Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 197/ШШ2025/00742

 

2025 02 05 197/ШШ2025/00742

Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны
тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: ......н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......... холбогдох,
10,779,881 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* ХХК нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч үүрэн
холбооны үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2021 оны 02-р сарын 09-
ний өдөр 43020933 тоот гэрээ байгуулж үүрэн холбооны 14 ш дугаар, 2021 оны 02-
р сарын 23-ны өдөр 14 ш дугаар, 2021 оны 05-р сарын 31-ний өдөр 26 дугаарыг
хосолсон төлбөрт болон дараа төлбөрт багцын үйлчилгээгээр ашиглаж эхэлсэн.
Мөн гар утас зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах,
үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 2022 оны 01-р сарын 11 ны
өдөр 5,159,000 1 рhone 13Рго mах 256СВ, 2022 оны 02-р сарын 10-ны өдөр
5,119,000 төгрөгийн үнэтэй 1 рhone 14Рго 1280В, 2023 оны 04-р сарын 07-ны өдөр
5,619,000 төгрөгийн үнэтэй 1 рhone 14Рго 1280В гар утас 2ш, samsung 1ш, 2023
оны 04-р сарын 25-ны өдөр 1,119,000 төгрөгийн үнэтэй 1 рhone чихэвч, 2023 оны
05-р сарын 17-ны өдөр 5,619,000 төгрөгийн үнэтэй 1 рhone 14РгоМах 1280В гар
утасны тохирсон хэмжээгээр урьдчилгааг төлж үлдэх төлбөрийг 12-24 сар хуваан
төлөхөөр зээлээр авсан. ******* ХХК нь хууль болон гэрээнд заасан үүргээ
үл биелүүлэн нийт 47 дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр авсан гар
утаснуудын 2023 оны 11, 12-р сар, 2024 оны 01-р сарын төлбөрийг бүрэн төлөөгүй
учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөр 10,779,881 төгрөг
төлөхийг сануулсан боловч төлбөрөө төлөөгүй байна. Иймд ******* ХХК-с 47
дугаарын үйлчилгээний төлбөр 1,204,366 төгрөг, зээлээр авсан гар утаснуудын
үлдэгдэл төлбөр 9,150,059 төгрөг, гар утас төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй
нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай
гэрээний торгууль 425,456 төгрөг нийт 10,779,881 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл
гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн
шаардлага 10,779,881 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар
сарын 25-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүр
1,347,500 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан
тохиролцож эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч
этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн
эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1, 75 8 дугаар зүйлийн 75 8 .1-д зааснаар “*******” ХХК-ийн
нэхэмжлэлтэй, “******* хүннү” ХХК-д холбогдох 10,779,881 төгрөг гаргуулах тухай
иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн
зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 25-
ны өдөр хүртэл сар бүр 1,347,500 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар
харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг
хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7
дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан
төлсөн 187,430 төгрөгөөс дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-аас
93,715 төгрөг, хариуцагч “******* хүннү” ХХК-с 93,715 төгрөгийг тус тус гаргуулан
“*******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол
шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг тайлбарласугай. 

ШҮҮГЧ    Э.ЦОЛМОН