Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 312/ШШ2025/00499

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 312/ШШ2025/00499

Орхон аймаг

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би, нэхэмжлэлтэй *******, *******-д холбогдох 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие Орхон аймаг *******-Өндөр сумын Оюут багийн Royal Castle ******* тоот хаягт эхнэр хүүхдүүдийн хамт оршин суудаг. Би 2023 оны 7 сард Түвшинжаргал гэх хүнээс уг орон сууцыг худалдаж авч байсан. Миний хувьд 2023 оны 11 дүгээр сар хүртэлх ******* ы мөнгийг *******-д төлдөг байсан, 2024 оны 11 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл "*******-д төлж байгаа. Гэтэл 2024 оны 12 сарын 26-ны өдөр "******* ******* " -ний хяналтын инженер Эрдэнээ гэх хүн дугаараас залган "Танай тоолуур 31 номерын тоолууртай солигдож 2024 оны зөрүү 500,000 төгрөг төлөх болоод байна" гэж над руу ярьсан. Манайх *******, , тогны мөнгийг "******* ******* " -аас төлбөрийг нэхэмжлэлийн дагуу цаг тухай бүрд нь бүрэн төлдөг. Анх ******* нь "******* ******* " -д орон сууцыг хүлээлгэж өгөхдөө алдаа гаргасан гэж "******* ******* " -аас ярьж байсан. Би *******-ны ажилтан Оюунчимэд гэх хүнтэй утсаар ярьж, уулзаж "Тоолуур солигдсоноос болоод 2024 оны *******, ы зөрүү 500,000 төгрөг гарсан байна, энэ төлбөрийг хэн төлөх вэ" гэж асуухад ******* нь "манайх хариуцлага хүлээхгүй, чадахгүй "******* ******* " нь буруутай" гэж хэлсэн. Иймд ******* миний бие 2024 оны 30, 31 тоотын тоолуурыг буруу бичсэнээс үүдэн бий болсон зөрүү болох 500,000 төгрөгийн алданги, төлбөрийг төлөхгүй бол *******, тасална гэсэн тул аргагүйн эрхэнд 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр "******* ******* " -д 500,000 төгрөгийг төлсөн. Тиймээс "*******, *******-иудаас 2024 онд *******ны тоолуур андуурсны улмаас үүссэн төлбөрт төлсөн 500,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******, *******-д холбогдуулан 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* ******* ******* нэхэмжлэлийн шаардлага 500,000 төгрөгийг төлж барагдуулсан... үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ******* татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,850 төгрөгийн 42,925 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч ******* ******* ******* *******-иудад холбогдох 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,850 төгрөгийн 42,925 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ