Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 312/ШШ2025/00333

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 312/ШШ2025/00333

Орхон аймаг

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Амарын гудамж *******лах, ******* ******* ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг Уртбулаг ******* ******* ******* ******* ******* тоотод оршин суух хаягтай, //,

 

Хариуцагч:Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг Уртбулаг ******* ******* ******* ******* ******* тоотод оршин суух хаягтай, // нарт холбогдох

 

18,737,814 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Хариуцагч О., Э.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О., Э. нар нь ******* *******тай 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 3007-2022/444 тоот Цалингийн зээлийн гэрээ, 3007-2022/444-1 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 50,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 35 сарын хугацаатайгаар хувийн хэрэгцээндээ зориулан авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй зөрчил үүсгэсээр байна. Тус ******* нь зөрчлийг арилгаж, харилцан тохиролцсон хуваарийн дагуу үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа мэдэгдэн нэмэлт хугацааг олгож байсан боловч тодорхой үр дүн гарсангүй. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч О., Э. нартай байгуулсан зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэгт нийт 18,737,814 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О., Э. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* *******-ийн нэхэмжилсэн зээлийн төлбөр 18,737,814 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч О., Э. нарт холбогдуулан зээлийн төлбөр 18,737,814 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч О., Э. нар төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,639.07 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О., Э. нараас улсын тэмдэгтийн хураамж 251,639.07 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн зээлийн төлбөр 18,737,814 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О., Э. нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,639.07 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О., Э. нараас улсын тэмдэгтийн хураамж 251,639.07 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайны дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ