Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2024/0990

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* ХХК /РД:/,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д., Ж.С нарт холбогдох нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгохтой холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, Т., , хариуцагч Д., Ж.С, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В., , Б.тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түмэндэмбэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №НА-3522000066 дугаар Нөхөн ногдуулалтын акт Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор актыг өөрчилж, төлүүлэхээр тогтоосон 1.324.946.299.01 төгрөгийн төлбөрөөс 876.823.273.21 төгрөгийн нөхөн татвар, 275.444.383.9 төгрөгийн торгууль, 170.653.641.91 төгрөгийн алданги, нийт 1.322.921.299.02 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах.

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.С, Д. нар Б******* ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд ерөнхий удирдамж, ******* тоот томилолтоор /Эрсдэлд суурилсан/ шалгалтыг 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацаанд хийж, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар нөхөн ногдуулалтын актаар 12,834,409,709.77 төгрөгийн зөрчилд 1,274,423,046.18 төгрөгийн нөхөн татвар, 396,642,196.23 төгрөгийн торгууль, 249,444,801.92 төгрөгийн алданги, нийт 1,920,510,044.33 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

2.2.Нэхэмжлэгчээс гомдол гаргасны дагуу Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор 3,962,497,729.68 төгрөгийн зөрчилд ногдох 396,249,772.97 төгрөгийн нөхөн татвар, 120,792,812.33 төгрөгийн торгууль, 78,521,160.02 төгрөгийн алданги, нийт 595,563,745.33 төгрөгийн төлбөрийг бууруулж, 8,871,911,980.09 төгрөгийн зөрчилд ногдох 878,173,273.21 төгрөгийн нөхөн татвар, 275,849,383.90 төгрөгийн торгууль, 170,923,641.90 төгрөгийн алданги нийт 1,324,946,299.01 төлбөр төлүүлэхээр өөрчлөлт оруулжээ.

2.4.Үүнээс нэхэмжлэгч 1.322.921.299.02 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Манай компани , гэсэн хоёр блок барилгыг барьж ашиглалтад оруулсан. Барилгыг ашиглалтад оруулах явцад 40 орон сууц худалдаж борлуулсан байгаа. Бид урьдчилж орсон орлого дансандаа захиалагч иргэдээс урьдчилж авч байгаа мөнгөн дүнгээ тайлагнаж, 2019 онд барилгыг ашиглалтад оруулаад эцсийн байдлаар оршин суугчдад хүлээлгэж өгөхдөө борлуулалтын орлогоор тайлагнаж, татварын цахим системд мэдэгдэж тайлагнасан. Манайх огт тайлагнаагүй биш тайлагначихсан байгаа учраас нөхөн татвар, торгууль, алданги гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөөтээгүүр урьдчилж орсон орлого дансанд оршин суугчдаас авч байгаа мөнгөө бүртгэж байгаа бүртгэл нь олон улсын стандартын СТОУС-15 стандартад нийцэж байгаа. Манайх 2019 онд урьдчилж орсон орлого дансанд бүртгэж байх үед өмнөх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль үйлчилж байсан. Энэ хуулиар орлого хүлээн зөвшөөрөх гэдэг харилцаанд нарийвчилсан зохицуулалт байгаагүй боловч сүүлд 2019 онд шинэчлэн найруулагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн зохицуулалтаар орлогыг хүлээн зөвшөөрөх зохицуулалт нарийвчилж орж ирсэн. Тодруулбал, 2019 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.3 дахь хэсэгт заасны дагуу манай компани урьдчилж авсан орлого дансанд урьдчилж авсан мөнгөө бүртгэж, тухайн барилгыг эцсийн байдлаар ашиглалтад оруулсны дараа борлуулалтын орлогоор тайлагнасан нь хуульд нийцсэн. Манай компани , тоот барилгыг барьж худалдан борлуулах явцдаа борлуулалтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор ариун цэврийн өрөө үүдний шкафуудыг ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгэхээр тохиролцоод гэрээ байгуулсан. Анхны гэрээ нь дээр нийтдээ 381.300.000 төгрөгөөр тухайн гэрээ байгуулагдаж төлбөрийн 152.500.000 төгрөгийг бэлнээр үлдэгдэл 228.800.000 төгрөгийг бартераар төлөхөөр анх бид тохиролцсон. Гэхдээ уг гэрээ хэрэгжээд үр дүнгээ дүгнэх явцдаа ямар ч бартерын солилцоо байгаагүй. Энэ гэрээ дүгнэсэн акт шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа. Тэгэхээр манайх бартерын солилцоо хийгдээгүй учраас татварын улсын байцаагч нарын манай компанид ноогдуулаад байгаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан хамаарах орлого гэж үзэхгүй байна. Хоёр дахь зөрчлийн тухайд татварын улсын байцаагч нар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт заасныг баримталдаг. Тэгэхээр *******- гэдэг компанийн газар эзэмших эрх Б******* ХХК-д шилжээгүй. Уг хоёр компанийн эрх хэвээрээ байгаа. Суутган төлөгч гэдэг бол энэ хуулийн заалтын дагуу ХХК ******* ХХК гэсэн хоёр компани байна. Өөрөөр хэлбэл төлбөр төлсөн Б******* ХХК бол суутган төлөгч гэж үзээд энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт заасны дагуу нийт 713.000.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гуравдугаар зөрчлийн тухайд нэг дэх зөрчилтэй ижилхэн үнийн дүн онуудад ногдуулсан зөрчлийн дүн торгууль, алданги, нөхөн татварууд ижилхэн байгаа. Гол ялгагдаж байгаа зүйл гэвэл татварын улсын байцаагч нар эдгээр дүнгээ буюу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу гэдэг агуулгаар манайд зөрчил тооцсон. Нэгдүгээр зөрчлийн хүрээнд манай компанид эдгээр мөнгөн дүн гүйлгээнүүдийг борлуулалтын орлогоороо шивээд тайлагначихсан учраас уг зөрчлийг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Дөрөв дэх зөрчлийн тухайд үйл ажиллагаанд хамааралгүй зардлыг илүү тооцож аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулсан гэж байгаа. Энэ дүнгээр 2019 онд 171.807.598 төгрөгийн зөрчлийн дүнд 17.180.759 төгрөгийн нөхөн татвар, 5.154.227 төгрөгийн торгууль, 3.146.151 төгрөгийн алданги буюу нийтдээ 25.771.139 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг татварын улсын байцаагч нар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.2 дахь хэсэгт заасан буюу баримтаар нотлогдоогүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаанд хамааралгүй зардлыг илүү тооцсон гэдэг агуулгаар зөрчилд ногдуулахдаа хариуцлагыг нь баримтаар нотлогдоогүй зардал гээд арай өөрөөр ногдуулж байгаа. Уг дүнг мөн бид хүлээн зөвшөөрөхгүй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай 2019 оны хуульд гэрээний үнийн дүнг хасагдах зардлаар огт тайлагнаагүй байхад үүнийг хасагдах зардлаа тайлагнасан гэж дүгнээд татварынхаа орлогыг бууруулсан гэж зөрчил тооцож байгаа нь үндэслэлгүй. Тавь дахь зөрчлийн тухайд үйл ажиллагаанд хамааралгүй зардалд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайлангийн худалдан авах хэсэгт тусган төсөвт төлөх албан татварын хэмжээг бууруулсан гэж үзээд 2019, 2020 онуудад нийтдээ 258.237.210 төгрөгийн төлбөрийг бууруулаад манай компанийн 2020 оны 987.759.138 төгрөгийн зөрчлийн дүнд 98.775.993 төгрөгийн нөхөн татвар, 39.510.397 төгрөгийн торгууль, 16.001.710 төгрөгийн алданги буюу нийтдээ 154.288.102. төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Манай компани нь , барилгуудаас гадна 1401 гэдэг барилгыг дуусаагүй барилгыг бариад уг дуусаагүй барилгаа Эх ногоон дэлхий компанид худалдаад 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулсан. Уг гэрээ нь нэг жилийн хугацаанд үргэлжилсэн. Өмнөх онуудад хийгдсэн ажиллагаанууд нь он дамнаж буюу 2020 он хүртэл гэрээ дүгнэсэн акт нь үргэлжлээд Эх ногоон дэлхий компаниас хүлээж авсан орлого буюу 3.500.000.000 төгрөгийн орлогод ногдсон эхний хэсгээ хүлээн зөвшөөрч хасагдах зардлаа тайлагнасан. Мөн 2020 онд үлдэх төлбөрийн хэсэг дээр орлого хүлээж авсан түүнд ноогдох хэсгээ мөн хасагдах зардлаар тайлагнасан. Тэгэхээр манай компанийн тайлан нь хуульд нийцсэн тайлан гэж үзэж байна. Энэхүү таван зөрчилд ноогдуулсан төлбөр нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа гэв.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т: шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий хуулиар татвар төлөх, тайлагнах, ногдуулах зарчим гэж байгаа. Уг зарчим нь шударга байх ёстой. Тооцоолол нь үнэн зөв байх ёстой. Татвар төлөгчийг хохироох ёсгүй. Ил тод тайлагнах зарчимтай. Татварын байцаагч нар мөн татварын ерөнхий хуульд зааснаар эрх үүрэг хүлээсэн. Та бүхэн нягт хянан шалгах үүрэгтэй. Манай үйлчлүүлэгчид ХШ хамгийн гол тоон үзүүлэлттэй хүснэгтүүд нь байдаг үүнээс нэгийг ч гардуулаагүй. Маргаан таслах зөвлөл дээр очиж бид ХШ хүснэгтээс бүгдийг нь харсан. Бид үүн дээр аудит оруул гэдэг зүйлийг ярьсан аудит оруулсан. Аудитын дүгнэлтийг үндэслээд бид шүүхэд хүсэлт гаргасан. Шүүх шинжээч томилуулж дүгнэлт гарсан. Өнөөдөр энэхүү шинжээчийн дүгнэлтийг няцаасан нотлох баримтыг хариуцагч гаргаж өгөхгүй байгаа. Огт тайлагнаагүй гээд нөхөн татвар, торгууль, алданги тавьчихаж байгаа. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нар гэрчээр асуугдсан. Барааг хэзээ тайлагнах ёстой бэ гэхээр улсын комисс хүлээж авч байж тэрхүү байранд хүн орно. 2018 онд 324.700.000 төгрөг, 2019 онд 324.712.363 төгрөгийг 3 баримтаар тайлагначихсан байна гэдэг нь үзлэг хийхэд харагдаж байгаа. 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн нөхөн ногдуулалтаар борлуулалтын орлогоор тайлагнаагүй гээд байгаа орлогууд нь 2019 оны 12 сарын 30-ны өдөр шууд шивсэн үүнийг нь шинжээч тогтоосон. Үүнийг няцаасан баримт хариуцагчид байхгүй. Үүнтэй холбоотой гуравдугаар зөрчил дээр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байна гээд энэ гурван дүн дээр дахин 10 хувийг татсан дахин торгууль, алданги тавьчихсан. Үүнийг нь үндэслэлгүй гэж мөн шинжээч дүгнэлтээ гаргасан. Үүнийг мөн няцаасан нотлох баримт байхгүй. Хуулийг бид үгийг нь шууд утгаар нь ойлгож хэрэглэх ёстой. Ерөнхий зохицуулалт явж байгаад нарийвчилсан зохицуулалт орж ирсэн бол бид нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэх ёстой. Газар эзэмших эрхтэй этгээд дээр нарийвчилсан зохицуулалт байхгүй байсан бол суутгагч нь Б******* ХХК байх ёстой.. Улсын дээд шүүх дээр шийдвэрлэгдсэн маргаанууд мөн байгаа. 2008 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийг маш зөв тайлбарласан байдаг. Суутгагч дээр нөхөн торгууль, алданги тавиад байгаа ийм хуулийн зохицуулалт байхгүй. Хариуцагч талын үзэж байгаагаар Б******* ХХК нь суутгагч гэж үзэж байгаа бол яагаад торгууль, алданги тавиад байгаа бэ. Тэрхүү хариуцлага суутгагч дээр байхгүй. Улсын дээд шүүхийн тогтоолоор маргаан бүхий үйл явдал болсон цаг хугацаа буюу 2013 оны хувьцаа худалдах, худалдан авах гэрээг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2008 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт дараах үйлдэл эс үйлдэхүйгээр татвар ноогдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэ******* бол татварын алба Монгол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж нөхөн төлүүлэх татварын гучин хувьтай тэнцэх хэмжээний татвар ноогдуулна гэж заасан. Уг зүйлд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт ороод энэ хуульд заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээг нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн тавин хувиас хэтрэхгүй ингэж тус тус зохицуулсны дотор суутгагчийн үүрэгтэй холбоотойгоор хариуцлага хүлээлгэх зохицуулалт байхгүй байна гэж Монгол Улсын дээд шүүх тайлбарласан гэв.

3.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани гурван блок барилга бариад хоёр блок барилгаа дуусгаад улсын комисст хүлээлгэж өгсөн. Үүнд 30 байр 38 зогсоол, 20 агуулах нийтдээ 88 барааны орлого яригдаж байгаа. Нягтлан бодох бүртгэлээрээ бид захиалагчаас урьдчилгаа төлбөр аваад мөнгөн хөрөнгө урьдчилж орсон орлого гэдэг дансны бичилтүүдийг хийж нягтлан бодох бүртгэл дээр бүртгэж байгаа. Хоёрдугаарт бид 2018-2019 онд барилгаа барьж байгаад 2019 оны 12 дугаар сард барилгын ажлаа дуусгаж уг барилгаа улсын комисст хүлээлгэж өгснөөр энэ маань бараа болоод борлуулалтын орлогоо хүлээн зөвшөөрөөд энэ үедээ мөн төлбөрийн цахим баримтаа шивээд НӨАТ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, санхүүгийн тайландаа борлуулалтын орлогоо хүлээн зөвшөөрч байгаа. Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт СТОУС 15 дээр гэрээний үүргийн гүйцэтгэлд харгалзах орлогыг хүлээн зөвшөөрнө. Ингэхдээ орон сууцын түлхүүр гардуулан өгөх нөхцөлтэйгөөр бид орон сууцын захиалгын гэрээгээ хийсэн. Тэгэхээр бид стандарт СТОУС 15-р түлхүүрээ гардуулж өгсөн 2019 оны 12 дугаар сард бид орлогоо хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн бид 93 баримтаар 16.300.000.000 төгрөгийн борлуулалтад ногдох 1.300.000.000 төгрөгийн тайлагнасан. Яг энэхүү дүнгээр бид НӨАТ-ын тайлан, татварын тайлан, санхүүгийн тайлангууд гараад явж байгаа. Энэ нь тэнцүү байхыг татварын албанаас татвар төлөгчдөд шаардлага тавьдаг. Систем хөгжөөд шивсэн баримт нь татварынхаа тайлантай зөрөх юм бол тэр тайлан нь татварын алба руу илгээгддэггүй. Эдгээр нь яг тэнцсэн тохиолдолд татварын алба руу тайлан илгээгддэг. Тайлан өгч байж татвар төлөх гэдэг асуудал яригдана. Тэгэхээр үүн дээр бид маргаад, нуугаад байх ямар ч боломжгүй болгочихсон. 1401 дугаартай манай дуусгаагүй барилга байгаа. Үүнийг бид Эх ногоон дэлхий компани руу борлуулсан. Тухайн үед нягтлан бодогч нь шилжүүлсэн гэж хэлсэн учраас бид орлогыг үзээгүй. Гэтэл хариуцагч талаас орлоготой холбоотой худалдан авалтыг чинь хүлээн зөвшөөрөөгүй гэдгээр манай тавдугаар зөрчлийн акт тавигдсан байгаа. Үзлэгийн явцад Эх ногоон дэлхий ХХК-д бид борлуулалтынхаа баримтыг шивчихсэн энэ нь татварынхаа тайлангуудад мөн адилхан тайлагнагдчихсан байгаа. Тавдугаар зөрчлийн хувьд бид 2019, 2020 онуудад Эх ногоон дэлхий ХХК-н борлуулалтыг хүлээн зөвшөөрсөн байгаа. Борлуулалтын орлогоо нэгэнт хүлээн зөвшөөрсөн учраас уялдаатай байх зарчмаар бид худалдан авалтаа бас хүлээн зөвшөөрөөд тайлан дээрээ хасалт нь хийгдсэн байгаа гэв.

3.4.Хариуцагч Д., Ж.С нараас шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр хяналт шалгалтыг хийгээд зөрчлөө илрүүлсэн зөрчлөө нотлох баримтуудаар авч үлддэг. Нотлох баримтыг бид Нийслэлийн маргаан таслах зөвлөл шүүхийн хариу тайлбартаа эдгээр зөрчил нь энэ баримтуудаар нотлогдож байгаа учраас зөрчилд авсан гэдгийг хүргүүлсэн байгаа. Аудитын шинжээч нь шүүхээс ирүүлсэн баримтын хүрээнд шалгасан байгаа. Б******* ХХК-ийн 4 жилийнх нь гүйлгээ журнал анхан шатын нягтлан бодох бүртгэлийн тайлан баланс гаргахтай холбоотой юу шаарддаг тэр болгоныг нь шалгасан. Хамгийн гол зөрчил нь дансны харьцаа буюу бичилтээс гарч ирсэн зөрчил гэж яриад байгаа. Нэхэмжлэгч талын и-баримтаар шивээд орчихсон байгаа, орлогыг зөрчлөөр аваагүй. Тэгэхээр гаргасан зөрчилтэй холбоотой бүхий л баримт журнал бичилтийг нь скрийншот хийгээд файл болгоод хүргүүлсэн. Шинжээчийн гаргасан тайлагначихсан байсан гэж үзэж байгаа дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Орлогыг нь хүлээн зөвшөөрсөн хэр нь зардлыг нь яагаад хасдаггүй юм бэ гэж тайлбарлаад байна. Бид Нийслэлийн маргаан таслах зөвлөлд зөрчлийг нь хүргүүлсэн. 2019, 2020 оны Б******* ХХК-ийн , блок барилгатай холбоотой зардал биш энэ нь 1401-1404 хүртэлх блок барилга буюу Б******* ХХК-тай хамааралгүй худалдан авалт гэж үзээд Нийслэлийн маргаан таслах зөвлөлд хүргүүлсэн үүнээс 2019 оны борлуулалт нь үндэслэлгүй байна гээд бууруулсан. 2020 оны харилцан хамааралтай худалдан авалт нь үндэслэлтэй байна гээд үлдээчихсэн. Эрх борлуулсны орлогод тавьсан зөрчил дээр бид тухайн компанийн хамтран ажиллах гэрээ, газар эзэмшигчийн анхан шатын бүхий л баримтыг үндэслэж энэ зөрчлийг гаргаж ирсэн байгаа. Нэхэмжлэгч талаас хяналт шалгалтын шийдвэрээ албан ёсоор хэлэлцэж хүлээж авч гардаж аваагүй байдаг. Хамгийн эхний ярилцлагаар гэрээт нягтлан бодогч н.Дуламсүрэн ирсэн. Ковидын үеийн нөхцөл байдлаас шалтгаалж өвчтэй явсаар байгаад тухайн нягтлан бодогч нь ажлаасаа гарчихсан. Баримт хүлээлцэж байхад ерөнхий нягтлан бодогч н.Туул гэх хүн хамгийн эхний өдөр л ирсэн. Олон удаа дуудахад огт ирээгүй татвар төлөгчийнхөө эрх үүргийг биелүүлээгүй. Хяналт шалгалтын шийдвэрийг танилцуулах сүүлийн өдөр өөрөө ирсэн. Ирээд хяналт шийдвэртэй танилцаж гарын үсэг зурж хүлээж аваагүй орхиод явсан байдаг. 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр яг энэхүү байдлаар эргүүлээд манай татварын алба, хэлтсийг буруутгасан тайлбарыг манай хэлтсийн дарга хүргүүлсний дагуу шаардлагатай баримтуудыг нь хавсралт маягтуудыг нь гаргуулж өгсөн. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч компанид албан хаагч гэж байхгүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд нэг ч ажилтан нь ажиллуулж цалин, хөлс олгох ажил хийдэггүй. Орлогоо нуун дарагдуулсан, татвараас зайлсхийсэн зөрчил нэхэмжлэгч талд байгаа юу гэвэл байгаа. Тухайн дарагдуулсан зөрчлийг хэрхэн яаж гаргасан талаар процессыг тайлбарласан. Урт хугацаанд хяналт шалгалт хийсэн нь үүнтэй холбоотой. Харилцах дансны гүйлгээгээр маш олон гүйлгээг ширхэгчлэн бид эксел файл буюу сүүлийн үеийн баримтаар ирүүлээгүй учраас тэрхүү олон хуудас дансны гүйлгээг ширхэгчлэн шивсэн. Мөн тухайн хяналт шалгалтад ковидын цар тахал нөлөөлсөн хугацаа сунгагдсан. Маргаанд маш олон гэрээний баримтуудыг нэмж өгсөн. Маргаан таслах зөвлөлөөс хоёр талаас баримтуудыг авч танилцуулж тулгалт хийлгэдэг. Тухайн нэмэлтээр баримт гаргаж өгсний дагуу маргаан таслах зөвлөл тодорхой хэмжээний үнийн дүнг хассан. Бидний буруутай үйл ажиллагаанаас үүдэж буураагүй. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч талаас байнгын алдагдалтай тайлан өгсөн. Том хэмжээний төсөл хэрэгжүүлж үйл ажиллагаа явуулж байсан хэр нь ашиг олоогүй ашиг орлогоо зориудаар нуусан, татвараас зайлсхийсэн. Нэхэмжлэгч талын ашиг орлогоо нуун дарагдуулсан баримтыг бид илрүүлсэн. Хэрхэн илрүүлсэн бэ гэхээр нягтлан бодох бүртгэлийнхээ бичилтээс хөөгөөд харилцах дансны хуулга, захиалагчийн гэрээ зэргийг боловсруулалт хийж байж зөрчлийг гаргасан гэв.

3.5.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид Татварын ерөнхий хуулийг хэрэгжүүлж, хяналт тавьж байгаа. Хэрэгжүүлж байгаа гол зүйл нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн дараах үйлдэл эс үйлдэхүйгээр татвар төлөх орлого олох эрх зүйлээр оруулсан татвар төлөгч эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бол татварын улсын байцаагч татварын нөхөн төлөх татварын гучин хувьтай тэнцэх торгууль борлуулна гэж байна. 2017 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 78.000.000 төгрөгийн зардал гаргаж алдагдалтай ажилласан. Орлого олохгүй байгаа хэр нь зардал нь хаанаас гараад байгаа бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Орлого зарлага уялдах зарчим ярьж байгаа бол энэ зардал мөн тэр орлоготойгоо л уялдаж байх ёстой. Мөн 2017-2020 онд нэг ч удаа цалин олгож байгаагүй. НӨАТ-ын тухайд танай барьсан барилгыг авч байгаа хүмүүс та нарт НӨАТ-ын дүнтэйн хамт төлчхөөд байгаа. Танай зүгээс НӨАТ төлөөд байгаа зүйл биш үүгээрээ татвар ногдуулаад үндсэндээ 3.000.000 төгрөг л төлсөн. Энэ нь юу харагдаж байна гэхээр танай санхүүгийн сахилга бат татвар төлөх хандлагыг харуулж байгаа. Хамгийн үнэтэй газар хувьцааг нь эрхтэйн шилжүүлж авахдаа хэдэн тэрбумаар нь мөнгийг нь өгчихдөг хэр нь татвараа суутгах болохоор зайлсхийгээд байдаг. Татварын алба нь олон мэдээллийн эх сурвалжаар татварын удирдлагын нэгдсэн систем, программын үндсэн дээр эрсдэлийг тооцдог. Орлого олж байгаа бол зардал байх ёстой. Нягтлан бодох бүртгэлийн хууль, Олон улсын стандарт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиуд нь хоорондоо байнгын хамааралтай энэхүү үндэслэлээр татвар төлөгчийн эрсдэлийг тооцож гаргасан. Хоёрдугаарт татварын улсын байцааг нар нь эдгээр зөрчлийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн хууль, Олон улсын стандартыг үндэслээд зөрчил ноогдуулсан. Хуулиар олгосон үүргийнхээ дагуу татвар төлөгч үнэн зөв тайлагнах ёстой. Энэхүү асуудлыг шийдвэрлэх явцад маргаан таслах зөвлөлөөр орж татварын хэмжээг бууруулсан. Ийм учраас татварын улсын байцаагч нарын актыг үндэслэлтэй байна гэж үзэж байгаа гэв.

3.6.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гагцхүү хуулийг Улсын дээд шүүхээс тайлбарлана. Бүхэл бүтэн хотхон барьсан хэр нь энэхүү компани нь 10.000.000 гаруй төгрөгийн татвар төлсөн. 16.000.000.000 төгрөгийн борлуулалт хийж 1.600.000.000 төгрөгийн татвар төлсөн гэдэг ч бодит байдал дээр татварын системээс харахад 8.000.000 гаруй төгрөгийн татвар төлсөн байдаг. Маш олон компаниуд Нүхтийн аманд тансаг зэрэглэлийн хотхон барьчхаад, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаагаар явах бол цаашдаа эдгээр компаниуд нь улсад 8.000.000 төгрөгийн татвар төлөөд 16.000.000.000 төгрөгийн борлуулалт хийж болно гэдэг ойлголтыг бий болгоно гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэлээ.

2.Б******* ХХК-ийн 2017-2020 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийж, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар нөхөн ногдуулалтын актаар 12,834,409,709.77 төгрөгийн зөрчилд 1,274,423,046.18 төгрөгийн нөхөн татвар, 396,642,196.23 төгрөгийн торгууль, 249,444,801.92 төгрөгийн алданги, нийт 1,920,510,044.33 төгрөгийн төлбөр ногдуулсан, нэхэмжлэгчийн гомдлын дагуу Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор 3,962,497,729.68 төгрөгийн зөрчилд ногдох 396,249,772.97 төгрөгийн нөхөн татвар, 120,792,812.33 төгрөгийн торгууль, 78,521,160.02 төгрөгийн алданги, нийт 595,563,745.33 төгрөгийн төлбөрийг бууруулж, 8,871,911,980.09 төгрөгийн зөрчилд ногдох 878,173,273.21 төгрөгийн нөхөн татвар, 275,849,383.90 төгрөгийн торгууль, 170,923,641.90 төгрөгийн алданги нийт 1,324,946,299.01 төлбөр төлүүлэхээр өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

3.Нэхэмжлэгчээс татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 3 дахь хэсэгт заасан 2018 онд 13,500,000.0 төгрөгийн хөрөнгө борлуулсны орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй зөрчилд ногдуулсан 2,025,000.00 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрдөг.

4.Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ас Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаартай Шинжээчийн дүгнэлт/цаашид Шинжээчийн дүгнэлт гэх/-тэй холбогдуулан маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1-д заасан ...2019 оны 207,984,040.00 төгрөгийн ... ажил гүйцэтгүүлэх, бараа материал худалдан авахад орон сууц өгч бартерын солилцооны борлуулалтын орлогоо хүлээн зөвшөөрч тайлагнаагүй зөрчлөөс 117,013,370.00 төгрөгийн зөрчилд холбогдох 11,701,337.00 төгрөгийн нөхөн татвар, 3,510,401.10 төгрөгийн торгууль, 2,340,267.40 төгрөгийн алданги, нийт 17,552,005.50 төгрөгийн төлбөрийг,

3-т заасан ...2019 онд 207,984,040.00 төгрөгийн ... бартераарх борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнаагүй зөрчил...-өөс 117,013,370.00 төгрөгийн зөрчилд холбогдох 11,701,337.00 төгрөгийн нөхөн татвар, 3,510,401.10 төгрөгийн торгууль, 2,340,267.40 төгрөгийн алданги, нийт 17,552,005.50 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд үлдэх төлбөртэй маргадаг.

5.Иймд шүүх Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулсан 8,871,911,980.09 төгрөгийн зөрчилд ногдох 878,173,273.21 төгрөгийн нөхөн татвар, 275,849,383.90 төгрөгийн торгууль, 170,923,641.90 төгрөгийн алданги нийт 1,324,946,299.01 төлбөрөөс нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн 247,526,740.00 төгрөгийн зөрчилд холбогдох 24,752,674.00 төгрөгийн нөхөн татвар, 7,425,802.20 төгрөгийн торгууль, 4,950,534.80 төгрөгийн алданги, нийт 37,129,011.00 төгрөгийн төлбөрийг хасаж, үлдэх нэхэмжлэгчийн маргаж буй 8,624,385,204.09 төгрөгийн зөрчилд холбогдох 853,420,599.21 төгрөгийн нөхөн татвар, 268,423,581.70 төгрөгийн торгууль, 165,973,107.10 төгрөгийн алданги, нийт 1,287,817,288.01 төгрөгийн төлбөрт холбогдуулан зөрчлийн шинжээр ангилан багцалж дараах байдлаар дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэв.

6.Нэг.Урьдчилж олсон орлого дансанд бүртгэж, санхүүгийн балансанд харуулсан боловч борлуулалтын дансны борлуулалтаар авч тайлагнаагүй, орлого хойшлуулсан, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй гэх зөрчлийн тухайд:

7.Маргаан бүхий татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1-д 2018 онд 324,712,363.64 төгрөгийн, 2019 онд 675,745,563.64 төгрөгийн 2020 онд 251,980,254.55 төгрөгийн орлогыг урьдчилж орсон орлого дансанд бүртгэж, санхүүгийн балансанд харуулсан боловч, борлуулалтын дансны борлуулалтаар авч тайлагнаагүй ... татвар ногдуулах орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаж, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй... гэж, 3-т 2018 онд 324,712,363.64 төгрөгийн, 2019 онд 675,745,563.64 төгрөгийн 2020 онд 251,980,254.55 төгрөгийн борлуулалтын орлогыг урьдчилж орсон орлого дандсан бүртгэж, орлого хойшлуулсан ... борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төсөвт төлөөгүй... гэж тус тус тэмдэглэжээ.

8.Б******* ХХК Ха 4 дүгээр хороо, , наадамчдын гудамж, 1 тоот хаягт тус бүр нь 2585 м.кв талбайтай барилга/ орон сууцны цогцолбор хотхоны , тоот 2 блок барилга багтсан/-ын барилга угсралтын ажлыг ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан ВО/18/1116 дугаар Хамтран ажиллах тухай гэрээний[1] дагуу барилгын ажлыг гүйцэтгүүлж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2019/889 дүгээр дүгнэлтээр[2] ашиглалтад оруулсан, энэ үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй.

9.Харин нэхэмжлэгчээс 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд орлого хүлээн зөвшөөрөх талаар зохицуулалт байхгүй, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт/цаашид СТОУС гэх/ 15-ын дагуу барилгыг ашиглалтад оруулснаар гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзэж, борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнасан нь зөрчил биш гэж, хариуцагчаас G, , , , , GC2-531401B8 тоот гэрээнүүдийн орлогыг тайлагнаагүй гэх агуулгаар тайлбарлан маргажээ.

10.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль/2006 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.1-д Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно:, 8.1.1-д үндсэн туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого гэж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль/2019 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.1-д Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно, 8.1.1-д бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого, 12 дугаар зүйлийн 12.1-д Албан татвар төлөгч дараах нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө гээд 12.1.3-т үйлчилгээний орлогыг хүлээж авсан, эсхүл гэрээ, хэлцэлд заасан нөхцөлийг хангаснаар гэж,

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:, 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ гэж тус тус заажээ.

11.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 361 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх заавар-т Аж ахуйн нэгж нь санхүүгийн тайлан бэлтгэхдээ дараах ерөнхий зарчмыг баримтална. Үүнд: гээд 1.Санхүүгийн тайланг энэ заавар СТОУС-ын бүх шаардлагад нийцүүлэн гаргахын тулд аж ахуйн нэгжийн удирдлага нягтлан бодох бүртгэлийн бодлогыг боловсруулан мөрдөх гэж,

Урьдчилж орсон орлого-ыг Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ үзүүлэхээс өмнө тэдгээрийн үнийг худалдан авагч эсхүл захиалагчаас урьдчилан хүлээн авсан тохиолдолд хүлээн авсан мөнгөний хэмжээгээр богино хугацаат өр үүсгэж Урьдчилж орсон орлого дансанд бүртгэнэ. Энэ дансыг бараа, үйлчилгээ үзүүлсэн буюу орлого хэрэгжсэн үед дебитлэж, холбогдох борлуулалтын орлогын дансыг кредитлэнэ гэж,

Борлуулалтын орлого-ыг тайлангийн хугацаанд худалдсан бараа, бүтээгдэхүүн буюу гадагш үзүүлсэн ажил, үйлчилгээний орлого зэрэг байнгын, тогтмол үйл ажиллагаанаас олсон орлогыг борлуулалтын хөнгөлөлт, буцаалт үнийн бууралтыг хассан цэвэр дүнгээр нь орлогын дэлгэрэнгүй тайланд тусгана. Аж ахуйн нэгж ямар төрлийн орлого олж байгаагаас шалтгаалан борлуулалтын орлогыг үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж үйлчилгээний орлого, үйлдвэрлэл, худалдааны чиглэлийн аж ахуйн нэгж бараа, бүтээгдэхүүний борлуулалтын орлого гэж нэрлэнэ... гэж,

Монголбанкнаас эрхлэн гаргасан Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар тольд Урьдчилж олсон орлого /Deferred income/ - аж ахуйн нэгж байгууллага аливаа үйл ажиллагаа явуулахаасаа өмнө үйлчлүүлэгчээс төлбөрийг урьдчилан хүлээн авахыг хэлэх бөгөөд энэ нь өр хэлбэрээр пассивт бүртгэгдэнэ. Харин ажил, үйлчилгээгээ гүйцэтгэмэгц энэ нь орлого болж бүртгэгдэнэ[3] гэж тус тус тайлбарлажээ.

12.G, , , , , GC2-531401B8 тоот Орон сууц захиалгын гэрээ-нүүдийн (Санхүүгийн баримт бичгийн 58-87 дахь хуудаст) 3.1-д Гүйцэтгэгч нь орон сууцны батлагдсан зураг төслийн дагуу хууль тогтоомж, Барилгын дүрэм, стандартад нийцүүлэн ... барьж Улсын комисст ашиглалтанд оруулах үүрэг хүлээнэ, 3.3-т Гүйцэтгэгч нь орон сууц ашиглалтад орсны дараа захиалагчтай төлбөр, алданги, торгуулийн бусад төлбөрийн тооцоо дууссан тухай өөрийн санхүүгийн төлбөрийн тодорхойлолтын баримтыг үндэслэн орон сууцыг захиалагчид актаар хүлээлгэн өгнө, 4.4-т Захиалагч нь энэхүү гэрээний 3.3-т заасан шаардлагыг хангасан тохиолдолд орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрхтэй гэж тус тус заажээ.

13.Б******* ХХК-иас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2019 оны 4 дүгээр улирлын тайланд 13,687,449,271.82 төгрөгийг татвар ногдох орлогыг, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн 2019 оны тайланд 13,382,214,823.08 төгрөгийг борлуулалтын орлогыг тус тус тайлагнасан байна.

14.Дээрхээс үзвэл, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй аливаа аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан нь СТОУС-ын бүх шаардлагад нийцсэн байх шаардлага тавигдах бөгөөд уг стандартын дагуу аж ахуйн нэгж байгууллага нь бараа, бүтээгдэхүүний борлуулалтын орлого-ыг үйлчлүүлэгч, худалдан авагч, захиалагчаас урьдчилан хүлээн авсан тохиолдолд урьдчилж орсон орлого дансанд бүртгэж, богино хугацааны өр үүсгэх бөгөөд бараа, ажил, үйлчилгээг захиалагчид үзүүлж дууссан буюу ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн, орлого бодитоор хэрэгжсэнээр хүлээн зөвшөөрч борлуулалтын орлогод бүртгэхээр байна.

15.Тодруулбал, нэхэмжлэгч Б******* ХХК-иас орон сууцны цогцолбор хотхоны , тоот 2 блок барилгыг захиалагчид худалдан борлуулахдаа Орон сууц захиалгын гэрээ-нд заасан орон сууцыг Улсын комисст ашиглалтанд оруулж, захиалагчид актаар хүлээлгэн өгснөөр борлуулалтын орлогыг хүлээн хүлээн зөвшөөрч, 2019 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнасныг буруутгах үндэслэлгүй, энэ нь СТОУС-ын стандарт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль/2019 оны/-ийн 12 дугаар зүйлийн 12.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасантай нийцсэн гэж үзнэ.

16.Түүнчлэн Шинжээчийн дүгнэлт/Хариулт №1, 2, 3, 7, 8, 9, 10-т/-д 2018 онд борлуулалтын орлогоор тайлагнаагүй гэх 324,712,363.64 төгрөгийн орлогыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 3 ширхэг и-баримтаар, 2019 онд борлуулалтын орлогоор тайлагнаагүй гэх 675,745,563.64 төгрөгийн орлогыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2 ширхэг и-баримтаар, Эх ногоон дэлхий ХХК-руу шилжүүлсэн орон сууцны борлуулалтыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1 ширхэг и-баримтаар, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1 ширхэг и-баримтаар, 2020 онд борлуулалтын орлогоор тайлагнаагүй гэх 251,980,254.55 төгрөгийн орлогыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2 ширхэг и-баримтаар, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдийн 1 ширхэг и-баримтаар тус тус шивж борлуулалтаар тайлагнаж, татвар ногдуулсан гэж дээрх зөрчлүүд үндэслэлгүй талаар дүгнэсэн байна.

17.Иймд татварын улсын байцаагчийн ******* дугаар Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1 3 дахь хэсэгт заасан 2018 онд 324,712,363.64 төгрөгийн, 2019 онд 675,745,563.64 төгрөгийн 2020 онд 251,980,254.55 төгрөгийн борлуулалтын орлогыг урьдчилж орсон орлого дансанд бүртгэж, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй гэх зөрчил үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон, СТОУС хуульд заасны дагуу бараа, ажил, үйлчилгээг захиалагчид үзүүлж дууссаны дараа борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнасан нь үндэслэлтэй байх тул энэ зөрчлийн дүнд холбогдох нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

18.Хоёр.Бартерын солилцооны борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнаагүй гэх зөрчлийн тухайд:

19.Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1-д ...2018 онд 19,579,709.09 төгрөгийн, 2019 онд 207,984,040.00 төгрөгийн, 2020 онд 191,788,044.55 төгрөгийн ажил гүйцэтгүүлэх, бараа материал худалдан авахад орон сууц өгч бартерын солилцооны борлуулалтын орлогоо хүлээн зөвшөөрч тайлагнаагүй..., 3-т ....2018 онд 19,579,709.09 төгрөгийн, 2019 онд 207,984,040.00 төгрөгийн, 2020 онд 191,788,044.55 төгрөгийн бартераарх борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнаагүй... зөрчил гаргасан нь гэжээ.

20.Үүнээс Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай тогтоолын 5.2 дахь хэсэгт нөхөн ногдуулалтын актын 1 3 дахь хэсэгт заасан ....татварын улсын байцаагчид 2018 онд 19,579,709.09 төгрөгийн, 2020 оны 191,788,044.55 төгрөгийн нийт бартерын борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнаагүй 211,367,753.55 төгрөгийн зөрчилд ... нийт 31,705,163.04 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй гэж дүгнэж, хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

21.Харин 2019 оны 207,984,040.00 төгрөгийн зөрчлөөс 117,013,370.00 төгрөгийн зөрчил нь тогтоогдсон, үлдэх хэсэг нь үндэслэлгүй талаар Шинжээчийн дүгнэлт/Хариулт №5, 11, 12/-д тодорхой дүгнэжээ.

22.Тодруулбал, нэхэмжлэгч компаниас ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 381,304,074.00 төгрөгийн дүн бүхий Тавилга бэлтгэн нийлүүлэх гэрээ-г[4] байгуулсан бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Гэрээ дүгнэсэн актаар[5] урьдчилгаа төлбөрт 237,156,577.00 төгрөг, хугацаа хэтэрсэн хоногийн алдангид 5,571,644.00 төгрөг, NCD ******* гэрээний 311 дүгээр барилгын 2 давхрын үйлчилгээний талбайн төлбөрт 128,714,707.00 төгрөгийг тус тус баталгаажуулсан, үүнийг Шинжээчийн дүгнэлтийн Хариулт №5-д ...Шинжилгээнд ирүүлсэн баримтаар Б******* нь ХХК-руу 134,286,351.00 (5,571,644.00+128,714,707.00) төгрөгийн и-баримтаар шивж борлуулалтын орлогоор тайлагнахаар ... Үүнээс 5,571,644.00 төгрөгийн и-баримтыг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шивж борлуулалтаар тайлагнасан... Иймд борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрч тайлагнаагүй гэх 2019 оны 207,984,040.00 төгрөгийн зөрчлөөс шинжилгээгээр НӨАТ-тэй дүнгээр 128,714,707.00 төгрөгийн, НӨАТ-гүй дүнгээр 117,013,370.00 төгрөгийн зөрчил нь тогтоогдож байна гэж дүгнэснээс үзвэл бартерын солилцооны борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнаагүй гэх 2019 оны 207,984,040.00 төгрөгийн зөрчлөөс 90,970,670.00 төгрөгийн зөрчил нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

23.Түүнчлэн энэхүү шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4-т дурдсанчлан нэхэмжлэгч талаас маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1 3 дахь хэсэгт заасан бартерийн солилцооны борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнаагүй 117,013,370.00 төгрөгийн зөрчилд холбогдох 11,701,337.00 төгрөгийн нөхөн татвар, 3,510,401.10 төгрөгийн торгууль, 2,340,267.40 төгрөгийн алданги, нийт 17,552,005.50 төгрөгийн төлбөр-ийг тус тус хүлээн зөвшөөрдөг.

24.Иймд нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1 3 дахь хэсэгт тэмдэглэсэн 2019 оны 207,984,040.00 төгрөгийн бартерын солилцооны борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч, тайлагнаагүй зөрчлөөс нэхэмжлэгчийн маргаж буй 90,970,670.00 төгрөгийн зөрчилд ногдох 9,097,067.00 төгрөгийн нөхөн татвар, 2,729,120.10 төгрөгийн торгууль, 1,819,413.40 төгрөгийн алданги, нийт 13,645,600.50 төгрөгийн төлбөрийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

25.Гурав.Үйл ажиллагаанд хамааралгүй зардлыг илүү тооцон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх зөрчлийн тухайд:

26.Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 4-т заасан 2019 онд 171,807,598.00 төгрөгийн үйл ажиллагаанд хамааралгүй зардлыг илүү тооцон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 17,180,759.80 төгрөгийн нөхөн татвар, 5,154,229.94 төгрөгийн торгууль, 3,436,151.96 төгрөгийн алданги, нийт 25,771,139.70 төгрөгийн төлбөр ногдуулжээ. Харин 2018 оны 20,000,000.00 зөрчлийн дүнгээс аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх 80,892,484.28 төгрөгийн алдагдлыг бууруулсан, нэхэмжлэгчээс энэ талаар маргаагүй.

27.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль/2006 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т зааснаар албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй бөгөөд хасагдах зардал нь мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан үйл ажиллагаанд хамааралтай зардал байна.

28.Б******* ХХК-иас 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ВО/18/1116 дугаартай Хамтран ажиллах гэрээний[6] 2.1-д зааснаар тус компанийн хэрэгжүүлж буй цогцолбор хотхоны төсөлд ХХК уг төслийн , -р барилгын гүйцэтгэгчээр Б******* ХХК-ийн нэрийн өмнөөс барилга угсралтын ажлыг өөрийн хөрөнгөөр бие даан хийж гүйцэтгэх, ийнхүү түүнийг худалдан борлуулах, ашиг олох хүрээнд хамтран ажиллахаар, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн БН/19/0025 дугаартай Тавилга бэлтгэн нийлүүлэх гэрээгээр[7] ХХК-тай 161,587,372.00 төгрөгийн дүн бүхий төслийн 1305-р барилгын айлуудын шкаф, ариун цэврийн өрөөний цогц тавилгыг бэлтгэн нийлүүлэхээр тус тус тохиролцсоноос үзвэл нэхэмжлэгч нь төслийн 1305 тоот барилгын ажлыг өөрөө бусдаар дамжуулан гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, албан татвар ногдох орлогоос хасагдах үйл ажиллагаанд хамаарах зардал биш байна.

29.Мөн хэрэгт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн төлбөрийн даалгавар[8], төлбөрийн нэхэмжлэхээр[9] *******- ХХК-ийн 10,220,226.00 төгрөгийн цахилгааны төлбөрийг нэхэмжлэгч төлсөн болох нь тогтоогддог.

30.Дээрхээс дүгнэвэл, 2019 оны 171,807,598.00 төгрөгийн зардал нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд хамаарахгүй болох нь баримтаар нотлогдож байх тул татварын улсын байцаагч нар татвар ногдох орлогоос үйл ажиллагаанд хамааралгүй зардлыг хасаж, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд тооцон нэхэмжлэгч Б******* ХХК-д нөхөн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй.

31.Дөрөв.Үйл ажиллагаанд хамааралгүй зардалд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалт хэсэгт тусган төсөвт төлөх татварыг бууруулсан гэх зөрчлийн тухайд:

32.Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор Б******* ХХК-ийн албан татвар ногдох орлого олоход хамааралтай гэж үзэж -2 төслийн 1401 блок дуусаагүй барилгатай холбоотой 2019 оны 1,721,581,404.31 төгрөгийн дүн бүхий зардлыг хассан бөгөөд 2020 оны 987,759,938.43 төгрөгийн зөрчилд холбогдох 98,775,993.84 төгрөгийн нөхөн татвар, 39,510,397.54 төгрөгийн торгууль, 16,001,711.00 төгрөгийн алданги, 154,288,102.38 төлбөрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

33.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасны дагуу албан татвар суутган төлөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг албан татвар ногдох, үлдсэн хэсгийг албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход, эсхүл албан татвар ногдох орлого олоход хамааралгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан тохиолдолд зөвхөн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ногдох албан татварыг хасч тооцох зохицуулалттай.

34.Б******* ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хотхоны 1401 тоот дуусаагүй барилгыг Эх ногоон дэлхий ХХК-нд нийт 6,168,423,010.00 төгрөгөөр Худалдах, худалдан авах гэрээ[10]-ээр шилжүүлсэн бөгөөд уг дусаагүй барилгын А, Б блокын угсралтын ажлыг Вестрен консол ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан BC/19/0128, BC/19/0129 дугаартай гэрээ, С блокын угсралтын ажлыг Бөхөнхус ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан ВС/19/0152 дугаартай гэрээ, 1401 тоот барилгын цонх суулгах ажлыг Фенстер монгол ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан БС/19/0487 дугаартай гэрээний дагуу тус тус гүйцэтгүүлсэн байна.

35.Б******* консанлтинг ХХК-д Вестрен консол ХХК-иас 2019 онд нийт 987,657,586.01 төгрөгийн, 2020 онд 448,776,374.00 төгрөгийн, Бөхөнхус ХХК-иас 2019 онд нийт 332,938,157.00 төгрөгийн, 2020 онд 207,858,872.99 төгрөгийн, Фенстер монгол ХХК-иас 2019 онд нийт 603,142,701.73 төгрөгийн, 2020 онд 429,899,585.28 төгрөгийн и-баримтыг тус тус шивж өгсөн, эдгээр и-баримтууд нь хотхоны 1401 тоот дуусаагүй барилгад хамаарч байгаа нь Шинжээчийн дүгнэлт/Хариулт №15, 16, 17/-ээр тогтоогддог.

36.Иймд нэхэмжлэгч Б******* ХХК-ийг 2020 онд 987,759,938.43 төгрөгийн үйл ажиллагаанд хамааралгүй зардалд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалт хэсэгт тусган төсөвт төлөх татварыг бууруулсан зөрчил үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй тул уг зөрчилд холбогдох нөхөн төлбөрийг хүчингүй болгов.

37.Тав.Эрх борлуулсны орлогоос албан татвар суутган авч төсөвт төлөөгүй гэх зөрчлийн тухайд:

38.Нэхэмжлэгчээс энэхүү зөрчлийн хувьд манай компани ХХК, Хүннүүжин- ХХК-ийн хувьцаа худалдан авах, эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авсан бөгөөд гэрээний 3.2 дахь хэсэг, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6-д зааснаар эдгээр компанийн хувьцааг шилжүүлж орлого олсон этгээдүүд манай компаниас хүлээн авсан орлогодоо татвар төлөх үүрэгтэй, ... түүнчлэн холбогдох газруудын газар эзэмших эрх тус компаниудын нэр дээр байгаа тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д заасны дагуу газар эзэмшигч ХХК, Хүннүүжин- ХХК-иуд эрх борлуулсны орлогод татвар төлөх үүрэгтэй, Б******* ХХК хувьцаа худалдан авах, эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлсэн орлогоос суутган авч татвар төлөх үүрэггүй, татвар суутган төлөх этгээдийг буруу тодорхойлсон гэж тайлбарлан маргадаг.

39.Б******* ХХК /Б тал/-иас ХХК/А тал/-тай 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээний[11] 1.2, 2.1, 3.1-д зааснаар А талын Ха нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын анд байрлах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2015/127 дугаар тушаалаар олгогдсон 2.17 га газарт Б тал хөрөнгө оруулан орон сууцны хотхон барьж худалдан борлуулах ашиг олох, А тал нь газар ашиглах төслийг хэрэгжүүлэх нөхцөлийг Б талд бүрүүлэн өгч өөрийн өмнө оруулсан хөрөнгө оруулалтаа А талаас гаргуулах авах замаар хамтран ажиллах бөгөөд А талын хөрөнгө оруулалтыг бүхэлд нь 958,000,000.00 төгрөг байхаар, А тал гэрээ бодитой хэрэгжих баталгаа болгож ХХК-ийн хувьцааг бүхэлд нь Б талд гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор шилжүүлэн, эрхийн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн баталгаажуулахаар харилцан тохиролцсон байна.

40.Үүний дагуу Б******* ХХК ХХК-ийн хооронд 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 01 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ[12], Эрх шилжүүлэх гэрээг[13] байгуулж, ХХК-ийн нийт гаргасан эргэлтэд байгаа 100 хувийг бүрдүүлэх нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 20 ширхэг энгийн хувьцааг Б******* ХХК-д эрх шилжүүлэн худалдан авсан байна.

41.Мөн Б******* ХХК-иас *******- ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 01/18 дугаартай Хамтран ажиллах гэрээ[14] байгуулсан, тус гэрээний дагуу *******- ХХК-ийн Ха нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын анд байрлах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 дүгээр тушаалаар ашиглах эрх олгогдсон 5.0 га газарт Б******* ХХК хөрөнгө оруулан орон сууцны хотхон барьж худалдан борлуулах ашиг олох, *******- ХХК нь өөрийн компанийн хувьцааг бүхэлд нь нэхэмжлэгчид шижлүүлэн, газар ашиглах төслийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэн өгч өөрийн өмнө оруулсан хөрөнгө оруулалтаа нэхэмжлэгчээс гаргуулах авах замаар хамтран ажиллахаар тохиролцож, *******- ХХК-ийн хөрөнгө оруулалтыг бүхэлд нь 1,600,000 ам.доллар буюу 3,800,000,000.00 төгрөг байхаар тооцсон байна.

42.Улмаар *******- ХХК-ийн хувьцааг бүхэлд нь Б******* ХХК-д шилжүүлэн, эрхийн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн баталгаажуулахаар тохиролцсоны дагуу талууд 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, нийт гаргасан эргэлтэд байгаа 100 хувийг бүрдүүлэх нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1000 ширхэг энгийн хувьцааг Б******* ХХК-д эрх шилжүүлжээ.

43.Ийнхүү нэхэмжлэгч Б******* ХХК дээрх гэрээнүүдийн дагуу Ха нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын анд байрлах 2.17 га 5.0 га газар ашиглах эрхийг *******- ХХК , ХХК-ийн хувьцааг бүхэлд нь худалдан авах замаар шилжүүлэн авчээ.

44.Татварын ерөнхий хууль/2008 оны/-ийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан татвар төлөгч нь мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасан бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх үүргийг хүлээнэ.

45.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль/2006 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т эрх борлуулсны орлого-д албан татвар ногдохоор хуульчилсан бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2-т хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлого нь эрх борлуулсны орлогод хамаарахаар, 16 дугаар зүйлийн 16.12-т Энэ хуулийн 8.2-т заасан орлогыг тухайн эрх эзэмшигч, түүний эцсийн эзэмшигчийн шилжүүлсэн хувьцаа, хувь оролцооноос тухайн газар эзэмших, ашиглах эрхтэй этгээдийн хувьцаанд ногдох хэмжээгээр газрын эрхийн үнэлгээнээс хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно, 16.13-т Энэ хуулийн 16.12-т заасан орлогыг Газрын тухай хуулийн 38.6-д заасан үнийн шаардлагыг үндэслэн тодорхойлох ба татварын ногдлыг тодорхойлох аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж, 21 дүгээр зүйлийн 21.7-д Энэ хуулийн ... 16.12, 16.13, 16.14-т заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулах албан татварыг тухайн ... газар эзэмших, ашиглах эрхтэй этгээд хэлцэл хийгдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ гэж албан татвар ногдуулах эрх борлуулсны орлогыг тодорхойлох журам, аргачлал татварыг суутган авч, төсөвт төлөх суутгагчийг тодорхойлсон байна.

46.Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Сангийн сайдын 2017 оны 379 дүгээр тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрх борлуулсны орлогод албан татвар ногдуулах, татварын ногдлыг тодорхойлох аргачлал-ын 2.5-д Газрын эрхтэй этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газрын эрхийн эцсийн эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд тухайн эрхийг шилжүүлснээс олсон орлогыг тодорхойлохдоо энэ аргачлалын 2.1-д заасны дагуу тооцсон үнэлгээнээс тухайн хувь эзэмшигчийн шилжүүлсэн хувьцаа, хувь оролцоонд ногдох хэмжээгээр хувь тэнцүүлэн тооцно, 2.6-д Энэ аргачлалын 2.5-д заасан эцсийн эзэмшигч гэдгийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д зааснаар ойлгох... гэж,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль/2015 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д эцсийн өмчлөгч гэж Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасныг ойлгохоор,

Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6.эцсийн өмчлөгч" гэж: 3.1.6.а-д харилцагч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийл******* хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг, 3.1.6.б-д харилцагч нь хувь хүн бол тухайн хүний үйлдэл, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл тухайн хүнээр өөрийн үйлдлийг төлөөлүүлэн хийлгэж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг, 3.1.6.в-д хөрөнгийг удирдах хэлцлийн хувьд тухайн хөрөнгө итгэмжлэн удирдах хэлцлийн үндсэн дээр үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг ойлгохоор тус тус заажээ.

47.Дээрх хууль, аргачлалаас үзэхэд хуулийн этгээдийн хувьцаа, хувь оролцоог бусдад шилжүүлэх замаар газар ашиглах эрхийн эцсийн эзэмшигч өөрчлөгдсөн бол тухайн орлогод ногдуулах албан татварыг газар эзэмших/ашиглах/ эрхтэй этгээд суутган авч, төсөвт төлөх үүрэгтэй байна.

48.Өөрөөр хэлбэл, албан татвар ногдуулан суутгаж, төсөвт шилжүүлэх үүрэг бүхий суутгагч буюу татвар төлөгч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль/2006 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар эрх борлуулж орлого олсон этгээд бус харин газар эзэмших/ашиглах/ эрхтэй этгээд нь байх бөгөөд энэ маргааны хувьд *******- ХХК, ХХК-ийн хувьцааг бүхэлд нь худалдан авах замаар газар ашиглах эрхийг олж авсан Б******* ХХК суутгагч болно.

49.Учир нь Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6.а-д ... хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийл******* хэсгийг дангаараа өмчилж байгаа, .... эсхүл хуулийн этгээдийг уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа этгээдийг эцсийн өмчлөгч гэж ойлгохоор зааснаас үзвэл Б******* ХХК нь дээр дурдсан Хамтран ажиллах гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээнүүдийн үндсэн дээр *******- ХХК, ХХК-ийн хувьцааг худалдан авч, тус компаниудын нэр дээрх газар ашиглах эрхийг олж авсан эцсийн өмчлөгч байх тул газар эзэмших/ашиглах/ эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлтэй.

50.Нөгөөтэйгүүр *******- ХХК, ХХК нь орлого олсон этгээд биш харин газар ашиглах эрхийг олж авах зорилгоор байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх, Хамтран ажиллах гэрээний зүйл болсон байх тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль/2006 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан суутгагч биш юм.

51.Иймд маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар Б******* ХХК 2018 онд нийт 4,758,000,000.00 төгрөгийн эрх борлуулсны орлогод албан татвар ногдуулан суутган авч төсөвт төлөөгүй зөрчил нийт 475,800,000.00 төгрөгийн нөхөн татварын төлбөр ногдуулсан нь дээр хууль тогтоомжид нийцсэн байна.

52.Харин Татварын ерөнхий хууль/2008 оны/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д татвар суутгагч хувь хүн, хуулийн этгээд нь бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган авч төсөвт төлөөгүй бол түүнийг уг этгээдийн хөрөнгөөс нөхөн төлүүлэх гэж, 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхэ******* байна гэж тус тус зааснаас үзэхэд суутган төлөгч үүргээ биелүүлээгүйн улмаас хариуцлага хүлээх зохицуулалт байхгүй, зөвхөн төсөвт төлөөгүй татварыг суутгагчаас нөхөн төлүүлэхээр зохицуулсан байх тул хариуцагч татварын улсын байцаагч нар энэхүү зөрчилд холбогдуулан 142,740,000.00 төгрөгийн торгууль, 95,160,000.00 төгрөгийн алданги ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзлээ.

53.Иймд эрх борлуулсны орлогод албан татвар ногдуулан суутган авч төсөвт төлөөгүй 4,758,000,000.00 төгрөгийн дүн бүхий зөрчилд ногдуулсан 713,700,000.00 төгрөгийн төлбөрөөс 475,800,000.00 төгрөгийн нөхөн татварын төлбөрийг хэвээр үлдээж, үлдэх 142,740,000.00 төгрөгийн торгууль, 95,160,000.00 төгрөгийн алданги, нийт 237,900,000.00 төгрөгийн төлбөрийг бууруулж шийдвэрлэв.

54.Нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар нөхөн ногдуулалтын актаас хэвээр үлдээсэн нийт 1,324,946,299.03 төгрөгийн төлбөрөөс нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн дээр дурдсанаар үндэслэлгүй болох нь тогтоогдсон 786,246,148.33 төгрөгийн дүн бүхий төлбөрийг бууруулж, 538,700,150.70 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.6, 106.3.13 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Татварын ерөнхий хууль/2008 оны/-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 18 дугаар зүйлийн 18.1.6, 29 дүгээр зүйлийн 29.1.5, 74 дүгээр зүйлийн 74.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль/2006 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 5 дугаар зүйлийн 5.1, 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.2.2, 15 дугаар зүйлийн 15.1.2, 16 дугаар зүйлийн 16.12, 16.13, 21 дүгээр зүйлийн 21.7, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль/2019 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль/2015 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.11, Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6.а дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, маргаж буй Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 1,324,946,299.03 төгрөгийн төлбөрөөс 786,246,148.33 төгрөгийн төлбөрийг бууруулсугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, шинжээчийн зардлыг нэхэмжлэгч хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ