| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/10483/И |
| Дугаар | 197/ШШ2025/03921 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2025/03921
2025 04 04 197/ШШ2025/03921
Зохигч талуудын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч:С ХХК /регистрийн дугаар:*****/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: М.Б /регистрийн дугаар*****/-д холбогдох
Гэрээний үүрэгт 8,026,890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Медине оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... Хариуцагч М.Боос Гэрээний үүрэгт 8,026,890 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ...Манай С ХХК нь М.Боос 8,026,890 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаас 1,526,890 төгрөгөөс татгалзаж, үлдэх 6,500,000 төгрөгийг хариуцагч М.Боос 2025 оны 07 дугаар сарын 01-ний дотор гаргуулахаар харилцан тохиролцож эвлэрлийг гэрээг байгуулав.Бид эвлэрсэн тул эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч М.Бт холбогдуулан Гэрээний үүрэгт 8,026,890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулан шүүх хуралдаанд ирүүлсэн ба тус эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч С ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,026,890 төгрөгөөс 1,526,890 төгрөгийг татгалзаж, үлдэх 6,500,000 төгрөгийн төлбөрийг хариуцагч М.Б нь 2025 оны 07 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.
Иймд зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143,381 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Боос улсын тэмдэгтийн хураамжид 59,475 төгрөгийг улсын төсвөөс 59,475 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгов.
Зохигч нараас эвлэрлийн гэрээ байгуулан эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул байхгүйд нь хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 .1, 100 дугаар зүйлийн 100.5, 106 дугаар зүйлийн 106. 5 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.С ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Бт холбогдох Гэрээний үүрэгт 8,026,890 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143,381 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Боос улсын тэмдэгтийн хураамжид 59,475 төгрөгийг улсын төсвөөс 59,475 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Б нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ