Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 141

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Л.Соёмбо,

Хохирогч Ц.Б, түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг,

Иргэний хариуцагч Р.Эрдэнэболор, Т.Лхагваа,

Иргэний хариуцагч А.Хүрэлтулга, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн,

Шүүгдэгч М.Ж түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

Шинжээч Ж.Бадамсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ж-т холбогдох эрүүгийн 1705001470226 тоот дугаартай, 2 хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,.

 

Шүүгдэгч М.Ж нь 2016 оны 01 дүгээр сараас 2017 оны 07 дугаар сарын хугацаанд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “СЭЭКЛ” ХХК-д няраваар ажиллаж байх хугацаандаа итгэмжлэгдсэн хариуцуулсан барааг дур мэдэн зарж борлуулан, хувьдаа завшиж “СЭЭКЛ” ХХК-нд нийт 95.393.470 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ж мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Б мэдүүлэхдээ:

“...Манай байгууллагад ажиллаж байсан Жансерк нь 95.393.470 төгрөгийн хохирол учруулсан. Жансерк 34.500.000 төгрөг, Төмөрбаатар 800.000, Хүрэлтулга 1.320.000 төгрөг, Т.Лхагваа 539.000 төгрөг, Р.Эрдэнэболор 7.887.545 төгрөг, Баасанхүү 3.039.186 төгрөг, нийт 48.082.630 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Үлдэгдэл 47.310.740 төгрөг, аудитын үнэлгээ 2.200.000 төгрөг нийт 49.510.740 төгрөг байгаа...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Р.Эрдэнэболор мэдүүлэхдээ:

“...Байгууллагад учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлсөн...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Т.Лхагваа мэдүүлэхдээ: 

“...Байгууллагад учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлсөн...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч А.Хүрэлтулга мэдүүлэхдээ:

“...70.000 төгрөгийг дутуу байгаа. Одоо шүүх хуралдаан дээр 70.000 төгрөгийг төлөх боломжтой...” гэх мэдүүлэг,

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

           

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Ж-ийн өгсөн:

            “... Би СЭЭКЛ ХХК-д 2011 оны 11 сард Оргил худалдааны төвийн Амгалан дахь салбарт худалдагчаар орж ажиллаж байгаад 2014 оны 11 сарын 01-ний өдрөөс СЭЭКЛ ХХК-н агуулахын нярав ажилтай болсон. Няраваар ажиллаад 3 жил болж байна. Ажиллаж байх хугацаандаа буюу 2015 оны 12 сард манай компани “ROSHEN” брендийн чихэр агуулахдаа хүлээж авдаг болсон. Тухайн чихэр нь манай агуулахаас маш ихээр гардаг байсан учир агуулахаас чихэр гаргахдаа 117 хайцаг чихрийг буруу гаргаж ажлын хариуцлага алдаж дутаасан. Уг үйлдлээ нуун дарагдуулахын тулд агуулахаасаа борлуулалтын нярав Хүрэлтулга гэж хүнийг надаас дутагдаж байгаа “ROSHEN” брендийн 117 хайрцаг чихрийн оронд 100 хайрцаг шампанскийг зөрүүлж паданаар бичиж оруулаад өөрийгөө бараа дутаагүй болгож оруулаад 117 хайрцаг чихэрнийхээ оронд Хүрэлтулгад 100 хайрцаг шампанск өгсөн. Тэгээд 30 хайрцаг шампанск аргалаад гаргаад өгөөч гэж гуйхаар нь 100 хайрцаг шампансктай цуг нийт 130 хайрцаг шампанск өгсөн. Тэгээд тооллого болох хугацаа дөхөхөд надаас дахиад 108 хайрцаг шампанск дутахаар нь би өөрөө барааны тулгалт хийж үзэхэд надаас 238 хайрцаг шампанск дутаж байсан. Уг шампанск нь 5950 төгрөгний үнэтэй байсан ба 1 хайрцаг шампанск нь 35.700 төгрөгний үнэтэй буюу 238 хайрцаг нь 8.496.600 төгрөг болж байна. Энэ 238 ширхэгээс 30 хайрцгийг нь Хүрэлтулга авсан. 108 хайрцаг нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй дутсан, 100 хайрцгийг нь би дутсан чихэрний оронд солиулж зөрүүлсэн байгаа. Тэгээд тооллого ирээд гар тооллого хийж байх явцад нь би дутсан бараануудаа гараараа нэмж тооллого хийсэн хүний хуудсан дээр нэмээд бичсэн. Тэгээд тухайн тооллогоор надаас дутсан бараа гараагүй. Дараагийн удаа 2016 оны 08 сараас хойш нүүрний хөвөн 341 хайрцаг 2017 оны 07 сар хүртэл хугацаанд надаас дутсан байдаг.

Уг дутсан шалтгаан нь гэрээт борлуулагч Володягийн захиалгын менежер Эрдэнэболор гэж хүнтэй би тодорхой төрлийн хэдэн ширхэг бараа байна. Энэ барааг гаргах хэрэгтэй байна, оронд нь энэ барааг борлуулалтын алба руу бичиж өгөөд оронд нь би хөвөн падандаж гаргаж чи надаас хөвөн падангүйгээр авч хоёулаа 50 50 хувиар хувааж мөнгөө авч байя гэж тохиролцоод Эрдэнэболор эхлээд дургуй байхаар нь ямар ч асуудал байхгүй, би энэ гаргасан барааныхаа оронд өөр бараа өгч дутагдал гаргахгүй, ямар ч асуудал үүсэхгүй гэж хэлээд Эрдэнэболорыг ятгаж чадсан. Тэгээд 341 хайрцаг хөвөнг 3-4 удаагийн давтамжтайгаар агуулахаас гаргаж Эрдэнэболорт өгч 1 хайрцгийг нь 61250 төгрөгөөр заруулж нийт 341 хайрцаг нь 20.886.250 төгрөг болсныг бид хоёр ерөнхийдөө хувааж авсан. Гэхдээ би орлогоны 60 хувийг авдаг байсан. Энэ асуудал нь 2016 оны 08 сараас 2017 оны 04 сар хүртэл хугацаанд бага багаар гаргаж зарж борлуулж байсан юм. Энэ хөвөнг хүргэж өгдөг байсан Володя бид хоёрын тохирсон тохироог мэдээгүй, зөвхөн захиалгын менежер Эрдэнэболорын аваачиж өгөөрэй гэсэн газар л барааг хүргэж өгдөг байсан. 2016 оны 08 сараас эхлээд 2017 оны 04 сарын 15-ны өдөр хүртэл 117 хайрцаг Потато 60 гр чипс надаас дутсан. Уг чипс дутсан шалтгаан нь гэвэл борлуулалтын нярав Хүрэлтулга надаас тооцоон дээр бараа дутаад зөрөөд байна, чи надад урьд өгсөн барааны падааныг засаж Потато гараагүй болгоод хасаад нэг гэрээт борлуулагчид биччих, би тооллогоны дараа мөнгийг нь өгчихнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч уг барааг хасаж өгөөд гаргадаг, тэгээд хариуд нь мөнгийг нь авдаг байсан. Энэ үйлдэл нь 2016 оны 08 сараас 2017 оны 04 сар хүртэл хугацаанд 4-5 удаагийн давтамжтайгаар гаргасан юм. Потато чипс нь 1 хайрцгандаа 60 ширхэг байдаг ба 1 тус бүрийнх нь үнэ нь 1660 төгрөг байдаг санагдаж байна. Дутагдсан 117 хайрцаг Потато чипсийн нийт үнэ нь 653.200 төгрөгний үнэтэй болж байгаа. Энэ дутагдсан чипсний 60 гаруй хайрцаг нь би өөрөө бараа дутаагаад тэр дутсан барааны оронд зөрүүлж падаан бичиж борлуулалтын албаны нярав Төмөрбаатарт падаанаа өгчихдөг байсан. Үлдсэн 50 орчим хайрцаг чипсний мөнгийг Хүрэлтулга надад тооллого өнгөрсний дараа буцааж өгдөг байсан. Би Хүрлээд гэрээт борлуулагч руу Потато чипсний падаан бичсэн байгаа гэж хэлээд нэхэж байгаад мөнгийг авч өөртөө зарцуулчихдаг байсан. Мөн надаас Томатны паст 308 хайрцаг дутсан байсан. Дутсан шалтгаан нь би гэрээт борлуулагч Баасанхүүтэй чи надаас Томатны паст авч борлуулаад зарсан мөнгөн дүнгийн 4 хувийг аваад хайрцаг тус бүрээс 2500 төгрөг авч бай, чи зөвшөөрч байна уу гэхэд Баасанхүү зөвшөөрсөн. Тэгээд Сүхээ гэх гэрээт борлуулагчийн ажилтан Лхагваатай мөн адил тохирсон. Тэгээд 308 хайрцагнаас яг хэд хэдийг Лхагваа, Баасанхүү хоёроор борлуулсныг хэлж мэдэхгүй байна. 1 хайрцаг Томатны паст нь 24 ширхэгтэй буюу 1 ширхэг нь 1600 төгрөгний үнэтэй байдаг. 1 хайрцаг нь 38400 төгрөгний үнэтэй байдаг ба 308 хайрцаг нь 11.827.200 төгрөг болж байгаа юм. Гэхдээ 308 хайрцагнаас 120 гаруйг дутсан бараагаа бас нөхөж хийсэн байгаа. Дараа нь миний хариуцсан агуулахыг солиход би өөр хүний агуулах авсан. Тэгэхэд урд нь дутаасан байсан барааны дутагдлыг арилгах гэж шинээр хүлээж авсан агуулахынхаа бараануудаас зарсан байгаа. Уг агуулахаас би эхлээд 200 гр Паприка чипс 290 хайрцгийг гэрээт борлуулагч Баасанхүүгээр 100 хайрцгийг, Сүхээгийн туслах Лхагваагаар 100 хайрцгийг, борлуулалтын менежер Баатархүүгээр 90 хайрцгийг зараад өгөөч гэж гуйж байгаад заруулсан. Уг чипс нь 1 хайрцаг нь 65.100 төгрөгний үнэтэй ба 290 хайрцаг нь 18.879.000 төгрөгний үнэтэй юм. Зарж өгсөн Баасанхүү, Лхагваа, Баатархүү нар нь зарсан мөнгөнөөсөө мөнгө аваагүй. Би тэд нарт заруулах гэж өгөхдөө би өөрөө аргалчихна гэсэн болохоор надад итгээд зарж өгсөн. Дараа нь Jaск daniels 1 литрийн савалгаатай вискиг борлуулалтын менежер Хүрэлтулгад зараад өгөөч, мөнгөний хэрэг гарчихлаа, дараа нь би өөрөө аргалаад зохицуулчихна гэж гуйгаад 5 хайрцаг вискиг заруулсан. 1 хайрцгандаа 12 ширхэг байдаг ба 1 хайрцаг нь 888.000 төгрөг ба 5 хайрцаг нь 4.440.000 төгрөг болж байсан. Хүрэлтулгад би 40.000 төгрөгийг нь үлдээгээд 4.400.000 төгрөгийг би гэрээт борлуулагч Бурмаагийн нөхөр Гантулгын данс руу шилжүүлүүлсэн. Уг 4.400.000 төгрөг нь урд нь би нийт 1056 хайрцаг огурцыг дутаасан буюу зарж борлуулаад тэр дутаасан огурцыгээ Бурмаад падандаж гаргаж өгөөд мөнгийг нь бэлнээр нь өгсөн 1056 хайрцаг огурцы гэдэг нь 1 хайрцаг нь 20880 төгрөг буюу 1056 хайрцаг нь 22.049.280 төгрөг юм. Би дутаасан байсан огурцыны мөнгийг өгөх гэж урд нь зарсан чипс, виски гэх мэт юмны мөнгийг Бурмаа руу шилжүүлж огурцыныхээ өрийг дарсан юм. Gгеу gооsе 0.75 грамтай 1 хайрцаг архийг борлуулалтын менежер Хүрэлтулга надаас тооллогоны дараа эргүүлээд өгчихье мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд авсан боловч надад эргүүлээд өгөөгүй. 1 хайрцаг архи нь 6 ширхэгтэй байдаг ба нийт 486.000 төгрөг болж байсан санагдаж байна. Ингээд миний мэдэж байгаагаар дутсан бараа буюу агуулахаас миний гаргасан бараа энэ байна. Үүнээс өөр бараа дутсан үгүйг би хэлж мэдэхгүй байна. Сүүлийн 1 сар өрөө бодоод баярын ачаалал гээд ажлаа олигтой хийж чадаагүй учир ажлын хариуцлага маш ихээр алдсан. Бараа нэмж дутсан байх магадлалтай гэж бодож байна. Тэрнээс би өөрөө зарж борлуулсан юм байхгүй байна.

Би анх дутагдсан барааг нөхөж оруулах гэж борлуулалтын алба юмуу гэрээт борлуулагч нарыг гуйж заруулдаг байсан. Зарсан барааны мөнгө нь орж ирдэг байсан боловч бүтнээрээ орж ирдэггүй учир гар дээр байж байгаад үрэгдээд дуусчихдаг байсан. Зарим хүмүүст мөнгө зээлчихээр эргүүлээд бага багаар өгдөг байсан учир мөнгөө бүтнээр нь хийж чаддаггүй байсан. Өөрөө үрээд байдаг байсан учир хийж чаддаггүй, мөн дутсан барааг удирдах албан тушаалтанд хэлж шалгуулах гэхээр өөрөө зөндөө бараа зарж борлуулсан учир миний урдны юм гарч ирэх гээд байдаг байсан учир хэлж чадаагүй байдаг байсан. Тэгээд энэ юм нь нэмэгдэж өр нь ихэссээр байгаад ийм байдалд хүрчихсэн байна. Би ирсэн барааг тоолж авна. Салбар дэлгүүрүүд рүү захиалгын дагуу тараана. Мөн гэрээт борлуулагч, борлуулалтын алба, орон нутгаас захиалга ирэхэд барааг бэлдэж гаргаж өгдөг байсан. Тус захиалгын дагуу нягтлангаараа падан шивүүлж 3 хувь гаргуулаад дэлгүүрийн нярав, гэрээт борлуулагч, борлуулалтын албаны нярав зэрэг хүмүүсээр гарын үсэг зуруулж өөрт 1 хувийг авч үлдээд хувьдаа бүртгэл хөтөлдөг байсан. Сарын эцсээр тооллого зарлагдсан хугацаанд тооцоо нийлж гарсан дутагдал байх юм бол өөрөө хариуцаж төлөх ёстой байсан. Би зарсан барааны мөнгийг бэлнээр болон бэлэн бусаар буюу Хаан, Голомт банкны дансаар авдаг байсан. Ихэнхдээ өөрийнхөө Хаан банкны дансаар авдаг байсан. Бас Амгаланбаатар гээд найз маань ОХУ-н Москва хотод сурдаг байсан ба заримдаа Амгаланбаатарын Хаан банкны дансаар мөнгө хийлгээд Амгаланбаатар миний Хаан, Голомт банкны данс руу эргүүлээд шилжүүлчихдэг байсан. Би өөрийн зарж борлуулж хувьдаа завшсан бараа материалын мөнгө болох СЭЭКЛ ХХК-д учирсан хохирлыг барагдуулна. Би өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Надтай хамтарсан хүн бол байхгүй. Эрдэнэболор, Баасанхүү, Хүрэлтулга, Лхагваа, Баатархүү, Төмөрбаатар нарыг би гуйж бараа зарж өгөөч гэдэг байсан учир тэд нар надад туслаж ийм байдалд хүрсэн. Зарим нэг бараа материалыг зарж өгсний хариуд би тодорхой хэмжээний мөнгөн дүнг тохиролцсоны улмаас өгдөг байсан...” гэх мэдүүлэг /1хх-н 31-35/

 

            Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч А.Хүрэлтулгын өгсөн:

            “... Жансерк бид хоёр нэг газар ажилладаг. Уг хэрэгт миний оролцоо гэх юм бараг байхгүй. Жансерк анх 2015 оны сүүл үед надаас 60 граммтай Чипс зараад өгөөч ямар нэг асуудал байхгүй. Би паданаараа зохицуулчихсан байгаа гээд 10 гаруй хайрцаг чипс надаар заруулж 720.000 төгрөг би Жансеркт бэлнээр ажил дээр өгсөн байгаа. 2015 оны 12 сарын 10-ны үед 30 хайрцаг шампанск Жансеркээс тооллогоноос өмнө би чамд эргүүлээд өгчихье, надад зээлээр гаргаад өгөөч гэж гуйхад Жансерк зөвшөөрч надад 30 хайрцаг шампанск өгсөн. Тэгээд тооллогоор би тухайн шампанскний мөнгийг эргүүлж өгч чадаагүй, Жансерк болохоор надад хэлэхдээ би Налайхад байсан хашааг зарж чиний 30 хайрцаг шампанскны /1.071.000 төгрөгийг/ мөнгийг төлсөн байгаа. Чи тэгж байгаад боломжтой болохоороо өгчихөөрэй гэж надад хэлсэн. Тэгээд өгөлгүй байж байгаад 2017 оны 04 сард Жансерк надад аавын бие өвдөөд байна, нөгөө мөнгөө өгөөч гэхээр нь 05 сарын сүүлээр 250.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэрнээс хойш би Жансеркт мөнгө өгөөгүй. 2017 оны 05 сард 20 орчим хайрцаг Коко мон гэх жүүс надад зараад өгөөч гэж гуйгаад байхаар нь би зөвшөөрч 20 орчим хайрцаг жүүсийг зарж 500.000 төгрөг орчим мөнгө Жансеркт бэлнээр ажил дээр өгсөн. 2017 оны 05 сарын сүүлээр 60 гр Чипс 8 хайрцаг, бас 2 ууттай нийт 500 ширхэгийг зараад өгөөч гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд зарж өгсөн. Зарахад 800.000 төгрөг болсон ба би уг мөнгийг Жансеркийн Хаан банкны данс руу өөрийнхөө Хаан банкны данснаас шилжүүлсэн. 2017 оны 06 сарын дундуур аавын бие өвдөөд, муудаад байна, гадаад руу эмчилгээнд явах хэрэгтэй болчихлоо, мөнгө хэрэгтэй байна, надад архи зараад өгөөч гээд гуйгаад байхаар нь нэг их бараа биш байх гэж бодоод зөвшөөрсөн. Тэгтэл надад 5 хайрцагтай 1 литрийн Jacк daniels виски гаргаж өгөөд заруулахаар болсон. Тэр 5 хайрцаг вискийг би зарж 4.470.000 төгрөг болсныг Жансеркт бэлнээр өгөх гэхэд чи 5020166557 данс буюу Гантулга гэж хүн рүү шилжүүлчих гээд хэлэхээр нь 2017 оны 06 сарын 23-ны өдөр 4.400.000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 70.000 төгрөгийг би Жансеркт өгнө гэж бодож байсан боловч мөнгөний боломжгүй байсны улмаас өгч амжаагүй байсан юм. 2016 оны 4-5 сарын хооронд 10 хайрцаг 60 гр чипс гаргаж зараад өгөөч гээд хэд хэдэн удаа гуйхаар нь би зөвшөөрч зарж өгөхөөр болоод 780.000 төгрөгөөр зараад би Жансеркт 780.000 төгрөгийг бэлнээр ажил дээр аваачиж өгсөн. 2016 оны 12 сарын дундуур Жансерк надаас огурцы зараад өгөөч гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрч 30 орчим хайрцаг 1.5 литрийн маринова огурцыг зарж өгсөн. Уг огурцыг нь зараад 500.000 төгрөг орчим болсныг би Жансеркт бэлнээр мөнгийг нь аваачиж өгсөн. 2017 оны 07 сарын 09-ний өдөр би Жансеркээс 1 хайрцаг 0.75 граммын Grey goose архи түр өгчих гэж гуйж зээлж авсан. Уг архины мөнгийг би Жансеркт өгч амжаагүй байсан. Энэ 0.75 граммын Grey goose архи 1 хайрцаг нь 498.000 төгрөг болон 30 хайрцаг шампанскны 1.071.000 төгрөгийг би байгууллагад буцааж 2017 оны 7 сарын 25-26-ны үед өгсөн байгаа. Өөр надад Жансерктэй зарж борлуулсан зүйл байхгүй байна. Надад Жансеркт өгөх ёстой 70.000 төгрөгний өглөг байгаа. 30 хайрцаг шампанскны мөнгө, 1 хайрцаг 0.75 граммын Grey goose архины мөнгө өгөх ёстой байсныг би байгууллагад 1.320.000 төгрөг Даваажав захиралд өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /1хх-н 37-40/,

 

            Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Т.Лхагваагийн өгсөн:

            “... Жансерк надаас 2017 оны 07 сарын 06-ны өдөр манай аавын бие тааруу байна. Хагалгаанд орох гээд байна. Чи надад 100 хайрцаг 200 граммтай Паприка чипс зараад өг, чамд ч ашигтай. Надад ч ашигтай, би чамд үндсэн үнэ болох 3100 төгрөгөөр бодож өгье харин чи цаашаа яаж зарахаа өөрөө мэд гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ чинь ямар учиртай 100 хайрцаг чипс юм бэ. Дараа нь янз бүрийн асуудалд би орохгүй биздээ гэж асуухад ямар ч асуудал байхгүй, зүгээр 100 хайрцаг чипс гаргачихаад борлуулалт руу шивээд борлуулалтын 4 хувийг би авчих юм. Тийм болохоор ямар ч асуудал байхгүй гээд байхаар нь би эхэндээ зөвшөөрөөгүй. Тэгээд надаас Жансерк гуйгаад аавын бие хэцүү байна, хагалгаанд орох гээд байна гээд байхаар нь аргагүйн эрхэнд зөвшөөрч 100 хайрцаг чипсийг зарж өгсөн. Уг чипс нь 1 ширхэг нь 3100 төгрөгний үнэтэй ба 1 хайрцгандаа 21 ширхэг байдаг буюу 65.100 төгрөг болдог ба 100 хайрцаг гэдэг нь 6.510.000 төгрөг юм. Би уг чипсийг зараад 6.510.000 төгрөгийг 3 хувааж Жансерктэй тооцоо хийсэн. Эхний 50 хайрцагны мөнгө болох 3.255.000 төгрөгийг Жансеркийн Хаан банкны дансанд хийсэн. Үлдэгдэл 3.255.000 төгрөгний талыг нь дансаар нь хийж заримыг бэлнээр өгсөн. Жансерк надад 2017 оны 06 сарын эхээр томатны паст зараад өг, бараа зөрчихсөн байна. 30 томатны паст зараад өгөөч гээд гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. Намайг зараад өгвөл 1 хайрцагнаас 3500 төгрөгийг аваарай гэж хэлж байсан. Тэгээд 30 хайрцгийг заруулчихаад 7 хоногийн дараа дахиад 34 хайрцаг томатны паст заруулсан. Ингээд би нийт 64 хайрцаг томатны паст зарж зарсан юмныхаа мөнгийг Жансеркийн Хаан банкны данс руу хийсэн. 1 хайрцаг томатны паст нь дотроо 24 ширхэгтэй байдаг ба 1 бүрийн үнэ нь 1600 төгрөг байдгаас 1 хайрцаг нь 38.400 төгрөгний үнэтэй байдаг ба 64 хайрцаг нь 2.457.600 төгрөг болсон. Энэ мөнгөнөөсөө би хайрцаг тус бүрээс 3500 төгрөг буюу 224.000 төгрөг авсан. Жансерк надаас пастны мөнгө шилжүүлэх үед 500.000 төгрөг зээлчих гэж хэлээд зээлж авчихаад буцааж 2 хоногийн дараа бэлнээр өгсөн. Жансерк хэлэхдээ би борлуулалтын алба руу шивж оруулаад хувь авдаг юм асуудал үүсэхгүй. Заруулсан барааныхаа мөнгийг аваад би компани руу хийчихнэ. Тийм учраас айх зүйл байхгүй гэж надад хэлдэг байсан...” гэх мэдүүлэг /1хх-н 42-44/

 

            Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Р.Эрдэнэболорын өгсөн:

            “... Анх 2016 онд Жансерк надад хоёулаа хугацаа нь дууссан, хугацаа нь дуусах гэж байгаа барааг өөр хүнээр буюу Төмрөө гэж хүнээр заруулаад дундаас нь хөвөнг илүү гаргаад хоёулаа зарж ашиг олж хувааж авъя гэж санал тавьсан. Би зөвшөөрөхгүй хэсэг хугацаа өнгөрсөн боловч Жансерк надтай таарах болгондоо энэ асуудлыг дахин дахин яриад байхаар нь би Жансеркээс наадах чинь болох юмуу, би айж байна, янз бүрийн асуудалд ормооргүй байна гэхэд ямар ч асуудал байхгүй, компанид ямар нэг хохирол учрахгүй, чамд холбогдох юм байхгүй, чи зүгээр л хөвөн зарж өгөөд мөнгийг нь гаргаж өгөхөд л болно. Би хугацаа нь дууссан бараа болон дуусах гэж байгаа бараагаар орлуулж хийгээд компанид ямар ч хохирол учирч үлдэгдэл гарахгүй. Чиний тооцоонд ч ямарч зөрүү гарахгүй санаа зовох зүйлгүй гээд байдаг байсан болохоор би зөвшөөрсөн. Тэгээд 2016 онд анх бид хоёр 2 удаа 9.897.500 төгрөгний хөвөнг зарж борлуулсан байдаг. Тэгээд 2 хувийг нь хасч би цааш нь борлуулдаг байсан. 2 хувийг хасаад 9.699.550 төгрөг болсон ба энэ мөнгийг Жансерк 60 хувийг авч би 40 хувийг буюу борлуулалтын 2 хувийг нэмээд би Жансеркээс 4.077.770 төгрөгийг авсан. Харин Жансерк 5.819.730 төгрөгийг Жансерк надаас өөр хүний дансаар авсан шиг санагдаж байна. Би уг 5.819.730 төгрөгийг бөөн өгөөгүй ба хэсэг хэсгээр хувааж өгсөн. Тэгээд дараа нь 2017 онд дахиад Жансерк гуйгаад хөвөн зараад өгөөч гээд байхад нь би айж байна. Дахиж тийм асуудал байхгүй гээд хэлэхэд Жансерк дахиад л удаа дараа надаас гуйгаад байхаар нь би одоо ингээд больё гээд зөвшөөрөөгүй. Тэгэхэд Жансерк надаас 2017 оны 03 сарын сүүлээр Солонгосоос 04 сарын 01-нд сайн эмч нар ирж хагалгаа хийнэ. Манай аавын бие муу байгаа учир хагалгаанд оруулчихмаар байна. Мөнгө зээлээч гээд гуйсан. Тэгэхээр нь надад бол мөнгө алга, үнэхээр хэрэгтэй бол ажлынхаа мөнгөнөөс боломжоороо өгье гэж хэлсэн. Тооллогоноос өмнө л өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 04 сарын 01-02-ны үед 3.000.000 төгрөгний боломж байна гээд 3.000.000 төгрөг зээлээд ажлын мөнгө шүү, тооллогоноос өмнө өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд тооллого болохоос өмнө дахиад Жансеркт сануулж хэлэхэд би өгнө байж бай гэж байсан. Тэгээд манай тооллого болох өдөр Жансерк над руу яриад би 3.000.000 төгрөг өгч чадахгүй болчихлоо. Танайх руу гарсан падааныг засчихлаа. Чи зассан падаан дээр гарын үсэг зурчихаарай гэхээр нь би падаан засах чинь зүгээр юм уу, Буяндэлгэр эгчид би хэлчихсэн. Мэдэж байгаа учир ямар ч асуудал үүсэхгүй гэж надад хэлсэн. Тэгээд Жансерк ээлжийн амралтаа аваад 2017 оны 04 сарын дундаас 05 сарын дунд хүртэл амраад явсан. Би зассан гэдгийг ойлгохдоо авсан бараанаас 3.000.000 төгрөгний барааг хасаж надад олгосон болгож падаан дээр харагдуулаад дараа авсан бараан дээр 3.000.000 төгрөгийг нэмж хийнэ гэж ойлгож байсан. Тэгтэл Жансерк ажилдаа орж ирээд би нөгөө 3.000.000 төгрөгийг өгч чадахгүйнээ. 10.000.000 орчим төгрөгний хүнсний бараа байна, энэ барааг борлуулалтын нярав Төмрөөгөөр заруулаад дундаас нь хөвөн илүү гаргаж ирнэ. Чамд өгөх ёстой 3.000.000 төгрөгийг хасаад 7.988.750 төгрөгний хөвөнг зараад өг, нийт 10.988.750 төгрөг болно эндээсээ чи борлуулалтын 2 хувиа хасаад үлдэгдэл мөнгийг борлуулалтын албаны нярав Төмрөө гэж хүнтэй 3 хувааж авъя гэсэн. Тэгээд би зөвшөөрч уг хөвөнг авч зарсан. Зараад би тэр мөнгөнөөс нь 3.809.775 төгрөгийг би авч үлдсэн мөнгийг би Жансеркт өгсөн. Үлдэгдэл мөнгийг Жансерк Төмрөө гэж хүнтэйгээ хувааж авна гэж хэлж байсан. Энэ асуудлаас өөр Жансерк бид хоёрт зарж борлуулсан асуудал байхгүй. Жансеркт би авсан барааг зарж борлуулж амжихгүй байна гэж хэлэхэд би хараадхая гээд тухайн сард миний гаргуулсан барааг харж байгаад өндөр дүнтэй бараанаас хасаж тэнцүүлж падааныг нягтлангийн компьютер дээрээс өөрчилсөн.

Бид хоёр нийт 20.886.250 төгрөгний бараа гаргаж зарж борлуулснаас 7.887.545 төгрөгийг би өөртөө авсан байна. Борлуулалтын хоёр хувийг би хасч бодоод 2016 онд зарсан нийт мөнгөний 40 хувийг би авсан. 2017 онд зарж борлуулсан мөнгийг бид гурав хувааж авсан учир миний Жансеркээс авсан мөнгө 7.887.545 төгрөг болж байна. Тиймээс би энэ мөнгийг компанид буцааж төлнө. Үлдсэн мөнгийг Жансерк авсан учир өөрөө төлөх ёстой...” гэх мэдүүлэг /1хх-н 46-48/,

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Б.Баасанхүүгийн өгсөн:

“... Би Жансерк гэж хүнийг танина. Би Жансерктэй ажил хэргийн холбогдолтой. Би Жансеркийн хийсэн хэрэгт ямар нэг холбоо байхгүй. Жансерктэй би анх агуулахаас бараа авахаар уулздаг байсан. Тэгээд Жансерк надаас мөнгө зээлдэг болсон ба мөнгөө өгнө гэсэн хугацаандаа өгдөг байсан итгэлтэй хүүхэд байсан. Дуу цөөтэй ажил дээрээ гайгүй нэр хүндтэй хүүхэд байсан. Тэгээд 2016 оны 01-02 сарын үед надаас Жансерк та огурцы авч зараад 1 хайрцагнаас 2500 төгрөг авч, мөн зарсан үнийн дүнгээс 4 хувийг өөртөө авч бай, надад мөнгөний хэрэг гараад аавын эмчилгээ болон шинжилгээнд мөнгө хэрэгтэй болчихлоо гэхээр нь чи надад хайрцаг тус бүрээс 2500 төгрөг өгөөд нийт үнийн дүнгийн 4 хувийг өгч байхаар чинь чи эргээд өрөнд орох юм биш үү гэхэд тэгэхгүй, би Том гарден гээд самарыг борлуулалтын алба руу падаан бичиж өгөөд 2500 төгрөгний зөрүүг гаргачихна. Тийм болохоор санаа зоволтгүй гэж хэлээд байхаар нь эхлээд зөвшөөрөөгүй. Тэгээд Жансерк аавын бие муу байна, мөнгө хэрэгтэй байна гээд байхаар нь зөвшөөрсөн. Тэгээд би 2016 оны 02 сараас 2016 оны 08 сар хүртэл огурцыг нь зарж өгөөд нийт 17.619.000 төгрөг болж байсан. Би зарсан мөнгөө тухай бүрт нь Жансеркт шилжүүлж байсан. Уг 17.619.000 төгрөгний 4 хувь нь 704.760 төгрөг болсон. Харин нийт хэдэн хайрцгийг зарж борлуулснаа мэдэхгүй байна. Гэхдээ 17.619.000 төгрөгийг одоо байгаа ханш 20880 төгрөгт хуваахад нийт 843 хайрцаг огурцы болж байна. Тэгэхээр хайрцаг тус бүрээс би 2500 төгрөг авч байсан гэж бодоход 843 хайрцагны 2500 төгрөг нь 2.107.500 төгрөг болно. Уг 2.107.500 төгрөг дээр 4 хувийн хүүг би өөртөө авч байсан гэхээр нийт 2.812.260 төгрөг болж байна. Би нийт зарсан огурцынээс 2.812.260 төгрөг авсан болж байна. Үүний дараа 2017 онд Жансерк надад томатны паст зараад өгөөч мөн 4 хувийг өөртөө авч хайрцаг тус бүрээс 2500 төгрөг ав, бас л аавын бие өвдөөд хагалгаанд орох гээд мөнгө хэрэгтэй болоод байна гэхээр нь бас л итгээд би 53 хайрцаг томатны паст зарж өгсөн. Томатны паст нь хайрцагандаа 24 ширхэгтэй 1 хайрцаг нь 38.400 төгрөгний үнэтэй ба 53 хайрцаг нь 2.035.200 төгрөг болсон. Уг 2.035.000 төгрөгнөөс би 4 хувь буюу 81.408 төгрөгийг аваад хайрцаг тус бүрээс 2500 төгрөг авсан гэхээр 132.500 төгрөгийг би хувьдаа авсан байна. 4 хувийн хүү болон 53 хайрцаг томатны пастнаас нийт би 213.908 төгрөг авсан байна. Мөн 2017 оны 06 сарын 23-ны өдөр би Жансерк рүү 100 хайрцаг Паприка чипсний мөнгө 6.510.000 төгрөг шилжүүлсэн байгаа. Энэ нь Жансерк надаас та 3100 төгрөгөөр Паприка чипс аваад зарж борлуулж өгөөч надад мөнгө хэрэгтэй байна, чипсний дагаварт ямар нэг юм авалгүй аваач гэхээр нь би зөвшөөрч бас зарж өгөөд ямар нэг ашиг харалгүй компаний үнээр зарж, мөнгийг нь шилжүүлсэн байгаа. Бид хоёрт өөр зарж борлуулсан юм байхгүй байна. Би 3.026.168 төгрөгийн хохирол компанид учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Одоогоор миний ажлыг хаачихсан байгаа. Би ажлаа хийж эхлээд мөнгөө хийнэ гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1хх-н 50-52/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Бын өгсөн:

“...2017 оны 07 сарын 15-ны өдөр СЭЭКЛ ХХК-ны агуулахын сар бүр явагддаг ээлжит тооллого явагдсан. Энэ толлого дуусаад 2 хоногийн дараа нярав Жансерк нь утсаа салгаж, хаа байгаа газар нь мэдэгдэхгүй ажлаа хаяж алга болсон. Энэ хугацаанд тооллогын комиссын бүрэлдэхүүн Наран, Сайнбат хоёр тооцоо гаргаж эхлэхэд их хэмжээний барааны дутагдал илэрч эхэлсэн. Жансерк алга болсон болон тооцоо хийхэд бараа дутсан шалтгаан нь гэвэл Наран, Сайнбат хоёрын тооллого явуулсан хэсэг нь Жансеркийн хариуцсан агуулах хэсэг байсан. Уг хэсгээс бараа дутагдаж эхэлсэн нь шууд Жансерктэй холбоотой байх юм. Яагаад гэвэл уг агуулахаас гарч байгаа бараа бүтээгдэхүүн нь зөвхөн Жансеркийн гарын үсэг, паданаар гардаг юм. Тэгээд 21-ний өглөө Жансерк ирж бид нар уг хүнтэй уулзаж ямар учраас бараа бүтээгдэхүүн дутагдаж байгаа талаар лавлаж асуухад 2016 оны 01 сараас эхлэн 2017 оны 07 сар хүртэл гэрээт борлуулагч болон борлуулалтын албаны зарим нэг хүмүүстэй хуйвалдаж бараа гаргаж зарж мөнгийг нь авч байсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч тайлбар өгсөн байгаа. Өөрийнх нь тайлбараар агуулахаас 100.000.000 сая төгрөгний бараа гаргаж борлуулсан байдаг юм. Сард нэг удаа тооллого явуулдаг байсан Тооллогыг тооллогын комисс няравтай хамт бараа тус бүрийг тулгаж тоолдог байсан. Жансерк тооллогын явцад бараа тулгаж тоолсны дараа тооллогын комисс барааны паданыг тулгаж тоолох үед урьдчилан тоолсон барааг засаж нэмэн бичдэг байсан гэсэн. Тийм учраас тооллогын үеэр дутагдсан бараа илэрдэггүй байсан байна. Тэгээд ч Жансерк нь манай байгууллагад олон жил ажилласан нэр хүндтэй сайн ажилтан байсан учир их итгэл хүлээсэн ажилтан байсан юм...  ” гэх мэдүүлэг /1-р хх-н 10-12/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Л.Баатархүүгийн өгсөн:

            “... Би Жансерк гэж хүнийг танина. Бид хоёр хамт нэг байгууллагад ажилладаг. Миний ойлгож байгаагаар Жансерк байгууллагын барааг дур мэдэж зарсан байгаа. Харин Жансерк бид хоёрын дунд миний харилцдаг компани дээр хий падаан бичиж надаар гарын үсэг зуруулж гараагүй барааг гарсан болгож харагдуулсан асуудал байгаа. Энэ нь 12 сая төгрөгний бараа материал байсан ба яг юу юу бичсэн байсныг би хэлж мэдэхгүй байна. Энэ асуудал нь 2017 оны 04 дүгээр сарын дунд үед л болсон санагдаж байна. Жансерк надад аавын бие өвдсөн байгаа, энэ дээр түр падаан хийгээд гарын үсэг зураад өгчих, би удахгүй мөнгөө хийе гэж хэлсэн. Тэгээд гуйгаад байхаар нь яг яах гээд байгаа юм бэ гэхээр аавын бие муу, хорт хавдартай, эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гэсэн болохоор нь би зөвшөөрч гарын үсэг зурсан. Тэгээд уг барааг яаж гаргаж зарсан талаар нь сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч л байсан надаар гуйлгаж, нэхүүлж байгаад эхлээд зургаан сая гаруй төгрөг миний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Надад хэлэхдээ манай эгч шилжүүлнэ гэж байсан. Дараа нь үлдэгдэл 6 сая төгрөгийг өгөхгүй удаа дараа нэхүүлж байгаад 2017 оны 06 сард үлдэгдэл мөнгөнийхөө оронд Паприка чипс авч зараад компаний данс руу хийчих гээд надад 92-93 хайрцаг чипс гаргуулж заруулсан байдаг. Энэ нь 6.279.000-6.347.250 төгрөгний хооронд болж байсан санагдаж байна. Тэгээд би тэр чипсний мөнгийг компаний данс руу шилжүүлсэн байдаг. Тэрнээс өөрөөр бид хоёрын дунд ямар нэг өөр асуудал байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 19-21/,

           

            Мөрдөн байцаалтад гэрч О.Төмөрбаатарын өгсөн:

“... Жансерк бид хоёр ажил хэргийн холбогдолтой, Жансеркийн агуулахаас бараа авдаг учир бие биенээ мэднэ. Би Жансеркийн 2 падаан дээр хөлийн дүнгээр нь тааруулж гарын үсэг зурж янзалж байсан. Жансеркт том агуулахаас ирсэн падааныг засах эрх нь байдаг. Падаан зассан учир нь анх 500 хайрцаг Паприка чипс би аваад үндсэн падаанаа би авсан байсан. Тэгтэл дараа нь Жансерк хүрч ирээд 500 хайрцаг Паприка чипсээс 221 хайрцгийг нь хасчихъя. 221 хайрцаг Паприка чипсний оронд үнийн дүнд таарсан барааг өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхлээд үгүй гээд татгалзаад байсан боловч Жансерк манай аавын бие муу байгаа, мөнгө хэрэгтэй байна, та наад падаанаа засаад гарын үсэг зураад өгчих гээд би танд падаан засаж өгвөл мөнгө өгье хэлж байсан. Тэгээд би аавынх нь бие муу гээд надаас гуйгаад, бас надад хэдэн төгрөг өгье гэсэн болохоор нь зөвшөөрсөн. Мөн тухайн өдөр өгсөн байсан барааны орлогын падааныг гаргахгүй байж байгаарай гэж хэлчихээд Жансерк явсан. Тэгээд би тухайн өдрөө 500 хайрцаг Паприка чипсийг 279 хайрцаг болгож падаан дээр засаад нөгөө гуйсан падааныг гаргалгүй үлдээсэн. Тэгээд тооллого болох өдөр буюу 2017 оны 07 сарын 15-ны өдөр 2 падаан барьж гарын үсэг зураад өг гээд ирэхээр нь би зурж өгсөн. 2017 оны 07 сарын 17-ны өдөр надад Жансерк 566.000 төгрөгийг дансаар шилжүүлж үлдсэн 234.000 төгрөгийг 2017 оны 07 сарын 15-ны өдөр надад бэлнээр төлсөн байсан. Тэрнээс өөрөөр бид хоёрт падаан засаж байсан асуудал байхгүй. 2 удаа орлого буруу бичигдсэний үндсэн дээр падаан өөрчлөгдөж байсан. Няравуудын хооронд тийм тохиолдол бол байдаг байсан.

Би Жансеркийг хууль бус үйлдэл гаргаж байгууллагын эд хөрөнгөнөөс зарж борлуулан өөртөө ашиглаж байгаа талаар мэдээгүй. Падаан засуулж байхад нь би Жансеркаас яагаад ингэж падаан засуулаад байгаа юм бэ гэж асуухад би гэрээт борлуулагч руу өгч хувь авдаг юм гэж хэлэхээр нь би компанид ямар нэг хохиролгүй юм байна гэж ойлгосон. Мөн Жансерк надад аавын бие муу учир эмчилгээний мөнгө хэрэгтэй байна гээд байдаг байсан. Тэгээд ч Жансерк манай байгууллагад удаан ажиллаж байгаа хамт олны дунд итгэл хүлээсэн сайн хүүхэд гэж магтуулдаг байсан, мөн захирлуудад том агуулахын нярвуудын талаар гомдол санал гаргахаар няравуудад юм хэлдэггүй байнга өмөөрч байдаг юм...” гэх мэдүүлэг /1-р хх-н 22-24/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч М.Амгаланбаатарын өгсөн:

            “... Жансерк бид хоёр найзлаад 7-8 жил орчим болж байна. Анх бид хоёр хороололд ПС тоглоомын газарт тоглож байхдаа танилцаж байсан. Жансерк бид хоёр бие биендээ мөнгө зээлдэг байсан юм. Тэгээд Жансерк Хаан банкны данс байдаггүй байсан учир над руу Жансерк утсаар яриад Хаан банкны чинь данс руу мөнгө хийлгэх гэсэн юм. Нэг хүн мөнгө хийх гээд байна. Тэгээд дараа нь чи энэ данс руу хийчих гээд надаас 2016 оны зун 6 сараас гуйхаар нь би Москвад байсан учир интернет банкаар шилжиж ирсэн мөнгийг нь би буцаагаад шилжүүлдэг байсан. Жансерк надад дансны дугаар хэлэхээр нь би явуулдаг байсан. Намайг өвөл Монголд ирчихсэн байхад миний картыг ашиглаж АТМ-ээс 2-3 удаа мөнгө авч байсан. Би яг хэдэнд хэдэн төгрөг авсан гэдгийг санахгүй байна. Миний дансаар хамгийн дээд тал нь 3.000.000 орчим төгрөг л орж ирж байсан байх. Жансеркийн өөрийнх нь данс руу хийж л байсан байх... ” /1-р хх-н 25-27/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн 180 тоот:

1. “Төгс нягт гурав аудит” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн аудитын дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "СЭЭКЛ” ХХК нь шинжээчид 2017 оны 5-р сарын 18-наас 07 дугаар сарын 18-ныг хүртэлх хугацааны Агуулах 1101, агуулах 1104-ын тооллого, тооцоо, орлогын баримтууд, зарлагын баримтуудыг ирүүлсэн. Эдгээр нь шинжилгээ хийхэд хангалттай нотлох баримт болно.

З. “СЭЭКЛ” ХХК-ийн агуулахын нярав ажилтай М.Жийн хариуцсан бараа материалаас 2017 оны 07 дугаар сарын 18-ны байдлаар 95,393.470 төгрөгийн бараа дутагдуулсан нь үндэслэлтэй байна.

4. Нярав Жансерк нь нягтлан бодох бүртгэлийн дагуу бүртгэлийг хөтөлж байсан.

5. Нярав Жансеркийн хариуцаж байгаа төв агуулахуудыг сард нэг удаа тооллого хийдэг. Тооллого хийх комиссийн бүрэлдэхүүнийг захирал томилдог. 6. Уг бараа бүтээгдэхүүн нь дутагдсан. Ашиглан шамшигдуулсан гэх үйлдлийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй.

7. 2017 оны 06 дугаар сарын 18-наас 07 дугаар сарын 18-ны хооронд дутсан. Аудит өмнөх сарын тооцоог шалгасан.

8. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно...” гэх мэдүүлэг /1хх-н 207-209/,

Шүүгдэгч М.Жийн хувийн байдалтай холбоотой:

- Гэрч М.Дуръяа, М.Жанболат, Н.Малчвай нарын мэдүүлэг, 

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 54, 63/

-  Оршин суугаа хаягийн тодорхойлолт  /1-р хх-н 59, 64/

- Бусад /хх-н 60, 65/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            Шүүгдэгч М.Ж нь 2016 оны 01 дүгээр сараас 2017 оны 07 дугаар сарын хугацаанд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “СЭЭКЛ” ХХК-д няраваар ажиллаж байх хугацаандаа итгэмжлэгдсэн хариуцуулсан барааг дур мэдэн зарж борлуулан, хувьдаа завшиж “СЭЭКЛ” ХХК-нд нийт 95.393.470 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

иргэний хариуцагч А.Хүрэлтулгын “...Жансерк надаас анх 2015 оны сүүл үед 60 граммтай Чипс зараад өгөөч ямар нэг асуудал байхгүй. Би падаанаараа зохицуулчихсан байгаа гээд 10 гаруй хайрцаг чипс надаар заруулж 720.000 төгрөг би Жансеркт бэлнээр ажил дээр өгсөн. 2015 оны 12 сарын 10-ны үед 30 хайрцаг шампанск Жансеркээс тооллогоноос өмнө би чамд эргүүлээд өгчихье, надад зээлээр гаргаад өгөөч гэж гуйхад Жансерк зөвшөөрч надад 30 хайрцаг шампанск өгсөн. ... 2017 оны 05 сард 20 орчим хайрцаг Коко мон гэх жүүс надад зараад өгөөч гэж гуйгаад байхаар нь би зөвшөөрч 20 орчим хайрцаг жүүсийг зарж 500.000 төгрөг орчим мөнгө Жансеркт бэлнээр ажил дээр өгсөн. 2017 оны 05 сарын сүүлээр 60 гр Чипс 8 хайрцаг, бас 2 ууттай нийт 500 ширхэгийг зараад өгөөч гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд зарж өгсөн. ...2017 оны 06 сарын дундуур аавын бие өвдөөд, муудаад байна, гадаад руу эмчилгээнд явах хэрэгтэй болчихлоо, мөнгө хэрэгтэй байна, надад архи зараад өгөөч гээд гуйгаад байхаар нь нэг их бараа биш байх гэж бодоод зөвшөөрсөн. Тэгтэл надад 5 хайрцагтай 1 литрийн Jacк daniels виски гаргаж өгөөд заруулахаар болсон. Тэр 5 хайрцаг вискийг би зарж 4.470.000 төгрөг болсныг Жансеркт би бэлнээр өгөх гэхэд чи 5020166557 данс буюу Гантулга гэж хүн рүү шилжүүлчих гээд хэлэхээр нь 2017 оны 06 сарын 23-ны өдөр 4.400.000 төгрөгийг шилжүүлсэн. 2016 оны 4-5 сарын хооронд 10 хайрцаг 60 гр чипс гаргаж зараад өгөөч гээд хэд хэдэн удаа гуйхаар нь би зөвшөөрч зарж өгөхөөр болоод 780.000 төгрөгөөр зараад би Жансеркт 780.000 төгрөгийг бэлнээр ажил дээр аваачиж өгсөн. 2016 оны 12 сарын дундуур Жансерк надаас огурцы зараад өгөөч гээд гуйгаад байхаар нь зөвшөөрч 30 орчим хайрцаг 1.5 литрийн маринова огурцыг зарж өгсөн...” гэх мэдүүлэг,

            иргэний хариуцагч Т.Лхагваагийн “... Жансерк надаас 2017 оны 07 сарын 06-ны өдөр ... Жансерк гуйгаад аавын бие хэцүү байна, хагалгаанд орох гээд байна гээд байхаар нь аргагүйн эрхэнд зөвшөөрч 100 хайрцаг чипсийг зарж өгсөн. Уг чипс нь 1 ширхэг нь 3100 төгрөгний үнэтэй ба 1 хайрцгандаа 21 ширхэг байдаг буюу 65.100 төгрөг болдог ба 100 хайрцаг гэдэг нь 6.510.000 төгрөг юм. ... 2017 оны 06 сарын эхээр томатны паст зараад өг, бараа зөрчихсөн байна. 30 томатны паст зараад өгөөч гээд гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. ... Тэгээд 30 хайрцгийг заруулчихаад 7 хоногийн дараа дахиад 34 хайрцаг томатны паст заруулсан. Ингээд би нийт 64 хайрцаг томатны паст зарж зарсан юмныхаа мөнгийг Жансеркийн Хаан банкны данс руу хийсэн...” гэх мэдүүлэг,

            иргэний хариуцагч Р.Эрдэнэболорын  “...Жансерк бид хоёр нийт 20.886.250 төгрөгний бараа гаргаж зарж борлуулснаас 7.887.545 төгрөгийг би өөртөө авсан байна. ..” гэх мэдүүлэг,

иргэний хариуцагч Б.Баасанхүүгийн “...Би 2016 оны 02 сараас 2016 оны 08 сар хүртэл огурцыг нь зарж өгөөд нийт 17.619.000 төгрөг болж байсан. Би зарсан мөнгөө тухай бүрт нь Жансеркт шилжүүлж байсан. ...Үүний дараа 2017 онд ...би 53 хайрцаг томатны паст зарж өгсөн...” гэх мэдүүлэг,

            хохирогч Ц.Бын “...2017 оны 07 сарын 15-ны өдөр СЭЭКЛ ХХК-ний агуулахын сар бүр явагддаг ээлжит тооллого явагдсан. Энэ тооллого дуусаад 2 хоногийн дараа нярав Жансерк нь утсаа салгаж, хаа байгаа газар нь мэдэгдэхгүй ажлаа хаяж алга болсон. ... 2016 оны 01 сараас эхлэн 2017 оны 07 сар хүртэл гэрээт борлуулагч болон борлуулалтын албаны зарим нэг хүмүүстэй хуйвалдаж бараа гаргаж зарж мөнгийг нь авч байсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч тайлбар өгсөн байгаа...  ” гэх мэдүүлэг,

            гэрч О.Төмөрбаатарын “... Би Жансеркийн 2 падаан дээр хөлийн дүнгээр нь тааруулж гарын үсэг зурж янзалж байсан. Жансеркт том агуулахаас ирсэн падааныг засах эрх нь байдаг. Падаан зассан учир нь анх 500 хайрцаг Паприка чипс би аваад үндсэн падаанаа би авсан байсан. ... тухайн өдрөө 500 хайрцаг Паприка чипсийг 279 хайрцаг болгож падаан дээр засаад нөгөө гуйсан падааныг гаргалгүй үлдээсэн. Тэгээд тооллого болох өдөр буюу 2017 оны 07 сарын 15-ны өдөр 2 падаан барьж гарын үсэг зураад өг гээд ирэхээр нь би зурж өгсөн. 2017 оны 07 сарын 17-ны өдөр надад Жансерк 566.000 төгрөгийг дансаар шилжүүлж үлдсэн 234.000 төгрөгийг 2017 оны 07 сарын 15-ны өдөр надад бэлнээр төлсөн байсан...” гэх мэдүүлэг,

            гэрч М.Амгаланбаатарын “... Жансерк бид хоёр найзлаад 7-8 жил орчим болж байна. Анх бид хоёр хороололд ПС тоглоомын газарт тоглож байхдаа танилцаж байсан. Жансерк бид хоёр бие биендээ мөнгө зээлдэг байсан юм. Тэгээд Жансерк Хаан банкны данс байдаггүй байсан учир над руу Жансерк утсаар яриад Хаан банкны чинь данс руу мөнгө хийлгэх гэсэн юм. Нэг хүн мөнгө хийх гээд байна. Тэгээд дараа нь чи энэ данс руу хийчих гээд надаас 2016 оны зун 6 сараас гуйхаар нь би Москвад байсан учир интернет банкаар шилжиж ирсэн мөнгийг нь би буцаагаад шилжүүлдэг байсан. Жансерк надад дансны дугаар хэлэхээр нь би явуулдаг байсан. Намайг өвөл Монголд ирчихсэн байхад миний картыг ашиглаж АТМ-ээс 2-3 удаа мөнгө авч байсан санагдаж байна. Би яг хэдэнд, хэдэн төгрөг авсан гэдгийг санахгүй байна. Миний дансаар хамгийн дээд тал нь 3.000.000 орчим л орж ирж байсан байх. Жансеркийн өөрийнх нь данс руу хийж л байсан байх...” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн 180 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

            Баянгол дүүргийн прокурорын газраас М.Жт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч М.Жийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ц.Б нь гэмт хэргийн улмаас учирсан 95.393.470 төгрөгний хохирол учруулсан болох нь тогтоогдсон ба хохирогч Ц.Б нь 48.082.730 төгрөгний хохирол барагдсан /1хх-н 242-243/ хэмээн мэдүүлсэн тул үлдэх 49.510.740 төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хохирлыг нөхөн төлөх талаар шүүгдэгчийн өмгөөлөгч санал гаргасан бөгөөд саналыг үндэслэн шүүх хурлыг завсаруулсан боловч шүүгдэгч хохирлыг нөхөн төлөөгүй учир торгуулийн ял оногдуулах боломжгүй байх тул түүнд  хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч М.Ж-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч М.Ж-ийг 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар М.Ж-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар М.Жээс 49.510.740 төгрөг гаргуулж “СЭЭКЛ” ХХК-д олгосугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. М.Ж-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж түүний эдлэх ялыг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Ж-т авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ