Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 66

 

 

202        11         07                                         202/ДШМ/66

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга С.Аззаяа нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 202 оны 08 ******* сарын 1-ний өдрийн 202/ШЦТ/217 ******* шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******т холбогдох эрүүгийн 2600250248 *******тай хэргийг 202 оны 10 ******* сарын 06-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн Наран ургийн овогт *******ын Сүхбаатар, 1987 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 5 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* тамирын мэргэжилтэй, Ховд аймгийн ******* ******* ******* ******* тамирын ажилтай, ам бүл зургаа, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сум, ******* ******* од оршин суудаг, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 0 ******* сарын 15-ны өдрийн 20 *******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн (2002 оны) тусгай ангийн 98 ******* зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, регистрийн *******:.

2. Шүүгдэгч ******* нь 202 оны 07 ******* сарын 1-аас -нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын 12 ******* (Цамбагарав) нутаг дэвсгэрт хохирогч тэй архидан согтуурах явцдаа үл ялих зүйлээр шалтаглан харилцан зодолдож, улмаар хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

.Ховд аймгийн Прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч Наран ургийн овогт Бат-Оршихын Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

4.4 Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

4.5  Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1  Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.8 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан "...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэх шаардлагыг хангаагүй байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн атлаа уг торгох ялыг шүүгдэгч ******* нь ямар хугацаанд төлж барагдуулах, мөн түүнчлэн оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй, зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн дагаврыг тогтоолд тусгаагүй, түүнд эрх үүргийг сануулаагүй, шүүхийн шийдвэр нь тодорхойгүй, ойлгомжтой бус, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч ******* нь эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчгүй, хууль, эрх зүйн мэдлэггүй учир оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй, зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн дагаврыг мэдэх боломжгүй байгааг дурдах зүйтэй болно. Иймд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн 202 оны 08 ******* сарын 1-ний өдрийн 202/ШЦТ/217 ******* тогтоолд нэмж өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолд хуль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.

2. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 ******* зүйлд заасан нотолбол зохих байдлыг  бүрэн шалгаж тогтоосон байна.

.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхэд   мөрдөн байцаалтын  шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

4. Ховд аймгийн Прокурорын газраас “шүүгдэгч ******* нь 202 оны 07 ******* сарын 1-аас -нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын 12 ******* (Цамбагарав) нутаг дэвсгэрт хохирогч тэй архидан согтуурах явцдаа үл ялих зүйлээр шалтаглан харилцан зодолдож, улмаар хохирогчийн биед баруун нүд, чих, бугалга, цээж бүсэлхийн зүүн хэсэгт цус хуралт, зулай, хүзүүний баруун хэсэгт зулгаралт, эрүү цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь  нотлогдсон” гэж дүгнэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

5. Шүүгдэгч ******* нь 202 оны 07 ******* сарын 1-аас -нд шилжих шөнө хохирогч ийн биед нь халдаж  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч  ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн  эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоосон Ховд аймгийн шүүх шинжилгээний эмнэлгийн 202 оны 08 ******* сарын 0-ны өдрийн   71 *******тай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. 

6. Анхан шатны шүүх шүүгдэгч *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх  хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж дүгнэн шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

7. Прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн эсэргүүцэлдээ: “ Анхан шатны шүүх шүүгдэгч *******т торгох ял  оногдуулж шийдвэрлэсэн атлаа уг торгох ялыг шүүгдэгч ямар хугацаанд төлж барагдуулах, мөн түүнчлэн оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг тогтоолд тусгаагүй, түүнд эрх үүргийг сануулаагүй, шүүхийн шийдвэр тодорхойгүй, ойлгомжтой бус түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолыг нэмж өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

            7.1 Шүүх хуралдаанаар хэлцэгдсэн  нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 202 оны 07 ******* сарын 1-аас -нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын 12 ******* (Цамбагарав) нутаг дэвсгэрт хохирогч тэй архидан согтуурах явцдаа үл ялих зүйлээр шалтаглан харилцан зодолдож,  улмаар шүүгдэгч нь хохирогчийн биед нь  хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон.

7.2 Анхан шатны шүүх шүүгдэгч *******т торгох ял шийтгэл ногдуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 ******* зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэх,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. ******* зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэх хуулийн заалтуудыг тогтоох хэсэгтээ тус тус тайлбарлаж бичээгүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ үндэслээр нэмэлт заалт оруулж, “прокурорын эсэргүүцлийг хүлээн авч  шийдвэрлэх нь зүйтэй” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 08 ******* сарын 1-ний өдрийн 202/ШЦТ/217 *******тай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 ******* зүйлийн 160.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. ******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан *******т тайлбарласугай.” гэсэн заалт нэмж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

           

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.НЯМБАЯР  

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            С.ӨМИРБЕК

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Н.ТУЯА