Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 312/ШШ2025/00162

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 12/ШШ2025/00162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаары

Нэхэмжлэгч: Орхон аймаг, ******* сум, ******* баг, ******* town ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:ФА9210112/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, ******* сум, Зэст баг, 1-6-72 тоотод оршин суух, Боржигон овогт Оюунцэрэнгийн Хишигжаргал /РД:*******/,

Хариуцагч: ******* ХК /РД:/ нарт холбогдох өмчлөх эрхтэй болохыг тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Б.*******д холбогдох өмчлөлийн Орхон аймгийн ******* сумын багийн хорооллын Г хэсгийн 8-р байрны тоот орон сууцыг Б.*******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлуүлэх тухай, сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахим/, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүхэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие иргэн 2017 оны 05 сарын 27-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан орон сууцны үнэ 68.000.000 төгрөгийг бетон зуурмаг нийлүүлэгч Конгреете бетон хийц ХХК-д шилжүүлж хариуцагч орон сууцны барилгад бетон зуурмаг нийлүүлснээр тооцоо дуусгавар болж барилгыг улсын комисс хүлээн авсны дараа өмчлөх эрхийг нотлох бичиг баримт /гэрчилгээ/-ыг шилжүүлэн өгнө гэж гэрээнд заасан байтал одоог хүртэл Улсын бүртгэлийн гэрчилгээ аваагүй. Иймд өмчлөх эрхтэй болохыг тогтоож, Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү. гэжээ.

 

2.Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Б.*******ийн нэхэмжлэлийг гардаж аваад нэхэмжпэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Б.*******д орон сууцыг нь шилжүүлэн өгсөн, Б.******* нь орон сууцандаа амьдарч байгаа тиймээс боломжгүй. гэв.

 

. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл: Б.******* нь өмчлөгч Орхон аймгийн ******* сумын ******* баг 1, Г хэсгийн дугаар байрны тоот өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан гэдгээ 2022.11.02-ны өдрийн шүүх хуралдаанд юхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой болсонтой холбогдуулан дараах үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 - д заасны дагуу дараах үндэолэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

Нэг. Б.******* нь орон сууцны хууль ёсны өмчлөгч болох Орхон аймгийн ******* сумын ******* баг 1, Г хэсгийн дугаар байрны тоот өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, тохиролцоогүй атлаа тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардггагыг Орхон аймаг дахь Сум дуцдын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Б.******* болон нарын хооронд ямар нэг гэрээ огт байгуулагдаж байгаагүй бөгөөд харин бетон хийц ХХК нь тус орон сууцны барилгын тоот орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулж, улмаар 68.000.000 төгрөгийн бетоны үнэд тооцох, улмаар зөвхөн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ямар нэгэн засвар хийгээгүй орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон бавдаг. Ийнхүү тохиролцсон байтал Б.******* нь орон сууцыг голж улмаар тоот дюплекс буюу 2 давхар орон сууцыг бүх засвар үйлчилгээг хийсэн байдлаар хүлээн авахаар шаардсаны дагуу тоот орон сууцны түүний хүссэнээр засаж, тухайн орон сууцандаа амъдарч эхэлсэн байдаг. Гэвч гэрээний нөхцөл байдал өөрчлөгдсөн бөгөөд бетон хийц ХХК болон Б.*******ийн хувьд мэдэж байсан атлаа Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Шалтгаан нь орон сууцны үнийг анх тоот орон сууцны хувьд 1 мкв талбайн угсралтын үнэ буюу 0.000 төгрөгөөр тогтоосон ба түлхүүр гардуулах нөхцлөөр Б.*******ийн хүссэний дагуу орон сууцыг амьдрахад бэлэн болгоход тухайн үеийн зах зээлийн ханш нь 1мкв талбайн үнэ 1.500.000 төгрөг болох байсантай холбоотой гэрээгээ өөрчлөх хүсэлгүй болсон. Ийнхүү одоо ч тэрээр бичгээр гэрээ байгуулаагүй, байгуулахыг ч хүсдэггүй төдийгүй гэрээ байгуулаагүй атлаа тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гээд байгаа нь хууль зүйн болон бодит үндэслэл юм. Б.******* нь тоот болон тоот орон сууцны үнэ гэж огт төлбөр төлөөгүй, харин бетон хийц ХХК-д тоот орон сууцны үнэд 68.000.000 төгрөг төлсөн байж магадгүй юм. Гэхдээ уг төлбөрийн хувьд бетон хийц ХХК болон нар нь зөвхөн барилга угсралтын ажилд хамаарах барилгын материал болон ажлын хөлс орсон үнэ бөгөөд Б.Т эргэл нь амьдрахад бэлэн орон сууцыг хүлээж авенаараа зөрүү үнийг төлж байж өмчлөгч болох үндэслэлтэй гэж үзнэ. Учир нь 2017-2018 онд түлхүүр гардуулах нөхцөлтэй орон сууцны зах зээлийн үнэ нь 1 мкв талбайн үнэ 1.500.000 төгрөг ба түүнээс дээш үнэтэй байсан. Харин одоогийн зах зээлийн бодит ханш нь 1 мкв орон сууцны үнэ нь хамгийн багадаа 2.500.000 төгрөг ба түүнээс дээш үнэтэй байгаа болно. Гэтэл Б.*******ийн хувьд маш олон шаардлага хүсэлт тавьсны дагуу тоот орон сууцнаас өөр орон сууцыг түлхүүр гардуулах нөхцдөөр буюу хүн ороод амьдрахад бэлнээр хэл ам хийсээр байгаад хүлээн авсан. Тэгсэн атлаа зөрүү үнийг төлөхгүйн тулд гэрээний нөхцөл байдал өөрчлөгдсөн гэдгээ хангалттай мэдцэг байж ийнхүү зөрүү үнийг төлөхгүйгээр, тэр ч бүү хэл цаашид мөрдөгдөх боломжгүй болсон бетон хийц ХХК-тай байгуулсан гэрээний нөхцлийг зааж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Үнэхээр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүсэж байгаа л бол нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй нийцүүлэн гэрээ байгуулах, гэрээний үнийг бүрэн төлөх үүргйиг хуулиар болон гэрээгээр хүлээх учиртай. Т одруулбал өмчлөх эрх нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 -д зааснаар шил жих ёстой гэж үзвэл Б.******* үнэ төлөх үүргийг бүрэн хэрэгжүүлээгүй атлаа тус шүүхэд Орхон аймгийн ******* сумын ******* баг 1, Г хэсгийн дугаар байрны тоот өрөө орон сууцны өмчлөгчөөр өөрийгөө тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаа тул түүнд холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргахаас өөр аргагүйд хүрэв. Нөгөө талаас уг орон сууцны улсын бүртгэл нь одоо нэр дээр бүртгэгдсэн, уг улсын бүртгэлийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон ба уг улсын бүртгэл болон гэрчилгээг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Б.*******ийн гомдлоор хянаад хуульд заасны дагуу олгогдсон, хууль зөрчөөгүй талаарх дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт юм.

Иймээс тус орон сууцны зөрүү үнэ болох 62.000.000 /жаран хоёр сая/ төгрөгийг Б.*******ээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байгааг үндсэн нэхэмжлэлийн хамт хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү. гэжээ

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг өөрчилсөн шаардлагадаа: Б.******* нь өмчлөгч Орхон аймгийн ******* сумын ******* баг 1, Г хэсгийн дугаар байрны тоот өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан гэдгээ 2022.11.02-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсны ба хариуцагчийн хувьд Б.******* нь орон сууц захиалгын гэрээг байгуулаагүй, орон сууцны үнийг төлөөгүй ба одоог хүртэл гэрээ байгуулах, орон сууцны үнийг төлөх талаар ямар нэг санаачлага гаргахгүй байгаа билээ. Шүүхэд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахь жилдээ явуулж байгаа ба Б.******* нь анх 2018 оны 10 дугаар сард улсын комисс уг барилгыг ашиглалтанд хүлээн авснаас хойш өдийг хүртэл гэрээ байгуулахгүйгээр оршин сууж байгаа болно. Тодруулбал, Б.******* нь өмчлөлийн өрөө орон сууцанд 2018 оны 10 дугаар сараас одоо хүртэл буюу 2024 оны дугаар сар хүртэл нийт 65 сар амьдарч байгаа юм. Уг 65 сарын хугацаанд Б.******* нь зардлаа хэмнэж амьдарч байгаа сар бүрийн зах зээлийн орон сууц хөлслөх гөлбөр 0.000 төгрөгөөр тооцож үзвэл багадаа 52.000.000 төгрөг болох ба тэрээр бетон хийц ХХК-д төлөх ёстой төлбөрийг буцаан төлөхөд татгалзах зүйлгүй болно. Иймээс орон сууц худалдан авахаар буюу захиалан бариулах гэрээ байгуулаагүй, орон сууцны үнийг төлөөгүй, хууль бусаар оршин сууж, ашиглаж буй Б.*******ийн хууль бус эзэмшлээс өмчлөлийн Орхон аймгийн ******* сумын ******* баг 1, Г хэсгийн дугаар байрны тоот өрөө бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгааг хүлээн авч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. Гэжээ

 

5. Нэхэмжлэгч Б.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлага холбогдуулан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.******* би, 2024 оны 04 сарын 18 ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөнг бүхэлд эс зөвшөөрч байна. 2017 оны 05 сарын 27 ны өдөр орон сууц захиалан бариулах тухай гэрээг гүйцэтгэгч , Нийлүүлэгч бетон хийц ХХК, захиалагч Б.******* нар Иргэний хуулийн .1 дэх хэсэгт зааснаар барилга баригдахаас өмнө ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Захиалагч Б.******* би орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авахаар хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулах үед гэрээний зүйл болох орон сууны барилга бий болоогүй, тус орон сууцыг хариуцагч тодорхой хугацааны дараа барьж дуусган нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Тус орон сүуцны дотоод загварыг дүплекс буюу 2 давхар загвараар баригдах боломжтой давхарт авах сонирхолоо илэрхийлж, гүйцэтгэгч талаас боломжтой гэж гэрээ байгуулсан болно. Орон сууц захилан бариулах гэрээний .2 дахь хэсэгт "Орон сууцны барилгыг батлагдсан зураг төсвийн дагуу барьж гүйцэтгэн, барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах улсын комиссоор оруулж, уг комиссын хүлээн авсан тухай захиалагчид мэдэгдэнэ", . дахь хэсэгт " Орон сууцыг 100 төлбөр хийсэн захиалагчид барилгыг улсын комисс хүлээн авсаны дараа шилжүүлэн өгч, өмчлөх эрхийг нотлох холбогдох бичиг баримтыг шилжүүлнэ" гэж зааснаас үүдэн 2019 онд дүплекс загвараар баригдсан орон сууцыг өөрсдийн бодит эзэмшилд шилжүүлэн авч, өнөөдрийх хүртэл амьдарч байна. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнэийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.******* нь гэрээнд заасан цаг хугацаанд гэрээгээр тохирсон төлбөр болох 68,000,000 төгрөгийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн байх тул нэхэмжлэгч Б.*******ийг Орхон аймаг, ******* сүм ******* багийн Г хэсэгт байрлах 40 айлын орон сууцны тоотын өмчлөгчөөр тогтоож өгнө үү. гэжээ

 

6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан шаардлагадаа: З.Гантулга би Хүслийн гэгээ ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийн захирал юм. Манай компани цахилгаан барааны засвар үйлчилгээ, гадаад дотоод худалдаа зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд барилга угсралтын 2.2.1, 2.2.2-т заасан тусгай зөвшөөрөлтэй болно. Миний бие З.Гантулга нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 16/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ өөрийн Хүслийн гэгээ ХХК /РД:474185/-ийн нэрээр байгуулан дөрвөн давхар, дөчин айлын орон сууцны барилгын гадна болон дотор цахилгаан, холбоо дохиолол-ын ажлыг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр улиралд дуусгахаар тохиролцон ажлын хөлсийг 152,000,000 төгрөгөөр тооцон гэрээг байгуулж, гэрээний дагуу тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг гэрээний төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөхөөр тохиролцсон хэдий ч миний хувьд орон сууц авах хэрэгцээ шаардлага үүссэн байсан. Улмаар 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр № дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулан Орхон аймгийн ******* сумын Хүрэн булаг багийн 11 дүгээр хороолол Г" хэсгийн дугаар байрны тоот 74.74 м/кв хэмжээтэй өрөө орон сууцыг 1,52,000 төгрөгөөр тооцон авахаар тохиролцон орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан бөгөөд уг орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч одоо оршин сууж байгаа болно. Харин намайг уг орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулж байхад Б.******* нь өөрөө уг орон сууцыг авахаас татгалзаж, том орон сууц авахаар тохиролцсон гээд тоот орон сууцыг авахгүй гэсэн тул надад худалдахаар болсон тухай хэлсэн ба миний бие үүнээс хойш уг орон сууцандаа гэр бүлийн хамт амьдарч, оршин сууж байгаа болно. Мөн миний бие ажилтнуудынхаа хамт тухайн орон сууцанд барилгын гадна болон дотор цахилгаан, холбоо дохиололын ажлыг гүйцэтгэж байх үед тоот орон сууцыг авах гэж байгаа гэх айл нь тус орон сууцны барилгыг зургийг зөрчиж, өөрчлөх шаардлага тавьж, шинээр шат гаргаж байгаа гэж байсан бөгөөд одоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ миний өмчлөлийн тоо орон сууцыг авахаар тохиролцсон мэтээр 2017.05.27-ны гэх огноотой гэрээг гаргаж өгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хожим нь аас сонсоход Б.******* нь өөрийнхөө амьдарч байгаа орон сууцыг зөрүү үнийг нь төлөхгүй, гэрээ байгуулахгүй зугтаад байгаа тухай хэлж байсан боловч миний орон сууцыг Б.******* авахаар шүүхэд хандсан тухай надад хэлээгүй юм. Нөгөө талаас уг орон сууцны барилгыг захиалан бариулсан, надаар болон миний ажилтнуудаар барилгын гадна болон дотор цахилгаан, холбоо дохиололын ажлыг гүйцэтгүүлсэн уг орон сууцны өмчлөгч нь гэрчилгээ гаргаж өгнө хүлээж байгаарай гэхээр нь хүлээсээр байтал хугацаа алдаж, эцэст нь миний өмчлөлийн үнийг ажлын хөлсөндөө тооцож авсан орон сууцыг Б.******* нэхэмжлэл гаргахдаа өөрийн орон сууц мэтээр нэхэмжпэлийг гаргасан нь үндэслэлгүй юм. Иймд Орхон аймгийн ******* сумын Хүрэн булаг багийн 11 дүгээр хороолол Г хэсгийн дугаар байрны тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгаж өгнө үү. Гэжээ

 

7. нэхэмжлэгч Б.******* нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: 2018 оны 0 сарын 16-ны өдрийн 12/18-19 дугаартай барьцааны гэрээний Ү-210102157, ГД:000597770

барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан хэсгийг хүчинтөгөлдөр бусад тооцож, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү. Хариуцагч нь 2018 оны 0 сарын 16-ны өдөр 12/18/-18 дугаартай зээлийн гэрээг ******* тай байгуулж, 2018 оны 0 сарын 16-ны өдрийн 12/18-19 дугаартай барьцааны гэрээний Ү-210102157, ГД:000597770 барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан байна. 2017 оны 05 сарын 27-ны өдөр дуплекс буюу 2 давхар загварын орон сууц захиалан бариулах -н талт гэрээг иргэний хуулийн .1 дэх хэсэгт зааснаар байгуулсан. Тус гэрээний төлбөр болох 68.000.000 төгрөгийг бүрэн төлсөн. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн тэлснөөр тухайн эд хэрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж заасан. нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байгаа, удахгүй гарна гэж тайлбарласнаас үүдэн 2021 оны 07 сарын 07-ны өдөр Орхон аймаг дахь Иргэний хзргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, нотлох баримт цугларч миний захиалан бариулсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээрээ 82.2 хувийн гүйцэтгэлтэйгээр гэрчилгээ гаргуулж, төрийн ны барьцаанд тавьсныг нотлох баримт цугларахад олж мэдпээ. болон ******* нарын хооронд байгуулсан 2018 оны 0 сарын 16-ны өдрийн 12/18-19 дугаартай барьцааны гэрээний Ү-210102157, ГД:000597770 барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан хэсэг нь хүчин төгөлдөр бус байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт Сонирхогч этгзэд хүчин тэгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэсний дагуу дээрх барьцааны гэрээний Орхон аймаг, ******* сум, 4-р баг хүрэнбулаг 1 Г гудамж 74.74 мкв бүхий -н өрөө орон сууц тоот 82.2 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож барьцаанаас чөлөөлөхийг даалгах шаардлагыг гаргаж байна. 2019 оноос өнөөдрийг хүртэл тус байрандаа амьдарч байна. Ийнхүү Иргэний хуулийн дугаар зүйлийн .1, . дахь хэсэгт зааснаар уг байрыг Б.******* миний бие өмчлөх эрхтэй болохыг мэдсээр байж, нь надад мэдэгдэлгүйгээр 2018 оны 0 дугаар еарын 16-ны едер емчлех зрхийн гэрчилгзэг еөрийн нзр дзэр гаргуулан авч ******* -ийн барьцаанд бариулсан нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа юм. ******* -тай барьцааны гэрээ байгуулахдаа надаас зөвшеерөл аваагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 Хууль зөрчсөн, буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшил хэлцэл, 56.1.8-д ...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Иймд ******* болон нарын хооронд байгуулагдсан 2018 оны 0 дугаар сарын 16-ны өдрийн барьцааны гэрээ"-ний Орхон аймаг, ******* сум, 4-р баг хүрзнбулаг 1 Г гудамж 74.74 мкв бүхий -н өрөө орон сууц тоот 82.2 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу уг орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү. гэжээ

 

8. Хариуцагч нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: Нэгдүгээрт, Б.******* нь Орхон аймгийн ******* сумын ******* баг 11 дүгээр хорооллын Г хэсгийн -р байрны тоот орон сууцанд байрлах өрөө орон сууцыг захиалан бариулах, худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, үнийг тохиролцоогүй атлаа шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргасан нь илт үндэслэлгүй байна. Тэгсэн атлаа уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй тул уг үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох аас уг үл хөдлөх хөрөнгийг шаардах эрхгүй гэж үзнэ. Гэтэл Б.******* нь уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох ******* тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь илт үндэслэлгүй бөгөөд тэрээр уг орон сууцыг худалдан авахаар үнэ тохиролцож гэрээ байгуулаагүй тул түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг уг гэрээ хөндөөгүй болно. Хоёрдугаарт. Б.*******ийн гаргасан гэх уг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад уг орон сууцыг өмчлөх эрх олж авахаар гэрээ байгуулсан талаар дурьдаагүй, байгуулсан гэрээгээ хавсаргаагүй байх ба харин ажил гүйцэтгүүлэх тухай гэрээ байгуулсан мэтээр өмнөх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээсээ огт өөр нэхэмжлэлийн үндэслэл тодорхойлсон байгаа нь бодит байдалд нийцэхгүй худал тайлбар гаргасан байна. Энэ нь уг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1,14-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй, өмнөхөөсөө зөрүүтэй, худал тайлбарт үндэслэсэн байхаас гадна, уг орон сууцыг худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулаагүй, гэрээний гол нөхшшйг болон бусад бүхий л нөхцлийг тохиролцоогуй байгаа атлаа өмчлөгчийн туйлын эрхэнд хууль бусаар халдах агуулга бүхий нэхэмжлэл гаргасныг хулээн зөвшөөрөх боломжгүй байна. Гуравдугаарт. Б.******* нь өмчлөлийн ******* инд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийн Ү-210102157 дугаартай улсын бүртгэл, гэрчилгээг өөрийн нэр дээр бүртгүүлэх ёстой, өмчлөгч биш тул нэр дээр улсыи бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулахаар маргаж нэхэмжлэл гаргасанг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хүлээн аваад тус шүүхийн шүүгчийн 2021.09.28-ны өдрийн 17 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад улмаар Б.*******ийн нэхэмжлэлийг тус шүүхийн 2022.0.22-ны өдрийн 8 дугаартай шийдвэрээр бүхэдд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг хэрэгт өмчлөгчөөр бүртгэгдсэн улсын бүртгэл хуульд нийцсэн төдийгүй уг бүртгэлд тулгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэл хийгдсэн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн тул Б.*******ийн эрхийг зөрчөөгүй гэж үзэхийг тодорхой заасан. Мөн Б.******* нь орон сууц захиалан бариулах гэрээг тоот орон сууцны хувьд бичгээр байгуулаагүй болохыг бас дурьдсан байдаг. Харин уг шийдвэрийг Б.******* болон түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан өмгөөлөгч нь ч хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул уг шүүхийн шийдвэр, хуулийн хүчин төгөлдөр болсон тул нгүүхээр тогтоогдсон асуудлыг дахин нотлох шаардлагагүй ба энэ талаар Б.******* барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг гаргах эрхтэй этгээд биш гэж үзнэ.

Дөрөвдүгээрт, нэхэмжлэгч Б.******* нь уг орон сууцыг захиалан бариулахтай холбоотой бичгээр гэрээ байгуулах талаар уг орон сууцанд орж амьдарч эхлэхээс ч өмнө хэлж мэдэгдэж байсан ба шүүхэд хандсаны ч дараа бичгээр мэдэпдсээр ирсэн. Г этэл Б.******* нь өмчлөгч гэрээ байгуулж орон сууцны үнийг төлөхөөс татгалзаж, харин үнэ төлбөр төлөхгүйгээр өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэн авахаар үндэслэл муутай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх бүрт хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсаар байна. Хэрэв орон сууцыг авахыг хүсэж байгаа бол захиалан бариулах гэрээг бичгээр байгуулах шаардлагатай байхад олон тооны өмгөөлөгч хөлсөлж, гэрээ байгуулахгүйгээр өмчлөгчийн эрхийг шилжүүлэн авах хууль бус оролдлогоо зогсоох шаардлагатай бөгөөд нэгэнт гэрээ байгуулаагүй тул өмчлөгч зүгээс Б.*******ийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөрөнгөө чөлөөлүүлэхээс өөр аргагүйд хүрсэн. Дашрамд дхоьдахад Монгол улсын Үндсэн хуулийн Арван зүргаадүгаар зуйлийн /-т хөдлөх, ул хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыгхориглоно. Төр, түуний эрх бухий байгууллага нь нийгмийн эайлшгуйхэрэгиээг ундэслэнххвийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг тзлнөгэж заасан ба Б.******* нь өөрийн хөлсөлсөн хуульчидтай нийлж, шуүхэд нэхэмжлэл гаргах замаар гэрээ байгуулж, унийг нь төлөхгуйгээр хууль бусаар өмчлөлийн ул хөдлөх хөрөнгийг булааж авах боломжгуй юм. Иймээс Б.*******ийн шүүхэд гаргасан бүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэжээ

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагын хариу тайлбартаа: Б.*******ийн нэхэмжлэлтэй, холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож байгаа ба тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан З.Гантулгын нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. нь 4 давхар, 40 айлын орон сууцыг Орхон аймаг ******* сум Хүрэн булаг баг 11 хороолол, Г хэсгийн хэсэгт барьж, улмаар 2016 оны 11 дүгээр сарын 10- ны өдрийн байдлаар 65 хувийн гүйцэтгэлтэйгээр улсын бүртгэлийн Ү-2101020684 дугаарт хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлэн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байдаг. Уг орон сууцны барилгын гадна болон доторх цахилгаан, холбоо дохиоллын бүхий л ажлыг гүйцэтгэхээр З.Гантулга нь өөрийн тусгай зөвшөөрөл бүхий Хүсэлийн гэгээ ХХК-иар гэрээ байгуулж, уг гэрээний дагуу барилгыг барьж эхлэхээс дуусаж, улсын комиест хүлээлгэн өгөх хүртлэх хугацаанд ажиллаж улмаар ажлын хөлсөндөө уг орон сууцны тоот орон сууцыг авахаар орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Уг тоот орон сууцыг Б.******* нь орон сууц захиалгын гэрээгээр авахаар тохиролцож гэрээ байгуулсан байсан боловч 2 давхар орон сууц авах хүсэлтэй байгаа тухайгээ илэрхийлж, тоот орон сууц захиалан бариулах гэрээнээс өөрөө татгалзсан. Харин Б.******* нь дугаар давхарт байрлах тоот орон сууцыг 4-р давхарын хамт худалдан авах санал гаргасан ба тэрээр өөрөө огт ирдэггүй, аав нь гэх нь ирж тохиролцоод гэрээг Б.******* байгуулна гэж хэлээд уг орон сууцыг барилгын зургийг өөрчлүүлэн бариулж, улмаар тус орон сууцанд гэрээ байгуулахгүйгээр орсон. Гэвч өдийг хүртэл гэрээ байгуулаагүй төдийгүй, гэрээ байгуулж, орон сууцны үнийг төлөх шаардлагатай талаар мэдэгдсээр байхад гэрээ байгуулахаас татгалзаж улмаар тоот орон сууцыг захиалан бариулах тухай өөрөө татгалзсан гэрээгээ үндэслэж тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан билээ. Гэтэл дээрх тоот орон сууцыг захиалан бариулах гэрээнээс татгалзсан байсан тул уг тоотод байрлах орон сууцыг З.Гантулгын Хүслийн гэгээ ХХК-ийн ажлын хөлсөнд тооцож 2019.05.20-ны өдөр уг орон сууцыг түүнд худалдсан болно. З.Гантулгын хувьд гэрээнд зааснаар ажлыг гүйцэтгэсэн тул уг орон сууцны үнийг бүрэн төлсөн болно. Харин Б.******* нь болон тоот орон сууцны үнийг төлөөгүй бөгөөд үнэ төлөх нь битгий хэл тоот орон сууцыг захиалан бариулах гэрээ ч байгуулахгүй, зугтсаар байгаа билээ. Тэгсэн атлаа Б.******* нь бетон хийц ХХК-иар дамжуулан тоот орон сууцыг захиалан бариулах гэрээг байгуулсан байснаасаа өөрөө сайн дураараа татгалзсан гэрээгээ үндэслэн уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг гэрээний дагуу алданги гаргуулах гэх нэхэмжлэлийн шаардлагыг 2021.07.07-ны өдөр гаргасныг шүүх хүлээн аваад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа ба уг гэрээнд заасан орон сууц нь Б.*******ийн эзэмшил, ашиглалтын бус харин З.Гантулгын өмчлөлд шилжүүлсэн орон сууц юм. Иймээс З.Гантулгын тус шуүхэд гаргасан Орхон аймгийн ******* сумын Хүрэн булаг баг 11 хороолол, Г хэсгийн дугаар байрны тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. гэжээ

 

10. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: 2018 оны 0 сарын 16-ны өдрийн 18/18-19 дугаартай барьцааны гэрээний Ү-2101021552, ГД 0005675 дугаартай Орхон аймаг ******* сум, 4 дүгээр баг, Хүрэн булаг, 11 дүгээр хороолол Г гудамж, дугаар байр, тоот

74.74 м/кв талбайтай өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүхий барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай

З.Гантулга нь Хүслийн гэгээ ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийн захирал юм. Манай компани цахилгаан барааны засвар үйлчилгээ, гадаад дотоод худалдаа зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд барилга угсралтын 2.2.1, 2.2.2-т заасан тусгай зөвшөөрөлтэй болно. Миний бие З.Гантулга нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 16/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ өөрийн Хүслийн гэгээ ХХК /РД:474185/-ийн нэрээр байгуулан дөрвөн давхар, дөчин айлын орон сууцны барилгын гадна болон дотор цахилгаан, холбоо дохиолол-ын ажлыг2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр улиралд дуусгахаар тохиролцон ажлын хөлсийг 152,000,000 төгрөгөөр тооцон гэрээг байгуулж, гэрээний дагуу тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг гэрээний төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөхөөр тохиролцсон хэдий ч миний хувьд орон сууц авах хэрэгцээ шаардлага үүссэнтэй байсан.

Улмаар 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр № дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулан Орхон аймгийн ******* сумын Хүрэн булаг багийн 11 дүгээр хороолол Г хэсгийн дугаар байрны тоот 74.74 м/кв хэмжээтэй өрөө орон сууцыг 1,52,000 төгрөгөөр тооцон авахаар тохиролцон орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан бөгөөд уг орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч одоо оршин сууж байгаа болно. Гэтэл хариуцагч нь 2018 оны дугаар сарын 16-ны өдөр ******* тай 18/18-19 дугаартай байрьцааны гэрээ байгуулсан байна. Уг барьцааны гэрээний 2.2 дахь хэсгийн хүснэгтийн 0-д заасан Орхон аймгийн ******* сумын 4 дүгээр баг, Хүрэн булаг 11 хороолол, Г гудамж тоот 74.74 м/кв гурван өрөө, Ү- 2101021552, ГД 0005675 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан хэсэг нь хүчин төгөлдөр бус байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлагыг нэмэгдүүлж байна. Иймд болон ******* ны хооронд 2018 оны дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан дугаартай барьцааны гэрээний 2.2 дахь заалтын Орхон аймгийн ******* сумын Хүрэн булаг багийн 11 дүгээр хороолол Т хэсгийн дугаар байрны тоот 74.74 м/кв талбайтай өрөө, Ү-2101021552, ГД 0005675 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу Орхон аймгийн Баян- Өндөр сумын Хүрэн булаг багийн 11 дүгээр хороолол Г хэсгийн дугаар байрны тоот үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү. гэжээ

 

11. Хариуцагч ******* ХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* нь иргэн , В.Баттулга нартай 2018 оны 0 дугаар сарын 16-ны өдөр 12/18-18 дугаартай Зээлийн гэрээ болон 12/18-19 дугаартай барьцааны гэрээ байгуулан 0,000,000 /найман зуун сая/ төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай жилийн 26,4 хувийн хүүтэйгээр олгож үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 42 тоо ширхэг хөрөнгийг барьцаалсан. Өнөөдрийн байдлаар өмчлөлд бүртгэлтэй, Ү-2101020684, Ү- 21010215, Ү-210102155, Ү-2101021526, Ү-2101021527, Ү-2101021525, Ү-2101021524, Ү- 210102151, Ү-210102154, Ү-2101021562, Ү-2101021560, Ү-2101021559, Ү-2101021554, Ү- 2101021552, Ү-210102159, Ү-210102157, Ү-2101021547, Ү-2101021555, Ү-2101021549 дугаартай үл хөдлөх хөрөнгүүд, Нэгж талбарын 18404614262 дугаартай эзэмших эрхтэй газар тус тус барьцаанд бариулсан хэвээр байна. Зээлийн барьцаа хөрөнгө болох Орхон аймагт байрлалтай 40 айлын орон сууцны 82.2 хувийн гүйцэтгэлтэй барилгыг зээлдэгч тухайн орон сууцыг гүйцээн барих зориулалтаар ******* наас 0 сая төгрөгийн зээл авч, орон сууц захиалгын хүлээгдэж буй орлогоор зээлийг эргэн төлөх зориулалттай байсан боловч ******* ны зээлийг хааж дуусгаагүй байна. Уг барилга ны санхүүжилтээр гүйцээн баригдаж 2018 оны 11 дүгээр сард ашиглалтанд орсон. Зээлийн эхний санхүүжилт 650 сая төгрөгийн 515 сая төгрөгийг БНХАУ руу барилгын материал татан авхад, 15 сая төгрөгийг ажил гүйцэтгэлийн хөлсөнд нэхэмжлэлийн дагуу шилжүүлсэн байдаг. Зээлийн үлдэх хэсэг болох 150 сая төгрөгийг дотоод засал, гаалийн татвар, тээврийн хөлс, цалин хөлс зэрэгт зарцуулсан гэдэг. Өөрөөр хэлбэл зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулж, гүйцэтгэл дугуу барилгын ажлыг бүрэн дуусгасан боловч оршин суугчдын төлсөн мөнгийг ны зээлэнд төлөөгүй байгаа нь зээлдэгчдийн өөрсдийн буруутай үйл ажиллагаа байна. Банк иргэн Б.*******ийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, түүнтэй эрх зүйн ямар нэгэн харилцаанд ороогүй ба зээлийн өрөө барагдуулсан үед барьцааг суллахад татгалзах зүйлгүй болно. Иргэн асуудлаа тохиролцон шийдвэрлэх, эсвэл учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Өмчлөгчөөр тогтоолгох, барьцааны гэрээнээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай энэхүү маргааныг Шүүх хянахдаа ны барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар чөлөөлөх, эдийн засгийн харилцааны асуудлыг хуулийн буюу энэхүү арга технологийг ашиглан зээлийн барьцаанд тавигдсан барьцаа хөрөнгийг чөлөөлөх асуудал шударга ёсны зарчимд үл нийцнэ. ******* иргэн хооронд байгуулсан Зээлийн болон барьцааны гэрээ хуулийн хүчин төгөлдөр хамтын ажиллагаа үргэлжилж байгаа ба барилга бүхэлдээ нэрээр Улсын бүртгэлд бүртгүүлэн барьцаанд авагдсан, төлөгдөн дүнгээр чөлөөлөгдөж байгаа гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй байна. Иргэний маргаж буй уг орон сууцыг хурааж авах, худалдан борлуулах ажиллагааг явуулаагүй бөгөөд зээлийн төлбөрийн үлдэгдэл өрийг хэсэгчлэн болон бүрэн барагдуулсан тохиолдолд уг барьцаа хөрөнгийг суллаж хууль ёсны өмчлөгчид шилжүүлэх болно. 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр, үндсэн хүүний төлбөр, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 884,644,8.06 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Хууль, өмчлөгч өмчөө хэн нэгнээс зөвшөөрөл авалгүйгээр захиран зарцуулах, эдийн засгийн эргэлтэнд оруулах эрхийг хамгаалан баталгаажуулдаг. Зээлийн гэрээ байгуулагдах үед болон өнөөдрийг хүртэл Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй уг өмчийн албан ёсны өмчлөгч нь мөн. Зээлдэгч зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй байхад барьцаа хөрөнгө чөлөөлөх боломжгүй мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан хуулийн бүхий л шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар ******* барьцааны эрхийг Улсын бүртгэлээр баталгаажуулан хуулийн дагуу олж авсан. Барьцаалагчийн шаардлагыг хангах замаар барьцааны зүйлийг өөртөө бүрмөсөн бодитоор авч болох бөгөөд Зээлийн гэрээний үүргийг биелүүлэж барьцааг чөлөөлөхийг шаардах, эсвэл тухайн эд хөрөнгөд ногдох үүргийг зээлдэгчийн өмнөөс биелүүлж, буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй. Мөн Шүүхийн журмаар орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нь барьцаалагч ******* ны барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл ипотекийн барьцаа нь хувь этгээдэд бус тухайн өмчид ногдох үүрэг тул өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны зүйлийг чөлөөлөх, орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах үндэслэл болохгүй билээ. Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй байхад барьцаа хөрөнгө чөлөөлөх боломжгүй мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ

 

12.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-/, 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5 дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээ /1хх-4-5, 166-169/, Б.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар /1хх-6/, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай шийдвэр /1хх-1-140/, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр /1хх-240/, зэргийг гаргаж өгсөн.

 

1. Хариуцагчаас аас Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШЗ2022/05472 дугаартай шүүгчийн захирамж /1хх-125-12/, зэрэг баримтуудыг өгсөн.

 

14. Хариуцагч ******* ХК-иас 1. ******* ны Зээлийн ерөнхий хорооны хурлын 2018.0.15 өдрийн 09/02 дугаар шийдвэр, зээдэгчийн хүсэлт, дахин үнэлгээ тайлан, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн дэлгэрэнгүй жагсаалт, зээлдэгч нарын анкет, барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлөх 2019.06.26-ны өдрийн 04/797 дугаартай албан бичиг, барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлөх 2020.12.1-ний өдрийн 02а/7258 дугаартай албан бичиг, Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн хариу тайлбарууд /2хх-15-57/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

15. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.Гантулгаас 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээ /хх-65-67/, ажил гүйцэтгэх гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-68-7/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

16. Шүүхээс Орхон аймаг, ******* сум, ******* баг 11 хороолол Г хэсэгт байрлах дугаар байрны тоот орон сууцны лавлагаа, холбогдох баримт /1хх-0-4/, Орхон аймаг, ******* сум, ******* баг 11 хороолол Г хэсэгт байрлах 40 айлын орон сууцны барилга байгууламжийг ашиглалтанд оруулсан комиссын дүгнэлт /1хх-76-/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШТ2022/00166 дугаартай тогтоолын хуулбар /1хх-16-165/, Орхон аймаг, ******* сум, ******* баг 11 хороолол Г хэсэгт байрлах дугаар байрны тоот орон сууцны зах зээлийн үнэлгээ /1хх-200-221/, Орхон аймаг, ******* сум, ******* баг 11 хороолол Г хэсэгт байрлах дугаар байрны тоот орон сууцны зураг төсөл /2хх-12-14/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоож,бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь 2017 оны 12 сарын 11-ний өдөр улсын бүртгэлийн Ү-210102157 дугаарт бүртгүүлж Орхон аймаг, ******* сум, 4-р баг, *******, 11 дүгээр хороолол, Г гудамж, тоот 74,74 м.кв орон сууцны өмчлөгч болсон байх ба 2018 оны 05 сарын 0-ны өдөр төрийн ны барьцаанд тавьсан байна./ хх.9/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2021-09-08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж үүргээ хугацаандаа биелүүлгүй хугацаа хэтрүүлсний алданги 24,820,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Нэхэмжлэгч энэ талаар орон сууц захиалан бариулах гэрээг 2017-05-27-ны өдөр байгуулж ******* town барилгаас 85 м.кв талбай бүхий өрөө орон сууцыг 2017-10-01 гэхэд хүлээж авахаар болсон. Гэвч хариуцагч гэрээнийхээ заалтыг зөрчиж байрыг 2019 оны 10 сард байрыг улсын комисст хүлээлгэн өгсөн / х.77-р хуудас/, 2019 оны 10 сард манайх уг байранд орсон, 2017-10-01-ний өдөр гэхэд байрыг хүлээлгэх эцсийн хугацааг тохирч 68,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн үүний алданги 24,820,000 төгрөг гаргуулна гэж нэмэгдүүлсэн шаардлагаа үндэслэсэн байна./ х.57-58, х.166-169/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа тус орон сууцнаас өрөө 85 м.кв тоот орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээнд өрөө орон сууц буюу тоот орон сууцыг 2017-10-01-ний өдөр ашиглалтанд оруулна гэсэн боловч уг хугацаандаа оруулж чадаагүй хугацаа хэтэрч 2019 онд ашиглалтанд оруулсан. Орон сууц ашиглалтанд орж тоотыг авах гэтэл м.кв талбайд хийгдэх засвар тохирсноор хийгдээгүй байсан тул өрөө орон сууцыг миний эзэмшил ашиглалтанд шилжүүлж өгсөн. Ашиглалтанд орсноос хойш өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгнө гэсээр шүүхэд хандах үед 2022 оны 2-р улиралд өмчлөх эрхийг шилжүүлэн өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. 2021-07-07-нд гаргасан миний нэхэмжлэл ******* town орон сууцны тоот өрөө орон суцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нь Орхон аймаг, ******* сум, 4-р баг, *******, 11 дүгээр хороолол, Г гудамж, тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, бичгээр гэрээ хийгээгүй юм. Угтаа бол үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийгээгүй юм. Угтаа бол үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотаиатаар гэрчлүүлж улмаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин тгөлдөр болдог. Гэтэл ******* нь орон сууц захиалан бариулах гэрээ ч бичгээр байгуулаагүй. Тэгсэн атлаа ямар орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, ямар орон сууцны гэрчилгээг надаас гаргуулахаар нэхэмжилж байгаа, мөн ямар гэрээний заалтанд үндэслэж алданги гэж мөнгө нэхээд байгаа нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Түүний хувьд орон сууцны төлбөрт тооцож төлөгдсөн мөнгийг нь эргүүлэн өгч тоот орон сууцаа чөлөөлүүлэх болно гэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа тус орон сууцнаас өрөө 85 м.кв тоот орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээнд өрөө орон сууц буюу тоот орон сууцыг 2017-10-01-ний өдөр ашиглалтанд оруулна гэсэн боловч уг хугацаандаа оруулж чадаагүй хугацаа хэтэрч 2019 онд ашиглалтанд оруулсан. Орон сууц ашиглалтанд орж тоотыг авах гэтэл м.кв талбайд хийгдэх засвар тохирсноор хийгдээгүй байсан тул өрөө орон сууцыг миний эзэмшил ашиглалтанд шилжүүлж өгсөн. Ашиглалтанд орсноос хойш өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгнө гэсээр шүүхэд хандах үед 2022 оны 2-р улиралд өмчлөх эрхийг шилжүүлэн өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. 2021-07-07-нд гаргасан миний нэхэмжлэл ******* town орон сууцны тоот өрөө орон суцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ./х.141/

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.Гантулга нь хариуцагч 2019 оны 5 сарын 20-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан Орхон аймгийн ******* сумын ******* багийн 11 дүгээр хороолол Г хэсгийн дугаар байрны тоот 74.74 м.кв хэмжээтэй өрөө орон сууцыг 1,52.000 төгрөгөөр авахаар тохиролцон орон суц захиалан байгуулах гэрээг байгуулсан бөгөөд уг орон сууцыг өөрийн эзэмшилдээ аван одоо оршин сууж байгаа болно.иймд дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоож,өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөх,мөн хариуцагч болон ******* ны хооронд 2018 оны сарын 16-ны өдөр байгуулагдсан дугаартай барьцааны гэрээний 2.2 дахь заалтын дагуу тоот байрыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанас чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэж шаардлагаа үндэслэж байна.

Бие даасан шаардлага гаргагүй гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбартаа хариуцагч нь 2024 оны 5 сарын 27-ны байдлаар үндсэн зээлийн төлбөр,үндсэн хүүний төлбөр,нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 884,644,8.06 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байхад барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байна.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ Б.******* болон нарын хооронд ямар нэг гэрээ огт байгуулагдаж байгаагүй бөгөөд харин бетон хийц ХХК нь тус орон сууцны тоот орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулж ,улмаар 68,000,000 төгрөгийн бетоны үнэд тооцох ,улмаар зөвхөн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ямар нэгэн засвар хийгээгүй орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байдаг. Гэвч гэрээний нөхцөл байдал өөрчлөгдсөн бөгөөд бетон хийц ХХК болон Б.тэргэлийн хувьд мэдэж байсан атлаа шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Шалтгаан нь орон сууцны үнийг анх тоот орон сууцны хувьд 1м.кв талбайн угсрлатын үнэ буюу 0.000 төгрөгөөр тогтоосон ба түлхүүр гардуулах нөхцлөөр Б.*******ийн хүссэний дагуу орн сууцыг амьдрахад бэлэн болгоход тухайн үеийн зах зээлийн ханш нь 1 м.кв талбайн үнэ 1,500,000 төгрөг болох байсантай холбоотой гэрээгээ өөрчлөх хүсэлгүй болсон. Ийнхүү одоо ч тэрээр гэрээ байгуулаагүй, байгуулахыг ч хүсдэггүй төдийгүй гэрээ байгуулаагүй. Б.******* нь тоот болон тоот орон сууцны үнэ гэж огт төлбөр төлөөгүй, харин бетон хийц ХХК-д орон сууцны үнэд 68,000,000 төгрөг төлсөн байж магадгүй юм. Гэхдээ уг төлбөрийн хувьд бетон хийц ХХК болон нар нь зөвхөн барилга угсралтын ажилд хамарах барилгын материал болон ажлын хөлс орсон үнэ бөгөөд Б.******* нь амьдрахад бэлэн орон сууцыг хүлээж авснаараа зөрүү үнийг төлж байж өмчлөгч болох үндэслэлтэй гэж үзнэ. Иймээс тус орон суцны зөрүү үнэ болох 62,000,000 төгрөгийг Б.*******ээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ./х.1-181/

Хариуцагч 2024-04-18-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн Орхон аймаг, ******* сум, *******,1, Г хэсгийн дугаар байрны тоот өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.*******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан бөгөөд энэхүү шаардлагаа шүүх хуралдаан дээр дэмжин мэтгэлцсэн болно.

Шүүгчийн захирамжаар томилогдсон Халиун капитал ХХК-ийн 2024-02-27-ны өдрийн 24/015 дугаартай үнэлгээгээр Орхон аймаг, ******* сум, 4-р баг, *******, 11 дүгээр хороолол, Г гудамж, тоот орон сууцыг 2018 оны байдлаар үнэ, цэн 82,744,000 төгрөг, өнөөгийн зах зээлийн үнэ,цэн 178,600,000 төгрөг гэж тус тус тодорхойлсон байна. /х.200-219/

Хариуцагч нь дээрх тоот орон сууцыг 2018-05-0-ны өдөр төрийн инд 0,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байна. /х.25-26/

Нэхэмжлэгч Б.******* нь Захиргааны хэргийн шүүхэд хандаж Орхон аймгийн,******* сумын ******* багийн 11 дүгээр хороолол, Г гудамж, -р байрны тоот үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-210102157 дугаарт бүртгэсэн бүртгэл хууль бус байсан болохыг тогтоож,уг бүртгэл түүнд үндэслэн олгосон 000597770 тоот улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0 сарын 22-ны өдрийн дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.******* болон нарын хооронд ямар нэг гэрээ байгуулагдаагүй, харин бетон хийц ХХК нь 2017-05-27-ны өдөр тус орон сууцны тоот орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулж улмаар 68,000,000 төгрөгийн бетоны үнэд тооцох ,улмаар барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ямар нэгэн засвар хийгээгүй орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байна.

Гэвч ******* town барилгаас 85 м.кв тоот өрөө 85 м.кв орон сууцыг 2017-10-01-ний өдөр ашиглалтанд оруулж нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон боловч 2019 оны 10 сард байрыг улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Орон сууц ашиглалтанд орох үед гэрээний нөхцөл байдал өөрчлөгдсөн бөгөөд орон сууцны үнийг анх тоот орон сууцны хувьд 1м.кв талбайн угсралтын үнэ буюу 0.000 төгрөгөөр тогтоосон ба түлхүүр гардуулах нөхцлөөр Б.тэргэлийн хүссэний дагуу орн сууцыг амьдрахад бэлэн болгоход тухайн үеийн зах зээлийн ханш нь 1 м.кв талбайн үнэ 1,500,000 төгрөг болох байсантай холбоотой гэрээгээ өөрчлөөгүй дээрх тоотод ороогүй тоотод орж эзэмшиж амьдарч байгаа боловч гэрээ байгуулаагүй, хариуцагч тоот болон тоот орон сууцны ямар нэгэн төлбөр төлөөгүй, харин бетон хийц ХХК-д орон сууцны үнэд 68,000,000 төгрөг төлсөн, уг төлбөрийн хувьд бетон хийц ХХК болон нарын барилга угсралтын ажилд хамаарах барилгын материал болон ажлын хөлс орсон үнэ байна. Нэхэмжлэгч Б.******* нь тоот орон сууцыг хүлээж авснаараа зөрүү үнийг төлж өмчлөгч болох боломжтой байсан байна. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэж заасны дагуу гэрээ байгуулахыг шаардаагүй,гэрээ байгуулагдаагүй байна. Ийнхүү нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2,110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар Орхон аймаг, ******* сум, 4-р баг, *******, 11 дүгээр хороолол, Г гудамж, тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотаиатаар гэрчлүүлэн улмаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж өмчлөгч болоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Б.*******ийн хууль бус эзэмшлээс дээрх орон сууцыг чөлөөлөх үндэстэй байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.Гантулга нь хариуцагч 2019 оны 5 сарын 20-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулан Орхон аймгийн ******* сумын ******* багийн 11 дүгээр хороолол Г хэсгийн дугаар байрны тоот 74.74 м.кв хэмжээтэй өрөө орон сууцыг 1,52.000 төгрөгөөр худалдан авч уг орон сууцанд одоо оршин сууж байгаа болох нь тогтоогдож байх тул бие даасан шаардлагыг хангах үндэстэй байна. Харин хариуцагч болон ******* ны хооронд 2018 оны сарын 16-ны өдөр байгуулагдсан дугаартай барьцааны гэрээний дагуу дээрх орон сууц нь зээлийн гэрээний барьцаанд байгаа, барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх тул тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг хангах боломжгүй байна.

 

Үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 467,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 467,950 төгрөгийг гаргуулж хариуцагч олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 24 дугаар зүйлийн 24.1,109 дүгээр зүйлийн 109.1,110 дугаар зүйлийн 110.1,106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ийн Орхон аймаг,******* сум, *******,1, Г хэсгийн дугаар байрны тоот өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг, ******* сум, *******,1, Г хэсгийн дугаар байрны тоот өрөө орон сууцыг эзэмшил өмчлөлд шилжүүлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

2.Иргэний хуулийн 24 дугаар зүйлийн 24.1, 109 дүгээр зүйлийн 109.1,110 дугаар зүйлийн 110.1-д заасныг баримтлан Орхон аймаг, ******* сум, *******, 1, Г хэсгийн дугаар байрны тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

. Үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 467,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 467,950 төгрөгийг гаргуулж хариуцагч олгосугай.

4.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН