| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 101/2025/00206/И |
| Дугаар | 197/ШШ2025/00743 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 197/ШШ2025/00743
2025 02 05 197/ШШ2025/00743
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны
тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: ....-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .....-д холбогдох,
4,840,175 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 01
дүгээр сарын 03-ний өдрийн 191/ШЗ2025/00904 дугаар захирамжаар
шилжүүлснийг, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн
197/ЗТ2025/00005/А дугаар зөвлөгөөний тогтоолоор хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Х.*******тай 2024 оны 03 дугаар сарын 27-ний өдөр байгуулсан
ЗГ2024032713199 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт, үндсэн зээлийн
үлдэгдэл 3,838,000 төгрөг, хүү 835,146 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 167,029 төгрөг,
нийт 4,840,175 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагаас 2,030,000 төгрөгийг төлсөн хэмээн, үлдэх 2,090,000 төгрөгийг 2025
оны 02 дугаар сард багтаан төлж барагдуулахаар зохигч харилцан тохиролцож
эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч
этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн
эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1, 75 8 дугаар зүйлийн 75 8 .1-д зааснаар “*******” ХХК-н нэхэмжлэлтэй,
Х.*******д холбогдох 4,840,175 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч
2,090,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сард багтаан нэхэмжлэгчид төлж
барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох
хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7
дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан
төлсөн 92,393 төгрөгөөс дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-аас
24,195 төгрөг, хариуцагч Х.*******гаас 24,195 төгрөгийг тус тус гаргуулан “Токи
ббсб” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол
шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.ЦОЛМОН