Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 312/ШШ2025/00243

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 312/ШШ2025/00243

Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******, жигжиджав, *******, ******* давхарт байрлах ******* ******* ******* зээлдүүлэх газар ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг, 31-2******* тоотод оршин суух ******* овогт /РД:/-д холбогдох 613,031 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

нь 2022 оны 07 сарын 19- ний өдөр дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 257 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Тус гэрээгээр 1,699,900 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд galaxy А53 5С загварын гар зөөврийн комьпютер барьцаалсан. 2022 оны 07 сарын 19 ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн юм. Үндсэн зээл 1,699,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийгтөлөөгүйгээсталуудын хооронд байгуулсан Барьцаатзээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар ... хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно... гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, Энэхүү мөнгөн дүнгээс 2,12*******,150 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 603,731.35 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 613,031.35 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн хаягт хариуцагч оршин суудаггүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.4.3 дахь заалтад ...Энэ хуулийн 75.4.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ.. гэж заасны дагуу нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн цахим хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас илгээж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б. нь супер *******ийн мөнгөн дүн болох 613,031 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна. 2025 оны 02 дугаар сарын 20-нд 100,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-нд 250,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-нд 263,031 төгрөг барагдуулна. гэжээ

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай ******* ******* зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч овоггой т холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б. нь //эвлэрлийн гэрээ байгуулж манай нэхэмжилсэн дүн болох / 613,031.35/ төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 20-нд- 100,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-нд -250,000 төгрөг, 2025 оны 04 дугаар сарын 20-нд-263,031.35 төгрөг бүрэн төлж барагдуулахаар харилцан гохирилцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү . гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Б. холбогдуулан 613,031 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 613,031 төгрөгийг хариуцагч ё нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,100 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас 95,500 төгрөг, төрийн сангаас 95,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* зээлдүүлэх газар ХХК нэхэмжлэлийн шаардлага болох 613,031 төгрөгийг хариуцагч Б. 2025 оны 02 дугаар сарын 20-нд 100,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-нд 250,000 төгрөг, 2025 оны 04 дугаар сарын 20-нд 263,031 төгрөгөөр төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,100 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас 95,500 төгрөг, төрийн сангаас 95,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН