| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 101/2024/10452/И |
| Дугаар | 312/ШШ2025/00491 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 312/ШШ2025/00491
2025 03 21 312/ШШ2025/00491
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** байрлах, “******* *******” ХК /РД: *******, утас: *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: /,
Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, овогт /РД: , утас: / нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 25,914,380.27 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/
Хариуцагч А., О.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А. нь “ *******” ХК-ийн БГ Модны хоёр тооцооны төвтэй 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 3,000,000 /гурван сая/ төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор гэр ахуйн цахилгаан бараа, ирээдүйд орж ирэх цалингийн орлого зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч А. нь “ *******” ХК-ийн БГ Модны хоёр тооцооны төвтэй 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 2,240,000 /хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөг дээр нэмж 1,000,000 /нэг сая/ төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тоот барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд Samsung S6 гар утас, 42 инчийн зурагт, хөргөгч, угаалгын машин, компьютер болон ирээдүйд орж ирэх цалингийн орлого зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч А., О.******* нар нь “ *******” ХК-ийн БГ Модны хоёр тооцооны төвтэй 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 2,660,000 /хоёр сая зургаан зуун жаран мянга/ төгрөг дээр нэмж 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тоот барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд 86 гар утас, 42 инчийн зурагт, хөргөгч болон ирээдүйд орж ирэх цалингийн орлого зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч А. нь “ *******” ХК-ийн БГ Модны хоёр тооцооны төвтэй 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр -2 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 3,333,959.75 /гурван сая гурван зуун гучин гурван мянга есөн зуун тавин ес зууны далан тав/ төгрөг дээр нэмж 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тоот барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлого зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч А., О.******* нар нь -2 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 10,986,494.74 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,322,484.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,752.75 төгрөг, нийт 15,315,731.59 төгрөг төлсөн байна. Зээлдэгч А., О.******* нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ******* зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд ******* талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мн хадгаламж, мн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалтуудыг үндэслэн зээлдэгч А., О.******* нараас 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. -2 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 11,013,505.26 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,414,383.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,416,491.31 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 70,000, нийт 25,914,380.27 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч А. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие овогтой нь ******* *******инд цалингийн зээлийн үлдэгдэлтэй. Тус *******тай холбоотой байж 2024 оны 06 сард Улаанбаатар хотын Жуков салбарт очиж тооцоо нийлсэн. Тухайн үед зээлийн үлдэгдлийг 17,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй нийлсэн. 2025 оны 01 сард нэхэмжлэл гаргаж ярихдаа үлдэгдэл 25,914,380 төгрөг болсон. Миний бие 17,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэмэгдсэн хүү гээд байгаа 8,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. 2019 болон 2023 онд төрсөн. Энэ хугацаанд зээлээ төлж чадаагүй. 2019 онд дутуу төрж хүүхэд маань бие өвдөж эмнэлгээр их явсан. Одоо миний бие “ ” ХХК-д дизайнер албан тушаалтай ажилладаг. Ажилдаа орсон. Зээлээ хуваарь гаргаж төлөх боломжтой. Миний бие сард 500,000 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлийн хүү, алданги нь зөв бодогдсон, зээлийн хүүг зогсоох үндэслэл байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна... гэв.
Хариуцагч А., О.******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн хүү, алданги нь зөв бодогдсон, зээлийн хүүг зогсоох үндэслэл байгаагүй гэж үзэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь шүүхэд хариуцагч А., О.******* нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 25,914,380.27 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.
Шүүх хуралдааны шатанд хариуцагч А., О.******* нар нь нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн нэхэмжилсэн “Зээлийн гэрээний үүрэгт 25,914,380.27 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбараа гаргаж байна.
Хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,000 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлага 25,914,380.27 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 287,522 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас илүү төлсөн 478 төгрөгийг, хариуцагч А., О.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 287,522 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 25,914,380.27 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А., О.******* нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,000 төгрөгөөс 287,522 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас илүү төлсөн 478 төгрөгийг, хариуцагч А., О.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 287,522 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА