| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/01286/И |
| Дугаар | 312/ШШ2025/00238 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 312/ШШ2025/00238
| 2025 оны 02 сарын 12 өдөр | Дугаар 312/ШШ2025/00238 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* ******* ордон 1 давхар ******* тоотод байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, баг, ё гудамж тоотод оршин суух, овогт /РД:*******/,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, баг, тоотод оршин суух, овогт /РД:/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг 86,148,491 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг товыг авч шүүх хуралдааны товд гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч иргэн , батлан даагч нар нь ******* Өргөө Финанс ББСБ-тай 2023 оны 5-р сарын 5-ны өдөр ЗГ/023050512 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан бизнесийн эргэлтийн хөрөнгө зориулалтаар 70,000,000 /далан сая/ төгрөгийг жилийн буюу 365 хоногт тогтмол 36 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар бизнесийн зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 6,854,936.88 /зургаан сая найман зуун тавин дөрвөн мянга есөн зуун гучин зургаан төгрөг наян найман мөнгө/ төгрөг, зээлийн үндсэн хүүнд 15,574,808.44 /арван таван сая таван зуун далан дөрвөн мянга найман зуун найман төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 220,254.68 /хоёр зуун хорин мянга хоёр зуун тавин дөрвөн төгрөг жаран найман мөнгө/ нийт 22,650,000 /хорин хоёр сая зургаан зуун тавин мянган/ төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нар нь Банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан ЗГ/023050512 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2023 оны 10-р сарын 30-ны өдрөөс хойшхи графикт зээлийн төлбөрөө төлж чадахгүй хугацаа хэтрүүлж өнөөдрийн байдпаар 232 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* Өргөө Финанс ББСБ нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлхийг зээлдэгч, барьцаалуулагч нараас утасаар болон мессежээр шаардаж, олон удаа мэдээлэл өгч ажилласан. Гэвч зээлдэгч бизнесийн үйл ажиллагааны төрөл өөрчлөгдсөн, удахгүй төлбөрөө хийнэ гэж удаа дараа тайлбар өгч сар бүр төлөх графикт төлбөрөө сунжруулж хойшлуулсаар гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй ирсэн. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөр болох 74,240,111.72 /далан дөрвөн сая хоёр зуун дөчин мянга нэг зуун арван нэгэн төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгийг бүрэн төлүүлнэ. Зээлдэгч нь ЗГ/023050512 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 05-р сарын 05-ны өдрийн ИГ02/023050512- дугаар Ипотекийн гэрээгээр барьцаалсан хөрөнгөөр хангана гэж батлан мэдэгдсэн байна. Зээлдэгч овогтой өмчлөлийн доорх хөрөнгийг барыдаалсан болно. Үүнд:
1.Орон сууц: Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг Уурхайчин 3 хороолол Би Би парк хотхон оюутны гудамж 2 байр 31 тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн дугаар Ү- 21024126, гэрчилгээний дугаар 000820313, 56.43 мкв
1/ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон ЗГ/023050512 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 63,145,063.12 /жаран гурван сая нэг зуун дөчин таван мянга жаран гурван төгрөг арван хоёр мөнгө/ 2024 оны 06-р сарын 17-ны өдрийн байдлаархи үндсэн хүү 10,815,771.42 /арван сая найман зуун арван таван мянга долоон зуун далан нэгэн мянган төгрөг дөчин хоёр мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 279,277.18 /хоёр зуун далан есөн мянга хоёр зуун далан долоон төгрөг арван найман мөнгө/ нийт 74,240,111.72 /далан дөрвөн сая хоёр зуун дөчин мянга нэг зуун арван нэгэн төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгийг иргэн Ч., Н. нараас гаргуулах;
2/ Зээлдэгч Ч., Н. нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурьдсан барьцаа хөрөнгөөр болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү. Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно. гэжээ.
2.Хариуцагч Ч.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Мөнх-Ундраа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* Өргөө Финанс ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. ******* Өргөө Финанс ББСБ ХХК нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон ЗГО1/023050512 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 63,145,063.12 /жаран гурван сая нэг зуун дөчин таван мянга жаран гурван төгрөг арван хоёр мөнгө/ 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаарх үндсэн хүү 10,815,771.42 /арван сая найман зуун арван таван мянга долоон зуун далан нэгэн мянган төгрөг дөчин хоёр мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 279,277.18 /хоёр зуун далан есөн мянга хоёр зуун далан долоон төгрөг арван найман мөнгө/ нийт 74,240,111.72 /далан дөрвөн сая хоёр зуун дөчин мянга нэг зуун арван нэгэн төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгийг иргэн Ч., Н. нараас гаргуулах, Зээлдэгч Ч., Н. нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцаа хөрөнгөөр болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Тус банк бус санхүүгийн байгууллагад тодорхой төлбөрийг төлж байсан бөгөөд энэ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. гэжээ
3.Хариуцагч Н. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* ХХК нь Ч. болон надаас 74,240,111 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Би тус банк бус санхүүгийн байгууллагаас ямар нэгэн мөнгө авч, хэрэглэж байгаагүй. Иймд ******* ******* ******* ХХК нэхэмжилсэн нэхэмжлэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ
4. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нэмэгдүүлсэн шаардлагадаа: Зээлдэгч иргэн ОТГОНЦЭНГЭЛ, батлан даагч БАДАМГАРАВ нар нь ******* Өргөө Финанс ББСБ-тай 2023 оны 5-р сарын 5-ны өдөр ЗГ/023050512 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан бизнесийн эргэлтийн хөрөнгө зориулалтаар 70,000,000 /далан сая/ төгрөгийгжилийн буюу 365 хоногт тогтмол 36 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан. Зээлдэгч Ч. нь ЗГ/023050512 дугаартай зээлийн гэрээний эргэн төлөлтөд нийт 17 удаагийн гүйлгээгээр 22,650,000 /хорин хоёр сая зургаан зуун тавин мянган/ төгрөгийг ******* Өргөө Финанс ББСБ ХХК-ийн Хас банкин дахь 5002437458 тоот төгрөгийн дансанд төлсөн. Зээлдэгч Ч. нь ЗГ/023050512 дугаартай зээлийн гэрээний Хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан сар бүр төлөх ёстой зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 10-р сарын 30-ны өдрөөс эхлэн төлөлгүй 2024 оны 12 сарын 09-ны өдрийн байдлаар 406 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* Өргөө Финанс ББСБ нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгч, барьцаалуулагч нараасутасаар болон мессежээр шаардаж, олон удаа мэдээлэл өгч ажилласан. Гэвч зээлдэгч бизнесийн үйл ажиллагааны төрөл өөрчлөгдсөн, удахгүй төлбөрөө хийнэ гэж удаа дараа тайлбар өгч сар бүр төлөх графикт төлбөрөө сунжруулж хойшлуулсаар гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй ирсэн. Нэхэмжлэгч нь 2024 оны 07 сарын 02-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хариуцагчаас нэхэмжилсэн зээлийн нийт төлбөрийг 2024 оны 06 сарын 17-ны өдрийн байдлаар тооцон гаргасан байсан юм. Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд 2024 оны 06 сарын 17-ны өдрөөс 2024 оны 12 сарын 09-ны өдөр хүртэл зээлийн үндсэн хүүгийн төлбөр 10,836,730.79 /арван сая найман зуун гучин зургаан мянга долоон зуун гучин төгрөг далан есөн мөнгө/ төгрөгөөр, зээлийг хугацаандаа төлөөгүйгээс үүссэн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,071,649.33 /нэг сая далан нэгэн мянга зургаан зуун дөчин есөн төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгөөр тус тус нэмэгдсэн тул Зээлийн гэрээнд зааснаар нэмжтооцон нэхэмжлэлийн шаардлага ихсэж 2024 оны 12-р сарын 09-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 63,145,063.12 /жаран гурван сая нэг зуун дөчин таван мянга жаран гурван төгрөг арван хоёр мөнгө/ төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэлд 21,652,502.21 /хорин нэгэн сая зургаан зуун тавин хоёр мянга таван зуун хоёр төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөг, зээлийг хугацаандаа төлөөгуйгээс үүссэн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,350,926.51 /нэг сая гурван зуун тавин мянга есөн зуун хорин зургаан төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөг нийт 86,148,491.84 /наян зургаан сая нэг зуун дөчин найман мянга дөрвөн зуун ерэн нэгэн төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгийн өр төлбөр үүссэн байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөр болох 86,148,491.84 /наян зургаан сая нэг зуун дөчин найман мянга дөрвөн зуун ерэн нэгэн төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгийг бүрэн төлүүлнэ. ЗГ/023050512 дугаартай зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 05-р сарын 05-ны өдрийн ИГ02/023050512- дугаар Ипотекийн гэрээгээр барьцаалсан хөрөнгүүдээр хангана гэж батлан мэдэгдсэн байна. Зээлдэгч овогтой ийн өмчлөлийн доорх хөрөнгүүдийг барьцаалсан болно. Үүнд: 1. Орон сууц: Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг Уурхайчин 3 хороолол би би парк хотхон оюутны гудамж 2 байр 31 тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн дугаар Ү-21024126, гэрчилгээний дугаар 000820313, 56.43 мкв
1/ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон ЗГ/023050512 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 63,145,063.12 /жаран гурван сая нэг зуун дөчин таван мянга жаран гурван төгрөг арван хоёр мөнгө/ 2024 оны 12-р сарын 09-ны өдрийн байдлаархи үндсэн хүү 21,652,502.21 /хорин нэгэн сая зургаан зуун тавин хоёр мянга таван зуун хоёр төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,350,926.51 /нэг сая гурван зуун тавин мянга есөн зуун хорин зургаан төгрөг тавин нэгэн мөнгө/ нийт 86,148,491.84 /наян зургаан сая нэг зуун дөчин найман мянга дөрвөн зуун ерэн нэгэн төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгийг иргэн Ч., Н. нараас гаргуулах, Зээлдэгч Ч., Н. нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурьдсан барьцаа хөрөнгүүдээр болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү. гэжээ
5.Хариуцагч Ч.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Мөнх-Ундраа нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: 1/ иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бухий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон ЗГ/023050512 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгуй нийт үндсэн зээлийн төлбөр 63,145,063.12 /жаран гурван сая нэг зуун дөчин таван мянга жаран гурван төгрөг арван хоёр мөнгө/ 2024 оны 12-р сарын 09-ны өдрийн байдлаархи үндсэн хүү 21,652,502.21 /Хорин нэгэн сая зургаан зуун тавин хоёр мянга таван зуун хоёр төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,350,926.51 /нэг сая гурван зуун тавин мянга өсөн зуун хорин зургаан төгрөг тавин нэгэн мөнгө/ нийт 86,148,491.84 /наян зургаан мянга нэг зуун дөчин найман төгрөг дөрвөн зуун ерин нэгэн төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгийг Ч., Н. нараас гаргуулах;
2/ зээлдэгч Ч., Н. нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гуйцэтгэлийг дээр дурьдсан барьцаа хөрөнгүүдээр болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж, Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зуйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү.Хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ
6.Хариуцагч Н. нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: 1/ иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бухий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон ЗГ/023050512 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгуй нийт үндсэн зээлийн төлбөр 63,145,063.12 /жаран гурван сая нэг зуун дөчин таван мянга жаран гурван төгрөг арван хоёр мөнгө/ 2024 оны 12-р сарын 09-ны өдрийн байдлаархи үндсэн хүү 21,652,502.21 /Хорин нэгэн сая зургаан зуун тавин хоёр мянга таван зуун хоёр төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,350,926.51 /нэг сая гурван зуун тавин мянга өсөн зуун хорин зургаан төгрөгтавин нэгэн мөнгө/ нийт 86,148,491.84 /наян зургаан мянга нэг зуун дөчин найман төгрөг дөрвөн зуун ерин нэгэн төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгийг Ч., Н. нараас гаргуулах, хэмээн 2024 оны 12 сарын 09-ны өдөр ******* Өргөө Финанс ББСБ ХХК-н нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ
7.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4/, ******* Өргөө Финанс ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, ******* Өргөө Финанс ББСБ ХХК-иас олгосон итгэмжлэл /хх-6/, зээлийн өргөдөл /хх-7/, зээлийн гэрээ /хх-8-10/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-11/, ипотекийн гэрээ /хх-12-13/, дараачийн барьцааны гэрээний нөхцөл /хх-14/, барьцаалбар /хх-15/, барьцааны гэрээ /хх-16/, батлан даалтын гэрээ /хх-17-18/, Ч.ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-19/, Н.ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-20/, оршин суугаа газрын лавлагаа /хх-21-22/, эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-23-24/, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, би би парк хотхон оюутны гудамж 2 байр 31 тоотод орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-25/, Ч.ийн зээлийн дансны хуулга /хх-26-27/, мэдэгдэх хуудас /хх-28/, шаардах хуудас /хх-29-30/, Ч.ийн хүсэлт /хх-31/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШЗ2024/3830 дугаартай захирамж /хх-32-33/, зээлийн эргэн төлөлтийн хүснэгт /хх-67/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-68-86/, дансны хуулга /хх-129/, зэргийг гаргаж өгсөн.
8. Хариуцагч Ч.ээс У.Мөнх-Ундраад олгосон итгэмжлэл /хх-38/, У.Мөнх-Ундраагийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-39/, Ч.ээс Н.Мөнхнаранд олгосон итгэмжлэл /хх-143/ зэрэг баримтыг өгсөн.
9. Шүүхээс Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, би би парк хотхон оюутны гудамж 2 байр 31 тоот орон сууцны лавлагаа /хх-87-112/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/023050512 тоот, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ИГ02/023050512- ипотекийн гэрээг үндэслэн хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 86,148,491 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжилж байна гэж шаардах эрхээ тодорхойлсон.
3.Хариуцагч Ч. шүүхэд ...иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бухий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон ЗГ/023050512 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгуй нийт үндсэн зээлийн төлбөр 63,145,063.12 /жаран гурван сая нэг зуун дөчин таван мянга жаран гурван төгрөг арван хоёр мөнгө/ 2024 оны 12-р сарын 09-ны өдрийн байдлаархи үндсэн хүү 21,652,502.21 /Хорин нэгэн сая зургаан зуун тавин хоёр мянга таван зуун хоёр төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,350,926.51 /нэг сая гурван зуун тавин мянга өсөн зуун хорин зургаан төгрөг тавин нэгэн мөнгө/ нийт 86,148,491.84 /наян зургаан мянга нэг зуун дөчин найман төгрөг дөрвөн зуун ерин нэгэн төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгийг Ч., Н. нараас гаргуулах, зээлдэгч Ч., Н. нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гуйцэтгэлийг дээр дурьдсан барьцаа хөрөнгүүдээр болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж, Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зуйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү.Хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэж,
4.Хариуцагч Н.Бадамханд шүүхэд ... иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бухий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон ЗГ/023050512 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгуй нийт үндсэн зээлийн төлбөр 63,145,063.12 /жаран гурван сая нэг зуун дөчин таван мянга жаран гурван төгрөг арван хоёр мөнгө/ 2024 оны 12-р сарын 09-ны өдрийн байдлаархи үндсэн хүү 21,652,502.21 /Хорин нэгэн сая зургаан зуун тавин хоёр мянга таван зуун хоёр төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,350,926.51 /нэг сая гурван зуун тавин мянга өсөн зуун хорин зургаан төгрөгтавин нэгэн мөнгө/ нийт 86,148,491.84 /наян зургаан мянга нэг зуун дөчин найман төгрөг дөрвөн зуун ерин нэгэн төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгийг Ч., Н. нараас гаргуулах, хэмээн 2024 оны 12 сарын 09-ны өдөр ******* Өргөө Финанс ББСБ ХХК-н нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэж тус тус тайлбарлажээ.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/023050512 тоот, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ИГ02/023050512- ипотекийн гэрээ, зээлийн дансны хуулга, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл зэрэг баримтуудаар зээлээ хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтэрүүлсэн үйл баримт тогтоогдсон.
6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй.
7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг ******* ******* ******* ББСБ ХХК хариуцагч нараас шаардах эрхтэй байна.
8.Нэхэмжлэгчийн зүгээс зээл төлөх мэдэгдлийг хариуцагч нарт мэдэгдсэн боловч хариуцагч нар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагч Ч.ээс 86,148,491 төгрөгийг гаргуулж ******* ******* ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх үндэстэй байна.
9. Талуудын байгуулсан гэрээнээс үзвэл зээлдэгч буюу хариуцагч нар нь зээлийн гэрээгээр тохирсон ёсоор төлбөрийг төлөх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг хангах талаар харилцан тохиролцсон байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.ы
10. Иймд талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх тул ******* ******* ******* ББСБ ХХК төлөх 86,148,491 төгрөгийг хариуцагч төлөөгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
11. Нэхэмжлэгч нь хариуцагч Н.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй.
12.Нэхэмжлэлийг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 875,036 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.ээс 875,036 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч Ч.ээс 86,148,4921 төгрөгийг гаргуулж ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д заасныг баримтлан хариуцагч Ч. нь нэхэмжлэгчид төлөх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 86,148,491 төгрөгийг сайн дураараа эс төлбөл барьцааны зүйл болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, би би парк хотхон оюутны гудамж 2 байр 31 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 875,036 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.ээс 875,036 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
4. Нэхэмжлэгчээс хариуцагч Н.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН