| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/00378/И |
| Дугаар | 312/ШШ2025/00467 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 312/ШШ2025/00467
| 2025 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 312/ШШ2025/00467 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт байрлах ******* ******* /*******/-ийн хүсэлттэй,
*******, түүнийг төлөөлөх этгээд *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай компани нь "" *******-аас авах авлага 2022 оны 05 сарын 17-нд 108,127,046 төгрөгийн төлбөрийг 2022 оны 12 сарын 20-ны дотор төлөхөөр "Төлбөр тооцооны гэрээ" 05 тоотыг байгуулсан. Төлбөр төлөгч "" ******* үүргээ биелүүлээгүй тул гэрээнд заасан хаягаар нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дүүргийн шүүх манай нэхэмжлэлээр 2024 оны 01 сарын 04-нд иргэний хэрэг үүсгэж хариуцагчид нэхэмжлэл гардуулахаар дуудсан, зохих арга хэмжээг авсан боловч "" ******* гэрээнд заасан хаягтаа байхгүй бөгөөд нэхэмжлэл гардуулах боломжгүй болсон тул Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 31-ний 192/J32025/06606 захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.9-д заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Хариуцагч "" ******* нь хуулийн этгээдийн гэрчилгээнд заасан Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Грийн хаус 402, 403, 406 тоот хаягт байхгүй /нүүсэн гэх/ болно. Иймд тус компани зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах, авлагаа авахад хариуцагч "" *******, түүнийг төлөөлөх этгээдийг олж тогтоох явдал зайлшгүй шаардлагатай болж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийг үндэслэн тоот регистртэй "" *******, түүнийг төлөөлөх этгээд /Гэрээ байгуулах үед утастай байсан/-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* ******* нь *******, түүнийг төлөөлөх этгээд *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, түүнийг төлөөлөх этгээд ******* нь үйл ажиллагаагаа явуулж байсан Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 18-р хороо LS plaza ******* тоотод үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа, хаана байгаа нь тодорхойгүй байгаа болох нь хүсэлт болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 192/ШЗ2025/06606 дугаартай захирамжаар тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж *******, түүнийг төлөөлөх этгээд *******г эрэн сурвалжилж, оршин сууж буй газар, хаягийг тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Холбогдох мэдээллүүдийг дурдвал: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 18-р хороо LS plaza ******* тоотод үйл ажиллагаагаа явуулж байсан ******* /РД/, түүнийг төлөөлөх этгээд утасны дугаар
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан -ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ******* /РД/, түүнийг төлөөлөх этгээд г эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг тогтоон хүсэлт гаргагчийн төлөөлөгч ******* /утасны дугаар /-д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ