Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 312/ШШ2025/00388

 

 

 

 

                 

 

 

 

2024            12           

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар нэхэмжлэгч .... хариуцагч .... холбогдуулан гаргасан хүү Б......өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зогсоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т зааснаар хариуцагч .... хорих ял эдэлж дуусах хүртэл хугацаанд хүү .....г гуравдагч этгээд Н.Мөнхнасангийн асрамжинд байлгасугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч .... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, гуравдагч этгээд ... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч ...улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээд......олгосугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ