| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/00009/И |
| Дугаар | 197/ШШ2025/00421 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 197/ШШ2025/00421
2025 01 22 197/ШШ2025/00421
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн
шүүхийн шүүгч Э.Цолмон, даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх
хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...../-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .....-т холбогдох,
Гэм хорын хохиролд 876,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан
хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Б.*******, шүүх
хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2024 оны 09 дүгээр сарын
02-ний өглөө 21 дүгээр хороолол, Чингис соосэ сургуулийн автобусны буудал дээр
суррон унасан хүүхдэд мөргүүлсэн. 102, 103 дуудаж хүүхдийн ээж болох хариуцагч
Б.*******тэй гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн. Миний хөлийн шагайн гаднах
хавчаар яс доогуураа хугарсан тул гипсдүүлж, 30 хоног хөдөлгөөн хорьсон. Миний
бие болон сэтгэл санаанд өнгөрсөн хугацаанд их хохирол учирсан, 3 хүүхдээ
хичээлд нь таксигаар хүргэж, хөл улам хавдаж хэцүү цаг үе туулсан. Одоо гипсээ
авхуулсан ч урьдын хэвийн байдал, ажил, амьдралдаа орж чадахгүй байгаа. Иймд
эм, тариа болон таксигаар хүүхдүүдээ зөөсөн төлбөр, сэтгэл санааны хохирол
зэрэгт нийт 876,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийт төлбөрийг
зөвшөөрөхгүй. Учир нь хэрэг гарах үед бичиж өгсөн эм болох 201,100 төгрөг, хос
таягийн 60,000 төгрөг, 100,000 төгрөг зэргийг төлсөн. Хэргийг прокурорын газраас
хэрэгсэхгүй болгосон тул шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдааны явцад зохигч эвлэрсэн бөгөөд, талуудын байгуулсан
эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан
ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,
123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар
зүйлийн 106.5-д зааснаар Б.*******т холбогдох 876,000 төгрөг гаргуулах
тухай Э.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн
шаардлагын 376,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 500,000 төгрөгийг хариуцагч
хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 250,000 төгрөг, 2025 оны
02 дугаар сарын 10-ний өдөр 250,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж
барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох
хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар
зүйлийн 106.6-д зааснаар, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар
зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 95,774
төгрөгөөс илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос , хариуцагч
Б.*******ээс 15.650 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.*******д
олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар
биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг
мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4 дэх хэсэг зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан
шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин
нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН