| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/10491/И |
| Дугаар | 197/ШШ2025/00744 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 197/ШШ2025/00744
2025 02 05 197/ШШ2025/00744
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны
тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: ....-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......-д
холбогдох,
424,665 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянгол, Хан-Уул,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025
оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 192/ШЗ2025/01520 дугаар захирамжаар
шилжүүлснийг, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн
197/ЗТ2025/00005/А дугаар зөвлөгөөний тогтоолоор хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 144373 цахим зээлийн эрх нээх гэрээ
байгуулж, 2023 оны 07 дугаар сарын 28-ний өдөр 450,000 төгрөг, 8,7 хувийн
хүүтэй, 30 хоногийн хугацаатай хариуцагч зээлсэн. Төлбөрөө төлөөгүй тул зээлийн
төлбөрт нийт 424,665 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн
шаардлага 424,665 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 01
дүгээр сарын 27-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тайлбараа
шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар
хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1, 75 8 дугаар зүйлийн 75 8 .1-д зааснаар “*******” ХХК-ийн
нэхэмжлэлтэй, Э.*******д холбогдох 424,665 төгрөг гаргуулах тухай иргэний
хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг
баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7
дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан
төлсөн 13,390 төгрөгөөс дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-аас
6,695 төгрөг, хариуцагч Э.*******гоос 6,695 төгрөгийг тус тус гаргуулан “Гэрэл
финанс ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол
шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.ЦОЛМОН