Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/00771

 

2025 02 06 197/ШШ2025/00771

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн
шүүхийн шүүгч Э.Цолмон, даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх
хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ......-н
нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .
Хариуцагч:..... нарт холбогдох,
2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх нийгмийн
даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгах, тэтгэмж 6,303,130 төгрөг
гаргуулах тухай иргэний хэргийг *******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний
хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн
191/ШЗ2025/01972 дугаар захирамжаар шилжүүлснийг, тус шүүхийн 2025 оны 01
дүгээр сарын 07-ний өдрийн 197/ЗТ2025/00005 дугаар зөвлөгөөний тогтоолын
дагуу хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...” гэжээ.
Хариуцагч ******* дүүргийн *******лын
итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбар хүсэлтдээ:

Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна, миний
бие шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаанаар оролцох боломжгүй тул эзгүйд
шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч
З.******* шүүхэд ирүүлсэн тайлбар хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд
нь хүлээн зөвшөөрч байна, хуралдаанд оролцох боломжгүй тул эзгүйд
шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нарын зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн
хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч
нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь
зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн
106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* дүүргийн *******ал, *******
дүүргийн ******* нарт холбогдох 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10
дугаар сарыг дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг
даалгах, 6,303,130 төгрөг гаргуулах тухай ..........ын нэхэмжлэлтэй иргэний
хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг
баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар
зүйлийн 106.6-д зааснаар, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар
зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж
186,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* дүүргийн
*******ал, ******* дүүргийн ******* нараас улсын
тэмдэгтийн хураамжид 186,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ..........-д
олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар
биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг
мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4 дэх хэсэг зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан
шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин
нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Э.ЦОЛМОН