Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 197/ШШ2025/00717

 

2025 02 05 197/ШШ2025/00717

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны
тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: .....-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........-д
холбогдох,
740,606 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянгол, Хан-Уул,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025
оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 192/ШЗ2025/00147 дугаар захирамжаар
шилжүүлснийг, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн
197/ЗТ2025/00005/А дугаар зөвлөгөөний тогтоолоор хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...хариуцагч А.*******гээс тус академид 2016-2019 онд суралцсан сургалтын
төлбөрийн үлдэгдэлд 740,606 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийг хүлээн
авсан, шаардлагыг хүлээн зөвшөөрч төлбөрийг төлж барагдуулна гэдгээ амлаж
байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн
шаардлага 740,606 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчид төлж
барагдуулахаар тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар
хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1, 75 8 дугаар зүйлийн 75 8 .1-д зааснаар *******
нэхэмжлэлтэй, А.*******д холбогдох 740,606 төгрөг гаргуулах тухай иргэний
хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг
баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7
дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч А.*******гээс 11,162 төгрөгийг
гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол
шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг тайлбарласугай. 

ШҮҮГЧ    Э.ЦОЛМОН