. Харин Э.А нь Ж.М“Э.Т ХХК-ийн Стратеги хөгжлийн газрын дарга Т.Цзөвлөх..., төрийн албан хаагч...” гэх зүйлийг огт хэлж байгаагүй, ийм ойлголтыг ч төрүүлэхээр үйлдэл гаргаж байгаагүй гэдгийг удаа дараа мэдүүлж байсан билээ. Гэтэл шүүхээс нотлох баримтыг үнэлэхдээ Э.А нь “Ж.Меөрийгөө Т.Цзөвлөх..., төрийн албан хаагч... гэж танилцуулаагүй бол Ж.Мнь Т.Ц руу ийм утгатай зүйл бичих боломжгүй юм” гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, шүүхээс таамаглалаар буюу “ийм утгатай зүйл бичих боломжгүй юм” гэх байдлаар дүгнэсэн нь “хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох” хэм хэмжээнд үл нийцэж байна. Аливаа үйлдэл, эс үйлдэхүйг ямар нэг эргэлзээгүйгээр, хөдөлбөргүй байдлаар нотлох баримтаар тогтоож нотлосны үндсэн дээр уг баримт нь яллах баримт болно. Энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2.1-д “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй.”, 1.7.2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан.
Ж.Мнь хэн рүү ямар агуулгатай юу гэж хэлэх, мессеж явуулах нь түүний өөрийнх нь асуудал бөгөөд Э.А нь хэзээ ч “Ж.Мөөрийгөө Т.Цзөвлөх, төрийн албан хаагч гэж хэлж байгаагүй болно. Харин ч Ж.Мнь Э.Аыг зөвлөхөөрөө авах гэж байгаа талаар бусдад ярьж байсан талаар гэрч Н.М мэдүүлсэн байдаг. Ж.Мгийн өөрийгөө залилуулсан гэх мэдүүлгийг өөрийнх нь бусдад илгээсэн мессежээр эх сурвалж болгон шүүх нотолсон байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6.3-д “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэсэнд нийцэхгүй гэж үзэж байна. Э.А нь Ж.Мэрх зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх талаар амаар тохирч 10.000 доллар авсан гэдэгтэй маргадаггүй. Тохирсон үйлчилгээг авсан аваагүйтэй холбоотой маргаан бол иргэний эрх зүйн маргаан гэж үзэж байна. Харин Ж.Мнь эрүүгийн журмаар Э.Аыг айлгах замаар худал мэдүүлж байгааг шүүх хүлээн авч бусдыг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй гэж үзэж байна.
Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах хүсэлтэй байсан боловч шүүх хуралдааныг үргэлжлүүлэн улмаар гэм буруутайд тооцсон. Өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй нь надаас шалтгаалаагүй ба миний бүхий л шүүх хуралдаанд хүрэлцэн ирж байсан. Тиймээс шүүгдэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.
Үүнээс гадна энэ хэрэгтэй холбоотой Э.Аад холбогдох хэргийн 231000054 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг Хан-Уул дүүргийн прокурорын газарт яллах шатанд байгаа. Уг хэрэгт Т.Цгэрчийн мэдүүлэг энэ хэргийн Ж.Мхохирогчтой хэргийн яллах үндэслэл болж буй гэрчийн мэдүүлэг нэг ижил намайг яллах үндэслэл болж байгаа бөгөөд хэргийн холбогдогч нар нэг юм. Тиймээс хэргийг нэгтгэн хэлэлцэх нь Э.Аын эрх зүйн байдлыг дээрдүүлэх, хэргийн үйл баримтыг тогтооход нотлох баримтын ач холбогдолтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс Э.Аыг таамаглалаар буюу Ж.Мөөрийгөө ...Т.Цзөвлөх..., төрийн албан хаагч... гэж танилцуулаагүй бол Ж.Мнь “Т.Ц руу ийм утгатай зүйл бичих боломжгүй юм” гэж дүгнэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах... байдлыг эргэлзээгүй тогтооно.”, 7.2 дугаар зүйлийн 1-д “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй.” гэсэнд нийцэхгүй гэж үзэж байгаа учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Аыг цагаатгаж өгнө үү. Хэргийг 231000054 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг Хан-Уул дүүргийн прокурорын газарт яллах шатанд байгаа хэрэгтэй нэгтгэн бүхэлд нь хянах эрх хэмжээний дагуу хэргийг хянаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үздэг учраас хэд хэдэн гомдлын үндэслэл бичсэн. Ж.МЭ.А нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх агуулга бүхий гэрээ хэлцлийг амаар байгуулсан. Улмаар зөвлөх үйлчилгээ, зуучлал гээд тээврийн квотын ажил нь бүтэхээ болингуут гомдол гаргасан байдаг. Шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Гэтэл Ж.Мгийн гомдлыг үндэслэн Э.Аыг төрийн албан хаагч учраас давуу эрхээ ашиглуулж 50.000 тонн хэмжээтэй нүүрс худалдан авах, тээвэрлэх гэрээг хийж өгч чадна хэмээн хуурч залилсан гэсэн таамаглалын шинжтэй дүгнэлт хийж, зөвхөн нэг талыг баримтлан тогтоосон нь нотлох баримтын ач холбогдолгүй, үйл баримтыг бодитой үнэн тогтоож чадаагүй гэж үзэхээр байна. Э.Аын хувьд өөрийгөө төрийн албан хаагч гэж худал хэлж, мөнгө авсан зүйл байхгүй. Хохирогчийн мэдүүлгээс өөр баримтаар Э.Аыг буруутгаж, тогтоосон зүйл байхгүй байж зөвхөн нэг талын буюу хохирогчийн мэдүүлгээр ялласан нь буруу. Мөн анхан шатны шүүх магадлал таамгаар хүнийг яллаж болохгүй тул үйлдсэн хэрэг нь нотлогдоогүй тул цагаатгаж өгнө үү. Би анхан шатны шүүх хуралдаанд цахимаар оролцох гээд амжаагүй. Э.А өөр өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан ч шүүх хангаагүй хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. Иймд шүүгдэгчийн гомдлыг дэмжиж байна.” гэв.
Прокурор Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар залилах гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, хохирогч Ж.М, гэрч Н.М, Т.Ц нарын мэдүүлэг, “Э.Т” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01190 дугаартай албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Ж.Мгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Т.Цын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Ж.Мгийн Голомт банкны 1501078235 тоот дансны хуулга, хохирогч Ж.Мгийн имэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан шүүх гэм буруугийн талаар урьдчилан дүгнэлт хийсэн гэх үндэслэлд хамаарахгүй. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар татаж, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн. Уг прокурорын шийдвэрийг Э.Аын зүгээс эс зөвшөөрч шат, шатны прокурорын газарт буюу 2023 оны 5 дугаар сар хүртэл Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргаж явсан. Улмаар прокурорын шийдвэр хэвээр үлдэж хэрэг шүүхэд шилжсэн. Шүүхэд шилжсэний дараа өмгөөлөгчтэй оролцох үндэслэлээр 3 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан. 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд томилолтоор оролцсон прокурор шүүгдэгчийн хүсэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хамаарч байна гэж үзээд хэргийг шийдвэрлэснийг шүүх хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Давж заалдах гомдолдоо Хан-Уул дүүргийн прокурорын газарт хэрэгт шалгагдаж байгаа талаар дурдсан байна. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар огт ярьж байгаагүй. Шүүгдэгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд нэг гэрчтэй учраас хэргүүдийг нэгтгүүлье гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Аын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.А нь иргэн Ж.М“Э.Т” ХХК-ийн Стратеги хөгжлийн газрын дарга Т.Цхуулийн зөвлөх ажилтай гэж өөрийгөө танилцуулан “төрийн албан хаагч учраас давуу эрхээ ашиглуулж 50.000 тонн хэмжээтэй нүүрс худалдан авах, тээвэрлэх гэрээг хийж өгч чадна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блү Скай” зочид буудлын 23 давхарт үйл ажиллагаа явуулдаг ресторанд 10.000 доллар буюу тухайн үеийн ханшаар 28.485.800 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ж.Мгийн “...2021 оны 10 дугаар сарын орчимд “Э.Т” ХХК-ийн хуулийн зөвлөх ажилтай Э.А гэх залуутай танилцсан. Тэрээр надад өөрийгөө танилцуулахдаа урьд нь Тагнуулын байгууллагад ажиллаж байсан, одоо “Э.Т” ХХК-ийн Стратеги хөгжлийн газрын дарга Т.Цхуулийн зөвлөх ажилтай гэж хэлж байсан. Ингээд Э.А нь өөрөө төрийн албан хаагч учраас давуу эрхээ ашиглуулж 50.000 тонн нүүрс худалдан авах, тээвэрлэх гэрээг хийж өгч чадна гэж хэлж, надад итгүүлсэн. Улмаар өөрөө төрийн албан хаагч учраас “Э.Т” ХХК-ийн дотоод, мэдээ мэдээллийг задруулж байгаа учраас “гэрээ хийхэд мөнгө хэрэгтэй шүү дээ” гэж хэлээд намайг 50.000.000 төгрөг өгөхийг шаардсан. Тэгээд Э.Атай хэд хэдэн удаа уулзсаны дараа 30.000.000 төгрөг өгөхөөр тохирч 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Вluе sку” зочид буудлын 23 давхрын ресторанд хоолонд орж байх үедээ 10.000 ам.долларыг бэлнээр өгсөн. Үүнээс хойш нүүрс худалдан авах болон тээврийн гэрээ яригдахаа больж, дан хувийн ажил ярьдаг болсон. Ингээд би түүнээс гэрээ юу болсон талаар асуухад нүүрсний үнэ нэмэгдсэн учир ашиггүй. “Э.Т” ХХК-ийн дарга солигдох гэж байна. Т.Ц дарга удахгүй “Э.Т” ХХК-ийн дарга болох гэж байна. Би “Э.Т” ХХК-ийн гэрээ хариуцсан захирал болох гэж байна” гэх мэт үгсийг хэлж арга заль хийсээр өдийг хүрч байгаа болно. ... Би Э.Ааас “Манай компаний гэрээ хийх асуудал юу болж байна. Цаг хугацааны хувьд хэцүүдлээ” гээд шахаад байхаар тэр миний и-мэйл хаягаар 2 компанийн ачаа тээвэрлэлт хийх гэрээний маягт явуулсан байсан. Тэгэхээр нь би Э.Аад “Чи ачих нүүрс нь байхгүй байхад юун тээвэрлэлт хийх гэрээний загвар явуулаад байгаа юм бэ. Нүүрс худалдан авах гэрээ хаана байна бэ” гэж асуухаар ямар ч хариу өгөлгүй таг чиг алга болсон. ...“Мандах Эрин ложистик” ХХК нь 2011 онд нүүрс худалдаа болон тээвэрлэлт хийх үйл ажиллагааны чиглэлтэй 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж байсан юм. Энэ компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Жаргалсайхан овогтой Ж.Мминий бие байгаа юм. ...Манай компани өмнө нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд энэ удаад л Э.А нь “Э.Т” ХХК-иас нүүрс худалдан авах гэрээ байгуулж өгнө” гэж хэлсний дагуу нүүрс худалдаа, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байсан боловч энэ ажил бүтсэнгүй. Э.А нь “Чи бэлэн компанитай байж яагаад өнөөдрийг хүртэлх хугацаанд ашиглаагүй юм бэ. Би нүүрс худалдан авах гэрээ болон тээврийн гэрээ хийж өгье. Тэгээд үйл ажиллагаагаа явуулаач” гэж хэлж итгэл үнэмшил төрүүлсний дагуу би компанидаа хоёр ажилтан авч сул цалинжуулсан. Одоо энэ компани татан буугдах хэмжээнд хүрсэн ба ямар ч ашиггүй баахан зардал гарсан байдалтай байна. ...би өөрийн гэсэн “Яашин Ундраа Консалтинг” гэх Бүгд Найрамдах Хятад Ард улсын хөрөнгө оруулалттай зөвлөх үйлчилгээний компанитай учир Э.Ааас зөвлөгөө авах ямар ч шаардлага байхгүй. Э.А нь хэлсэн амласан ёсоороо “Э.Т” ХХК-ийн нүүрс худалдан авах болон тээврийн гэрээг явуулаагүй, өөр хувийн аж ахуйн нэгжүүдийн тээврийн гэрээ болон нүүрсний шинжилгээний бичиг зэрэг ямар ч хамааралгүй хоосон гэрээнүүдийг миний хаяг руу ирүүлж байсан. Э.Ааас ирүүлсэн хоосон гэрээний загварууд болон гаалийн шинжилгээний бичиг зэргийг интернэтээс хайлт хийхэд олдчихдог материалууд байгаа юм. ...” /1хх 134-136, 138/,
гэрч Т.Ц“...Э.А нүүрс худалдан авах гэрээ байгуулах талаар нэг ч удаа надад хандаж байгаагүй. ...2021 оны 12 дугаар сарын үед Мандаа гэх хүнээс “тантай уулзмаар байна” гэсэн мессеж ирж байсан. Би уг хүнд огт хариу өгөөгүй, утсаар яриагүй. Гэтэл дараа нь уг хүнээс “таны зөвлөх Э.А надаас мөнгө авсан” гэдэг утгатай зүйл бичсэн. Би тэгэхээр нь Э.А руу залгатал утсаа огт авахгүй байсан. Э.А байнга л над руу залгаж, уулзъя гээд байдаг хүн, тэр үед огт залгахаа больчихсон байсан. Тэгээд би Э.А руу залгатал утсаа авахгүй байхаар нь уурлаад “чи хүний нэр бариад юу хийгээд яваад байгаа юм” гээд мессеж бичтэл Э.А над руу залгаад “ахаа би буяны ажилтай явж байгаад өнөөдөр л завтай болж байна” гэхээр нь “над руу Мандаа гэдэг хүн чамайг мөнгө авсан гэж бичээд байна, чи юу хийгээд яваад байгаа юм” гэхэд “Ахаа наадах чинь танд ямар ч хамаагүй, тийм асуудал байхгүй. Тантай очиж уулзана” гэж хэлээд утсаа тасалсан. ...” /1хх 147-148/,
гэрч Н.М“...Ж.МБНХАУ-ийн нэг компани Монгол Улсаас нүүрс тээвэрлэх, нүүрс тээврийн гэрээний ажлыг хариуцах санал тавьсан юм байна лээ. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын сүүл үед Ж.Мнадад “чи хятад хэлтэй юм чинь нүүрс тээврийн гэрээг боловсруулаад өг” гэж хандсан. Үүний дагуу би гэрээний төслийг нь боловсруулж өгч байсан. ... Би Э.А гэгчийг огт танихгүй. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэг удаа харж байсан. Э.А гэгчийг хаана юу хийдгийг мэдэхгүй. Харин Ж.Мнь надад “Э.А гэдэг хүнийг өөрийнхөө зөвлөхөөр ажиллуулах бодолтой байгаа” гэж ярьж байсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ж.Мнамайг дагуулж “Вluе Sку” зочид буудлын 23 давхрын лоунжид Э.А гэгчтэй уулзсан. Тэгээд Ж.М, Э.А нар нүүрс тээвэр, ложистикийг хэрхэн яаж явуулах вэ гэдэг талаар ярилцсан. ...Ж.Мтэр уулзалтаар Э.Аад мөнгө өгнө гэж ярьж байсан нь үнэн...” /1хх 150/ гэх мэдүүлгүүд,
Ж.Мгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 59-76/, Т.Цгар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 77-84/, Ж.Мгийн дансны хуулга /1хх 86/, хохирогч Ж.Мгийн имэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн 1 үзүүлэлтүүд /1хх 87-130/, “Э.Т” ХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/190 дугаар албан бичиг /1хх 193/ зэрэг хэрэгт авагдаж анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд талуудыг тэгш эрхтэй оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн зохих дүгнэлт хийн хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч Э.Аыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Э.Аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
Шүүгдэгч Э.А “... миний бие Ж.Мэрх зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх талаар амаар тохирч 10.000 доллар авсан гэдэгтэй маргадаггүй. Тохирсон үйлчилгээг авсан аваагүйтэй холбоотой маргаан бол иргэний эрх зүйн маргаан гэж үзэж байна. ...анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулж, хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. ...мөн надад холбогдуулан 231000054 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг Хан-Уул дүүргийн прокурорын газарт шалгагдаж байгаа. Тиймээс хэргийг нэгтгэн хэлэлцэх нь миний эрх зүйн байдлыг дээрдүүлэх, хэргийн үйл баримтыг тогтооход нотлох баримтын ач холбогдолтой гэж үзэж байх тул нэгтгүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг.
Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.
Э.А нь “Э.Т” ХХК-ийн Стратеги хөгжлийн газрын дарга Т.Цхуулийн зөвлөх ажилтай гэж өөрийгөө танилцуулан “төрийн албан хаагч учраас давуу эрхээ ашиглуулж 50.000 тонн хэмжээтэй нүүрс худалдан авах, тээвэрлэх гэрээг хийж өгч чадна” хэмээн хэлж, 10.000 доллар буюу тухайн үеийн ханшаар 28.485.800 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл хийсэн бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинж болох “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө...”-ийг шилжүүлэн авсан гэх шинжийг бүрэн хангасан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Аыг гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/1174 дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч Э.Аыг шүүхэд шилжүүлж, түүнд холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр товлон зарласан боловч тус өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.А “...миний өмгөөлөгч Н.Ариунболд нь Хөгжлийн банкны гэх хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байгаа. Иймд өмгөөлөгчтэй оролцох боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү.” гэх хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 6 дугаар сарын 21-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулжээ.
Мөн өмгөөлөгч Н.Ариунболд нь 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн хүсэлтдээ “...хувийн ажлаар 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл гадаад улсад зорчиж байна. Шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү.” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хойшлуулж, тус өдрийн шүүх хуралдаан мөн дээрх шалтгааны улмаас дахин хойшилж, шүүгдэгч Э.Аад өөр өмгөөлөгч сонгон авч, өөрийн өмгөөлүүлэх эрхээ хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байхыг анхааруулж, шүүх хуралдааныг 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хийхээр товлон зарласан боловч өмгөөлөгч Н.Ариунболд болон шүүгдэгч Э.А нар дахин шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт гаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно.” гэж заасны дагуу анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Э.Аыг өмгөөлөгчгүйгээр оролцуулж, хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Түүнчлэн, Э.Аыг Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2310000541024 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа талаар баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн боловч энэ талаар яллах дүгнэлт үйлдэгдээгүй, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх үед хэлэлцэгдээгүй, мөн шууд энэ хэрэгт хамааралтай эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/818 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ