Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 312/ШШ2025/00466

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 312/ШШ2025/00466

аймаг

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: аймаг Баян-Өндөр сум т байрлах ******* ******* ******* /*******/-ийн хүсэлттэй,

 

******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* ******* *******-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч овогтой ******* нь ******* ******* 2024 оны 02 дугаар сарын 13-ний өдөр цалингийн зээл авсан бөгөөд зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Зээлдэгч Г.******* нь ******* ******* 2024 оны 02 дугаар сарын 13-ний өдөр ЗГ/54905247 дугаартай зээлийн гэрээ, БГ/54905247 тоот Барьцааны гэрээ байгуулан 5,000,000 /Таван сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай сар бүр тогтмол төлөх нөхцөлтэй, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/54980932 дугаартай зээлийн гэрээ, БГ/54980932 тоот Барьцааны гэрээ байгуулан 1,000,000 /Нэг сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 25 сарын хугацаатай сар бүр тогтмол төлөх нөхцөлтэй, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/54985167 дугаартай зээлийн гэрээ, БГ/54985167 тоот Барьцааны гэрээ байгуулан 1,000,000/Нэг сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 25 сарын хугацаатай сар бүр тогтмол төлөх нөхцөлтэй, 2024 оны 02 дугаар сарын 23-ний өдөр ЗГ/54997148 дугаартай зээлийн гэрээ, БГ/54997148 тоот Барьцааны гэрээ байгуулан 1,000,000 /Нэг сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 25 сарын хугацаатай сар бүр тогтмол төлөх нөхцөлтэй, 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 31/55011351 дугаартай зээлийн гэрээ, БГ/55011351 тоот Барьцааны гэрээ байгуулан 1,500,000 /Нэг сая таван зуун мянган төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай сар бүр тогтмол төлөх нөхцөлтэй, 2024 оны 02 дугаар сарын 28-ний өдөр ЗГ/555062484 дугаартай зээлийн гэрээ, БГ/55062484 тоот Барьцааны гэрээ байгуулан 400,000 /Дөрвөн зуун мянган/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгөөр нийт 6 удаагийн 9,900,000 төгрөгийн цалингийн зээлийг зээлж авсан. Зээлдэгч Г.******* Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 9,166,820.68 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,012,373.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 38,299.30 төгрөг, нийт 10,217,493.64 төгрөгийн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна. Г.******* нь ******* *******наас зээл авах үед оршин сууж байгаа хаяг нь Төв аймаг , , Замт гэсэн хаягтай, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус холбоо барих боломжгүй байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* ******* ******* нь ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.******* нь ******* ******* *******-аас зээл авах үедээ оршин сууж байсан Төв аймаг гэх газар оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа болох нь хүсэлт болон Төв аймаг Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгээр тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж ******* эрэн сурвалжилж, оршин сууж буй газар, хаягийг тогтоохыг аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

Холбогдох мэдээллүүдийг дурдвал: Төв аймаг гэх газар хаягт амьдарч байсан ******* /РД:/,

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ******* /РД:/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ******* /РД:/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг тогтоон хүсэлт гаргагчийн төлөөлөгч ******* /утасны дугаар /-д мэдэгдэхийг аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ