Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/00770

 

 

 

 

 

 

 

  2025           02         06                                    197/ШШ2025/00770

 

                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ......-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ....-д холбогдох,

 ....

1,474,530 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 191/ШЗ2025/01951 дүгээр захирамжаар шилжүүлснийг, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 197/ЗТ2025/00005 дугаар зөвлөгөөний тогтоолоор хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, түүний өмгөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Буянхишиг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

1. Нэхэмжлэгч ........ тоотын 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд нийт 1,474,530 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч *******-ны төлбөрийг нэг сарын 82,500 төгрөгөөр тооцож төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй буюу нэхэмжлэлийн шаардлагаас 1,072,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 127,170 төгрөгөөс тооцсон зөрүү буюу 402,030 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, үнийг нэмсэн тогтоол хууль бус хэмээн маргасан.

2. Хэрэгт авагдсан баримтаар “*******” ******* ............. дүгээр байрыг хариуцан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан ба 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс үйл ажиллагааны зардлын төлбөр 79,900 төгрөг, гражийн төлбөр 21,500 төгрөг, урсгал засвар 1м.кв тутамд 200 төгрөг байхаар нэмж тогтоосон болох нь 0023 дугаартай гэрчилгээ, тус *******-ны бүх гишүүдийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 2/24 дугаартай тогтоолоор тус тус тогтоогдож байна.

3. Мөн хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч тал  ******* дугаар хороо кристал ******* ... тоотыг гражийн хамт эзэмшиж ашиглаж байгаа, уг тоотын төлбөрийг 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд төлөөгүй, ..... тоотын өмчлөгч мөн эсэх талаар хүлээн зөвшөөрч, маргаагүй.

*******-ны удирдах зөвлөлийн ээлжит бус хурал зохион байгуулж, татан буулгах саналын хуудас гэх баримтыг шүүх хуралдаанд шинээр гарган өгсөн боловч энэ нь хариуцагчийг дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлаас чөлөөлөх үндэслэл болохгүй, нэхэмжлэгч зардлыг шаардсан нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх заалтад нийцсэн байна.

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн үндэслэлээ үнийг нэмсэн дээрх хурлын тогтоол ирцдээ хүрээгүй, хууль бус, мөн нэхэмжлэгч төлбөрт нийцсэн үйлчилгээ үзүүлдэггүй, тогтоолыг хүчингүй болгуулахаар холбогдох газарт хандсан гэх боловч тайлбараа баримтаар нотлоогүй, засвар үйлчилгээ үйл ажиллагаатай холбоотой гомдлыг тухайн цаг хугацаанд эрх бүхий этгээдэд гаргаагүй, энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байна.

Тодруулбал нэхэмжлэлийн зарим шаардлагыг хариуцагч үгүйсгэсэн, няцаасан үндэслэл тайлбараа нотлоогүй тул түүний татгалзал үндэслэлгүй.

5. Иймд хариуцагч Н.гаас *******-ны төлбөрт 1,474,530 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” *******-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.

6. Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тул хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 2019 дүгээр зүйлийн 219.1, 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.гаас 1,474,530 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” *******-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,542 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас 38,542 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” *******-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

                                                                                                                               

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЦОЛМОН