Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 197/ШШ2025/00745

 

2025 02 05 197/ШШ2025/00745

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны
тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: .....д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .......
худалдааны төв холбогдох,
1,370,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай
эзэмшлийн ******* улсын дугаартай ланд круйзер 200 маркийн автомашиныг
менежер О.******* жолоодож явах үед 2024 оны 10 дугаар сарын 13-ний орой
******* дүүргийн ......дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” захын
үүдний автомат хаалт машин дээр унаж зүүн урд баганыг зохиж, 50 орчим см
будааг ховхорч гэмтэж, 1,332,500 төгрөгийн хохирол учирсан. Машиныг “Таван
богд” ХХК-ийн кузов засварт засуулсан. Иймд хохирол 1,332,500 төгрөг, үнэлгээ
хийлгэсэн 29,800 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 1,370,300 төгрөгийг
хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүхэд ирүүлсэн
хүсэлтдээ: Нэхэмжилсэн 1,370,300 төгрөгийг хариуцагч манай дансанд
шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ
татгалзах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох нь зүйтэй гэж үзлээ. 
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1-д зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй “******* *******т” худалдааны
төвд холбогдох 1,370,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч
нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар
зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай
хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид
урьдчилан төлсөн 36,875 төгрөгөөс дүүргийн татварын хэлтсийн данс /улсын
орлого/-аас 18,438 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг тайлбарласугай. 

ШҮҮГЧ    Э.ЦОЛМОН