| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 312/2025/00093/И |
| Дугаар | 312/ШШ2025/00199 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 312/ШШ2025/00199
| 2025 оны 02 сарын 04 өдөр | Дугаар 312/ШШ2025/00199 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ******* тоотод оршин суух ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг 35-6 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:, 610124121439/-т холбогдох, зээлийн гэрээний үүрэг 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 09 дүгээр сарын 10-ний өдрөөс ******* нөхөрийнх нь хамт бид 3 ХХК-д шаврын ажил цуг хийсэн. Анх болохоор *******тэй 3 уулаа хийсэн мөнгө тэнцүү хувааж авна гээд ажилласан, тэгээд ажиллаж байх хугацаанд эхний тооцооны мөнгө болохоор 3,875,400 төгрөгийг авсан. Энэ нь болохоор зургаан давхрын өрлөгийн ажлын гүйцэтгэлийн мөнгө, энэнээс надад болохоор 782,600 төгрөг өгсөн. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр болохоор энэ талаар энэ мөнгийг ерөөсөө нэг ч бичээгүй байсан. Ажлыг гүйцэтгэл гээд 2,240,000 төгрөгийг бас би авсан, дахиад 2024 оны 09 сарын 28-ны өдөр 684,300 төгрөгийг авсан, дахиад 2024 оны 10 сарын 23-ны өдөр 6,611,000 төгрөг би авсан. Энэний дунд болохоор бид гурав 2024 оны 09 сарын 25, 26-ны өдөр би орж өөр айлд шаврын ажил хийж өгсөн, ажилнаас 2,800,000 төгрөг авснаас *******, 2-т би 1,800,000 төгрөг өгсөн. Одоо ******* болохоор 7,640,000 төгрөгөөс 2,100,000 төгрөг өгсөн одоо ямар ч тооцоо байхгүй гээд өргөдөл дээрээ бичсэн байгаа. Тэгтэл энэ хүний надад өгсөн ч миний авсан тооцоогоор болохоор урьд нь аваад тооцоо хийчихсэн ажлынхаа мөнгөнүүдийг тооцохгүйгээр зөвхөн хамгийн сүүлд хийсэн ажлынхаа мөнгөнөөс энэ тооцоонуудыг бүгдийг нь хасчихсан байгаад байгаа. гэжээ.
2.Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Энэ хүн болохоор сүүлд өргөдөл дээрээ надаас 2,000,000 төгрөг авах ёстой гэсэн. Би ажлын хийсэн гэрээгээ хавсаргасан байгаа, тэрэн дээр 7,640,000 төгрөг гэж байгаа, энэ хүнийх шиг 8,400,000 төгрөг болоогүй. Тэрнээсээ би туслахын мөнгөө өгөөд, гарсан зардлаа хасаад би энэ хүнд өгөхөө өгсөн, энэ хүн 10 сарын 15-ны өдрөөс хот руу найртай гэж яваад тэрнээс хойш дахиж бид нартай ажиллаагүй. Тэгснээ гэнэт байж байснаа учиргүй шүүхэд 2,000,000 төгрөг өгө гээд өгчихсөн байсан. Тухайн үед би яг тооцоогоо хийчихлээ шүү гэсэн заза гэсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-7/, дэвтрийн хуулбар /хх-8-9/, дансны хуулга /ххх-34-37/ зэргийг гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас дансны хуулга /хх-25-29/ баримтыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь , ******* 2-той тохиролцон ийн гэдэг компанид шавар өрлөгний ажпыг хийж гүйцэтгэсэн. ******* нь уг компанитай гэрээг хийж тохиролцон хийсэн ажлынхаа цалинг компаниас авдаг байсан.2024.10 сард хийж гүйцэтгэсэн ажил 443 м кв буюу 8,443,000 төгрөг болсон тус мөнгийг ийн компани нь өмнөх сарынхтай адил *******ийн данс руу хийсэн боловч ******* нь надад 661,000 төгрөгийг өгсөн үлдэгдэл ажлын хөлс болох 2,000,000 төгрөгийг одоог болтол өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөрөхгүй байх бөгөөд ийн ХХК-тай 2024-09-25-наас хамтран 2024 оны 10 сарын 04-ний өдөр хүртэл ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажилласан.Улмаар ******* гэдэг хүнтэй хамтран 8-р давхарын шаврын ажлыг хийхээр болсон.Уг хүн нь 5-р давхарын шаврын ажлыг хийх ёстой байсан. Манай нөхөр бид 2-т хандан ах нь ганцаардаад байгаа учир хамтарч ажиллая гэсэн санал тавьж бид зөвшөөрсөн. Ингээд 2024 оны 09 сарын 28-ны өдрөөс эхлэн хамтарч ажиллаж байгаад ажлын гүйцэтгэлээ 2024-10-04-ний өдөр компанид хүлээлгэж өгсөн. ******* гэдэг хүн 2024-10-04-ний өдрөөс эхлээд огт ажиллаагүй.
Иймд 8,043,000 төгрөг авах ёстой байснаас тухайн компани нь 5 хувийг суутган аваад үлдэгдэл нийт 7,640,850 төгрөг 2024-10-24-ний өдөр миний Хаан банкин дахь дансанд орж ирсэн.Уг ажлын хөлснөөс туслах ажилчид болон хоол унданд зарцуулсан 2,500,000 төгрөгийг хасаад үлдсэн 5,140,850 төгрөгийг би болон манай нөхөр мөн ******* бид 3 хуваан авах учиртай байсан. Ингээд тооцоход нэг хүнд 1,713,616 төгрөг ноогдож байгаа. Миний бие *******тай хамтарч ажилласнаас хойш тухайн мөнгийг 782,600 төгрөг, 648,300 төгрөг, хамгийн сүүлд үлдсэн 661,000 төгрөг өгсөн. Эдгээрийг нэмээд миний бие нийт 2,000,000 гаруй төгрөгийг *******т өгсөн. Бидний хооронд ямар ч тооцоо байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагы бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Талууд ийн ХХК-тай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар Х.*******, Б.******* нар нь ийн ХХК-тай ажлын хөлсний талаар тохиролцсон энэ талаар маргаангүй, харин хамтран ажил гүйцэтгэгч нарын ажлын хөлсийг хоорондоо хэрхэн төлсөн талаар маргаж байна. Барилгын заслын ажлын захиалагч болох ийн ХХК нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж,ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж заасны дагуу ажил гүйцэтгэгч нарт ажлын хөлсийг төлсөн болох нь тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч Х.*******ыг 10 сарын 4-нээс хойш ажиллаагүй, нэхэмжлэгч 8 давхарын блокын шавардлагын ажлын тухай маргаад байна 661,000 төгрөг бол энэ хүнд өгөх ёстой байсан сүүлчийн үлдэгдэл мөнгө гэж байгаа боловч энэ тухайгаа нотлож чадахгүй байна. 2024-10-24-ний өдөр ажлын хөлс гэж 7,640,850 төгрөг хариуцагч *******ийн дансанд орж ирсэн талаар талууд маргахгүй байх бөгөөд энэхүү мөнгийг хамтран ажил гүйцэтгэсэн , нэхэмжлэгч Х.*******, хариуцагч ******* нарын 3-н хүнд хуваахад нэг хүнд 2,546,950 төгрөг ногдож байгаагаас нэхэмжлэгчийн авсан 661,000 төгрөгийг хасаж, хариуцагчаас 1,885,950 төгрөг гаргуулж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 45,125 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,344 дүгээр зүйлийн 344.1-д заасныг баримтлан хариуцагч Б.*******ээс 1.885.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.*******т олгож нэхэмжлэлийн шаардлагаас 114,050 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 45,125 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН