Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 158

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 1705018100048 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн зүүн хаалганы орчим иргэн Ч.Оюунболдын нүүрэн тус газар нь зэвсгийн чанартай зүйл болох хүрзээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчийн биед би хүрзээр цохиж гэмтэл учруулсан. Тэр хүрзийг би хашаанаасаа авсан. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэв.

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Аийн өгсөн:

            “...Би 2017 оны 12 сарын 06-ны орой 19 цагийн үед найз Баянмөнхтэй уулзаад хамтдаа 10 хороолол орж Шинэхүү нэртэй найзыгаа аваад түүний гэр болох Хайлааст руу хамт явсан юм. Тэгээд бид гурав Шинэхүүгийн гэрийн гадаа машин дотор архи ууцгаасан. Тэндээсээ нилээд орой ойролцоогоор 23 цагийн үед байх Баянмөнх бид хоёр манай гэрийн гадаа ирээд гэртээ оролгүйгээр шууд дэлгүүр орж 0,75 граммын архи аваад гарах үедээ Жанчин буюу хохирогч Оюунболдтой таараад, нөгөө архиа гандангийн зүүн хаалганы гадна ууж байгаад би Оюунболд ахтай маргалдаад бид хоёрыг ална гэхээр нь гэрийн хажуугаас хүрз аваад шууд Оюунболдын нүүр рүү нь цохьчихсон юм. Тэр үед манай найз Баянмөнх, Оюунболдтой явж байсан хүн бас салгасан. Хэн цагдаа дуудсанг нь мэдэхгүй нэг мэдсэн цагдаагийн машин ирээд аваад явсан. Оюунболдын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 31-32/

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Ч.О-н өгсөн:

            “...Би 2017 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн үед Гандангийн зүүн хаалга дээр нэрийг одоо санахгүй байна, хоёр хүнтэй архи уугаад сууж байсан. Тэгээд би дэлгүүр ороод архи аваад гарч ирэхэд Алтангэрэл гэх намайг зодсон залуу найзынхаа хамт гарч ирээд. хамт архи уухаар болсон юм. Тэгээд бид нар хамт архи ууж байхад Алтангэрэл гэх залуу надтай хамт архи ууж байсан нэрийг нь санахгүй байна. Гэхдээ Алтанбагана гэсэн байх уг хүнтэй маргалдаж байсанаа хашаанаас хүрз аваад, шууд намайг нүүрэн тус газар ирээд цохьчихсон юм. Тэгээд миний хамар амнаас цус гараад байсан юм. Миний биед учирсан гэмтэл бол зүүн нүдний доод оёдол тавиулсан байгаа....” гэх мэдүүлэг /хх-н 6-7/

 

            Мөрдөн байцаалтад гэрч Г.Баянмөнхийн өгсөн:

            “...2017 оны 12 сарын 06-наас 07-нд шилжих шөнө байсан байх, би өөрийн найз Аптангэрэлийг 2017 оны 12 сарын 06-ны өглөө гэрээс нь аваад хамт 5 шар явж машин засаад орой 20 цагийн үед найз Шинэхүүгийн гэрт нь очоод гэрт нь архи ууцгаасан юм. Тэгээд Алтангэрэл бид хоёр 11 цагийн үед гэртээ ирээд байсан 5.000 төгрөгөө аваад, дэлгүүр орох гээд явж байхад нэрийг мэдэхгүй байна, дууддаг нэр нь Жанжин гэж ахтай дэлгүүрийн үүдэнд таарахад бид нар ганц шил архи авчихсан байгаа, та хоёр наад 5.000 өгчих тэгээд энэ архийг хамт ууя гэж хэлэхээр нь бид хоёр тэгье гэж хамт уусан. Тухайн үед би их согтчихсан байсан, дэлгүүрийн урдах чулуун дээр суугаад унтчихсан байсан. Тэр үед Аптангэрэл намайг сэрээгээд явъя, хурдлаач гэж хэлэхээр нь би за гэж хэлэхэд цагдаагийн машин ирээд Аптангэрэл, Жанжин гэх /Оюунболд/ ах бид нарыг авч яваад ГССҮТөв орж оёдол тавиулсан юм. Тэгээд би Алтагэрэлээс юу болсон талаар асуухад би хүрзээр цохьчихсон юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 9-10/

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 172 тоот: 

  1. Ч.О-н биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, дух, баруун хацар, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамр нуруунд цус хуралт, шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

             2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

             3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

              4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-н 23/

Шүүгдэгч Б.Аийн хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Д.Банзрагчийн өгсөн:

“...Б.А нь их л даруухан, гэрээсээ нэг их гараад архи дарс уугаад байдаггүй, манай гэрийн эзэн нь байгаа юм. Хоёр дүүгээ их сайн хардаг, хүний үгнээс гараад байдаггүй даруухан хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-н 17/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 33/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн /хх-н 36/

- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /хх-н 37/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 12 дугаар сараас 06-07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн зүүн хаалганы орчим иргэн Ч.О-н нүүрэн тус газар нь зэвсгийн чанартай зүйл болох хүрзээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

шүүгдэгч Б.А-ийн “...нөгөө архиа гандангийн зүүн хаалганы гадна ууж байгаад би Оюунболд ахтай маргалдаад бид хоёрыг ална гэхээр нь гэрийн хажуугаас хүрз аваад шууд Оюунболдын нүүр рүү нь цохьчихсон юм. Оюунболдын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан юм...” гэх мэдүүлэг

 

            хохирогч Ч.Оюунболдын “...Би 2017 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн үед Гандангийн зүүн хаалга дээр нэрийг одоо санахгүй байна, хоёр хүнтэй архи уугаад сууж байсан. Тэгээд би дэлгүүр ороод архи аваад гарч ирэхэд Алтангэрэл гэх намайг зодсон залуу найзынхаа хамт гарч ирээд хамт архи уухаар болсон юм. Тэгээд бид нар хамт архи ууж байхад Алтангэрэл гэх залуу надтай хамт архи ууж байсан нэрийг нь санахгүй байна. Гэхдээ Алтанбагана гэсэн байх уг хүнтэй маргалдаж байснаа хашаанаас хүрз аваад, шууд намайг нүүрэн тус газар ирээд цохьчихсон юм...” гэх мэдүүлэг /хх-н 6-7/

            гэрч Г.Баянмөнхийн “...2017 оны 12 сарын 06-наас 07-нд шилжих шөнө байсан байх би өөрийн найз Аптангэрэлийг 2017 оны 12 сарын 06-ны өглөө гэрээс нь аваад хамт 5 шар явж машин засаад орой 20 цагийн үед найз Шинэхүүгийн гэрт нь очоод гэрт нь архи ууцгаасан юм. Тэгээд Алтангэрэл бид хоёр 11 цагийн үед гэртээ ирээд байсан 5.000 төгрөг аваад дэлгүүр орох гээд явж байхад нэрийг мэдэхгүй байна, дууддаг нэр нь Жанжин гэж ахтай дэлгүүрийн үүдэнд таарахад бид нар ганц шил архи авчихсан байгаа, та хоёр наад 5.000 өгчих тэгээд энэ архийг хамт ууя гэж хэлэхээр нь бид хоёр тэгье гэж хамт усан. Тухайн үед би их согтчихсан байсан, дэлгүүрийн урдах чулуун дээр суугаад унтчихсан байсан. Тэр үед Аптангэрэл намайг сэрээгээд явъя, хурдлаач гэж хэлэхээр нь би за гэж хэлэхэд цагдаагийн машин ирээд Аптангэрэл, Жанжин гэх /Оюунболд/ ах бид нарыг авч яваад ГССҮТөв орж оёдол тавиулсан юм. Тэгээд би Алтангэрэлээс юу болсон талаар асуухад би хүрзээр цохьчихсон юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 172 тоот дүгнэлт болон шүүгдэгч Б.Аийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Ч.О нь хавтаст хэрэгт баримтаар хохирол нэхэмжлээгүй ба шүүгдэгч Б.Аийг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгч Б.Аийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд 280 /хоёр зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аийг 280 /хоёр зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Б.А баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Хохирогч Ч.Оюунболд нь цаашид гарах эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ