| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 101/2024/09558/И |
| Дугаар | 197/ШШ2025/00621 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 197/ШШ2025/00621
2025 02 03 197/ШШ2025/00621
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ....-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .....-д холбогдох,
4,089,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 191/ШЗ2025/01266 дугаар захирамжаар шилжүүлснийг, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 197/ЗТ2025/00005 дугаар зөвлөгөөний тогтоолын дагуу хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Буянхишиг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.
1.Нэхэмжлэгч 2018 оны 10 дугаар сарын 03-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ний өдрийг хүртэлх 2 сарын түрээсийн төлбөр 2,726,400 төгрөг, төлбөрөө хугацаандаа төлөөгүй алданги 1,363,200 төгрөг, нийт 4,089,600 төгрөг гаргуулахаар шаардсан. Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын алдангийн хэсэг болох 1,363,200 төгрөгөөс татгалзаж, 2,726,400 төгрөг гаргуулахаар шаардлагаа багасгасан.
Хариуцагч түрээсийн хугацааны төлбөрийг нэхэмжлэгч талд бэлэн мөнгөөр төлсөн, түрээсийн зүйлийг суллаж өгсөн өдрөөс хойших төлбөрийг төлөх үндэслэлгүй, мөн гэрээнийн үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй хэмээн маргасан.
2.Зохигч 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан “Ажлын байрны түрээсийн гэрээ”-р Сүхбаатар дүүрэгт байрлах “........... tower” төвийн 3 давхар ...... тоот 22,44+23=45,44 м.кв талбайг 1 жилийн хугацаатай, нэг сарын нийт түрээсийн үнэ 1,363,200 төгрөг байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан, түрээсийн гэрээний хугацаа дууссан боловч хэн аль нь гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах санал гаргаагүй, талууд сайн дурын үндсэн дээр дээрх гэрээг хугацаагүйгээр үргэлжлүүлсэн бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүсжээ.
Хэрэгт гэрчээр асуугдсан П.******* нь хариуцагч Л.*******тай дээрх өрөөнүүдийг хамтарч түрээслэж байсан талаар мэдүүлсэн хэдий ч хэрэгт авагдсан түрээсийн гэрээний түрээслэгч тал нь Л.******* байх тул түүнийг хариуцагчаар тодорхойлсон нь үндэслэлтэй байна.
3.Хариуцагч “...хамтран түрээслэгч П.******* 2018 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр нэхэмжлэгчид бичгээр хүсэлт гаргаснаас 7 хоногийн дараа ******* ******* ХХК-ийн захирал н.******* түрээсийн өрөөнөөс хөөж гаргасан” хэмээн хуралдааны явцад тайлбараа гаргаж, түрээсийн өрөөнүүдийг 2017 оны 04 дүгээр сарын 03-ний 2018 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр хүртэлх хугацаанд эзэмшиж байсан нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба дээрх үйл явдал, хугацааны талаар талууд маргаагүй, харилцан хүлээн зөвшөөрсөн болно.
Хариуцагч талаас 2018 оны 09 дүгээр сарын түрээсийн төлбөрт 1,363,200 төгрөг, 10 дугаар сарын түрээсийн төлбөрт 618,600 төгрөгийг тус тус бэлнээр “******* *******” ХХК-ийн нягтлан бодогч Л.*******д өгсөн, яг хэзээ өгсөн гэдгээ санахгүй байна гэх тайлбар шүүхэд гаргасан.
Хэрэгт гэрчээр оролцсон Л.******* “хариуцагчаас бэлэн мөнгө авсан эсэхийг санахгүй байна, бэлнээр мөнгө тушаасан бол баримт өгөх ёстой, хариуцагчаас түрээсийн төлбөрийг очиж шаардаж байсныг санаж байна, учир нь маш их хүн цуглуулдаг хүмүүс байсан” хэмээн мэдүүлсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзлынхаа үндэслэлийг нотлох баримтыг хариуцагч нь гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл хариуцагч дээрх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул баримтаар нотлогдохгүй байна.
4.Мөн түрээсийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбар гаргасан.
Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 30к1-3 /7593 дугаартай албан бичгээс үзэхэд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн 02476 дугаартай шүүхийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилж, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгчид хаягийг олж тогтоон, тус албан бичгийг хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дээрх хугацаанд тасалдсан тул хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж байна.
5.Нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны явцад “хариуцагч түрээсийн өрөөнүүдэд эд зүйлээ цоожтой байлгасан учир бид өрөөгөө ашиглах боломжгүй байсан тул хариуцагчийг тэрхүү хугацаанд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа” гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч түүнийг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн тайлбар гэж үзнэ.
Хариуцагчийн зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийг хүртэлх хугацааны сүүлийн 10,11 сард үйл ажиллагаа явуулаагүй, цоожтой байлгасан гэж тайлбарлах боловч энэ нь түрээсийн төлбөрөөс түүнийг чөлөөлөх үндэслэл болохгүй.
6.Иймд 2018 оны 10 дугаар сарын 03-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийг хүртэлх 1 сар, 10 хонгийн хугацааны түрээсийн төлбөр /1 сарын 1,363,200:30 хоног=1 өдрийн 45,440 төгрөг/ болох 1,817,600 төгрөгөөс 2018 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр нэхэмжлэгчид дансаар шилжүүлсэн 455,000 төгрөгийг хасаж тооцон 1,362,600 төгрөгийг хариуцагч Т.*******гаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
7.Харин түрээсийн зүйлийг буюу 302, 304 тоот өрөөг нэхэмжлэгчийн шаардлагаар суллаж өгсөн 2018 оны 11 дүгээр сарын 13-ний өдрөөс хойших хугацаанд талуудын хооронд үүрэг үүсэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх /2018.11.06 өдөр төлсөн 455,000+45,440*20 хоног/ 1,363,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8.Шүүхийн зардал: Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.*******гаас 1,362,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,363,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,390 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 36,752 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН