| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01504/И |
| Дугаар | 312/ШШ2025/00368 |
| Огноо | 2025-03-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 312/ШШ2025/00368
| 2025 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 2/ШШ2025/00368 |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* Баян-Өндөр сум Амарын талбай ******* ******* ордон байрлах ******* ******* ******* даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* Баян-Өндөр сум баг ******* ******* ******* тоотод байрлах /РД:/-д холбогдох
******* Зэст баг 1 дүгээр дугаар байрны тоот, ******* баг дугаар байрны тоот орон сууцыг орон нутгийн өмчлөлд шилжүүлж авах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэг. Аймгийн ******* дарга -тай ЗГ-2023/04 дугаартай Орон сууцны 7 дугаар хорооллын барилгажилтын ажлын талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ-г 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан. Энэхүү гэрээний 2.3-т ...Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.4-д заасны дагуу ******* ******* Баян-Өндөр сумын баг байрны тоот 1 өрөө орон сууцыг үнэ төлбөргүйгээр орон нутгийн өмчлөлд шилжүүлж орон нутаг /АЗДТГ/-т хүлээлгэн өгнө. Мөн гэрээний 4.9-т Гэрээний 2.3-д заасны дагуу орон сууцыг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор орон нутагт хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж тус тус заасан. Хоёр. Аймгийн ******* дарга -тай ЗГ-01/24 дугаартай Орон сууцны 7 дугаар д орон сууцны барилга барих захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ-г 2024 оны 01 дүгээр сарын -ны өдөр байгуулсан. Энэхүү гэрээний 2.3-т ...Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.4- т заасны дагуу ******* ******* Баян-Өндөр сумын Зэст баг 1 дүгээр дугаар байрны тоот 1 өрөө орон сууцыг үнэ төлбөргүйгээр орон нутгийн өмчлөлд шилжүүлж орон нутаг /АЗДТГ/-т хүлээлгэн өгнө. Мөн гэрээний 4.9-т Гэрээний 2.3-д заасны дагуу орон сууцыг 2024 оны 0 сарын 30-ны өдрийн дотор орон нутагт хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж тус тус заасан. Дээр дурдсан 2 гэрээнд заасны дагуу орон нутагт орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч өнөөдрийн байдлаар хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцуудыг орон нутагт хүлээлгэн өгөөгүй, гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд гэрээний дагуу дараах орон сууцуудыг хүлээлгэн өгөхийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үүнд: ******* ******* Баян-Өндөр сумын баг байрны тоот 1 өрөө орон сууц, ******* ******* Баян-Өндөр сумын Зэст баг 1 дүгээр дугаар байрны тоот 1 өрөө орон сууцыг тус тус -аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас ******* ******* Баян-Өндөр сумын Зэст баг 1 дүгээр дугаар байрны тоот 1 өрөө орон сууцыг орон нутгийн өмчлөлд шилжүүлж авах тухай нэхэмжлэлээс татгалзаж, ******* ******* Баян-Өндөр сумын баг байрны тоот 1 өрөө орон сууцыг орон нутгийн өмчлөлд авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* Баян-Өндөр сумын баг байрны тоот 1 өрөө орон сууцыг орон нутгийн өмчлөлд 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор шилжүүлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* дарга хариуцагч -д холбогдуулан ******* ******* Зэст баг 1 дүгээр дугаар байрны тоот, баг дугаар байрны тоот орон сууцыг орон нутгийн өмчлөлд шилжүүлж авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч нэхэмжлэлийн шаардлагаас ******* ******* Баян-Өндөр сумын Зэст баг 1 дүгээр дугаар байрны тоот 1 өрөө орон сууцыг орон нутгийн өмчлөлд шилжүүлж авах тухай нэхэмжлэлээс татгалзаж, ******* ******* Баян-Өндөр сумын баг байрны тоот 1 өрөө орон сууцыг орон нутгийн өмчлөлд авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ******* Баян-Өндөр сумын баг байрны тоот 1 өрөө орон сууцыг орон нутгийн өмчлөлд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Тухайн нэхэмжлэл хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч -аас улсын тэмдэгтийн хураамж ,200 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй..
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй -д холбогдох Гэрээнд зааснаар ******* ******* Зэст баг 1 дүгээр дугаар байрны тоот, баг дугаар байрны тоот орон сууцыг орон нутгийн өмчлөлд шилжүүлж авах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ******* Баян-Өндөр сумын Зэст баг 1 дүгээр дугаар байрны тоот 1 өрөө орон сууцыг орон нутгийн өмчлөлд шилжүүлж авах тухай нэхэмжлэлээс татгалзаж, ******* ******* Баян-Өндөр сумын баг байрны тоот 1 өрөө орон сууцыг орон нутгийн өмчлөлд авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар тухайн нэхэмжлэл хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч -аас улсын тэмдэгтийн хураамж ,200 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ