| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/00494/И |
| Дугаар | 197/ШШ2025/00747 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 197/ШШ2025/00747
2025 02 05 197/ШШ2025/00747
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны
тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон би,
Нэхэмжлэгч:.......н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .......-т холбогдох,
2,216,291 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Г.*******той 2022 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр байгуулсан
ЗГ2905172027 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт, үндсэн зээлийн үлдэгдэл
1,909,234 төгрөг, хүү 265,738 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,318 төгрөг, нийт
2,216,291 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн
шаардлага 2,216,291 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар
сарын 22-ны өдөр 738,763 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 738,763
төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 738,763 төгрөгөөр тус тус
нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг
шүүхэд ирүүлсэн байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч
этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн
эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1, 75 8 дугаар зүйлийн 75 8 .1-д зааснаар “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Г.*******т холбогдох 2,216,291 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт
хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг
2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 738,763 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын
22-ны өдөр 738,763 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 738,763
төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын
эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7
дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан
төлсөн 50,411 төгрөгөөс дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-аас
25,206 төгрөг, хариуцагч Г.*******оос 25,205 төгрөгийг тус тус гаргуулан
“*******” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол
шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.ЦОЛМОН