Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 312/ШШ2025/00462

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 312/ШШ2025/00462

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ******* тоотод оршин суух, ******* овогтой ******* ******* /*******/-ын,

 

Хүсэлтийн шаардлага: өв хүлээн авах хугацаа сунгуулж, хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Г.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Г.******* нь өв хүлээн авах хугацаа сунгуулах, Булган аймаг Орхон сумын 4-р баг толгой ар гэ газарт байршилтай ******* нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай 602 мкв газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох тухай хүсэлтийг тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний төрсөн ах Хатантөмөр нь 2017 оны 03 дугаар сарын 19-нд өвчний учир нас барсан. Ах маань 2011 оны 11 дүгээр сарын 24-нд Булган аймгийн Орхон сумын 4-р багт майхан ******* ******* хадны ар гэдэг газар 602 мкв газрыг гэр бүлийн хэрэгцээнд зориулж 40 жилийн хугацаатай эзэмшихээр гэрээ байгуулж гэрчилгээ гаргуулж авсан. Улмаар ахыгаа нас барсны дараа өв залгамжлалын тухай хуулийн мэдлэг байхгүй учраас хугацаа өнгөрсөн. Бидний төрсөн эцэг Т.Ганбаатар нь 2015 оны 08 дугаар сарын 07-нд, эх 2012 оны 02 дугаар сарын 10-нд тус тус өвчний учир нас барсан. Ах маань гэрлэж байгаагүй. Иймд Г.******* намайг өвлөгчөөр тогтоож, өвлөх эрхийн хугацааг сунгаж өгнө үү... гэв.

3.Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Л.Болдбаатарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, төрөл садангийн лавлагаа /хх-3/, Т.******* нас барсны гэрчилгээний хуулбар /хх-4/, гэрлэсний бүртгэлгүй лавалгаа /хх-5/, ын нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-6/, 2011 оны 11 дзгшээр сарын 24-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээ /хх-7/, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх-8/, Г.Хатантөгөлдөрийн нас барсны гэрчилгээний хуулбар /хх-9/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

 

Шүүхээс: Монголын нотариатчдын танхимаас талийгаач Боржигин овогт ******* /-ийн эзэмшлийн Булган аймгийн Орхон сумын 4-р баг ******* ******* хадны ар гэх газарт байрлах гэр бүлийн хэрэгцээний /зуслангийн/ зориулалттай 602 м.кв газрыг өвлөх талаар хүсэлт гаргасан эсэх талаарх лавлагаа, Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Боржигин овогт ******* /-ийн эзэмшлийн гэх Булган аймгийн Орхон сумын 4-р баг ******* ******* хадны ар гэх газарт байрлах гэр бүлийн хэрэгцээний /зуслангийн/ зориулалттай 602 м.кв газрын эзэмшигчийн талаарх дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар гаргуулсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Г.******* нь өв хүлээн авах хугацаа сунгуулах тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Хүсэлт гаргагч Г.*******ын төрсөн ах Г.Хатантөмөр нь Булган аймгийн Орхон сумын 4-р баг ******* ******* хадны ар гэх газарт байрлах гэр бүлийн хэрэгцээний /зуслангийн/ зориулалттай 602 м.кв газрын өмчлөгч байсан бөгөөд тэрээр 2017 оны 03 дугаар сарын 19-нд нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өв нээгдсэн байна.

 

3. Хууль ёсны өвлөгч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх байхаар заасан бөгөөд, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй гэж тус тус заасан.

 

4. Хүсэлт гаргагч нь ...хуулийн мэдлэг дутмагаас хуульд заасан хугацаанд зохих байгууллагад хүсэлтээ гаргаагүй болох нь тогтоогдож байгаа боловч тэрээр өвлүүлэгч Г.Хатантөмөр Булган аймгийн Орхон сумын 4-р баг ******* ******* хадны ар гэх газарт байрлах гэр бүлийн хэрэгцээний /зуслангийн/ зориулалттай 602 м.кв газрыг өмчилж байсан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд тэрээр дээрх хуулийн мэдлэг дутуу байсан гэх шалтгааны улмаас хуульд заасан хугацаанд зохих байгууллагад хүсэлтээ гаргаагүй хугацаа хожимдуулсан болох нь тогтоогдож байна.

 

5. Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, ... байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. гэж заасанд үндэслэн хүсэлт гаргагч Г.*******ын талийгаач ах Г.Хатантөмөрийн өмчлөлийн Булган аймгийн Орхон сумын 4-р баг ******* ******* хадны ар гэх газарт байрлах гэр бүлийн хэрэгцээний /зуслангийн/ зориулалттай 602 м.кв газрыг өвлөж авах хүсэлт гаргах хугацааг сунгаж, өвлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

6. Хүсэлт гаргагч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Г.*******ын талийгаач ах ******* /-ийн өмчлөлийн Булган аймгийн Орхон сумын 4-р баг ******* ******* хадны ар гэх газарт байрлах гэр бүлийн хэрэгцээний /зуслангийн/ зориулалттай 602 м.кв газрыг өвлөж авах хүсэлт гаргах хугацааг сунгаж, /-ийн өмчлөлийн Булган аймгийн Орхон сумын 4-р баг ******* ******* хадны ар гэх газарт байрлах гэр бүлийн хэрэгцээний /зуслангийн/ зориулалттай 602 м.кв газрын өвлөгчөөр тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ