| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2025/00050/И |
| Дугаар | 312/ШШ2025/00506 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 312/ШШ2025/00506
| 2025 оны 03 сарын 24 өдөр | Дугаар 312/ШШ2025/00506 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум 13-р баг ......-ийн *******анд *******лах ******* ******* ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг ******* хороо ******* ******* ******* тоотод оршин суух, ******* ******* //-д холбогдох
117,750,068 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 13-р багт "******* *******-ийн үйлдвэрийн *******анд *******лан Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, Ноолууран эдлэлийн худалдаа, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба харилцагч тай 2024.06.14-ний өдөр "хөөвөр нийлүүлэх бэлтгэн нийлүүлэгчтэй хийх гэрээ"-г бичгээр байгуулж, улмаар уг гэрээгээр 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаа тогтоож, харин хөөврийг хүлээлгэн өгөх хугацааг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөр тогтоосон. Мөн уг гэрээний дагуу 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэрээнд заасан Д.ын эзэмшлийн Хаан банкны дугаартай дансанд 200,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлсэн. Гэтэл бэлтгэн нийлүүлэгч нь гэрээнд заасан хугацаанд хөөврийг бүрэн нийлүүлээгүй бөгөөд... нийт 65,657,250 төгрөгийн үнэ бүхий самнасан бор хөөвөр 127,8 кг, самнасан хар хөөвөр 243,15 кг, сарлагийн хялгас ялгасан саарал хөөвөр 115,4 кг тус тус нийт 486,35 кг хөөврийг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нийлүүлсэн. Энэ нь 1 кг нь 135,000 төгрөгийн үнэтэй байх ба нийт 65,657,250 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн нийлүүлсэн. Харин урьдчилсан авсан төлбөрөөсөө манай компанийн толгой компани болох Натурал текстайл групп *******-д 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 52,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх ба одоогоор Д. нь 82,342,750 төгрөгийн бараа нийлүүлээгүй, мөнгийг буцаан өгөөгүй байна. Д. нь манай компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг түүхий эдээр тасалдуулж саатуулахаас эхлэн мөнгөн хөрөнгийн маань үр ашгийг бууруулах байдалд хүргэж гэрээний үүргээ зөрчсөн юм. Бидний хооронд бичгээр байгуулсан гэрээний 5.1-д заасны дагуу дээрх 82,342,750 төгрөгөөс 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон билээ. Үүний дагуу тооцож үзвэл 1 хоногт 411,713 төгрөгийн алданги тооцогдож байгаа бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл /2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр/ тооцвол 86 хоног үүргийн зөрчил үүсгэсэн байх тул 86*411,713 төгрөгөөр тооцож алдангид 35.407.318 төгрөгийн алданги бодогдсон байна. Иймээс Д.аас гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 82,342,750 төгрөг, үүнээс бодогдсон алданги 35,407,318 төгрөг нийт 117,750,068 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "******* *******" *******-ийн нэхэмжлэлийг гардаж аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие Д. нь ноос, ноолуур, хөөвөр зэрэг түүхий эд боловсруулах "Файн вүүл *******" *******-ийг үүсгэн байгуулж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд "******* *******" *******-д Хөөвөр бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрт 200,000,000 төгрөгийг авсан нь үнэн. Гэтэл 2024 оны 10 дугаар сард ОХУ-ын Улаан-Үүд хот руу 100,000,000 үнэ бүхий барааг 24-47 УАЛ тээврийн хэрэгслээр тээвэрлэж яваад уг автомашин нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр, төмөр замын 361 дүгээр гарам дээр шатаж одоогоор Цагдаагийн байгууллага шалгаж байгаа ба уг нөхцөл байдлаас шалтгаалж гэрээний үүргээ биелүүлж чадаагүй нь үнэн болно. Миний хувьд нэхэмжлэлийн дүнгээс 82,342,750 төгрөгийг, алданги 35,407,318 төгрөг, нийт 117,750,318 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин уг төлбөрийг миний бие өөрийн үйлдвэрлэлийн боломжийг харгалзан хөөвөр болон мөнгөн төлбөрөөр төлж барагдуулах саналтай байгааг хүлээн авна уу. Иймээс "******* *******" *******-ийн нэхэмжлэлтэй, надад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүй, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй байх эрх зүйн үр дагаврыг ойлгож байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Д.аас 117,750,068 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д. төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 746,700 төгрөгийн 373,350 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамж 373,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжлэлийн шаардлага 117,750,068 төгрөгийг хариуцагч Д. төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 746,700 төгрөгийн 373,350 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамж 373,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ