Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 63

 

 

2023       11         07                                        2023/ДШМ/63

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Алтанцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа, нарийн бичгийн дарга С.Аззаяа нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/183 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нарын давж заалдах гомдлыг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2209000002354 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Мон******* Улсын иргэн, Арлынхан овогт *******гийн Жаргалмаа, Ховд аймгийн ******* суманд 1982 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл - 6, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* ******* суух, Ховд аймгийн ******* ******* Ерөнхий боловсролын сургуульд ийн ажилтай, сарын өрхийн орлого 1300000 төгрөг, регистрийн дугаар *******

 

2. Шүүгдэгч *******гийн Жаргалмаа нь Орхон Их сургуульд элсэн суралцаж байгаад 4 дүгээр курст сургалтын төлбөртэйгөөр холбоотойгоор тус сургуулийг төгсөөгүй байж D200401537 дугаартай тусгай зөвшөөрөл эрх олгосон боловсролын үнэмлэх "Боловсролын Бакалавр" зэргийн бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2005 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн ******* 11 жил ийн сургуульд аар ажилд орохдоо ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Ховд аймгийн Прокурорын газраас *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

4.1 Шүүгдэгч Аралынхан овогт *******гийн Жаргалмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 500000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаагаар төлүүлж,

4.4 Эрүүгийн 2209000002353 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан D 200401537 дугаартай дипломыг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хохиролд нэхэмжилсэн 119464348 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

4.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 104830147/ нэг зуун дөрвөн сая найман зуун гучин мянга нэг зуун дөчин долоон/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж,

4.6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэснийг шүүгдэгч *******д тайлбарлаж, түүний торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

4.7 Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж,

4.8 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар дүгнэлт хийхдээ *******г 2005 оны 09 дүгээр сараас 01-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарыг дуустал Ховд аймгийн ******* ******* 11 жилийн сургуульд аар ажиллахдаа хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглан гэмт санаагаа хэрэгжүүлсээр байсан тул түүний хууль бус үйлдлийн улмаас олсон ашгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзнэ хэмээн дүгнэж 1048304147 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Гэтэл шүүгдэгч Б.Жаргалмаагийн хувьд 2005 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс хойш 2022 оны 11 дүгээр сарыг дуустал хүртэл хугацаанд нийт 4 удаа төрж жирэмсний амралт авсан байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогддог.

Гэтэл анхан шатны шүүхээс дүгнэлт хийхдээ буюу тооцооллыг гаргахдаа Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас гаргаж өгсөн тооцлолоор дүгнэлт хийсэн байна.

 Уг тооцоололд *******гийн удаа дараа төрж, жирэмсний амралт авсан хугацааны цалин хөлс буюу дикритны, мөнгийг оруулан тооцсон байдаг. Жирэмсний буюу Дикритны мөнгө нь тухайн сургуулийн санхүүгээс бус Нийгмийн даатгалын сангаас олгогддог мөнгөн тэтгэмж юм. Тэгтэл анхан шатны шүүхээс оруулан тооцсон нь шүүгдэгч *******гийн эрх ашиг хохироосон эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн тооцооллыг гаргахдаа эдийн засгийн шинжээч томилохгүй шууд Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас гаргаж өгсөн тооцлолоор дүгнэлт хийсэн байна.

5.2 Шүүгдэгч *******гийн хувьд уг дипломыг хуурамч гэдгийг мэдээгүй бөгөөд Орхон Их сургуульд 4 жил суралцсан, төгсөлтийн буюу хонхны баяртаа өөрийн биеэр оролцсон, хавтаст хэрэгт авагдсан журнал дүн, төлбөр төлсөн зэрэг баримтуудаар тогтоогддог, дипломоо сургуулийн захиргааны өөрийн биеэр сургалтын албаны дарга болох н.Туготовагаас гардаж авсан байдаг. Анхан шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийхдээ уг гэмт хэргийн хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэж дүгнэлт хийсэн байдаг. Шүүгдэгч *******гийн хувьд уг дипломыг хуурамч гэдгийг мэдээгүй гэдгийг мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд шүүхийн шатанд хүртэл мэдүүлсээр байтал мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ байдлыг бүрэн тогтоогоогүй байж гэм буруутайд тооцсон байна. Дээрхи гэмт хэргийн үндсэн шинж болох хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэх үндэслэлийг бүрэн тогтоогоогүй байж гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 39.7.1.2-д заасан "Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн 39.7.1.3-д заасан "Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн" гэх хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ нь анхан шатны шүүхээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь хууль зүйн ноцтой алдаа байна.

Шинжээчийн дүгнэлтээр "диплом гэх зүйлийн цаас нь үнэт цаас биш байна" гэж дүгнэлт гарсан бөгөөд уг диплом дээрхи тамга гарын үсэг нь Орхон Их сургуулийн тамга тэмдэг мөн болох, гарын үсэг нь мөн болохыг бүрэн тогтоогоогүй байж хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэж үзэж дүгнэлт хийсэн нь мөн л Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7.1.3-д заасан "Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн" гэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна.

5.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан хохирлын зарим нотлох баримтыг нотлох баримтыг үнэлэх шалгуур журмын дагуу хянан үзэж үнэлээгүй байна. Энэ нь шүүгдэгч этгээдийн эрх ашгийг хохироосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй. Шүүгдэгч ******* нь тус дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан үйл баримт хэрэгт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Орхон их сургуульд элсэн суралцаж байгаад 3 дугаар дамжаанаас эхлэн чөлөө авч улмаар тус сургуулийг төгсөөгүй гэдгийг өөрөө мэддэг. Гэрч нарын мэдүүлгээр энэ нь мөн тогтоогддог. Нийгмийн даатгалын сангаас гаргаж өгсөн жагсаалтаар түүний цалин хөлсийг тооцсон. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч  ******* болон түүний өмгөөлөгч    Б.Мөнхзаяа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудад дурдсан  үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж үзлээ.

2.Анхан шатны шүүх шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг гаргуулж шийдвэрлэхдээ тооцооллын болон хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

3. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт  авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг  эцэслэн шийдвэрлэсэн  нь үндэслэлтэй  болсон байна.

4.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах бэхжүүлэх үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

5. Прокуророос шүүгдэгч  *******г Орхон  Их сургуулийг  төгсөөгүй байж D200401537 дугаартай тусгай зөвшөөрөл , эрх олгосон боловсролын үнэмлэх “Боловсролын Бакалавр” зэргийн бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2005 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн ******* ******* 11 жилийн сургуульд аар ажилд орохдоо ашигласан гэмт хэрэг үйлдсэнд  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

6. Анхан шатны шүүх шүүгдэгч  *******д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэрэгт авгдсан нотлох баримтуудаар түүний үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнээд  шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна. 

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч  ******* болон түүний өмгөөлөгч    Б.Мөнхзаяа нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “...*******гийн 4 удаа жирэмсний амралт авсан хугацааны мөнгийг оруулан тооцсон, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэгт авагдсан хохиролын зарим нотлох баримтыг үнэлээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

8.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлж дүгнэн  шүүгдэгч *******гийн үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон гэж  дүгнэн түүнд  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй  болсон байна.

 9.Шүүгдэгч *******г Орхон Их сургуульд суралцаж төгсөөгүй байж D200401537 дугаартай тусгай зөвшөөрөл, эрх олгосон боловсролын үнэмлэх “Боловсролын Бакалавр” зэргийн бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2005 оны 09 дүгээр сарын 01- ний өдрөөс Ховд аймгийн ******* ******* 11 жилийн сургуульд ийн ажилд орохдоо ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь Боловсрол, шинжлэх ухааны яам, хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын “ Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн  , удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийсэн танилцуулгын “...хавсралтын 459- ЕБС- Ховд   Ховд ******* сум ЕБС, ******* ******* Жаргалмаа, Орхон их сургууль гадаад хэл, , баклавар,2004, D200401537, Орхон их сургууль -орчуулагч, Нямжавын Ууганцэцэг, ДЛ82062308, D200401537 дугаар давхардсан… гэх баримт (1хх-11-35х),

Мон******* улс, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Орхон Их Сургууль, бакалаврын диплом, дугаар 0200401537 , Мон******* улсын иргэн, Арал овогтой *******гийн Жаргалмаа нь 2000 оноос 2004 онд тус сургуулийн Гадаад салбарт - орчуулагч мэргэжлээр суралцаж төгссөн тул төгсөлтийн шалгалтын комиссын 2004 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр “Бакалавр” - ын зэрэг олгов ... гэх дипломын хуулбар, хавсралт ( 1хх- 70-71х),

Ховд аймгийн ******* ******* 11 жилийн сургуулийн 2005 оны 09 дүгээр сарын 01- ний өдрийн 25 дугаартай .... түр ажиллуулах тухай ... тушаалаар тус сургуулийн гадаад Б.Вансарнай жирэмсний амралттай тул *******г 2022.09.01-нээс эхлэн түр ажиллуулсугай.... гэх тушаал, ( 1хх- 73х)

Хэрэгт эд мөрийн баримтаар *******гийн Орхон Их сургууль, Англи D200401537 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн цэнхэр өнгийн 1 хавтастай, 2 хуудас бүхий бичмэл баримтыг эд мөрийн баримтаар тооцосон мөрдөгчийн тогтоол, ( 1хх 99х)

Орхон их сургуулийн мэдээлэл хүргүүлэх тухай 2023 оны 10 дугаар сарын 31- ний өдрийн 225 дугаартай албан бичиг, Орхон их сургуулийн ректорын 2004 оны 06 дугаар сарын 11- ний өдрийн 46 дугаартай тушаал, түүний хавсралт, ( 1хх- 75 -76х)

Орхон Их сургуулийн ректорын 2000 оны 09 дүгээр сарын 28- ны өдрийн 50 дугаартай “ Оюутан элсүүлэн авч суралцуулах тухай” тушаал түүний  хавсралт, (хх- 109-122х)

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч байгууллагын төлөөлөгч Н.Цэнджавын өгсөн мэдүүлэг, ******* нь 2005 оны 09 дүгээр сарын 01- ний өдрөөс 2022 оны 11 сарыг дуустал нийт авсан цалин 104830147 төгрөг... гэх хохирлын тооцооны баримт, (1хх-143-157х)

Эд зүйл баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл (хх-164-166х)

Ховд аймгийн ******* ******* Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ч.Энхтөрийн ... *******гийн Жаргалмаа нь тус сургуульд 2005 оны 09 дүгээр сарын 01- ний өдрөөс эхлэн одоог хүртэл гадаад аар ажиллаж байгаа нь үнэн болохыг тодорхойлов... гэх тодорхойлолт, ( 1хх-180х)

Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтэсийн 2023 оны 05 дугаар сарын 17- ны өдрийн 62 дугаартай ... Шинжилгээнд ирүүлсэн дугаар № Э200401537 сери дугаар бүхий ******* овогтой Жаргалмаа эзэмшигчтэй Орхон Их сургуулийн Бакалаврын диплом гэх зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж буй дугаар №0200401537 сери дугаар бүхий ******* овогтой Жаргалмаа эзэмшигчтэй Орхон Их сургуулийн Бакалаврын диплом гэх зүйлийн цаас нь үнэт цаас биш байна... гэх дүгнэлт, ( 2хх-1-3х)

Гэрч Ч.Энх-Амгалан, Я.Номинцэцэг, А.Танан- Эрдэнэ, Б.Доржхуяаг, Н.Батбилэг, Д.Анхзаяа, Р.Тэргүүнцэцэг, Н.Ууганцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

10.Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******д холбогдох хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байх бөгөөд  энэ талаар анхан шатны шүүх  хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

11.Анхан шатны шүүх хэрэгт  нотлох баримтуудаар   тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял онодуулсан нь шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон байна.

12.Шүүх шүүгдэгч *******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг  буруу тайлбарлаж хэрэглэсэн болон гэмт хэргийн улмаас учирсан хохиролын тооцооны алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдэрлэх боломжтой байна.

12.1.Шүүгдэгч  ******* нь  D200401537 дугаартай “боловсролын бакалврын зэргийн дипломыг хуурамч  болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл нь 2005 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* ******* 11 жилийн дунд сургуульд ийн ажилд томилогдон   орсон өдрөөс эхэлсэн байна.

12.2.Улмаар энэ үйлдэл нь түүнийг яллагдагчаар  татах хүртэл үргэлжилсэн байх тул түүнд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан (1хх82-85х)  буюу  тухайн гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоосон өдрийг гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.

13. Шүүх шүүгдэгч *******г “боловсролын бакалвр” зэргийн  дипломыг  хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэж дүгнээд   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт заасныг баримтлан түүний  2005 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр  хүртэл авсан цалин хөлс  104.830.147 (зуун дөрвөн сая найман зуун  гучин  мянга нэг зуун дөчин долоо) төгрөгийг  албадан гаргуулж улсын төсөвд шилжүүлж  шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

Тухайлбал шүүгдэгч *******гийн  хуурамч диплом ашиглаж төрөөс авч байсан “цалин хөлсийг” гэмт хэргийн улмаас төрд учирсан “гэм хорын хохирол” гэж үзэх тул түүний авч байсан цалин хөлсийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 зааснаар шүүгдэгчээс гаргуулан Улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч *******гийн  хуурамч диплом ашиглаж төрөөс авч байсан цалин хөлсийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар түүний хувьд ноогдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалт хууль зүйн үндэслэл бүхий болоогүй байх тул анхан шатны шүүхийн хууль хэрэглээний болон тооцооллын алдааг засаж зөвтгөж  тул энэ үндэслээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэдийгээр мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч ******* нь хуурамч диплом ашиглаж төрөөс цалин хөлс авч байсан үйл баримт  тогтоогдсон боловч тэрээр ажиллаж байсан байгууллагадаа хөдөлмөрлөж байсан тул түүний нийт авсан цалин хөлснөөс тухайн онуудад мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож өөрт нь үлдээж, илүү гарсан цалин хөлсийг гэмт хэргийн улмаас төрд учирсан гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлтэй байна.

14. Шүүгдэгч ******* нь  2005 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр  хүртэл Ховд аймгийн  ******* ******* ерөнхий боловсролын 11 жилийн сургуульд аар томилогдон  ажиллахдаа  131.197.351 ( нэг зуун гучин нэгэн сая  нэг зуун ерэн долоон мянга  гурван зуун тавин нэг)  төгрөгийн цалин хөлс  авсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан  Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.  Харин ******* нь дээрх ажиллаж байсан хугацаандаа 4 удаа жирэмсний амралт авч байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул энэ талаар бичсэн гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн  Прокуророос *******г гэмт хэргийн улмаас 131.197.351 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Харин анхан шатны шүүх  гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь 104.830.147 төгрөгийн хууль бус орлого олсон болох нь  хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж дүгнэн түүнээс 104.830.147 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болоогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Тодруулбал прокурор 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр  хүртэл ажиллаж байсан хугацаанд *******д ажил олгогчоос олгох нийт цалин буюу 131.197.351 төгрөгийг гэмт хэргээс учирсан хохирол гэж  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна. Гэтэл шүүх *******д ажил олгогчоос олгох нийт цалин 131.197.351 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, эрүүл мэндийн даатгал зэрэг суутгалуудыг хасаж түүнд гарт нь олгох цалин 104.830.147 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх үндэслэлээ тайлбарлаагүй байна.

15.Иймд шүүгдэгч *******гийн 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл Ховд аймгийн  ******* ******* ерөнхий боловсролын 11 жилийн сургуульд аар ажилласан хугацаанд түүнд олгосон  цалин хөлсийг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ  (2005.07.01-2006.01.31 хүртэл 42500), (2006.02.01-2006.12.31 хүртэл 53000), (2007 01.01.-2007.09.30 хүртэл 69000), (2007.10.01-2007.12.31 хүртэл 90000), (2008.01.01-2011.04.04 хүртэл 108000),  (2011.04.05-2013.08.31 хүртэл 140000), (2013.09.01-2016.12.31 хүртэл 192000), (2017.01.01-2018.12.31 хүртэл 240.000), (2019.01.01-2019.12.31 хүртэл 320.000), (2020.01.01-2022.12.31 хүртэл  420000) төгрөгөөр  нэг бүрчлэн тооцож үзэхдэд 39.451700 төгрөгийн цалин хөлс авсан  байх тул уг цалин хөлсийг шүүгдэгчид үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан  шүүгдэгч *******гаас цалингийн зөрүү (131.197.351-39.451700)= 91.745.651 төгрөгийг  (ерэн нэг сая долоон зуун дөчин таван мянга зургаан тавин нэгэн) гаргуулж  улсын төсөвт шилжүүлж гэмт хэргийн улмаас төрд учирсан гэм хорын хохирлын тооцоо болон хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэв.

16. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль хэрэглээний алдааг засаж, хохирлын хэмжээнд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан  гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/183 дугаар шийтгэх тогтоолыг ТОГТООХ хэсгийн 5 дахь заалтыг ”Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******гаас цалингийн зөрүү 91.745.651 (ерэн нэг сая долоон зуун дөчин таван мянга зургаан тавин нэгэн) төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэж бүхэлд нь өөрчлөн найруулж, шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойл*******т, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Мон******* Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

           

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          М.НЯМБАЯР  

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            С.ӨМИРБЕК

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Н.ТУЯА