Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 312/ШШ2025/00149

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 312/ШШ2025/00149

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн би даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух хаягтай, 1968 онд төрсөн, бүрэндунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ******* ******* ТӨҮГ-т белазын жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр охины хамт амьдардаг, Хольдог овогтой ******* ******* /РД:*******/-ийг ажиллаж байсныг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Х.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Х.******* нь 1990 оноос 1994 он хүртэл Увс аймгийн эрчим хүчний нэгдсэн *******т уурын зуухны машинистаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл дээрхи үеийн ажлаас халагдсан тушаал олдохгүй байгаа тул 1990 оноос 1994 он хүртэл Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн *******т уурын зуухны машинистаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. гэжээ.

2.Хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Х.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, Увс аймаг дахь засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарыгн 15-ны өдрийн 383 дугаартай албан бичиг /ххх-3/, 1483061 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-4-5/, Увс аймаг дахь засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарыгн 15-ны өдрийн 414 дугаартай албан бичиг /хх-6/, Хүнд *******ийн яамны харьяа Увс аймгийн эрчим хүчний нэгдсэн *******ийн даргын 1991 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 142 дугаартай ажил томилох тухай тушаалын хуулбар /хх-7/, тодорхойлолт /хх-8/, тодорхойлолт /хх-9/ зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Х.*******ын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2. Хүсэлт гаргагч Х.******* нь 1990 оноос 1994 он хүртэл Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн *******т уурын зуухны машинистаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. гэж нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлтийг тайлбарлаж байна.

3. Хүсэлт гаргагч нь 1990 оноос 1994 он хүртэл Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн *******т уурын зуухны машинистаар ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Үүнд: Увс аймаг дахь засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарыгн 15-ны өдрийн 383 дугаартай албан бичиг, 1483061 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймаг дахь засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарыгн 15-ны өдрийн 414 дугаартай албан бичиг, Хүнд *******ийн яамны харьяа Увс аймгийн эрчим хүчний нэгдсэн *******ийн даргын 1991 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 142 дугаартай ажил томилох тухай тушаалын хуулбар зэрэг баримт,

Гэрч миний бие Х.*******ыг манай аавтай хамт 1987-1988, 1990-1994 он аавтай хамт ажиллаж байсан. Би 1989 онд 10-р анги төгсөөд барилгын засал чимэглэлчин болоод энэ Увс эрчим хүчний уурын зуурхын шавар хийхад бас ажиллаж байсан нь үнэн болно. Увс аймгийн эрчим хүчний харьяа уурын зуухны машинистаар ******* нь ажиллаж байсан нь үнэн 1987-1988, 1990-1994 он хүртэл тодорхойлно. гэх тодорхойлолт,

Гэрч миний бие нь Х.*******тай 1990-1994 он хүртэл Увс аймаг Улаангом хотын эрчим хүчний харьяа ахуйн үйлчилгээнд жолооч хийж байсан. ******* нь манай уурын зууханд машинист хийж байсан нь үнэн болно. гэх тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.

4.Хүсэлт гаргагч Х.*******ын шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд нотариатаар гэрчлэгдсэн, эх хувиар авагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзэн шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

5.Иймд дээрхи баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Х.*******ыг 1990 оноос 1994 он хүртэл Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн *******т уурын зуухны машинист хийж улсад ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

6.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт Хөтөөгийн ******* /РД:*******/-ийг 1990 оны 09 дүгээр сарын 15-наас 1994 он 01 дүгээр 01-нийг хүртэл Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн *******т уурын зуухны машинистаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Х.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН