Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 312/ШШ2025/00487

 

 

05         03           0                                                  31/ШШ05/00487

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоот хаягт лах, “******* ******* *******” ХХК /РД: *******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “8,184,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, С.Нансалмаа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

. Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд хариуцагч “******* ******* *******” ХХК-д холбогдуулан “орон сууцны метр квадратын үнэд илүү тооцож авсан 3,7 м.кв талбайн үнэ 8,184,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, , өмгөөлөгч Ц.******* нар шаардах ийн үндэслэлээ “…Гранд гарден хотхоны 1 блок, тоот хаягт лах өрөө 53 м орон сууцыг 1 м нь ,00,000 төгрөг, нийт 116,600,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, үнийг бид бүрэн төлж, 0.09.8-ны өдөр орон сууцаа хүлээн авсан. д тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь 53 м гэж гарсан. Гэтэл “ ” ХХК-иар 04.07.7-ны өдөр талбайн хэмжилт хийлгэхэд орон сууцны нийт талбайн хэмжээ 49,8 м гэдгийг олж мэдсэн ба биднээс 3,7 м талбайн үнийг илүү тооцож авсан. Уг компанид 3,7 м талбайн үнэ 8,184,000 төгрөгийг буцааж олгож өгөх талаар удаа дараа амаар хүсэлт тавьж, мөн 04.09.4-ний өдөр бичгээр шаардлага хүргүүлсэн. Хариуцагч шаардлагад одоог хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй. Хариуцагч тал худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Орон сууцыг хүлээлгэж өгсөн акт болон тэмдэглэл үйлдэж байх үедээ м дутуу байхыг үгүйсгэхгүй, хэмжиж болно гэж хэлээгүй, зүгээр талбайн хэмжилт хийж үзэж болно гэдэг зүйлийг тусгасан. Яг тэр хуудсан дээрээ гарын үсэг зуруулаагүй. Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өрөөний хэмжээ, талбайн хэмжээ, загварыг тогтоож, үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал уг ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохиролцсон нь тогтоогдох юм бол ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинж юм гэж тодорхойлсон. Богино хугацаанд ашиглалтад орох орон сууцыг авахаар гэрээ байгуулсан бол худалдах худалдан авах гэрээ гэж үзэж болно. э хэргийн тухайд Г.*******тэй гэрээ байгуулж байх үед барилга ашиглалтад орох болоогүй барилга дөнгөж баригдаж эхэлж байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд ашиглалтад орох хугацааг 01.1.31 гэж тодорхойлсон боловч гүйцэтгэгч тал хугацаагаа хэтрүүлж 0 оны 09 сард ашиглалтад оруулсан. э үйл баримт нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг бүрэн агуулж байна. Үүнтэй холбогдуулан Иргэний хуулийн 343.1, 35..3-т заасны дагуу шаардах ээ тодорхойлж нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэж,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...Гэрээний агуулга нь орон сууцыг барих мөнгөн хөрөнгийг захиалагчаар төлүүлсэн харагдаж байх ба талууд мөнгийг санхүүжилт гэж үзсэн. Ажил гүйцэтгэх гэрээний үнэ буюу ажлын хөлсийг тодорхойлохдоо талууд төөрөгдсөн бөгөөд өнөөдрийг хүртэл төөрөгдөл нь арилаагүй явж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 3,7 м дутуу өгсөн гэдгээ мэдээгүй гэсэн тайлбарыг гаргасан. Гүйцэтгэгч тал нь 3,7 м дутуу өгсөн гэдгээ мэдэхгүй байхад захиалагч тал тухайн үед мэдэхгүй байх нь аргагүй. Үүн дээр шаардах хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй, яагаад гэхээр хүлээлгэж өгсөн тал мэдээгүй. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Талууд гэрээ байгуулахдаа орон сууцны талбайн хэмжээг 53 м байна гэж тохиролцсон. Гэтэл бодит байдал дээр 3,7 м дутуу хүлээлгэж өгсөн. э 3,7 м дутуу байсан нь талуудыг төөрөгдөлд оруулсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төөрөгдсөн хэвээр байна. Гэрээний зарим хэсэг дээр төөрөгдөл үүссэн, харин гэрээ бүхэлдээ төөрөгдөл үүссэн гэрээ биш. Тэгэхээр гэрээгээр 3,7 м-аар илүү үнэ тодорхойлсон хэсэг нь хүчин төгөлдөр бус байгаа учир илүү өгсөн мөнгөө буцаагаад авах ёстой, үүнийг шаардах тэй учир Иргэний хуулийн 49.-т зааснаар шаардлага гаргаж байна. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж гэрээгээр үнийг тодорхойлохдоо аль аль нь төрөгдсөний улмаас үүргийн зарим хэсэг болох 8,184,000 төгрөгийг илүү шилжүүлсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Хүчин төгөлдөр бус тохиролцооны дагуу шилжүүлсэн зүйлийг компаниас гаргуулж, иргэдэд олгох нь зүйтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэж тус тус тайлбарладаг.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцдэг бөгөөд тэд татгалзлын үндэслэлээ “...Талуудын хооронд 01.07.3-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. 0.09.8-ны өдөр талууд орон сууц хүлээлцэх акт үйлдэж, гэрээнд гарын үсэг зурж орон сууцыг хүлээж авсан. Дотоод заслын ажил явагдаж байх үед давагдашгүй хүчин хүчин зүйл /ковид цар тахал/-ээс шалтгаалж орон сууцыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй. Хариуцагч компани нь барилгын зургийг боловсруулж холбогдох хууль хяналтын байгууллагаар батлуулж, төлбөр мөнгийг өгч, барилга угсралтын ажил явагдаж байх үед захиалагч орон сууцны үнийг төлсөн. Нэхэмжлэгч нь барилга угсралтын үйл явцад оролцоогүй учир энэ гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэх нь учир дутагдалтай. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний шинжийг илүү хангаж байгаа. Орон сууцыг хүлээлцэх акт гарсны дараагаар орон сууцны талбайд хэмжилт хийлгэх бүрэн боломжтой байсан. Иргэний хуулийн 55.1-т зааснаар орон сууцыг актаар хүлээж авснаас хойш 6 сарын дотор энэ талаарх гомдлын шаардлага гаргах, энэ хугацаанд хэмжилт хийлгэх бүрэн боломжтой байсан. Хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацаагаа алдсан. Иргэний хуулийн 3.7-т “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас лөх үндэслэл болохгүй” гээд хуульчилсан. Мөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах байсан бол ийм нэхэмжлэлийн шаардлагаа бичгээр гаргах байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг өмгөөлөгч тодорхойлохгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, шүүх шийдвэр гаргана. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй үндэслэлээр тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарладаг.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

              I. Нэхэмжлэгч Г.******* болон хариуцагч “Тэлмэн ******* *******” ХХК-ийн хооронд 01 оны 07 сарын 3-ны өдөр 1/ тай Орон сууц захиалгын гэрээ” бичгээр байгуулагдаж, тус гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчид , , Оюут , А хороолол Гранд гарден хотхоны 1 дүгээр блок тоот хаягт лах 53 м.кв талбай бүхий өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь орон сууцны нийт үнэ 116,600,000 төгрөгийн урьдчилгаа болох 34,980,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш ажлын 1 өдрийн дотор төлөх, үлдэгдэл 81,60,000 төгрөгийг орон сууц ашиглалтад орох өдөр буюу 01 оны 1 сарын 30-ны өдрөөс өмнө төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

              II. Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч “Тэлмэн ******* *******” ХХК нар нь 0 оны 09 дүгээр сарын 8-ны өдөр “Гранд гарден резиденс төслийн орон сууцны гэрээ дүгнэсэн акт”-ыг бичгээр үйлдэж, талууд уг актад гарын үсэг зурж, мөн өдөр орон сууцыг хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч Г.******* нь орон сууц үнэд 13,000,000 төгрөгийг 01 оны 07 сарын 3-ны өдөр, 1,980,000 төгрөгийг 01 оны 07 сарын 8-ны өдөр, 81,60,000 төгрөгийг 0 оны 10 сарын 07-ны өдөр тус тус нийт 116,600,000 төгрөгийг төлсөн байна. 

           III. аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч Г.Мөнх-Эрдэнийг , , , А , тоот хаягт шилтай, 53 мкв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр, ийн улсын бүртгэлийн Ү-101064 т бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх ийн улсын бүртгэлийн 00104495 тай гэрчилгээг 0 оны 10 сарын 05-ны өдөр олгожээ.

6. Талууд дэ үйл баримтуудын талаар маргаагүй, харин талуудын маргааны зүйл нь тухайн маргаантай харилцаа ямар гэрээнээс үүдэлтэй болох /нэхэмжлэгч тал ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж, хариуцагч тал худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж/ талаар болон гэрээний зүйлийн доголдол, уг доголдлын талаар шаардлага гаргах хугацаа, энэ ээ алдсан эсэх талаар тус тус маргадаг.  

7. Ажил гүйцэтгэх гэрээний гол зүйл нь захиалагчийн даалгавраар ажил гүйцэтгэгч нь аливаа эд зүйлийг шинээр үйлдвэрлэж бий болгон хүлээлгэн өгөх үндсэн үүрэгтэйгээс гадна захиалагч нь тухайн хөрөнгийг бий болгох үйл явц буюу ажилд хяналт тавих, ажил гүйцэтгэгчид зохих дэмжлэг үзүүлэх зэрэг дагалдах , үүргүүдийг үүсгэдэг. Харин худалдах, худалдан авах гэрээнд гэрээний зүйл болох хөрөнгийг бий болгох, өөрчлөх зэрэг үйл явц хамааралгүй, талуудын харилцан дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг хэрэгждэггүй онцлогтой.

8. Хэдийгээр нэхэмжлэгч Г.*******, хариуцагч “Тэлмэн ******* *******” ХХК нар орон сууц захиалгын гэсэн нэртэй, Иргэний хуулийн 343-358 зүйлийг удирдлага болгон гэрээ байгуулсан хэдий ч нэхэмжлэгч Г.******* нь барилгын ажлын явцад хяналт тавих, дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээгээгүй, харин хариуцагч “******* ******* *******” ХХК-ийн барьж, ашиглалтад оруулахаар барилгын зураг төслийг гаргаж, бүхий байгууллагаар батлуулсан Grand garden residence орон сууцны хотхоны 1 дүгээр блок, тоот хаягт лах өрөө бүхий 53 м орон сууцыг худалдах авахаар харилцан тохиролцож, төлбөрийн 30 хувийг гэрээ байгуулахад төлж үлдэгдэл 70 хувийг орон сууцыг ашиглалтад орсны дараа төлж, орон сууц бэлэн болсны дараа өмчлөлдөө авах байдлаар худалдан авч байгаа зэргээс талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 43 зүйлийн 43.1-д заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

9. Иргэний хуулийн 43 зүйлийн 43.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Хариуцагч “******* ******* *******” ХХК нь гэрээгээр тохирсон тоо хэмжээнээс а буюу 3,7 м дутуу эд хөрөнгө шилжүүлсэн нь “ ” ХХК-ийн 04 оны 07 сарын 7-ны өдрийн 4/15 тай “Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл” /дүгнэлт/-ээр тогтоогдож байна. э байдлыг хариуцагч тал үгүйсгэж, няцаадаггүй.

10. Иргэний хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж заасан. Хуульд ийнхүү зааснаас үзвэл худалдагч буюу хариуцагч “******* ******* *******” ХХК нь гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ бүхий эд хөрөнгө /53 м талбай бүхий орон сууц/-ийг шилжүүлээгүй байгааг биет байдлын хувьд доголдолтой гэж үзэхээр байх ба нэхэмжлэгч Г.******* нь Иргэний хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т “Худалдан авагч энэ хуулийн 54.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө” гэж зааснаар хариуцагч Тэлмэн ******* *******” ХХК-аас дутуу эд хөрөнгийн үнийг буцаан шаардах тэй байна.

11. Иргэний хуулийн 54 дүгээр зүйлийн 54.6-т Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх ийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 54.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах тэй гэж заасан. Гэвч нэхэмжлэгч Г.******* нь маргаан бүхий орон сууцыг 0 оны 09 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авснаас хойш буюу 04 оны 09 дүгээр сарын 4-ний өдөр эд хөрөнгийн доголдлын талаар хариуцагчид албан шаардлага хүргүүлсэн, 05 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул шаардах ийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.  

1. Түүнээс гадна худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцдог талаар Иргэний хуулийн 48 дугаар зүйлийн 48. заасан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын тухайд орон сууцыг хүлээн авсан үйл баримтад маргадаггүй.

13. Харин нэхэмжлэгч Г.******* нь Иргэний хуулийн 55 зүйлийн 55.1, 55.1.1-д зааснаар тухайн орон сууцыг хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан байна. Орон сууцны талбайн хэмжээний зөрүүг нүдээр хараад шууд тодорхойлох боломжгүй хэдий ч энэ нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх боломжтой далд доголдол биш бөгөөд нэхэмжлэгч Г.******* нь тухайн үед бүхий байгууллагаар тодорхойлуулах боломжтой байсан.

14. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 55 зүйлийн 55.1, 55.1.1-д зааснаар худалдсан эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу орон сууцны метр квадратын үнэд илүү тооцож өгсөн 3,7 м.кв талбайн үнэ 8,184,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардлага гаргах ээ алдсан гэж үзнэ.

15. Мөн хариуцагч Тэлмэн ******* *******” ХХК /худалдагч/-ийг Иргэний хуулийн 55 зүйлийн 55.-т зааснаар эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

16. Түүнээс гадна нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан байгааг болон хариуцагч “******* ******* *******” ХХК нь гэрээгээр тохирсон тоо хэмжээнээс а буюу 3,7 м дутуу эд хөрөнгө шилжүүлсэн байгаа зэргийг Иргэний хуулийн 58 зүйлийн 58.3, 58.3.-т зааснаар хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн буюу ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

17. Иймд дэ бүгд үндэслэлүүдээр Иргэний хуулийн 43 зүйлийн 43.1, 55 зүйлийн 55.1, 55.1.1-д тус тус зааснаар хариуцагч Тэлмэн ******* *******” ХХК-аас 8,184,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

18. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хуульд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,894 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759., 115 зүйлийн 115..3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 43 зүйлийн 43.1, 55 зүйлийн 55.1, 55.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “******* ******* *******” ХХК-аас “8,184,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 зүйлийн 60.1, 56 зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,894 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 10 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах тэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ЖАРГАЛТУЯА