| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01589/И |
| Дугаар | 312/ШШ2025/00329 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 312/ШШ2025/00329
| 2025 оны 02 сарын 24 өдөр | Дугаар 312/ШШ2025/00329 |
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 1-р хороо ******* *******ны төв байранд байрлах, ******* ******* ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Баян-овоот ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-д холбогдох
Зээлийн төлбөр 11,987,778.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/
Хариуцагч Ю.******* /цахим/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ю.******* нь ******* *******тай 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ЗГ5240001437 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан. Гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тул зээлдэгчээс 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 3,367,050.22 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 7,342,819.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,277,908.4 төгрөг, нийт 11,987,778.13 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...Нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс 4,949,318.17 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас татгалзаж, Ю.*******гаас зээлийн төлбөрт 7,380,459.96 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ю.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* *******-ийн нэхэмжилж байгаа 7,380,459.96 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээ болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Ю.*******д холбогдуулан зээлийн төлбөрт 11,987,778.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн төлбөр 11,987,778.13 төгрөгийн 4,949,318.17 төгрөгөөс татгалзаж, 7,380,459.96 төгрөг гаргуулах, хариуцагч Ю.******* 7,380,459.96 төгрөгийг хүлээн зөвшөөрч, ******* ******* *******-д төлөхөөр тохиролцож, зохигч эвлэрсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,754.45 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 133,037 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ю.*******д холбогдох 11,987,778.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигч 7,380,459.96 төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,754.45 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 133,037 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ