Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2025/0057

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг, нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарыг оролцуулан "" ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс бусдын эзэмшил газартай давхцалгүй болон зөрчилгүй байдлаар буюу *******ын эзэмшиж буй газартай давхацсан хэсгийг, мөн цахилгааны *******-ийн газар, түүний хамгаалалтын бүсийг тус тус хассан хэмжээгээр маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар дэмжиж, Нийслэлийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар захирамжаар ******* дүүргийн *******нд байрлах 2090 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийг ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах хүсэлтэй байна" гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Нийслэлийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ******* захирамжаар нэхэмжлэгч “” ХК-д газар эзэмших эрх олгосон" гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Тайлбар байхгүй." гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “” ХК нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “” ХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авч, татгалзаж шийдвэрлэсэн үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 3/130018 дугаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан хүсэлтдээ: “...Тус газар эзэмших эрхийн гэрчилгээтэй хугацааг сунгуулахаар 2022 онд гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын шийдвэрийг эс зөвшөөрч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрдүүлсэн материалтай танилцаад банкны зүгээс эвлэрэх саналыг гаргасан. Тодруулбал: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангах зорилгоор *******-ын эзэмшиж буй газартай давхацсан хэсгийг, мөн цахилгааны *******-ийн газар, түүний хамгаалалтын бүсийг тус тус хассан хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах” агуулга бүхий хүсэлтийг гаргахад[1] Нийслэлийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” ******* дугаар захирамжаар ******* дүүргийн *******нд байрлах 2090 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийг “” ХК-д олгохоор шийдвэрлэсэн[2] байна.

Улмаар 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах тухайгаа бичгээр илэрхийлсэн[3] бөгөөд “” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болох Т.*******, П.******* нарт нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзах эрхийг олгосон болох нь шүүхэд 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн итгэмжлэл[4]-ээр тогтоож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “...нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно...”, 66.2 дахь хэсэгт “...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан "" ХК нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан "Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авч, татгалзаж шийдвэрлэсэн үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох" тухай шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Золжаргалд даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй, шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Л.БАТБААТАР

 

 

[1] 3 хавтаст хэргийн 62-63 хуудас

[2] 3 хавтаст хэргийн 90-92 хуудас

[3] 3 хавтаст хэргийн 89 хуудас

[4] 3 хавтаст хэргийн 13 хуудас