Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2025/04022

 

 

 

 

 

 

2025 04 07 197/ШШ2025/04022

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,

 

Нэхэмжлэгч:Г ХХК /регистрийн дугаар:*****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Ц.Т /регистрийн дугаар: *** /-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,252,380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж 2022 оны 01 сарын 07-ний өдрийн *** тоот цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, 2022 оны 07 сарын 20-ний өдөр 300,000 төгрөгийг 8,7 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээ болон Гэрэл аппликейшн-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ төлөх үүргээ үл биелүүлсэн, компанийн зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөх шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлөлт хийгээгүй байгаа... Иймээс 2024 оны 11 сарын 11 байдлаар нэхэмжилсэн дүн 1,252,380 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Ц.Т нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ц.Т нь Г ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,252,380 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 417,460 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 417,460 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 417,460 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ББСБ ХХК нь хариуцагч Ц.Тд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 1,252,380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,252,380 төгрөгийн төлбөрийг :

2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 417,460 төгрөг,

2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 417,460 төгрөг,

2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 417,460 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

 

Иймд Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 34,608 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Тгаас улсын тэмдэгтийн хураамжид 17,304 төгрөгийг, улсын төсвөөс 17,304 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д тус тус олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 758 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Тд холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 1,252,380 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 34,608 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Тгаас улсын тэмдэгтийн хураамжид 17,304 төгрөгийг, улсын төсвөөс 17,304 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Т нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                 Х.ОЮУНЖАРГАЛ