Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2025/03922

 

 

 

 

 

 

2025 04 04 197/ШШ2025/03922

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: Г.Х /регистрийн дугаар:******/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ж.Г /регистрийн дугаар:ХЕ72061664/-д холбогдох

Ажлын хөлс 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Медине оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар хүсэлтэд... Хариуцагчаас ажлын хөлс 5,000,000 төгрөг гаргуулж өгнө үү. Миний бие Ф таун гэсэн орон сууцны барилгын төсөлд гипсэн тааз, хана, паркетан шал зэрэг ажлуудыг хийхээр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан хугацааг сайн санахгүй байна. Ямар ч байсан 5 сарын сүүл хавьцаа гэрээ байгуулахдаа Ж.Г, А.Ц гэсэн 2 хүн гэрээнд гарын үсэг зурсан. Тэр 2 хүний нэг нь захирал нь байсан нөгөө хүн нь ямар албан тушаалтай байсныг анзаараагүй. Иймэрхүү гэрээ байгуулаад гэрээний мөнгөн дүнг төлөөгүй тохиолдол өмнө нь гарч байгаагүй тул би итгэсэн... нэхэмжлэл гаргах бланкны зай нь жижигхэн байсан тул ихэнхдээ харьцаж байсан Ж.Гы мэдээллийг бөглөөд, А.Цы нэр, утасны дугаарыг ард нь бичсэн байсан... Миний бие Х нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаа буруу тодорхойлсон тул хариуцагчаа зөв тодорхойлж дахин нэхэмжлэл гаргах эрхээр хангаж өгөх хүсэлтэй байна. Ийм учраас нэхэмжлэлээ татан авч байна. Гэрээгээ өнөөдөр шүүх хурал дээр харж хариуцагчаа буруу тодорхойлсон байна гэдгээ мэдэж авлаа. Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас иргэн Ж.Гтай холбогдуулаад нэхэмжлэл гаргаж, хариуцагчаар татан оролцуулж байгаа. Гэтэл Г.Х болон Ж.Г 2 гэрээ байгуулаагүй буюу энэ 2 хүний хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй тул Ж.Г энэ хэргийн хариуцагч биш байгаа. Ажил гүйцэтгэх гэрээ бол Б ХХК буюу хуулийн этгээд болон иргэн Г.Хын хооронд байгуулагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн Ж.Г бол хариуцагч байх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Харин бусад төлбөр тооцооны асуудалд үйл баримт, тайлбар гаргахгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч Ж.Гд холбогдуулан Ажлын хөлс 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

1.Хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд нэхэмжлэгч Г.Х нь хариуцагчаа буруу тодорхойлсон гэх үндэслэлээр хариуцагч Ж.Гд холбогдох Ажлын хөлс 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлт гаргаж байгаа нь бусдын эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй гэж шүүх үзэв.

 

2.Түүнчлэн нэхэмжлэгч Г.Хаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа боловч энэ нь Ажлын хөлс 5,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаас нэг мөр татгалзаагүй, харин хариуцагчаа хуулийн этгээд гэж мэдээгүй тул иргэн Ж.Гд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Одоо хариуцагчаа зөв тодорхойлон Б ХХК-иар дахин гаргана гэж тайбарлаж байгаа нь тэрээр нэхэмжлэлээ түр хугацаагаар буцаан авах агуулгатай байна.

 

3.Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах гэдэг нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсантай адил утгаар агуулгын хувьд ойлгох юм.

 

Иймд Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4.Тиймээс нэхэмжлэгч нь Б ХХК-д холбогдуулан Ажлын хөлс 5,000,000 төгрөг гаргуулах асуудлаар дахин нэхэмжлэл гаргахад энэхүү шүүгчийн захирамж саад болохгүйг дурдав.

 

Өөрөөр хэлбэл хуульд зааснаар эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 94,950 төгрөг төлснөөс улсын төсвөөс 47,475 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Г.Хал олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 .1, 106 дугаар зүйлийн 106. 5 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Г.Хын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Гд холбогдох Ажлын хөлс 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 94,950 төгрөг төлснөөс улсын төсвөөс 47,475 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Г.Хад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, анхан шатны шүүхэд Ж.Г, А.Ц нарт холбогдуулан Ажлын хөлс 5,000,000 төгрөг гаргуулах-аар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Х.ОЮУНЖАРГАЛ