Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 316/ШШ2025/00211

 

 

 

 

 

202 оны 03 сарын 2 өдөр

Дугаар 316/ШШ202/00211

******* *******

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* ******* дахь ******* дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл би, ********** холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 611,349.62 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан үзэж;

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай ******* ******* ******* ******* нь ****** 2021 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ-г байгуулж, Numur зээлийн аппликэйшинээр дамжуулан хэрэглээний зээлийн шугам төрлөөс 2022 оны 12 сарын 24-ний өдөр 270,000 төгрөгийг сарын .1%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн билээ.

***** нь зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтөө 2023 оны 0 сарын 14-ний өдөр 4,300 төгрөгөөр нэг л удаа төлөөд ахиж төлөөгүй бөгөөд манай компаниас холбогдоход ажилд орсон удахгүй төлнө өө гэдэг байсан ч сүүлийн үед би төлсөн гэж хэлж, та тэгвэл дансны хуулгаа явуулаад өгөөч ороогүй байна гэхэд надад иргэний үнэмлэх байхгүй, хуулгаа авч чадахгүй байна гэх мэтээр худал шалтаг тоочиж зээлээ төлөлгүй явсаар байна. Энэ хугацаанд бидний зүгээс зээлдэгчтэй хугацаа товлох, зээлийн хүүгээс хөнгөлөх боломж санал болгох зэрэг шаардлагатай арга хэмжээг авсан болохыг дурьдах нь зүйтэй.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж, 19 дүгээр зүйлийн 19.1 д Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно гэж, 20 зүйлийн 20.3-д Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй хэмээн тус тус заасан бөгөөд бид хуульд заасны дагуу үндсэн зээлийг, хүүгийн хамт буцаан шаардаж байгаа болно.

Иймд Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ-г байгуулж, Numur зээлийн
аппликэйшинээр дамжуулан авсан зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 270,000
төгрөг, хүү 2,422. төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0,26.77 төгрөг, зээл олголтын шимтгэл ,400 төгрөг, нийт 611,349.62 төгрөгийг хариуцагч ******* гаргуулж өгнө үү гэжээ[1].

Хариуцагч **** шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч ***** надад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагын дүн 611,349.62 төгрөгийг төлж барагдуулахыг илэрхийлж байна. Улсын тэмдэгтийн тал хураамжийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэжээ.[2]

ҮНДЭСЛЭХ нь:

*******холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 611,349.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 611,349,62 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан дээрх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй, нийцсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйл, 7 зүйлийн 7.1 дэх т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь т зааснаар ******* холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 611,349.62 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74. дахь т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,991 төгрөгийн тал хувь болох 9,49. төгрөгийг хариуцагчаас, үлдэх 9,49. төгрөгийг Төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай[3] хуулийн 7 зүйлийн 7.6 дахь т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 зүйлийн 74.4 дэх т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэ гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ

 

 


[1] Нэхэмжлэлээс иш татав

[2] Хариуцагчийн тайлбараас иш татав