Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 197/ШШ2025/00622

 

 

 

 

 

 

 

 

 

  2025          02           03                                    197/ШШ2025/00622

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .....-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ......-т холбогдох,

 

Хохирол 3,140,990 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 191/ШЗ2025/01199 дүгээр захирамжаар шилжүүлснийг, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 197/ЗТ2025/00005 дугаар зөвлөгөөний тогтоолын дагуу хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Буянхишиг нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

1.Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан гэм хорын хохиролд 3,140,990 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргасан.

2. ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч Л.*******гийн өмчлөлийнх болох нь хэрэгт авагдсан авто тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Уг тээврийн хэрэгсэлд 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан “Ашид билгүүн” ХХК-с хийсэн, шууд бус зардлын дүн үнэлгээгээр 2,962,990 төгрөг гарсан ба мөн өдөр үнэлгээний төлбөрт 174,000 төгрөгийг О.******* гэх хүнээс “Ашид билгүүн” ХХК-д тушаасан зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д зааснаар эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана гэснийг үндэслэн нэхэмжлэгч талаас дээрх хохирлыг 2023 оны 09 дүгээр сарын 05-ний өдөр хариуцагчийн насанд хүрээгүй хүүхэд болох Б.******* учруулсан хэмээн түүний хууль ёсны төлөөлөгч болох эх Б.*******ийг хариуцагчаар тодорхойлсон байна.

Б.******* нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, хариуцагч Б.*******ийн хүү болох нь ******* дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа болон хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй.

Шүүхээс нэхэмжлэгч талаас хэрэгт авагдсан видео бичлэгт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг хангаж, 442473106 бичлэгт хийсэн үзлэгээр хариуцагч Б.*******ийн насанд хүрээгүй хүүхэд болох Б.******* нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж, салхины шил хагалан хохирол учруулсан гэдэг нь тогтоогдохгүй байна.

Учир нь хүүхэд чулуу шидэж байгаа, нэхэмжлэгчийн машины салхины шил хагарч байгаа гэх үйлдэл нь дээрх бичлэгээс тодорхой харагдахгүй, эргэлзээтэй байна.

2024 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 1767 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолд “..тээврийн хэрэгслийн урд салхины шилийг насанд хүрээгүй буюу 4 настай Б.******* нь юм шидэж хагалсан үйл баримт тогтоогдож байх боловч...” гэж дурдсан нь уг иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт болохгүй.

Мөн хариуцагч талаас “...нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн салхины шил хэзээ цуурсан, хуучин эсвэл шинээр бий болсон гэмтэл гэдэг нь тодорхойгүй гэх тайлбар үндэслэлтэй.

Хэрэгт авагдсан “Ашид билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайланд гэмтэл хэзээ үүссэн талаар тусгаагүй байна.

4.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл нотлох баримтаар бүрэн тогтоогдохгүй байх тул Л.*******гийн гэм хорын хохиролд 3,140,990 төгрөг гаргуулах тухай Б.*******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

5.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Б.*******ээс 3,140,990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,206 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

                                                                                                                   

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЦОЛМОН