| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/00132/И |
| Дугаар | 312/ШШ2025/00521 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 312/ШШ2025/00521
05 03 6 31/ШШ05/0051
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоот хаягт лах, ******* ******* ******* ХХК /РД: *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 8,580,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаа
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Хариуцагчийн өмгөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
. Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан орон сууцны метр квадратын үнэд илүү тооцож авсан ,86 м.кв талбайн үнэ 8,580,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч , нар шаардах ийн үндэслэлээ , тоот хаягт лах өрөө 53 м орон сууцыг 1 м нь 3,000,000 төгрөг, нийт 159,000,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, үнийг бүрэн төлж, 0 оны 11 сард орон сууцаа хүлээн авсан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь 75 м гэж гарсан. Гэтэл ХХК-иар 04.07.7-ны өдөр талбайн хэмжилт хийлгэхэд орон сууцны нийт талбайн хэмжээ 50,14 м гэдгийг олж мэдсэн. Уг компанид ,86 м талбайн үнэ 8,580,000 төгрөгийг буцааж олгож өгөх талаар удаа дараа амаар хүсэлт тавьж, мөн 04.09.18-ны өдөр бичгээр шаардлага хүргүүлсэн. Хариуцагч шаардлагад одоог хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй. Гэрээний үг үсэг, гэрээ байгуулагдахдаа баримталсан хуулийн заалтыг харахаар Иргэний хуулийн 343-358 зүйлийг удирдлага болгоод ажил гүйцэтгэх гэрээний гол шинж болох тодорхой давхарт метр квадрат өрөөнийхөө тоо, шлаа сонгоод баригдаагүй шинэ наас орон сууц захиалж, төлбөрийг нь шилжүүлээд, гүйцэтгэгч нь гэрээний дагуу эд хөрөнгийг захиалагчид шилжүүлээд өгчихсөн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Хариуцагч энэ барилга ашиглалтад орчихсон, 80 хувийн гүйцэтгэлтэй явж байсан гэж тайлбарладаг боловч энэ талаар нэг ч баримт байхгүй. Барилгын м.кв-ын зөрүү барилгын далд доголдол. Иргэний хуулийн 349.1-д зааснаар нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хугацаа дуусаагүй. Хариуцагч нь гэрээ дүгнэсэн актыг нэхэмжлэгчтэй үйлдээгүй. Иргэний хуулийн 35 зүйлийн 35..3-т зааснаар 53 м.кв ыг бариулна гэж захиалгын гэрээ байгуулж мөнгөө өгчихсөн учраас хүлээж авсан үр дүнг засаж сайжруулах боломжгүй тул илүү төлсөн үнийг бууруулах замаар буюу 8,580,000 төгрөгийг гаргуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна... гэж тайлбарладаг.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцдэг бөгөөд тэд татгалзлын үндэслэлээ ...талуудын хооронд 0.06.30-ны өдөр гэрээ байгуулагдаж, гэрээ байгуулснаас хойш 3 сар 0 хоног орчмын дараа 0.10.7-ны өдөр гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргаж ыг хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгчээс авсан мөнгөөр орон сууцыг барих санхүүжилт бий болсон гэх тайлбар үндэслэлгүй. Уг орон сууц дөнгөж баригдаж эхлээгүй, харин баригдаад дуусаж байсан барилга. Түүнээс биш энэ хүнээс захиалга аваад ажил гүйцэтгэсэн зүйл байхгүй. 10 давхар барилгыг 3 сарын дотор захиалгыг аваад барьж ашиглалтад оруулан хүлээлгэж өгөх боломжгүй. Орон сууц захиалгын гэрээ гэсэн нэршилтэй боловч гэрээний зүйл, гэрээний үнэ, барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулахтай холбоотой талуудын оролцсон оролцоо, хүлээх үүрэг зэргээс үзэхэд худалдах худалдан авах гэрээний шинжийг илүү хангасан. Д.*******ы хувьд барилга бэлэн болох үед худалдан авсан. Орон сууцаа орж үзээд гэрээгээ хийсэн. Үлдэгдэл төлбөрөө төлөөд орон сууцны ордер гарсны дараа хүлээж авахдаа үзэж шалгаад авчихсан. Гэрээ дүгнэсэн акт хэрэгт байхгүй байлаа гээд мэдэх боломжтой доголдлыг хүлээгээд авчихсан, шаардлага гаргах ээ алдах үндэслэлээс зайлсхийхгүй. Ямар хэлбэр хэмжээтэй барилга барих, ямар материалаар барихыг талууд хоорондоо харилцан тохиролцоод ажлынхаа үе шат хугацааг тодорхойлсон гэрээ бол ажил гүйцэтгэх гэрээ, харин захиалагч буюу худалдан авагч нь зөвхөн орон сууцны үнийг төлж байгаа тохиолдолд худалдах худалдан авах гэрээний шинжтэй гэдгийг УДШ-ийн зөвлөмжид заасан. э нь хууль хэрэглээний хувьд тогтсон практик. э утгаараа худалдах, худалдан авах гэрээ гэдгийг илийлж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй, хуульд заасан шаардлага гаргах ээ алдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж тайлбарладаг.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
I. Нэхэмжлэгч Д.******* болон хариуцагч Тэлмэн ******* ******* ХХК-ийн хооронд 0 оны 06 сарын 30-ны өдөр / тай Орон сууц захиалгын гэрээ бичгээр байгуулагдаж, тус гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчид , , , А хороолол дугаар тоот хаягт лах 53 м.кв талбай бүхий өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь орон сууцны нийт үнэ 159,000,000 төгрөгийн урьдчилгаа болох 15,000,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш ажлын 1 өдрийн дотор, 3,700,000 төгрөгийг 0 оны 07 сарын 08-ны өдөр төлөх, үлдэгдэл 113,300,000 төгрөгийг орон сууц ашиглалтад орох өдөр буюу 0 оны 07 сарын 30-ны өдрөөс өмнө төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
II. Хариуцагч Тэлмэн ******* ******* ХХК нь 0 оны 11 дүгээр сард орон сууцыг нэхэмжлэгч Д.*******д хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч Д.******* нь орон сууц үнэд 15,000,000 төгрөгийг 0 оны 06 сарын 30-ны өдөр, 3,700,000 төгрөгийг 0 оны 07 сарын 08-ны өдөр, 111,300,000 төгрөгийг 0 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус тус нийт 159,000,000 төгрөгийг төлсөн байна.
III. аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч Д.*******ыг , , , А , тоот хаягт шилтай, 53 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр, ийн улсын бүртгэлийн Ү-10106514 т бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх ийн улсын бүртгэлийн тай гэрчилгээг 0 оны 10 сарын 7-ны өдөр олгожээ.
6. Талууд дэ үйл баримтуудын талаар маргаагүй, харин талуудын маргааны зүйл нь тухайн маргаантай харилцаа ямар гэрээнээс үүдэлтэй болох /нэхэмжлэгч тал ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж, хариуцагч тал худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж/ талаар болон гэрээний зүйлийн доголдол, уг доголдлын талаар шаардлага гаргах хугацаа, энэ ээ алдсан эсэх талаар тус тус маргадаг.
7. Ажил гүйцэтгэх гэрээний гол зүйл нь захиалагчийн даалгавраар ажил гүйцэтгэгч нь аливаа эд зүйлийг шинээр үйлдвэрлэж бий болгон хүлээлгэн өгөх үндсэн үүрэгтэйгээс гадна захиалагч нь тухайн хөрөнгийг бий болгох үйл явц буюу ажилд хяналт тавих, ажил гүйцэтгэгчид зохих дэмжлэг үзүүлэх зэрэг дагалдах , үүргүүдийг үүсгэдэг. Харин худалдах, худалдан авах гэрээнд гэрээний зүйл болох хөрөнгийг бий болгох, өөрчлөх зэрэг үйл явц хамааралгүй, талуудын харилцан дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг хэрэгждэггүй онцлогтой.
8. Хэдийгээр нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Тэлмэн ******* ******* ХХК нар орон сууц захиалгын гэсэн нэртэй, Иргэний хуулийн 343-358 зүйлийг удирдлага болгон гэрээ байгуулсан хэдий ч нэхэмжлэгч Д.******* нь барилгын ажлын явцад хяналт тавих, дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээгээгүй, харин хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн барьж, ашиглалтад оруулахаар барилгын зураг төслийг гаргаж, бүхий байгууллагаар батлуулан барьж байсан Grand garden residence орон сууцны , тоот хаягт лах өрөө бүхий 53 м.кв талбай бүхий орон сууцыг худалдах авахаар харилцан тохиролцож, төлбөрийн 30 хувийг урьдчилан, үлдэгдэл 70 хувийг орон сууцыг ашиглалтад орсны дараа төлж, орон сууц бэлэн болсны дараа өмчлөлдөө авах байдлаар худалдан авч байгаа, түүнээс гадна гэрээ байгуулснаас хойш 4 сарын дараа гэрээний зүйл болох орон сууцыг нэхэмжлэгч тал хүлээн авсан байгаагаас үзэхэд ажлын үр дүн биш бэлэн болж байсан хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлсэн зэргээс талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 43 зүйлийн 43.1-д заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
9. Иргэний хуулийн 43 зүйлийн 43.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Хариуцагч ******* ******* ******* ХХК нь гэрээгээр тохирсон тоо хэмжээнээс а буюу ,86 м дутуу эд хөрөнгө шилжүүлсэн нь ХХК-ийн 04 оны 07 сарын 7-ны өдрийн 4/15 тай Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл /дүгнэлт/-ээр тогтоогдож байна. э байдлыг хариуцагч тал үгүйсгэж, няцаадаггүй.
10. Иргэний хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заасан. Хуульд ийнхүү зааснаас үзвэл худалдагч буюу хариуцагч ******* ******* ******* ХХК нь гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ бүхий эд хөрөнгө /53 м талбай бүхий орон сууц/-ийг шилжүүлээгүй байгааг биет байдлын хувьд доголдолтой гэж үзэхээр байх ба нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т Худалдан авагч энэ хуулийн 54.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө гэж зааснаар хариуцагч Тэлмэн ******* ******* ХХК-аас дутуу эд хөрөнгийн үнийг буцаан шаардах тэй байна.
11. Иргэний хуулийн 54 дүгээр зүйлийн 54.6-т Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх ийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 54.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах тэй гэж заасан. Гэвч нэхэмжлэгч Д.******* нь маргаан бүхий орон сууцыг 0 оны 11 дүгээр сард хүлээн авснаас хойш буюу 04 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр эд хөрөнгийн доголдлын талаар хариуцагчид албан шаардлага хүргүүлсэн, 05 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул шаардах ийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
1. Түүнээс гадна худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцдог талаар Иргэний хуулийн 48 дугаар зүйлийн 48.-т заасан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын тухайд орон сууцыг хүлээн авсан үйл баримтад маргадаггүй.
13. Харин нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хуулийн 55 зүйлийн 55.1, 55.1.1-д зааснаар тухайн орон сууцыг хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан байна. Орон сууцны талбайн хэмжээний зөрүүг нүдээр хараад шууд тодорхойлох боломжгүй хэдий ч энэ нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх боломжтой далд доголдол биш бөгөөд нэхэмжлэгч Д.******* нь тухайн үед бүхий байгууллагаар тодорхойлуулах боломжтой байсан.
14. Иймд нэхэмжлэгч Д.*******ыг Иргэний хуулийн 55 зүйлийн 55.1, 55.1.1-д зааснаар худалдсан эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу орон сууцны метр квадратын үнэд илүү тооцож өгсөн ,86 м.кв талбайн үнэ 8,580,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардлага гаргах ээ алдсан гэж үзнэ.
15. Мөн хариуцагч Тэлмэн ******* ******* ХХК /худалдагч/-ийг Иргэний хуулийн 55 зүйлийн 55.-т зааснаар эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
16. Иймд дэ бүгд үндэслэлүүдээр Иргэний хуулийн 43 зүйлийн 43.1, 55 зүйлийн 55.1, 55.1.1-д тус тус зааснаар хариуцагч Тэлмэн ******* ******* ХХК-аас 8,580,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Д.*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
17. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хуульд зааснаар нэхэмжлэгч Д.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,30 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
18. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй байх ба шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргасан нэг төлөөлөгчийг оролцуулаад хурлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байна... гэсэн саналыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759., 115 зүйлийн 115..3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 43 зүйлийн 43.1, 55 зүйлийн 55.1, 55.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 8,580,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 зүйлийн 60.1, 56 зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,30 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 10 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах тэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА