| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/02076/И |
| Дугаар | 312/ШШ2025/00171 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 312/ШШ2025/00171
| 2025 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 312/ШШ2025/00171 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2017-02-24-нд төрсөн охин ******* эх ******* нь асрамжинд үлдээж,мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д зааасныг баримтлан А.Биндэръяад бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас,амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр11-16 / суралцаж байгаа бол 18 / нас хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг *******оор нь сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д заасныг баримтлан хариуцагч *******оос 6-12-42 тоот байрны оногдох хэсэг 56,666,000 төгрөг,хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувь 4,037,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
4.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШЗ2024/07124 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
6.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН