Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 59

 

 

23        11          0                                      23/ДШМ/59

 

*******, ******* нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж,  шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Алтанцэцэг, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч н.Буянжаргал/цахимаар/, Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Д.Нямдорж, нарийн бичгийн дарга А.Раднаабазар нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 23 оны 0 ******* сарын 1-ны өдрийн 23/ШЦТ/12 ******* шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2336001*******04 *******тай хэргийг 23 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн Өвгөн ургийн овогт Өлзийсайханы Алтанзул, 1988 оны ******* ******* сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл гурав, ээж, эгчийн хамт Говь-Алтай аймгийн ******* ******* ******* ******* ******* ******* ******* од оршин суудаг, урьд Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 12 ******* сарын 1-ны өдрийн 60 *******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1******* ******* зүйлийн 1*******.2-т зааснаар 3 сар 20 хоногийн баривчлах ялаар, мөн тус шүүхийн 2013 оны 10 ******* сарын 14-ний өдрийн 4 *******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 ******* зүйлийн 126.3-т зааснаар 15 жил 01 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн *******: дю88*******2019.

 

2. Монгол Улсын иргэн Оготор Еншөөбү ургийн овогт Пүрэвжавын Бат-Эрдэнэ, 1993 оны 03 ******* сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бул хоёр, эхийн хамт Говь-Алтай аймгийн ******* ******* ******* ******* ******* од оршин суудаг, Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 *******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1******* ******* зүйлийн 1*******.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Сум дундын 5 ******* шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 32 *******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1******* ******* зүйлийн 1*******.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны ******* ******* сарын 2-ны өдрийн 2019/ШЦТ/90 *******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн *******: .

3. Шүүгдэгч *******, ******* нар нь 22 оны 05 ******* сарын 28-аас 29-ний өдрийн хооронд бүлэглэн Ховд аймгийн Чандмань ******* Баянхайрхан ******* нутаг "Өндөр далан" гэх газраас хохирогч гийн 32 тооны адууг БНХАУ-д үйлдвэрлэсэн "Мустанг-5" загварын, улсын *******гүй мотоциклоор тууж мал хулгайлсан нь

-Мөн "шүүгдэгч *******ыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 22 оны 12 ******* сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 ******* хорооны Рашааны задгай од ын гэрт ийн биед халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

4.Ховд аймгийн Прокурорын газраас *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.12 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар, шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

5. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

5.1 Өвгөн ургийн овогт Өлзийсайханы Алтанзул, шүүгдэгч Оготор еншөөбү ургийн овогт Пүрэвжавын Бат-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.12 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.12.22.4-т заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, мөн шүүгдэгч Өвгөн ургийн овогт Өлзийсайханы Алтанзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

5.2 Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 3 (гурван) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.12 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.12.22.4-т зааснаар 4 (дөрвөн) жилийн хугацаагаар хорих ялаар

- Шүүгдэгч П.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.12 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.12.22.4-т зааснаар 3 (гурван) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

5.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.12 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 4 (дөрвөн) жилийн хугацаагаар хорих ял дээр дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурван) жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт оногдуулах ялыг (долоон) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

5.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 ******* зүйлийн 4 дэх хэсэг, 6.10 ******* зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулахаар тогтоосон хорих ялаас цагдан хоригдсон хоригдсон 313 (гурван зуун арван гурван) хоногийг хасаж, биечлэн эдлэх 6 (зургаан) жил 1 (нэг) сар 22 (хорин хоёр) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид,

шүүгдэгч *******д оногдуулахаар тогтоосон хорих ялаас цагдан хоригдсон 92 (ерэн хоёр) хоногийг хасаж, биечлэн эдлэх 3 (гурван) жил 2 (хоёр) сар 28 (хорин найман) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид тус тус эдлүүлж,

5.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 ******* зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5150'000 (таван сая нэг зуун тавин мянган) төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч Ө. Алтанзулаас 2,55,000 (хоёр сая таван зуун далан таван мянган) төгрөгийг, шүүгдэгч *******эс 2,55,000 (хоёр сая таван зуун далан таван мянган) төгрөгийг, мөн шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 загварын, улсын *******гүй мотоциклын үнэлгээ болох 300'000 (гурван зуун мянган) төгрөгийг тус тус албадан гаргуулж, хураан авсан хөрөнгөөс 800'000 (найман зуун мянган) төгрөгийг хохирогч д олгож, үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлж,

5.6 Шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорьж,

 

5. Иргэний нэхэмжлэгч Н.Гонгорсүрэнгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч Н.Гонгорсүрэн нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж,

5.8 Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

5.9. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хоёр ширхэг сиди дискийг хэргийн хамт хадгалж,

5.10 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

6. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 0 ******* сарын 1-ны өдрийн 12 *******тай шийтгэх тогтоолд *******д оногдуулсан 6 жил 1 сар 22 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Гэтэл шүүгдэгч ******* нь хаалттай хорих байгууллагад 6 жил 1 сар 22 хоногийн хорих ялыг эдлэх хүсэлтээ байгаа болно.

6.2 Эрүүгийн хуулийн 1.3 ******* зүйлийн 1-т Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэжээ. ******* нь нь хэдий санаатай 2 төрлийн гэмт хэрэг үйлдсэн ч жилээс доогуур хорих ял оногдуулах боломж анхан шатны шүүхэд байсан байна.

Иймд Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч *******д ял эдлэх хорих байгууллагыг хаалттай байгууллагад эдлүүлэхээр өөрчлөн шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч н.Буянжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын хувьд давж заалдах шатны шүүхэд ял хөнгөрүүлэх саналыг гаргасан. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.12 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгчийн зүгээс уг зүйлчлэлд маргадаггүй. Түүний хувийн нөхцөл байдлын хувьд өндөр настай ээжийн хамт амьдардаг ба 80 хувийн группт байдаг бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдохгүй байх тул нөхцөл байдлыг тал бүрээс нь дүгнэж үзээд хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жил болгож багасгаж өгнө үү гэв.

.Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Нямдорж, Д.Эрдэнэчимэг нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

.1 Шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатнаас ******* намайг адуу туугаад өгөөч, миний адуу юм гэдгийг тогтвортой мэдүүлдэг. Н.Гонгорсүрэнгээс мэдүүлэг авахад би хулгайн мал гэж мэдээгүй, худалдаж авсан гэдгийг тайлбарладаг. Н.Гонгорсүрэнгийн мэдүүлгээс *******д хулгайн мал гэдгийг хэлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүхээс П.Бат-Эрдэнийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн байна гэж тайлбарласан. Үүнээс П.Бат-Эрдэнийг эрүүгийн хуулийн 3.5 ******* зүйлд заасан гэмт хэргийн хамжигчаар оролцсон гэж үзэх үндэслэл байна

.2 . Гэмт хэрэгт хамжигчаар оролцож байгаа тохиолдолд хамжигчаар оролцсон хүний ял, гүйцэтгэгч зохион байгуулагчийн ялаас хамаагүй бага байдаг. Гэтэл шүүх хэргийг гардан зохион байгуулсан *******д 3 жил оногдуулсан боловч *******д 3 жил 6 сарын ял оногдуулсан байна. Үүнээс үзэхэд шүүх хууль үндэслэлтэй дүгнээгүй. Хулгайн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж үзвэл 2 жилийн хугацааг хорьж шийдвэрлэж өгнө үү.

Хэрэгт цугларсан баримтаар *******тай  хамтарч хулгайн гэмт хэрэг үйлдсэн хууль зүйн үндэслэл байхгүй байна.

.3 ******* мал туулцаад өг гэж хэлээд дагуулаад явсан. Гэгээн цагаан өглөөгүүр айлын мал туугаад яваад байгаа болохоор хулгайн адуу гэж бодоогүй, хулгайн адуу гэж надад хэлээгүй. Өндөр настай ээжийн хамт амьдардаг, ээжийгээ асардаг юм. Хэдийгээр эгч маань байдаг боловч бага насны хүүхдүүдтэй, бага хүүхэд нь байнга эмчилгээнд явдаг. Надаас өөр ээжийгээ харах хүн байдаггүй гэв.

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: *******, ******* нар 32 тооны адуу хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Ховд аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 0 ******* сарын 1-ний өдрийн 12 *******тай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч *******, ******* нарын хөнгөрүүлэхэд өөрчлөхөд татгалзах зүйл байхгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

1. Шүүгдэгч *******, ******* нар нь 22 оны 5 ******* сарын 28-аас 29-ний өдрийн хооронд бүлэглэн Ховд аймгийн Чандмань ******* Баянхайрхан ******* нутаг “Өндөр далан” гэх газраас хохирогч гийн 32 тооны адууг БНХАУ-д үйлдвэрлэсэн “Мустанг-5” загварын улсын *******гүй мотоциклоор тууж мал хулгайлсан,

Мөн шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 22 оны 12 ******* сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 ******* хорооны Рашааны задгай од ын гэрт ийн биед халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.12 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч П.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.12 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар  тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            2. Анхан шатны шүүх “шүүгдэгч нарын гэм буруу, хэргийн үйл баримт тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон” гэж дүгнэн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэснийг шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүдэгч ******* нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

            3. Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

            Тухайлбал шүүгдэгч ******* нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 ******* сарын 14-ний өдрийн 4 *******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 ******* зүйлийн 126.3-т зааснаар 15 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байна. /1хх-ийн 19-200х/

            Улмаар ******* нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 21 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 21/хмшз/8 ******* шүүгчийн захирамжаар 2 жил 5 сар 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх бөгөөд энэхүү захирамж хэрэгт авагдаагүй байна. /1хх-ийн 238х/

            Гэвч хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хошууч Г.Ганбатын 22 оны 8 ******* сарын 19-ний өдрийн 1/632 *******тай албан бичиг зэрэг баримтуудаар шүүгдэгч ******* нь хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх үедээ санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь илэрхий байхад шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 ******* зүйлийн 4 дэх хэсэгт Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.” гэж заасан байна.

Гэтэл шүүх хорих ялаас хугацааны өмнө суллагдсан байх үедээ санаатай хоёр гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэж ял оногдуулаагүй орхигдуулсан байна. 

4. Анхан шатны шүүхийн “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” энэхүү алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж өөрчлөх боломжгүй бөгөөд дээрх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. ******* зүйлийн 1.1 дэх хэсэгт хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

5. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч ******* нарын “ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар” гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож,  

 

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 0 ******* сарын 1-ны өдрийн 23/ШЦТ/12 ******* шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

 2. Шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан  хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

                    ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР