| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 2336001640178 |
| Дугаар | 61 |
| Огноо | 2023-11-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 61
03 11 07 03/ДШМ/61
*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга А.Раднаабазар нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 03 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 03/ШЗ/47 шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******т холбогдох эрүүгийн 336001640178 тай хэргийг 03 оны 10 сарын 10-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн Авгас ургийн овогт Чулуунбаатарын Ганбаатар001 оны 08 сарын 30-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат ******* ******* дэвсгэрт байрлах "Ховд кар вош" авто угаалгын газарт ажилладаг, ам бүл тав, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* од оршин суудаг, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 019 оны 03 сарын 15-ны өдрийн 019/ШЦТ/50 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, мөн тус шүүхийн 019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 019/ШЦТ/174 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй 4 сарыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон, тус шүүхийн 01 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 01/ШЦТ/159 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар тэнссэн, регистрийн : лю0183018.
. Яллагдагч ******* нь 03 оны 04 дүгээр сарын 6-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 01 дүгээр (Алагтолгой) ******* ******* дэвсгэрт байрлах "Адгийн булаг” хүнсний дэлгүүрт хохирогч ын мартаж орхисон Хаан банкны картыг авч, бэлэн мөнгөний машинд уншуулж, бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн Прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.15 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн захирамжаар:
4.1 Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Берикболоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Авгас ургийн овогт Чулуунбаатарын Ганбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 336001640178 тай хэргийг Ховд аймгийн Прокурорын газарт буцааж,
4. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэг прокурорт очих хүртэл үргэлжлүүлж,
4.3 Хэргийн хамт ирсэн 1 (нэг) ширхэг сиди дискийг хэргийн хамт шилжүүлж, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,
4.4 Энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ажлын 5 (таван) өдөрт багтаан Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 Яллагдагч нь хохирогчийн картын нууц үгийг болон картыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас олж авсан боловч тухайн картыг ашиглан хохирогчийн данс дахь мөнгийг авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан" гэх шинжтэй гэж үзэх үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж хэргийг прокурорт буцаасан.
Шүүгч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт "Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ” гэж заасан ба хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхлэхээс өмнө цагийн өмнө утсаар мэдэгдсэн, шүүх хуралдааны товыг хүргүүлээгүй.
5.. Яллагдагч *******т хурлын товыг мэдэгдээгүй, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас ирц танилцуулахдаа “...*******ын утас нь холбогдох боломжгүй байна, хурлын товыг яллагдагчид мэдэгдээгүй..." гэж танилцуулсан ба шүүгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг яллагдагчийг оролцуулахгүйгээр явуулах боломжтой гэж үзсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт "Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох хүсэлт гаргасан тохиолдолд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулж болно. Хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч ирээгүй нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй" хамаарахгүй заалт гэсэн заалт яллагдагчид юм.
5.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 зүйлийн 1 дэх хэсэгт "яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар шүүх, прокурор, мөрдөгчөөс энэ хуульд заасны дагуу өгөхийг зөвшөөрсөн мэдээллийг авах эрхтэй", мөн хуулийн 7.7 зүйлийн 3 дахь хэсэгт "яллагдагч нь шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах эрхтэй", 7.7 зүйлийн 5 дахь хэсэгт "...прокурор, ...шүүгч, ...шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гарах" зэрэг яллагдагчийн зайлшгүй эдлэх эрхээр шүүх хангаагүй байна.
5.4. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр бүлэгт заасан шүүх хуралдааны ерөнхий нөхцөлийг баримтлах ба мөн хуулийн 34.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулна. Шүүгдэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно”, мөн хуулийн 7.8 зүйлийн 1 дэх хэсэгт "яллагдагч анхан шатны шүүх Хуралдаанд биечлэн оролцоно" гэж хуульчилсан нь Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг яллагдагч, шүүгдэгчийг оролцуулахгүйгээр явуулж болохгүй гэсэн утга санааг агуулж байна.
Эрүүгийн хуулийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөлд хорих ял оногдуулахаар заагаагүй ба хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргээр зүйлчлэхээр хэргийг буцааж байгаа тохиолдолд яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр биш учраас заавал яллагдагчийг оролцуулах шаардлагатай байдаг.
5.5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт "Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн Хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй"34.16 зүйлийн 5 дахь хэсэгт ....шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол ...шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна" заалтыг тус тус зөрчсөн байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 03 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 03/Ш3/47 тай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
. Ховд аймгийн Прокурорын газраас “яллагдагч *******ыг 03 оны 04 дүгээр сарын 6-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 01 дүгээр (Алагтолгой) ******* ******* дэвсгэрт байрлах “Адгийн булаг” хүнсний дэлгүүрт хохирогч ын мартаж орхисон Хаан банкны картыг авч, бэлэн мөнгөний машинд уншуулж, бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
3.Анхан шатны шүүх яллагдагч *******т холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
4. Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь яллагдагч *******ыг хохирогч ын Хаан банкны картыг ашиглан түүний данснаас 836’500 төгрөг гаргаж авсан үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.Тодруулбал яллагдагч нь хохирогч нь “Адгийн булаг” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлснийхээ дараа ХААН банкны виза картаа мартаад гараад явсны дараа түүний картыг шууд санаатай, шунахайн сэдлээр авч ашиглан идэвхтэй үйлдэл хийж хохирогчийн данснаас бэлэн мөнгө гаргаж авсан үйл баримт тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл гэмт этгээдийн хууль бус үйлдэлд өртөгдөж байгаа зүйл нь хохирогчийн ХААН банкны виза карт биш түүний дансанд хадгалагдаж байгаа мөнгө гэж ойлгохоор байна.
5.Анхан шатны шүүх яллагдагч нь хохирогчийн картын нууц үгийг болон картыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас олж авсан боловч тухайн картыг ашиглан хохирогчийн данс дахь мөнгийг авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар,хууль бусаар авсан” гэх шинжтэй үзэх үндэслэлтэй гэж дүгнэн яллагдагч *******т холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхөөр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.
Тодруулбал 03 оны 04 дүгээр сарын 6-ны орой хохирогч нь “Адгийн булаг” дэлгүүрийн пос машинд картаа уншуулж үйлчлүүлэхдээ дэлгүүрийн худалдагчид картны нууц аа чанга дуугаар хэлсэн ба тухайн дэлгүүрт картаа мартаад орхиод явахад нь яллагдагч ******* уг картыг нууцаар авсан бөгөөд улмаар хохирогчийн картыг ашиглан түүний данснаас 836500 төгрөг гаргаж авсан үйл баримт тогтоогдсон байна.Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
6.Прокурор анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “прокурорт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхлэхээс өмнө цагийн өмнө утсаар шүүх хуралдааны товыг хүргүүлсэн,шүүх хуралдаанд яллагдагчийг оролцулаагүй,Эрүүгийн хуулийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөлд хорих ял оногдуулахаар заагаагүй ба хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргээр зүйлчлэхээр хэргийг буцаасан тохиолдолд заавал яллагдагчийг оролцуулах шаардлагатай байдаг.” гэх агуулга бүхий эсэргүүцлийг давж заалдах шатны шүүхэд бичжээ.
7.Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгч оролцсан байх бөгөөд яллагдагч *******т урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдэх хуудсаар түүний гэрт нь хүргүүлсэн боловч гардаж аваагүй байна. Хуралдаан даргалагч шүүгч яллагдагчийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд ирээгүй байдлын талаар тодруулж асуусан байх бөгөөд энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.
Мөн шүүх хуралдаанд оролцсон прокурор урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч ирээгүй нь хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй гэж үзэж байна гэсэн санал гаргаснаар шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хийсэн байна.
Иймд шүүх хуралдааны тэмдэглэл үнэн зөв бичигдэх учир шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд яллагдагчийг оролцуулахгүйгээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулсныг буруутгах үндэслэлгүй байна. Шүүх прокурорт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхлэхээс өмнө цагийн өмнө утсаар шүүх хуралдааны товыг хүргүүлсэн байгааг цаашид анхаарах нь зүйтэй байна. Яллагдагч *******т холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд прокурор өөрөө оролцсон байх бөгөөд энэ үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн “шүүх хуралдаанаар хэргийн зүйлчлэлийг зөвтгөх буюу зүйлчлэлийг хүндрүүлэх боломжгүй гэх үндэслэлээр яллагдагч *******т холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т заалтад нийцсэн байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1. 1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 03 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 03/ШЗ/47 тай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА