| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/10526/И |
| Дугаар | 197/ШШ2025/00746 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 197/ШШ2025/00746
2025 02 05 197/ШШ2025/00746
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны
тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: ..........-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч:....д холбогдох,
321,281 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянгол, Хан-Уул,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025
оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 192/ШЗ2025/01520 дугаар захирамжаар
шилжүүлснийг, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн
197/ЗТ2025/00005/А дугаар зөвлөгөөний тогтоолоор хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...хариуцагчтай 2023 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр зээлийн эрх нээх гэрээ
байгуулсан, 2024 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр 000284532 тоот зээлийн
гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 220,000 төгрөг, хүү 101,281 төгрөг, нийт 321,281
төгрөгийг Ц.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн
шаардлага 321,281 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 сарын 30-
ны өдөр 160,640 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 130,641 төгрөгөөр
тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн
гэрээг шүүхэд ирүүлсэн байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч
этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн
эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1, 75 8 дугаар зүйлийн 75 8 .1-д зааснаар “*******” ХХК-ийн
нэхэмжлэлтэй, Ц.*******д холбогдох 321,281 төгрөг гаргуулах тухай иргэний
хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч,
төлбөрийг 2025 оны 01 сарын 30-ны өдөр 160,640 төгрөг, 2025 оны 02 дугаар
сарын 20-ны өдөр 130,641 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан
тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй
болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7
дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан
төлсөн 10,289 төгрөгөөс дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-аас
5,145 төгрөг, хариуцагч Ц.*******аас 5,144 төгрөгийг тус тус гаргуулан “Омни
капитал ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол
шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.ЦОЛМОН