Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 312/ШШ2025/00165

 

 

 

 

 

202 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 312/ШШ202/0016

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, А0301 зам, баруун туруун 6 тоотод байрлах ******* ******* ******* ******* ХХК /РД:*******, 99797898, 990409/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: аймаг, сум, баг, хороолол, байр тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох 636,90,888 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь аймгийн засаг даргын оны 0 сарын 2-ны өдрийн дугаар захирамжаар сумын 3 дугаар баг, Цаньн баазын зүүн талд 16 м.кв талбай-г эзэмшдэг бөгөөд 2023 оны 0 сарын 06-ны өдөр ULE1/23 дугаар Газар эзэкших эрх шилжүүлэх гэрээ-г Иргэн овогтой *******тай байгуулсан. Дээрх гэрээгээр эрх шилжүүлэгч ******* ******* ******* ******* ХХК нь өөрийн эзэмшлийн аймаг, сумын 3 дугаар баг, Цанын баазын зүүн талд 16 м.кв талбай-г 417, 409, 309 төгрөгөөг эзэмших эрхийг эрх хүлээн авагч Л.*******д шилжүүлэхээр тохиролцсон билээ. Ингээд эрх хүлээн авагч Л.******* нь гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 100, 000, 000 төгрөгийг төлж үлдэх төлбөрийг 2023 оны 12 сарын 31-ны дотор төлөхөө илэрхийлж гэрээний 3 дугаар зүйл 3.3 дахь хэсэгт төлбөр төлөх хуваарийг тогтоож өгсөн байдаг. Мөн гэрээний 3.2 дахь хэсэгт төлбөрийг бүрэн төлөгдөх хүртэл эрх хүлээн авагчийн нэр дээр бүртгэлтэй загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрх шилжүүлэн авагчийн нэр дээр шилжүүлэн барьцаалахаар харилцан тохиролцсон байдаг. Хэдийгээр загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй боловч дээр дурдсанчлан гэрээний 3.2 дахь хэсэгт баръцаа болгож хэмээн тохиролцсон тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйл 9.4.1, 9.4.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэлээр Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан болно. (нэхэмжлэлд барьцаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг хавсаргасан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг хариуиагч Л.******* нъ өөрөө эзэмшиж, ашигладаг тул бидэнд гэрчилгээний эх хувъ байхгүй учир хуулбар хувийг хавсаргав. эх хувийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явиад хариуиагчаас гаргуулах хүсэлтэй байгаа болно. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 0 сарын 06-ны өдөр ULE1/23 дугаар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний дугаар зүйл .2 дахь хэсэгт Талуудын алъ нэг тал нъ гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд (нийтээр амрах өдөр болон долоо хоногоор амрах өдрүүдийг оролцуулан) 0.1 хувийн алдангийг нөгөө талдаа төлнө гэж тохиролцсон. Г эвч хариуцагч нь гэрээнд заасан үүргээ хугацаандаа огт биелүүлээгүй тул 2024 оны 10 сарын 08-ны өдрийг хүртэл алдангийг гэрээний 3 дугаар зүйл 3.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх хугацааг тус бүрд нь тооцож үзэхэд нийт 177, 829, 839.2 төгрөгийн алданги үүсээд байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлд үүрэг зөрчснөөс үүсэх хариуцалгыг зохицуулж өгсөн бөгөөд 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардлыг хохиролд тооцохоор хуульчилж өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь энэхүү маргааныг шийдвэрлүүлэхээр Өмгөөллийн Юнайтед Партнерс Лоу Фирм ХХН-тэй 2024 оны 10 сарын 01 -ны өдр Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж тус гэрээний 2 дугаар зүйл 2.1 дэх хэсгийн А хэсэгт Гэрээ байгуулмагц урьдчилгаа 876 000 төгрөг, Б хэсэгт Тухайн хэрэг маргааны хувъд шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа 8 76 000 төгрөг, В хэсэгт Хэрэг маргааныг үйлчлүүлэгчид ашигтай шийдвэрлэгдсэн тохиолдолд хариуцагчаас амжилттай гаргуулан авсан нийт өр төлбөрийн үнийн дүнгийн 7 хувътай тэнцэх хэмжээнийурамшуулал өмгөөлөгчид олгоно. Ингэхдээ энэхүү зүйлийн А болон Б хэсэгт заасан олгосон төлбөрүүдийг хасаж тооцно гэж заасан мөнгөн төлбөрийг хариуцагчийн буруутай үйлдлээс үүдэн өмгөөлөгчид төлөх тул тухайн төлбөр нь хариуцагчаас үүссэн хохирол юм. Иймд хариуцагчаас хохиролд 17, 30, 000 төгрөг + 24, 136, 740 төгрөг нийт 41, 666, 740 төгрөгийг хохиролд гаргуулах хүсэлтэй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцагчаас 2023 оны 0 сарын 06- ны өдөр ИЬЕ1/23 дугаар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний үүрэгт 417, 409, 309 төгрөг, алдангид 177, 829, 839.2 төгрөг, хохиролд 41, 666, 740 төгрөг нийт 636 90 888 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Л.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 417.409.309 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тус төлбөрийг нэхэмжлэгчтэй хугацаа тохирон төлөх саналтай байна. Гэрээний алдангид 177,829,839 төгрөг, хохирол 41,666,740 төгрөг гаргуулах нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-нд өмгөөллийн хөлс төлбөрийг төлөхтэй холбоотой тусгайлан тохиролцоогүй тул хохирол 41,666,740 төгрөг гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 227-р зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохиролд өмгөөллийн хөлсийг оруулан тооцох хууль зүйн үндэслэлгүй байна. Нэгэнт үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч буй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэжээ

 

Зохигчдын хооронд байгуулсан 202 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: ...2.1 Хариуцагч Л.******* нь нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний үүрэгт 417,409,309 төгрөг, алдангид 177,829,839 төгрөг, хохиролд 41,666,740 төгрөг нийт 636,90,888 төгрөг хариуцагч Л.*******гаас гаргуулах нэхэмжпэлийн шаардлагаас хариуцагч Л.******* нь Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 417,409,309 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь төлөх, алдангид нэхэмжилсэн 177,829,839 төгрөгний 0 хувьтай тэнцэх хэмжээний алданги буюу 88,914,919 төгрөгийгтөлөхийгтус тус зөвшөөрч нийт 06,324,228 төгрөгийг 202 оны 01 сарын 26-ны өдөр төлж дуусгасан.

2.2 Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь нэхэмжпэлийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн 177,829,839 төгрөгний 0 хувьтай тэнцэх хэмжээний алданги буюу 88,914,919 төгрөг, хохиролд 41,666,740 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа тус тус татгалзаж байна.

2.3 ******* ******* ******* ******* ХХК хариуцагч Л.*******гийн өмчлөлийн улсын дугаартай маркын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг хариуцагч Л.*******гийн нэр дээр эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарсны дараа шилжүүлэн өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК Л.*******д холбогдуулан 636,90,888 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 636,90,888 төгрөгөөс 130,81,660 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа тус тус татгалзаж, хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 06,324,228 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч Л.*******гийн өмчлөлийн улсын дугаартай маркын автомашин, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хариуцагч Л.*******гийн нэр дээр эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарсны дараа шилжүүлэн өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,412,680 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.*******гаас 1,379,886 төгрөг, төрийн сангаас 1,379,886 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгохоор заав.

Зохигчид эвлэрсэн тул шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШЗ202/0176 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 636,90,888 төгрөгөөс 130,81,660 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа тус тус татгалзаж, хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 06,324,228 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч Л.*******гийн өмчлөлийн улсын дугаартай маркын автомашин, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хариуцагч Л.*******гийн нэр дээр эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарсны дараа шилжүүлэн өгөхөөр тохиролцож зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,412,680 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.*******гаас 1,379,886 төгрөг, төрийн сангаас 1,379,886 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШЗ202/0176 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН